13/12/2021
Оройн мэнд! Амласан ёсоороо колик ба түүний тухай мэдээлэл хүргэж байна
Хэрвээ хүүхэд 3 долоо хоногийн турш, долоо хоногийн 3 өдөр, 3 цагийн турш уйлж байвал тэр хүүхдийг коликтой гэж үздэг.
Колик нярайг 2-3 долоо хоногтойгоос эхлээд, оргил үе нь 6 долоо хоногтойд, 3-4 сартайд алга болдог.
Та юу хийж чадах вэ ?
📍1. Өдөөгч хүчин зүйлсийг бууруулах
Хүүхэд 40 долоо хоногын турш гаднах чимээ бүдэг, ээжийнхээ зүрхний лугшилтаас чанга зүйлгүй, харанхуй, тоглоомгүй орчинд байсан.
Харин төрсний дараа олон шинэ хүмүүс , олон гэрэл, дуу чимээ гээд энэ бүгд бүрэн хөгжөөгүй мэдрэлийн системд нөлөөлж дарамт учруулдаг.
❤️Тэгэхээр таны хийж чадах зүйл бол:
Гэрлийг бүдэгрүүлж, унтлагын орчинг харанхуй байлгаж, дуу чимээгээ багасгах. Зурагт, утас зэрэг дэлгэцүүдээ унтрагаад хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлээрэй
📍2. Хөдөлгөөнтэй байлга
Гэдсэн дотор хүүхэд ээжийнхээ хөдөлгөөн бүрт бүүвэйлэгдэж, мөнхийн хөдөлгөөнд оршдог.
Төрсний дараа та үүнийг үүргэвч, имж ороолт, бүүвэйлэгчээр орлуулж болно оо.
📍3. Илүү их хооллох
Нярай өдөрт 2-3 цагийн зайтай хооллолдог. Гэхдээ заримдаа унта цаг дөхөөд ирэхээр илүү ойрхон зайтай хооллож, илүү удаан хөхдөг.
Энэ нь тэд урт шөнөдөө бэлдэж байгаа юм.
Та тайван байгаарай, таны сүүний гарч илүү сайжирна.
📍4. Гадаа гараарай
Хүүхэд аав ээжийнхээ сэтгэл санааны байдалд маш эмзэг. Та стресстэй бол таныг дагаад ууртай. Та тайван бол таныг дагаад амгалан байна.
Хүүхэд их уйлахаар их хэцүү байдаг шүү дээ. Та орчиноо солиод үзээрэй.
Хоюулаа дулаахан гэгч нь хувцаслаад, гадаа гараад ирээрэй.
Оюун санаагаа тэртээ байгаа шувуунууд руу шилжүүлээд түр амраарай. Гадаа гараад мама нь ч бас тайвшираад унтана аа.
📍5. Заримдаа колик биш зүгээр л хэт ядарсан байдаг.
0-12 долоо хоногтой хүүхдүүд их амархан ядардаг. Бид харин тэднийхээ биеийн хэлэмжүүдийг анзааралгүй өнрөөсөөр нэг л мэдэхэд нярай нь хамгийн сүүлчийн арга хэмжээ болох уйлах руу шилждэг.
Энэ үед адреналин болон кортизол дааврцуд ялгарснаар хүүхэд маш их стрессдэж, өөрийгөө тайвшруулж чадахгүй, тайвшрахгүй болохоор уйлна, уйлаад байгаа болохоор унтахгүй. Ийм уйлалтийн тойрогт орчихдог.
Та юу хийж чадах вэ?
Та манай 0-3 сартай хүүхдийн сургалтанд сууж болно оо. Сургалтанд сууснаар хүүхдийнхээ ядарсан дохио, нойрны онцлог, тайвшруулах арга барилудыг суралцах болно оо. buuweibaby
📍6.Бонус 🤗
Та яг одоо үүнийг давтаад чанга уншаарай
“ Би хүүхэддээ хорвоогийн хамгийн сайн эцэг/эх. Надаас өөр хэн ч энийг ийм сайн хийхгүй”💗
Эцэст нь хэлэхэд энэ бүхэн түр зур шүү. Тун удахгүй өнгөрчихнө. Та хүчтэй байгаарай 🤟🤟
❗️Анхаарах зүйл: хэрвээ өдрийн бусад үед ааш нь тогтворгүй, тааламжгүй байгаа бол колик биш өөр шалтгаан байж болно. Та эмчид хандаарай ❗️
💗💗💗💗💗