
18/08/2025
Рояаль ОУИС-ийн Спортын шигшээ багуудыг Террамед ХХК ивээн тэтгэнэ
2025-2026 оны хичээлийн жилд Рояаль Олон Улсын Их Сургуулийн Рояалийн Цахлайнууд, Рояалийн Чононууд, Рояаль Бийтс шигшээ багуудыг МУ-ын эмийн зах зээлд чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр танигдсан Террамед ХХК ивээн тэтгэхээр боллоо.
Тус компанийн Захирал Э.Цогтнаран болон Рояаль ОУИС-ийн Ректор, Доктор, дэд профессор Ч.Сэлэнгэ нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Рояаль ОУИС-ийн сагсанбөмбөгийн Royal Gulls, хөлбөмбөгийн Royal Wolves, волейболын Royal Beats зэрэг багууд нь Оюутны наадам, Оюутны лигийн түвшинд Terramed- Panpyrin брэндийг дэмжин ажиллахаар боллоо.