Onom Foundation

Onom Foundation Onom Foundation aspires to advance the cause for education, healthcare, and democracy in Mongolia.

ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ УРСАН ЭМГЭНЭЛТ МЭДЭЭХайран дүү минь.Жирэмсний үед үүссэн умайн хүзүүний хорт хавдрын улангассан гал м...
06/06/2024

ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ УРСАН ЭМГЭНЭЛТ МЭДЭЭ

Хайран дүү минь.

Жирэмсний үед үүссэн умайн хүзүүний хорт хавдрын улангассан гал миний хамгийн бага дүү Д.Гивааг алсын алсад авч одлоо.

Дүү минь цэл залуу 31 насандаа Токио хотын эмнэлэгт 2024 оны 05 сарын 29-ны Лхагва гаригт тэнгэрт дэвшлээ.

2024 оны 05 сарын 31-ны Баасан гаригт Токиод дүүтэйгээ салах ёс гүйцэтгэн чандарлуулж, 06 сарын 01-ний Бямба гаригт ариун чандарыг нь эх нутагтаа авчруулав. Дүүгээ 2024 оны 06 сарын 12-ны Лхагва гаригт элгэн халуун Монголынхоо хөрсөнд мөнх нойрсуулна.

Өнгөрсөн 10 сарын хугацаанд дүүгийнхээ халуун амийг аврах гэж бүхий л аргаар үзлээ. Алтан амийг нь аврах гэж хэдэн зуун сая төгрөг зарцуулсан ч чадсангүй алдлаа.

Хамгийн өр эмтрэм зүйл нь эгэл жирийн залуухан гэр бүлийн 2 ойтой, 10 сартай хоёр бяцхан охин ээжгүй, цэл залуугаараа байгаа хүргэн дүү маань гэргийгүй үлдлээ.

Дүүгийн маань цагаасаа эрт нас баралтын суурь болсон үндсэн хоёр шалтгаан байна:

1. Монгол төрийн 2010 - 2012 онд хэрэгжүүлж чадаагүй Хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр. Хэрэв бүхнийг мэдэгчийн дүр эсгэсэн Л.Баярсайхан (Л.Баярсайхан эмч) тэргүүтэй оройгүй тэнэгүүд "... Монгол охидыг үргүй болгох гэж байна" хэмээн солио галзуу юм яриагүй бол, төр улс нь тийм тэнэгүүдийн хоосон хийрхэлд авталгүй арчаатайхан байгаад шинжлэх ухааны талд зогсоод энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд явсансан бол дүү минь умайн хүзүүний хорт хавдраас маш сайн сэргийлдэг вакцин хийлгээд гэр бүлээрээ элэг бүтэн байх байлаа. Хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцин Монгол Улсад энэ үед хийгдээгүйгээс болоод өнөөдөр жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах хүний хөхөнцөр вирүсийн тархалт бараг 50%-д хүрээд байгаа судалгааны үр дүн саяхан гарсан. Эдгээр жирэмсэн эмэгтэйчүүдээс хэд нь миний дүү шиг умайн хүзүүний хавдрын золиос болж халуун амиа алдах бол? Дэндүү олон нь! Үнэндээ олон мянган Монгол бүсгүйчүүдийг ийм л хувь тавилан хүлээж байна. Жил бүр хэдэн зуун Монгол эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна. Нас баралтын тоогоор умайн хүзүүний хорт хавдар элэгний хорт хавдрын дараа хоёрт ордог. Гэтэл хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакциныг хийгээд явсан Австрали Улсад умайн хүзүүний хорт хавдар эрс буурч, умайн хүзүүний хорт хавдрыг устгах төвшинд хүрээд байна. Энэ бүх боломжийг хааж, миний дүү шиг олон мянган эмэгтэйчүүдийг үхэлд хүргэсэн хариуцлагыг Л.Баярсайхан (Л.Баярсайхан эмч) тэргүүтэй вакцин эсэргүүцэж байсан усан тэнэгүүд хүлээх ёстой. Мөн хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакциныг улс орон даяар нэвтрүүлээгүй унхиагүй, мэдлэггүй, арчаагүй, чадваргүй Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлага хүлээх ёстой.

2. 2023 оны 01 сард дүү маань хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр олон сая төгрөг төлж Интермед эмнэлгийн жирэмсний хяналтад орсон. Ингээд бүрэн шинжилгээ хийлгэхэд хэв шинж тодорхойгүй эс илэрч. Гэтэл энэ талаар дүүд маань ямар ч тодорхой мэдээлэл өгсөнгүй бүх зүйл хэвийн байна, зүв зүгээр гэж. 2023 оны 01 сараас 07 сарын хооронд дүү маань жирэмсний хяналтаа хийлгэж Интермед эмнэлэгт 22 удаа үзүүлж шинжилгээ, үзлэг хийлгэж. Харамсалтай нь энэ хугацаанд эмчилгээний удирдамж зааврыг огт дагаж мөрдсөнгүй нэг ч удаа нарийвчилсан үзлэг хийлгүй явсаар хэвийн бус эс нь умайн хүзүүний хорт хавдар болон өсөж. Интермед эмнэлгийн эмч нар ажилдаа хариуцлагатай хандсансан бол, ядаж бидэнд зөв мэдээлэл өгсөнсөн бол хорт хавдар болохоос нь өмнө хэвийн бус эс байхад нь бариад авах бүрэн боломжтой байж. Хариуцлагагүй, мэдлэггүй, хэнэггүй, чадваргүй, биеэ тоосон, мөнгийг л үнэт зүйлээ болгосон эмч, эмнэлэг, удирдлагын хар уршгаар төрөх орон дээр гарахын өмнөхөн л асуудал болохоо байсныг анзаарч. Нөхцөл байдал тун хэцүү болсон байгааг тэр үед л бид анх удаа олж мэдэв. Хавдар даамжирч иймдээ тулаад байхад ч Интермед эмнэлгийн удирдлагууд өөрсдийгөө зөвтгөх, булзааруулах оролдлого хийж байгааг хараад бид бүр мэл гайхаж цэл хөхрөв. 2023 оны 07 сараас хойш Интермед эмнэлгийн удирдлагуудын гаргасан үйлдэл, явуулсан гэрээний талаар дурдвал маш урт, гунигтай түүх болно.

Үнэндээ бид бүгдээрээ, нийгмээрээ усан тэнэгүүдийн мунхаглал, мэдлэг чадваргүй байдлын золиос болж байна.

Хүйтэн сэтгэлтнүүд, бодлогогүй чадваргүй мунхагууд Монгол хүний амиар, Монголын нийгмээр наадаж байна.

Даанч уйтай, даанч харуусам.

Дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж 2050 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг Монгол Улсад устгах хөтөлбөр эхлүүлэн хэрэгжүүлэх болно гэж өөртөө тангараглая!

Үүнтэй зэрэгцээд хүний амиар тоглосон тэнэгүүдэд заавал хариуцлага тооцуулах болно.

Энэ улс орныг өөрчлөх ирээдүйг нь жаахан ч гэсэн гэрэлтүүлэх хэрэгцээ шаардлага даанч их байна.

Хийх ажил маш их байгаа ч харамсалтай нь хийж чаддаг нь дэндүү цөөхөн юм.

Худлаа ярьж, хэнд ч хэрэггүй элдэв бичиг цаас нэхсэн, шаардсан амьгүй албатууд Монголын төрөөр дүүрэн байна. Бидний туулж байгаа зовлон зүдгүүрийг энэ хүмүүс тойроод гарахгүй бас л адилхан туулна.

Цэл залуу насаа зольж, цэцэг шиг хөөрхөн үрсээ өнчрүүлэн, бурангуй нийгмийн болж бүтэхгүйг халуун амиа алдан байж харанга дэлдсэн хайртай дүүгийнхээ араас эмгэнэн гашуудаж байна.

Цөөхөн Монголынхоо амь нас эрүүл мэндийг хөсөр хаясан цөвүүн цагийг эцэс болгохын төлөө зүтгэж л явна даа.

Оном сангийн ТУЗ-ийн дарга
Шинжлэх ухааны доктор, биофизикч
Дашдоржийн Наранбаатар

2024 оны 06 сарын 06
Онгоцонд тэрлэв.

Цахим холбоос:

Л.Баярсайхан эмч

https://www.facebook.com/pages/Интермед-Эмнэлэг/655472137873983

Intermed Hospital - Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулсан групп

Элэгний В/Д вирүсийн эсрэг эмчилгээний үнийг хямдруулж, эмчилгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлэх Монгол Улсын Их хурал, З...
18/12/2023

Элэгний В/Д вирүсийн эсрэг эмчилгээний үнийг хямдруулж, эмчилгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлэх Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хүргүүлэх нийтийн ѳргѳдѳл, шаардлагад Та нэгдэж гарын үсгээ зураарай!

НИЙТИЙН ѲРГѲДѲЛ, ШААРДЛАГЫН цахим холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=80b6dd37-33a4-42f3-84e2-c5461e06f27b

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хѳтѳлбѳрийн

2.1.1.5. Элэг бүтэн Монгол арга хэмжээ

2.1.2. “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, ѳгѳѳж, хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэнэ.

гэж Монгол Улсын Их хурлаас албан ёсоор 2020 оны 08 сарын 28-нд баталсан.

Харамсалтай нь элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувь байтугай ГАНЦ хүнийг ч эмчилгээнд хамруулаагүй байна!

Иймээс иргэд бид НИЙТИЙН ѲРГѲДѲЛ, ШААРДЛАГА явуулах нь зүйн хэрэг юм. Элэгний В/Д вирүсийн хавсарсан халдвартай 150 мянган Монгол хүн байна. Тиймээс Та бидний эргэн тойронд энэ аюулт ѳвчнѳѳс болж зовж шаналсан, элэгний хатуурал, цирроз, эсвэл элэгний хорт хавдар туссан хэн нэгэн байж л байгаа. Элэг нэгт Монгол хүн, найз нѳхѳд, ах дүү, хамаатан, саднаа аврах их үйлсэд нэгдээрэй.

Монголчууд бид олон мянгаараа нэгдэж чадвал элэгний В/Д вирүсийн эсрэг эмчилгээний үнэ хямдарч, эмчилгээний хүртээмжийг эрс нэмэгдэнэ. Эс чадваас бид нэг нэгээрээ ертѳнцийн мѳнх бусыг цагаасаа эрт, цэл залуугаараа үзсээр байх болно.

Олны хүч оломгүй далай, Нэгдээрэй элэг нэгт Монголчууд аа!

Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтэн, судлаач, эмч нарын багийг тѳлѳѳлж гүнээ хүндэтгэж хичээнгүйлэн хүссэн,

Оном сан, Элэгний тѳвийн Ерѳнхий захирал Анагаах ухааны доктор Дашдоржийн Наранжаргал

болон

Оном сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор, биофизикч Дашдоржийн Наранбаатар

06/11/2023

Элэгний хорт хавдартай гэж оношлогдсон, эмчилгээ хараахан хийлгээгүй хүмүүсийг судалгаанд урьж байна!

Монгол Улсад ѳдѳрт дунджаар 5 Монгол хүн элэгний хорт хавдраар хорвоог орхиж байна. Монгол Улс 100 мянган хүн тутамд оногдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас 10 дахин их, дэлхийд хол тасархай тэргүүлж байна. Элэгний хорт хавдрын 80% нь хавдрын 3 эсвэл 4 дүгээр шатанд оношлогдож хавдрын тохиолдлын 70%–80% жилийн дотор нас барж байна. Энэ их нас баралтыг бууруулахад элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийн цоо шинэ технологийг Монгол Улсад яаралтай нэвтрүүлэх нь манай улсын анагаах ухааны салбарын нэн тулгамдсан асуудал юм.

Иймээс Оном сан, Делфай диагностикс, Элэгний төв хамтран хэрэгжүүлэх “Эсийн гаднах чөлөөт ДНХ фрагментомд суурилсан шинжилгээний аргыг элэгний эсийн өмөнгийн илрүүлэгд ашиглах боломжийг судлах нь” сэдэвт Detect-HCC судалгааг хийх албан ёсны бүх зѳвшѳѳрлүүдээ авч эхлүүлээд байгаа билээ. Судалгаанд шаардагдах санхүүжилтийн 52%-ийг Оном сан 48%-ийг Делфай диагностикс гарган хамтран ажиллаж байна.

Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтэн, судлаачид Detect-HCC судалгааг хийх Үндэсний багийг маш ѳргѳн хүрээтэй бүрдүүлэхийн сацуу дүрс оношилгоо, эмгэг судлалын дэлхийн шилдэг эрдэмтдээс бүрдсэн Олон улсын багийг байгуулж хамтран ажиллаж байна.

Detect-HCC судалгаанд:

Элэгний хорт хавдартай гэж оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаагүй - 400 оролцогч
Элэгний хатуурал буюу циррозтой - 300 оролцогч
Элэгний архаг үрэвсэлтэй эсвэл элэгний вирүсийн архаг халдвартай - 300 оролцогч
Элэгний ямар нэг ѳвчингүй эрүүл - 300 оролцогч

гэсэн нийт 1300 оролцогчийг хамруулах бѳгѳѳд бүх оролцогчдод дараах нарийвчилсан асуумж, оношилгоо, шинжилгээ судалгаанаас зардлыг нь бүрэн хариуцаж үнэ тѳлбѳргүй хийгдэнэ.

Судалгааны явцад оролцогчдоос дараах асуумж, судалгааг авна:
Хүн ам зүйн дэлгэрэнгүй асуумж
Судалгаанд оролцох шалгуур
Таниулсан зѳвшѳѳрлийн маягт
Биеийн ерѳнхий үзлэг
Амин үзүүлэлтүүд
Эрүүл мэндийн түүх
Хавсран хэрэглэж байгаа эм
Дэлгэрэнгүй асуумж судалгаа

Судалгааны явцад оролцогчдоос цусны дээж авч, дараах нарийвчилсан лабораторийн шинжилгээг хийнэ:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
Биохимийн дэлгэрэнгүй шинжилгээ
Цусны бүлэгнэлийн шинжилгээ
Ийлдэс судлалын дэлгэрэнгүй шинжилгээ (хепатитын вирүсийн бүх маркерууд)
Вирүс судлалын дэлгэрэнгүй шинжилгээ (хепатитын В, С, Д вирүсийн ДНХ, РНХ тоолох бүх шинжилгээ)
Хавдрын маркерийн шинжилгээ (АПФ, ПИВКА 2)
Эсийн гаднах чөлөөт ДНХ фрагментомд суурилсан шинжилгээний дээж авна

Судалгааны явцад оролцогчдод дараах нарийвчилсан багажийн шинжилгээ, оношилгоог хийнэ:
Элэгний хатуурлын зэрэг, ѳѳхлѳлтийн хэмжээ тодорхойлох Фиброскан багажийн шинжилгээ
Хэвлийн хэт авианы ЭХО оношилгоо

Элэгний ямар нэг ѳвчингүй эрүүл 300 оролцогчдын хувьд судалгаанд эдгээр зүйлс хийгдэнэ. Харин элэгний хорт хавдартай, элэгний хатуурал, циррозтой, элэгний архаг үрэвсэл, элэгний вирүсийн архаг халдвартай 1’100 оролцогчидод

Примовист тодосгогчтой соронзон резонанст томографийн (MRI) дүрст оношилгоо хийгдэнэ. Detect-HCC судалгааны Дүрст оношилгооны баг нарийвчилсан үнэлгээ, дүгнэлт хийж, онош олон улсын стандартын дагуу тодорхой тавина.

Ингээд Detect-HCC судалгааны үндсэн суурь үзлэг, шинжилгээ, оношилгоо хийгдэж дуусах бѳгѳѳд судалгаанд оролцогч нийт 1300 хүнийг Монгол Улсад мѳрдѳгдѳж байгаа оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийн дагуу 5 жилийн хугацаанд хяналт хийнэ.

Detect-HCC судалгааны хүрээнд элэгний хорт хавдартай нь батлагдсан оролцогчдыг элэгний хорт хавдрын эмчилгээг хийх мэс засалч эмч нарын багт албан ёсоор шилжүүлэн ѳгнѳ. Хэрэв тухайн оролцогчид элэг тайрах мэс засал хийгдсэн эсвэл элэгний эдийн шинжилгээ авагдсан тохиолдолд Detect-HCC судалгааны Эмгэг зүйчдийн баг үнэлгээ, дүгнэлт гаргаж онош олон улсын стандартын дагуу тодорхой тавина. Дүрст оношилгооны баг болон Эмгэг зүйчдийн багийн гаргасан үнэлгээ, дүгнэлт, оношийг харьцуулан судалж Монгол Улс болон дэлхийн хэмжээнд элэгний хорт хавдар дээр хийгдэж байгаа оношилгоог цаашид сайжруулна.

Эцэст нь элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн уламжлалт болон нэн шинэ технологиудыг харьцуулан судалж байгаа дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох энэ чухал судалгаанд идэвхтэй оролцохыг Та бүхнээс хүсэж байна. Detect-HCC судалгаа Танд, элэг нэгт Монголчуудад минь цаашлаад хүн тѳрѳлхтѳнд шинжлэх ухааны гайхалтай дэвшил, хѳгжлийг эргэлзээгүй түүчээлэн авчрах юм шүү! Баярлалаа.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтдийн баг

Элэгний хорт хавдартай гэж оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаагүй хүмүүсийг судалгаанд урьж байна!Монгол Улсад ѳдѳрт ду...
16/10/2023

Элэгний хорт хавдартай гэж оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаагүй хүмүүсийг судалгаанд урьж байна!

Монгол Улсад ѳдѳрт дунджаар 5 Монгол хүн элэгний хорт хавдраар хорвоог орхиж байна. Монгол Улс 100 мянган хүн тутамд оногдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас 10 дахин их, дэлхийд хол тасархай тэргүүлж байна. Элэгний хорт хавдрын 80% нь хавдрын 3 эсвэл 4 дүгээр шатанд оношлогдож хавдрын тохиолдлын 70%–80% жилийн дотор нас барж байна. Энэ их нас баралтыг бууруулахад элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийн цоо шинэ технологийг Монгол Улсад яаралтай нэвтрүүлэх нь манай улсын анагаах ухааны салбарын нэн тулгамдсан асуудал юм.

Иймээс Оном сан, Делфай диагностикс, Элэгний төв хамтран хэрэгжүүлэх “Эсийн гаднах чөлөөт ДНХ фрагментомд суурилсан шинжилгээний аргыг элэгний эсийн өмөнгийн илрүүлэгд ашиглах боломжийг судлах нь” сэдэвт Detect-HCC судалгааг хийх албан ёсны бүх зѳвшѳѳрлүүдээ авч эхлүүлээд байгаа билээ. Судалгаанд шаардагдах санхүүжилтийн 52%-ийг Оном сан 48%-ийг Делфай диагностикс гарган хамтран ажиллаж байна.

Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтэн, судлаачид Detect-HCC судалгааг хийх үндэсний багийг маш ѳргѳн хүрээтэй бүрдүүлэхийн сацуу дүрс оношилгоо, эмгэг судлалын дэлхийн шилдэг эрдэмтдээс бүрдсэн олон улсын багийг байгуулж хамтран ажиллаж байна.

Detect-HCC судалгаанд:

Элэгний хорт хавдартай гэж оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаагүй 400 оролцогч
Элэгний хатуурал буюу циррозтой 300 оролцогч
Элэгний архаг үрэвсэлтэй эсвэл элэгний вирүсийн архаг халдвартай 300 оролцогч
Элэгний ямар нэг ѳвчингүй эрүүл 300 оролцогч

гэсэн нийт 1300 оролцогчийг хамруулах бѳгѳѳд бүх оролцогчдод дараах нарийвчилсан асуумж, оношилгоо, шинжилгээ судалгаанаас зардлыг нь бүрэн хариуцаж үнэ тѳлбѳргүй хийгдэнэ.

Судалгааны явцад Танаас дараах асуумж, судалгааг авна:
Хүн ам зүйн дэлгэрэнгүй асуумж
Судалгаанд оролцох шалгуур
Таниулсан зѳвшѳѳрлийн маягт
Биеийн ерѳнхий үзлэг
Амин үзүүлэлтүүд
Эрүүл мэндийн түүх
Хавсран хэрэглэж байгаа эм
Дэлгэрэнгүй асуумж судалгаа

Судалгааны явцад Танаас цусны дээж авч, дараах нарийвчилсан лабораторийн шинжилгээг хийнэ:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
Биохимийн дэлгэрэнгүй шинжилгээ
Цусны бүлэгнэлийн шинжилгээ
Ийлдэс судлалын дэлгэрэнгүй шинжилгээ (хепатитын вирүсийн бүх маркерууд)
Вирүс судлалын дэлгэрэнгүй шинжилгээ (хепатитын В, С, Д вирүсийн ДНХ, РНХ тоолох бүх шинжилгээ)
Хавдрын маркерийн шинжилгээ (АПФ, ПИВКА 2 гэх мэт…)
Эсийн гаднах чөлөөт ДНХ фрагментомд суурилсан шинжилгээний дээж авна

Судалгааны явцад Танд дараах нарийвчилсан багажийн шинжилгээ, оношилгоог хийнэ:
Элэгний хатуурлын зэрэг, ѳѳхлѳлтийн хэмжээ тодорхойлох Фиброскан багажийн шинжилгээ
Хэвлийн хэт авианы ЭХО оношилгоо

Элэгний ямар нэг ѳвчингүй эрүүл 300 оролцогчдын хувьд судалгаанд эдгээр зүйлс хийгдэнэ. Харин элэгний хорт хавдартай, элэгний хатуурал, циррозтой, элэгний архаг үрэвсэл, элэгний вирүсийн архаг халдвартай 1’100 оролцогчидод

Тодосгогчтой соронзон резонанст томографийн (MRI) дүрст оношилгоо хийгдэнэ. Detect-HCC судалгааны Дүрст оношилгооны баг нарийвчилсан үнэлгээ, дүгнэлт хийж, онош олон улсын стандартын дагуу тодорхой тавина.

Ингээд Detect-HCC судалгааны үндсэн суурь үзлэг, шинжилгээ, оношилгоо хийгдэж дуусах бѳгѳѳд судалгаанд оролцогч нийт 1300 хүнийг Монгол Улсад мѳрдѳгдѳж байгаа оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийн дагуу 5 жилийн хугацаанд хяналт хийнэ.

Detect-HCC судалгааны хүрээнд элэгний хорт хавдартай нь батлагдсан оролцогчдыг элэгний хорт хавдрын эмчилгээг хийх мэс засалч эмч нарын багт албан ёсоор шилжүүлэн ѳгнѳ. Хэрэв тухайн оролцогчид элэг тайрах мэс засал хийгдсэн эсвэл элэгний эдийн шинжилгээ авагдсан тохиолдолд Detect-HCC судалгааны Эмгэг зүйчдийн баг үнэлгээ, дүгнэлт гаргаж онош олон улсын стандартын дагуу тодорхой тавина. Дүрст оношилгооны баг болон Эмгэг зүйчдийн багийн гаргасан үнэлгээ, дүгнэлт, оношийг харьцуулан судалж Монгол Улс болон дэлхийн хэмжээнд элэгний хорт хавдар дээр хийгдэж байгаа оношилгоог цаашид сайжруулна.

Эцэст нь элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн уламжлалт болон нэн шинэ технологиудыг харьцуулан судалж байгаа дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох энэ чухал судалгаанд идэвхтэй хамрагдахыг Та бүхнээс хүсэж байна. Detect-HCC судалгаа Танд, элэг нэгт Монголчуудад минь цаашлаад хүн тѳрѳлхтѳнд шинжлэх ухааны гайхалтай дэвшил, хѳгжлийг эргэлзээгүй түүчээлэн авчрах юм шүү! Баярлалаа.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтдийн баг

Элэгний хорт хавдартай гэж оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаагүй хүмүүс https://forms.office.com/r/MqeVRQEfX6 холбоосоор бүртгүүлнэ үү! Таны бүртгэл дээр үндэслэн Тантай судалгааны багаас утсаар холбогдож судалгаанд хамруулна. Иймээс та асуултад үнэн зѳв, бүрэн гүйцэд хариулаарай!

27/12/2020

🖐КОВИД-19 ѳвчний үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн вакцин буюу дархлаажуулалтын эргэн тойронд юу болж байгаа тухай албаны эх сурвалжтай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ мэдээллүүдийг цуврал байдлаар хүргэхээр бэлтгэлээ. Цуврал шууд дамжуулалтын эхний дугаар маргааш буюу 👉2020.12.28 ны Улаанбаатарын цагаар 12:00 цагт Оном сангийн сошиал медиа сувгуудаар цацагдана.

07/12/2020

🇲🇳Эдийн засгаа дампуурлаас аврахын тулд хөл хориог сулруулж эдийн засгаа чөлөөлөх хэрэгтэй.
👉Гэхдээ хэрхэн яаж чөлөөлөх вэ? Ямар салбаруудыг эхэлж чөлөөлөх вэ?
👉Юу хийх хэрэгтэй вэ?
👉Ямар бэлтгэл хангах вэ?
🙏Оном сангийн Эрдэмтдийн баг 2012.12.08-ны 11:45-д шийдэл танилцуулна!
#Ковид19 #ОномСан #Шийдэл #Боломж

28/11/2020


📣КОВИД-19 ѳвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний лабораторийн чанарыг сайжруулж лабораторийн багтаамж болон хурдыг эрс нэмэгдүүлэх шийдэл болон САРС-КоВ-2 вирүсийн халдварын голомтыг тодорхойлж, халдварын тархалтын гинжин хэлхээг тасалж, хайрцаглахад зориулагдсан Нэг ѳрх - Нэг хүн - Нэг шинжилгээ зорилтот үйл ажиллагааны талаар 2020.11.28 буюу өнөөдөр 20:00 цагаас ШУУД дамжуулна.

Нилээд удаан завсарлаад Та бүхэнтэйгээ дахин цахимаар уулзах гэж байгаадаа баяртай байна! Олон сайхан мэдээтэй... Удахгү...
27/07/2020

Нилээд удаан завсарлаад Та бүхэнтэйгээ дахин цахимаар уулзах гэж байгаадаа баяртай байна! Олон сайхан мэдээтэй... Удахгүй уулзацгаая. Баярлалаа

МОНГОЛ УЛСЫН ЕРѲНХИЙЛѲГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГАУЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЕР...
08/03/2020

МОНГОЛ УЛСЫН ЕРѲНХИЙЛѲГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД
ЕРѲНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
САНГИЙН САЙД ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ДАВААЖАНЦАНГИЙН САРАНГЭРЭЛ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД ЁНДОНПЭРЭНЛЭЙН БААТАРБИЛЭГ НАРТ ХАНДАН

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТ, ХУУЛЬ ЗҮЙН ОРЧНЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХ ТАЛААР НЭН ЯАРАЛТАЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ УРИАЛГА

Улсын эрдэнэ болсон хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нь монгол төрийн эрхэм үүрэг билээ. Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангана...”, “...Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж...судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” гэж тус тус заасан.

Тэгвэл энэ зорилтыг бүрэн дүүрэн ханган биелүүлэхэд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх оюуны их уурхай, Монголын анагаах ухааны гал голомт болсон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) маш чухал үүрэгтэй. Тэр дундаа тус сургуулийн дэргэдэх Япон Улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлэг онцгой ач холбогдолтой юм.

Харамсалтай нь сүүлийн үед Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн харъяалал, бүртгэл, төсөв санхүүжилт, буруу менежменттэй холбоотойгоор тус эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа тѳсѳв мѳнгѳний нэн хурц дутагдлаас болж алдагдаж, шинээр баригдсан эмнэлэг хаалгаа барихад тулаад байна. Энэ нѳхцѳл байдал нь цаашид даамжирвал, сургаж дадлагажуулсан мэргэжлийн боловсон хүчин тал тал тийш сарниж, эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж нь ашиглагдахгүй сул зогссоноос болж эвдрэх, эмнэлгийн зориулалттай баригдсан барилга байгууламж нь тоногдох тун эмгэнэлт байдалд хүрэх нѳхцѳл үүсээд байна.

Өөрсдөө барьж байгуулж чаддаггүй юмаа гэхэд Монголын ард түмэнд зориулж бусдын бүтээж, босгож, буцалтгүй тусламжаар барьж байгуулж өгсөн энэ том бүтээн байгуулалтыг үрэн таран хийж салхинд хийсгэх эрх хэнд ч байх ёсгүй хэмээн санана.

COVID-19 өвчнийг үүсгэгч SARS-CoV-2 коронавирүсийн халдвар дэлхийн 100 гаруй улс оронд тархаж, дэлхий нийтийг түгшээж буй энэ эгзэгтэй цаг үед Монгол Улс анагаахын шинжлэх ухааны амин зүрх болсон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хэтийн ирээдүйг бодсон уг эмнэлэг тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүжилт, удирдлагын оновчтой шийдвэрүүдийг маш хурдтай гаргах нь туйлын чухал байна.

Иргэдийнхээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах нийтлэг эрх ашиг, Монголын анагаахын шинжлэх ухааны хөгжлийн өнөө ба хэтийн ирээдүй, эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээ, хүний хөгжлийн чадавхийг олон улсын түвшинд хөгжүүлэх эрхэм зорилгын тусын тулд Монгол Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зѳвлѳл, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ асуудалд нэн даруй анхаарал хандуулж зөв мэргэн шийдвэр маш хурдтай гаргахыг уриалж байна.

УРИАЛГА ГАРГАСАН

ОНОМ САН

2020 оны 03 сарын 09

Улаанбаатар хот, Монгол Улс

Address

Bogd Javzandamba Street 3
Ulaanbaatar
082611

Alerts

Be the first to know and let us send you an email when Onom Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram