Мэжик Би Шидэт зөгийн бал

Мэжик Би Шидэт зөгийн бал Судалгаанд суурилж бүтээсэн МОНГОЛ ЗӨГИЙН БАЛЫГ БАЯЖУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДЭД АЧ ТУСТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНийг Мэжик Би Фүүдс компани үйлдвэрлэж байна.

11/05/2026

Ханиад томууны үед мөн урьдчилан сэргийлэхээр Балт жорыг авч хэрэглээрэй.
Эмчийн зөвлөгөө: 9404-3421, 9505-3421

ТОНЗИЛЛИТ ГЭЖ ЮУ ВЭХоолойн арын хананд байрлах хос булчирхай үрэвсэхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу тонзиллит гэж нэ...
10/05/2026

ТОНЗИЛЛИТ ГЭЖ ЮУ ВЭ

Хоолойн арын хананд байрлах хос булчирхай үрэвсэхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу тонзиллит гэж нэрлэдэг. Ихэвчлэн ангина, хоолойн мах үрэвсэх гэж нэрлэдэг.

Гүйлсэн булчирхай нь шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд амьсгалын замд нэвтэрч, халдвар үүсгэж болзошгүй нянгуудыг эхний ээлжинд барьж авах хамгаалалт юм. Тэд мөн халдварын эсрэг эсрэг бие үүсгэдэг. Гэвч гүйлсэн булчирхай нь бактери, эсвэл вирусын халдварт автаж үрэвсдэг.

Тонзиллит, ялангуяа хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Энэ нь нэг удаа тохиолдох, эсвэл богино хугацаанд дахин дахин тохиолддог.

ТОНЗИЛЛИТ ШИНЖ ТЭМДЭГ

Гүйлсэн булчирхайн үрэвслийн гол шинж тэмдэг нь гүйлсэн булчирхайд үрэвсэх, хавдах, өвдөх заримдаа амаараа амьсгалах, юм залгихад хэцүү болдог. Дараах шинж тэмдгүүд илэрдэг.

Хоолойн өвдөлт, эмзэглэл
Халуурах
Гүйлсэн булчирхай улайх
Гүйлсэн булчирхай цагаан эсвэл шар өнгийн бүрхүүл үүсэх
Хоолойд өвдөлттэй цэврүү эсвэл шархлаа
Толгой өвдөх
Хоолны дуршилгүй болох
Чихний өвдөлт
Залгихад өвдөх
Хүзүү эсвэл эрүүнд булчирхай хавдах, эмзэглэлтэй байх
Амьсгалахад саадтай байх
Ярианы өнгө өөрчлөгдөх
Хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч болно.
Гэдэс базлах
Бөөлжих
Хоолойны өвдөлт
Хоол идэх, залгих хүсэлгүй болох

☝️ Ханиад, томуу гэж юу вэ? 📌 Ханиад, томуу нь амьсгалын замын халдварт өвчин юм. Томуу нь хамар, хоолой, заримдаа уушги...
09/05/2026

☝️ Ханиад, томуу гэж юу вэ?

📌 Ханиад, томуу нь амьсгалын замын халдварт өвчин юм. Томуу нь хамар, хоолой, заримдаа уушгийг халдварладаг томуугийн вирусийн улмаас үүсдэг. Энэ нь чихний үрэвсэл, уушгины үрэвсэл гэх мэт хүндрэлд хүргэж болзошгүй юм. Мөн астма, чихрийн шижин, хорт хавдар болон бусад архаг өвчнийг улам хүндрүүлж болзошгүй. 😷👩‍⚕️

☝️ Ханиад уу? Томуу юу?

📌 Ханиад, томууны шинж тэмдэг хоорондоо төстэй боловч, ялган оношлох нь эмчилгээний чухал ач холбогдолтой. Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг хөнгөн явцтайгаар цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушгины хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй байдаг. 😷👩‍⚕️

08/05/2026
08/05/2026

👵✨️ Үе мөчний өвдөлтөнд Бидерм тосоо хэрхэн хэрэглэдэг талаар 83 настай Бадмаа эмээ маань үр дүнгээ хуваалцлаа.
✨Бидерм тос✨ жижиг 55г - 23,000₮📍АЗИФАРМ салбар эмийн сангуудаар
🐝Том 100г - 35,000₮📍Гэрээт борлуулах цэгүүдээс
🛵Хүргэлт 1ш тос - 5000₮, 2ш тос хүргэлт ҮНЭГҮЙ.

Та захиалга өгөх бол утасны дугаараа бичнэ үү?
☎️9404-3421, 9505-3421, 7700-3421

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэНойр булчирхайн цочмог үрэвслийн үед ямар шинж тэмдэг ил...
05/05/2026

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ
Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай, ходоодны ард байрлах холимог булчирхай юм. Нойр булчирхай нь дараах үүрэгтэй.
Хоол боловсруулалтад оролцдог гадаад шүүрэл
Нүүрс ус болон илчлэгийн солилцоог зохицуулах дотоод шүүрлийг ялгаруулдаг байна.
Нойр булчирхайн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлтөөс чихрийн шижин үүсдэг. Чихрийн шижин шалтгаан: Таргалалт, хөдөлгөөний хомсдол, Хоолны дэглэм алдах /архи, тамхи хэрэглэдэг, өөх тос, сахрын хэрэглээ хэтрүүлэн хэрэглэх/
Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юу вэ?
Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулснаас уг булчирхайд үрэвсэл ба үхжилт үүсч, дотоод хордлого, ерөнхий болон идээт үрэвслийн хам шинжээр илэрдэг цочмог эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан:
Архи, айраг, спиртийн бүтээгдэхүүн /жишээ нь: гөрөөсний цус уугаад, архи ууж нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслээр нас барсан тохиолдол байдаг
Хоолны дэглэм алдах /ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд гол төлөв хорхог, боодог идсэнийхээ дараа архи ууж, өөх тостой хоол идээд дараа нь хүйтэн ундаа хэрэглэсэн байдаг/
Цөсний замын эмгэг, дээд гэдэс ба цөсний замын үйл ажиллагааны алдагдал, хэвлийн хөндийн эрхтнүүдэд хийгдсэн мэс ажилбарууд

ХҮНИЙ ДОТОР ЭРХТНИЙ НЭГ БОЛОХ ХОДООД ГЭХ ЭРХТНИЙ БҮТЭЦ, ҮҮРЭГ ЮУ ВЭ?Ходоод нь оймс хэлбэртэй,  аюулхайд байрладаг хамгий...
01/05/2026

ХҮНИЙ ДОТОР ЭРХТНИЙ НЭГ БОЛОХ ХОДООД ГЭХ ЭРХТНИЙ БҮТЭЦ, ҮҮРЭГ ЮУ ВЭ?

Ходоод нь оймс хэлбэртэй, аюулхайд байрладаг хамгийн өргөн хөндийтэй эрхтэн юм. Ходоодны ¾ нь хэвлийн гол шугамын зүүн талд / зүүн хавирганы нуман доор /, ¼ нь хэвлийн дээд хэсэгт байдаг. Ходоодны хана салст бүрхүүл, салстын доорх суурь, булчинлаг бүрхүүл, гялтан бүрхүүл гэсэн 4 бүрхүүлээс бүтдэг. Үүргийн хувьд шүүрлийн болон хөдөлгөөний гэсэн 2 үндсэн үүрэгтэй. Ходоодны булчирхайн эсүүд хоногт 2-3л шүүс ялгаруулдаг ба үүний бүрэлдэхүүнд байдаг ферментүүд нь өөр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг. Харин хөдөлгөөн нь хоол тэжээлийг нөөцлөх, хоолыг ходоодны шүүстэй холих, жижиглэх, боловсорч байгаа хоолны бөөнийг /химус/ дээд гэдэс рүү шилжүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Ходоод ямар үед өвддөг вэ?

Хоол ундны дэглэм алдагдах буюу удаан хугацаагаар өлөн явах, хоол хоорондын зай хэт хол, нэг дор их хэмжээтэйгээр идэх, хэт орой хооллох, яаран бүрэн зажлахгүй залгих, байнгын шарсан хуурсан түлэнхий хоол идэх, халуун ногоо амтлагч ихээр хэрэглэх, байнга нэг төрлийн хоол идэх, хэт их давсны хэрэглээ, архи тамхи зэрэг хорт зуршил, амьдралын буруу хэв маяг, мөн эмийг их хэмжээний усаар даруулж уухгүй байх, замбараагүй эмийн хэрэглээ, хоолны өмнө хойно буруу уух, дур мэдэн эм уух, эмийн харилцан нөлөөлөл зэрэг эмийн бодисын зөв хэрэглээг гажуудуулах бас сэтгэлийн янз бүрийн хямрал, цочролт байдалд орох гэх мэт хүчин зүйлс ходоодны ханын салст бүрхүүлийг гэмтээснээр өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Үүнээс гадна хорт туяаны нөлөө, удамшил, дархлалын тогтолцоо алдагдах, химийн бодис, вирус болон бактерийн халдвар, цөсний хүчил болон нойр булчирхайн шүүс, ходоодны хүчлийн хэт ихсэлт нь бас нөлөөлдөг.

Сүүлийн үед ихээр тохиолдож буй ходоодны шарх өвчин нь юунаас болдог вэ?

Шархлаа өвчний 91% -д хелико пилори бактери илэрдэг. Мөн дээр дурьдсан нөлөөлөлүүд нь удаан хугацаагаар үргэлжилбэл шарх үүсдэг.

Ходоодны шарх өвчнийг хэрхэн оношлож, эмчилдэг вэ?

Ходоодны уян дуран, рентген болон хэт авиан шинжилгээгээр оношлоно. Шарх нь ямар шалтгаанаар үүсгэгдсэн, өвчний явц, эмгэг бүтэц, үе шат зэргээсээ хамааран эмчилгээ өөр өөр байдаг. Өвчинг үүсгэж байгаа шалтгааныг олж мэдэх нь маш чухал юм. Үүнийг хелико пилори бактерийг илрүүлэх, ходоодны шүүрлийн мөн эдийн шинжилгээгээр оношлодог.

Хүн ходоодоо хэдий хугацаанд дурандуулах болон үзүүлэх шаардлагатай вэ?

Хелико бактеритай бол 3 жилд 1 удаа, шарх оношлогдсон бол байрлалаасаа хамааран 1-1,5 сарын дараа давтан, 40 наснаас дээш бол урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1 удаа гэх мэт дурандах заалт гэж бий. Хэрэв заалт гарвал тухай бүрт нь дурандуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд өдөр бүр дурандсан ч болно. Үзүүлэхийн хувьд бол урьдчилан сэргийлэх зорилгоор мөн зовиур илэрвэл эмчид хандаж болно.

Хүний ходоодонд шимэгчлэн амьдардаг Хелико бактери гэж юу вэ?

Хелико пилори бактери нь урт зууван хэлбэртэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян бөгөөд хүний биед байх ёсгүй юм.

Хелико пилори бактери нь хүний биед хэрхэн ордог вэ?

Хелико пилори бактер нь хүний шүлс, ходоодны шүүсэнд амьдрах чадвартай байдаг учир шууд хавьтлын замаар буюу үнсэлцэх мөн өтгөнөөр, бохирлогдсон багаж буюу ходоодны дуран, шүдний багаж, тоног төхөөрөмж, аяга, таваг, халбага, сэрээ, амны алчуур гэх мэт замуудаар халдвартай хүнээс дамждаг.

Цөс өвдөх шинж тэмдэгЦөсний хүүдий нь 10см орчим хэмжээтэй, лийр хэлбэрийн эрхтэн. Хэвлийн хөндийн баруун дээд хэсэг, эл...
29/04/2026

Цөс өвдөх шинж тэмдэг

Цөсний хүүдий нь 10см орчим хэмжээтэй, лийр хэлбэрийн эрхтэн. Хэвлийн хөндийн баруун дээд хэсэг, элэгний дор байрлана. Цөсний хүүдий нь өөх тос, холестерол, шингэнээс бүрдсэн цөсийг агуулдаг. Гэдсэн дэх хоол хүнсний өөх тосыг задлахад цөс оролцоно. Цөсний хүүдийн тусламжтайгаар цөс нарийн гэдэс рүү орно. Энэ нь тосонд уусдаг аминдэм, шим тэжээлийн бодисыг цусны эргэлтэнд хурдан нэвчих нөхцлийг бүрдүүлдэг.

Цөсний хүүдийн эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Цөсний эмгэгийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь өвдөлт. Ихэнхдээ хэвлийн дунд хэсгээс, баруун дээд хэсэг рүү өвдөлт мэдрэгдэнэ. Аюулхай болон баруун сүвээгээр хатгана, халуу оргих, дал руу хатгана, өвдөлт нь баруун гар, эгэм, мөр рүү дамжина. Өвдөлт гэнэт эхлээд гэнэт арилж болно.

Дотор муухайрах, бөөлжих: Эдгээр нь цөсний хүүдийн бүх төрлийн эмгэгийн түгээмэл шинж тэмдэг. Гэвч зөвхөн цөсний хүүдийн архаг өвчин нь хүчлийн сөргөө, хий, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах замын хүндрэлийн шалтгаан болдог.
Халуурах, хүйт даах: Гэнэт огцом халуурах нь халдвар авсны шинж тэмдэг байж болно. Халдвар авсан тохиолдолд байдал хүндэрч, болзошгүй аюул учрахаас өмнө эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв халдвар биеийн бусад хэсэгт тархсан бол амь насанд ч эрсдэл учруулах аюултай.
Архаг суулгалт: Дор хаяж 3 сарын турш өдөрт 4 ба түүнээс дээш удаа өтгөнөө гадагшлуулах нь цөсний хүүдийн архаг өвчний шинж тэмдэг.
Шарлалт: Арьс шарлах нь цөсний цорго бөглөрөх, цөсний чулууны түгээмэл шинж тэмдэг.
Хэвийн бус өтгөн, шээс: Өтгөний өнгө цайрах, шээс бараандуу өнгөтэй гарах нь цөсний цорго бөглөрсний шинж тэмдэг байх магадлалтай.
Цөс яагаад өтгөрдөг вэ?

Хүнд хоол идсэнээс болно. Нэг дор их идэх эсвэл удаан өлөн явснаас цөс ялгарах ёстой хэмжээнд хүрдэггүй. Энэ нь цөс өтгөрөөд байна гэсэн үг. Манайхан хүнд махан хоолнууд их хэрэглэдэг. Хэдийгээр цөс өөх тос боловсруулах гэж хүний биед үүсдэг ч гэсэн тодорхой хэмжээтэй байх ёстой.

Өдөр болгон мах өөх тос, нүүрс устай бүтээгдэхүүн хэрэглэх нь цөсний хүүдийд тодорхой хэмжээний ачаалал үүсгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Гэдэсний ханаар тосонд уусдаг амин дэм, холестериний хүчлийн шимэгдэлтийг ихэсгэдэг үйлчилгээтэй.

Шингэн бага ууж, дандаа махан хоол идээд байвал цөс өтгөрч, өтгөрсөн цөснөөс чулуу үүсдэг. Цөсний чулуу нэгэнт үүсэх хүртлээ явчихсан байвал болгоомжлох хэрэгтэй.

Цөс өвдөх л юм бол хамгийн түрүүнд та чулуутай эсэхээ тодорхойлуулах ёстой. Чулуутай байгаад дур мэдэн эмчилгээ хийвэл суваг хаагдаж эрсдэл үүсэх тал бий.

Цөсөө авхуулах нь шилдэг арга биш

Цөсөө авхуулна гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй. Цөсөө авхуулсан хүний ходоодны боловсруулалтын үйл ажиллагаа мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Ходоод буюу дотоод эрхтэнг цэвэрлэж, хоол боловсруулалтыг сайжруулахад цөс тусалдаг тул цөсгүй болбол бүдүүн гэдсэнд хавдар үүсэх магадлал бий болно. Тиймээс цөсөө авхуулах гэж яарахаасаа илүү уутанд буй болсон чулуулгыг хайлуулах арга замыг хайхад илүүдэхгүй.

Нойр булчирхайн үйл ажиллагаа,  түүнд тулгардаг асуудлууд Нойр булчирхай нь хоол боловсруулах ажиллагаанд оролцож инсули...
27/04/2026

Нойр булчирхайн үйл ажиллагаа, түүнд тулгардаг асуудлууд


Нойр булчирхай нь хоол боловсруулах ажиллагаанд оролцож инсулин болон идсэн хоолыг задалдаг гормон (даавар), фермент, энзим (эсийн доторх химийн урвалыг хурдасгах үйл ажиллагаа явуулдаг уургийн молекул) зэргийг ялгаруулдаг.

Нойр булчирхайнаас ялгарсан зарим шүүрэл нь цусны урсгалд шууд ордог тул дотоод шүүрлийн үүрэг, зарим нь гуурсаар дамжин хоол боловсруулах системд ордог тул гадаад шүүрлийн үүргийг мөн гүйцэтгэдэг.

Гадаад шүүрлийн хувьд ферментүүд буюу хоол боловсруулах шүүрэл нь нойр

булчирхайнаас ялгарч нарийн гэдсэнд ороод тэнд буй ходоодноос боловсроогүй үлдсэн хоолыг цааш задалдаг.

Нойр булчирхайнаас инсулин даавар ялгарч цусанд орох бөгөөд тэнд бие дэх глюкоз болон саахарын хэмжээг зохицуулж байдаг. Энэхүү инслулиний удирдах үйл ажиллагаанд алдаа гарвал чихрийн шижин өвчинд хүргэдэг.

Нойр булчирхайн үрэвсэл болон нойр булчирхайн хорт хавдар нь нойр булчирхайд тулгардаг гол өвчлөлүүд юм.

Нойр булчирхайн талаар товчхон

Нойр булчирхай нь хоол боловсруулах болон глюкозын хэмжээг удирдах үүргийг гүйцэтгэдэг.
Нойр булчирхайтай холбоотойгоор үүсдэг гол өвчлөлүүд нь чихрийн шижин болон хорт хавдар юм.
Нойр булчирхайгаа эрүүл байлгахын тулд эрүүл хоолны дэглэм барих хэрэгтэй.

Онцлогууд

Нойр булчирхай нь 15-аас 20 см урт, хэвлийн хөндий хэсэгт байрладаг бөгөөд ихэнх хэсэг нь ходоод болон нарийн гэдэсний эхний хэсэг болох 12 хуруу гэдэстэй холбогдож, хэвлийн хөндийн баруун талд байрладаг. Энэ хэсэгт дутуу боловсорсон хоол ходоодноос нарийн гэдсэнд шилжихдээ нойр булчирхайнаас ялгарсан шүүрэлтэй холилддог байна.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг вэ?Хүний идэж уусан зүйлийг жижиглэн боловсруулж биед хэрэгтэйг нь ш...
26/04/2026

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг вэ?
Хүний идэж уусан зүйлийг жижиглэн боловсруулж биед хэрэгтэйг нь шингээж аваад илүүдэл хэсгийг гадагш гаргах хүртлэх үйл ажиллагаанд оролцдог эрхтнүүдийг хоол боловсруулах эрхтнүүд гэж нэрлэдэг. Гэхдээ эдгээр эрхтэн бүр зөвхөн хоол боловсруулах л үүрэгтэй гэж ойлгож болохгүй. Ер нь хоол боловсруулахад ам хэл, шүд, залгиураас эхлээд улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэг, нарийн гэдэс, бүдүүн гэдэс,шудуун гэдэс хүртэл замыг туулах ба замдаа элэг, нойр булчирхай, цөсний оролцоотой хоол хүнсийг бүрэн боловсруулдаг юм. Түүнээс гадна хоол хүнсийг идэх дуршилийг өдөөхөд хамар үнэрлэх , нүд харах , хэл амтлах гээд бүх мэдрэхүй оролцдог гэхэд болно. Тэр ч байтугай хүртэх, сонсох мэдрэхүй ч нөлөөлнө. Тухайлбал бүхэл мах, бууз, хуушуур, хорхог гэхчлэн хоолыг барьж идэх нь илүү таашаалтай байдаг бол хүйтэн ундаа, шар айраг, айраг зэргийн хөөсрөн шуугих нь хүртэл уух дурыг өдөөдөг.

Ходоод өвдөх гэж юу вэ? шинж тэмдэгОрчин үед буруу хоололт, амьдралын хэв маягын өөрчлөлт, олон хүчин зүйлийн шалтгаанта...
21/04/2026

Ходоод өвдөх гэж юу вэ? шинж тэмдэг

Орчин үед буруу хоололт, амьдралын хэв маягын өөрчлөлт, олон хүчин зүйлийн шалтгаантай ходоод өвдөх, аюулхайгаар өвдөж зовиурлах цаашлаад ходоодны бүхий л төрлийн өвчин эмгэг тусах нь элбэг болсон билээ. Иймд та бүхэндээ ходоод өвдөхөд илрэх шинж тэмдэг, түүний шалтгаан хэрхэн урьдчилан сэргийлэлт хийх талаар зөвлөөг хүргэж байна.

Ходоод өвдсөнөөр таньд ямар шинж тэмдэг илрэх вэ?
1. Ходоод орчимд халуу оргих, хөндүүрлэх
2. Аюулхай дүүрч цанхайх
3. Дотор муухай оргиж, хоолны шингээлт муудах, хоолны дуршил буурах
4. Цээж хорсох, ам гашуу оргих
5. Хэвлийгээр өвдөх, аюулхай орчимд харлаж өвдөх
6. Өтгөн хатах, гүйлгэх, бөөлжих
7. Эцэж турах, эсвэл хэт таргалах
8. Хоол идсэн даруйд эсвэл хоол шингэх үед ходоод орчимд өвдөх

Ходоод өвдөх шалтгаан
1. Буруу хоололт, хурц халуун бүхэл хоол идэх, архи хэтрүүлэн хэрэглэх
2. Сэтгэл санааны хямрал, ядаргаа
3. Хэликобактерийн идэвхижил
4. Тамхи татах
5. Гэдэсний халдварт өвчин
6. Амны хөндий, залгиурын архаг халдвар /шүд хорхойтох, гүйлсэн булчирхайн үрэвсэл гэх мэт/
7. Цөсний хүүдийн болон элэг, нойр булчирхайн өвчин эмгэгүүд
8. Эмийн хэт замбараагүй хэрэглээ, эмийг буруу хэрэглэх

Ходоод өвдөхөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга
1. Өөх тостой хоол ундны хэрэглээг багасгах
2. Долоо хоногт, өдөрт идэх хайрсан хуурсан, шарсан хоол ундаа бага хэрэглэж жигнэсэн, шөлтэй хоол хэрэглэх
3. Уурлаж бухимдахгүй тайван байх
4. Архи, архины төрлийн бүтээгдэхүүн хэт замбараагүй хэрэглэхгүй байх
5. Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу зөв хэрэглэх /хоол идэж уух ёстой эмийг зөв хэрэглэх/
6. Таньд дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмчид хандаж зөвлөгөө авах ёстойг анхаарна уу

Address

Bayanzurkh District, 28 Khoroo, 1248
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэжик Би Шидэт зөгийн бал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Мэжик Би Шидэт зөгийн бал:

Share