Mongolian Food Safety And Nutrition Society

Mongolian Food Safety And Nutrition Society Food Safety training, Hygiene Consultancy -Хүнсний аюулгүй байдал, хоол тэ

20/05/2025

Тайландын Бангкок хотноо болох ProPack үзэсгэлэнд оролцох Бизнес Элит хөтөлбөрт захирал, удирдлагын түвшний 2 хүн нэмж бүртгэнэ. 9191-1049, 9902-6774

Future Food Tech,  London Oct 2-3, 2024.  Хүнсний системийн өөрчлөлт- Байгаль цаг уур, хүний эрүүл мэнд.
03/10/2024

Future Food Tech, London Oct 2-3, 2024. Хүнсний системийн өөрчлөлт- Байгаль цаг уур, хүний эрүүл мэнд.

2025 оны 3-р сарын 13-14-ний өдрүүдэд АНУ-ын Техас мужийн Хьюстон дахь Sysco-ийн төв байранд "Хүнсний аюулгүй байдлын бо...
23/08/2024

2025 оны 3-р сарын 13-14-ний өдрүүдэд АНУ-ын Техас мужийн Хьюстон дахь Sysco-ийн төв байранд "Хүнсний аюулгүй байдлын боловсролын түншлэл" Олон улсын хурал Хэрэглэгчийн хүнсний аюулгүй байдлын боловсролын чиглэлээр зохион байгуулагдана.
Энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл бичиж оролцох байгууллага, судлаач нартай хамтран ажиллаж уг хуралд явуулна. Судалгаа чиглэлд:
-Хоол хүнсээр дамжих эмгэг төрөгчийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд гарсан дэвшил
- ХАБ-ын зохицуулалтын шинэчлэл, дагаж мөрдөх стратеги
- Хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн худалдан авах дадал зуршлын шинэ чиг хандлага
- Үр дүн, сургамжийг харуулсан хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр эсвэл кампанит ажил
- Хүнсний аюулгүй байдлын боловсрол, сургалт явуулах интерактив туршлага
- Хүнсний аюулгүй байдлын боловсролын судалгаа, стратеги, тактикийн цоорхой, хэрэгцээ, санаанууд
Хөтөлбөрт хамрагдахын тулд судалгааны үр дүнгийн хураангуйг 2024 оны 8-р сарын 30-ны Баасан гарагт багтаан ирүүлнэ үү.
Хүнсний аюулгүй байдал, Хоол тэжээлийн нийгэмлэг.
Лавлах утас:7700-1049, 9191-1049

ОНЛАЙН СЕМИНАРЫН ЗАРАНУ-ын Сан Франциско хотод 3-р сарын 20-23-ны өдрүүдэд  болсон "Future Food-Tech 2024" олон улсын ху...
13/05/2024

ОНЛАЙН СЕМИНАРЫН ЗАР
АНУ-ын Сан Франциско хотод 3-р сарын 20-23-ны өдрүүдэд болсон "Future Food-Tech 2024" олон улсын хурал, чуулганд Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцов.
Энэхүү хурал нь Дэлхийн хоол хүнсний чиг хандлага, өөрчлөлтийн талаарх сонирхолтой, орчин үеийн шинэ мэдээ, мэдээлэл өгсөн бөгөөд бид Future Food-Tech 2024 үзэсгэлэнгээс олж авсан мэдлэг, туршлагаа үндэслэн дараахь Онлайн семинарын хөтөлбөрийг зарлаж байгаадаа баяртай байна.
Семинарын 3 дахь өдөр Сингапур Улсын Футурист буюу Ирээдүйн шинжээч, мэргэжилтэн Люк Тэй болон Хүнсний үйлдвэрийн Зөвлөх, Хүнсний агентлагийн бусад зөвлөхүүд оролцоно. (Монгол орчуулгатай)
Бүртгүүлсэн хүн бүрт Zoom Link явуулна. Тодруулах зүйл байвал 8989-1049-залгаарай.
Хугацаа: Пүрэв, Баасан, Бямба гаригт 9-12цагт,
Төлбөр: 100к –ХАС Банк 50000 10427, Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн нийгэмлэг
Утга: Нэр, Утас
Бүртгүүлэх линк:

2024 оны 5 сарын 16-18 9:00-12:00 цагт

03/05/2024

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХООЛ, ТЭЖЭЭЛИЙН НИЙГЭМЛЭГ /mfsansmongolia@gmail.com/

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙГЭМЛЭГ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД  АНУ-ЫН  САН-ФРАНЦИСКО ХОТОД  3 САРЫН 20-23 НД ЗОХИОН Б...
16/04/2024

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙГЭМЛЭГ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АНУ-ЫН САН-ФРАНЦИСКО ХОТОД 3 САРЫН 20-23 НД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН FUTURE FOOD -TECH 2024 ХУРАЛД ОРОЛЦООД ИРЛЭЭ.
Ирээдүйд хүнсний технологи нь дөрвөн үндсэн чиглэлээр хөгжиж байна, Үүнд: Эсийн өсгөвөрлөлт (ирээдүйн махны технологи), 3D хэвлэл, генийн өөрчлөлт, тодорхой бичил организмын тариалалт (Nature's Fynd) зэрэг дэлхийн хоол хүнсний чиг хандлага, өөрчлөлтийн талаарх сонирхолтой, орчин үеийн шинэ мэдээ, мэдээлэл өгөх онлайн семинарт урьж байна

Энэхүү семинар нь 5 сарын 16-18нд 2 удаа 9~12 цагт явагдах ба Сингапур Улсын Ирээдүйн бодлогын мэргэжилтэн Футурист багш оролцох бөгөөд сонирхолтой шинэ мэдээлэл, асуулт хариулт өрнөсөн сургалт болох гэж буй тул амжиж бүртгүүлээрэй. 1 ангид оролцох хүний тоо хязгаартай. Төлбөр: 100.000төг. https://futurefoodtechsf.com/ Дэлхийтэй хөл нийлүүлэн алхацгаая. Мэдээлэл өгөх утас: 91911049, 90191049,

Доорх линкээр бүртгүүлнэ үү!

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScq_GfuHcwR8ChXZiDRZ5CawMG_7LjqzPkHlfMZLz0L2ytA9Q/viewform?usp=sf_link

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХООЛ, ТЭЖЭЭЛИЙН НИЙГЭМЛЭГ /mfsansmongolia@gmail.com/

15/04/2024

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙГЭМЛЭГ НЬ АНУ-ЫН САН-ФРАНЦИСКО ХОТОД 3 САРЫН 20-23 НД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН FUTURE FOOD -TECH 2024 ХУРАЛД ОРОЛЦООД ИРЛЭЭ.
Ирээдүйд хүнсний технологи нь дөрвөн үндсэн чиглэлээр хөгжиж байна, Үүнд: Эсийн өсгөвөрлөлт (ирээдүйн махны технологи), 3D хэвлэл, генийн өөрчлөлт, тодорхой бичил организмын тариалалт (Nature's Fynd) зэрэг дэлхийн хоол хүнсний чиг хандлага, өөрчлөлтийн талаарх сонирхолтой, орчин үеийн шинэ мэдээ, мэдээлэл өгөх онлайн семинарт урьж байна

Энэхүү семинар 4 сарын 25-27, 5 сарын 16-18нд 2 удаа 9~12 цагт явагдах ба Сингапур Улсын Ирээдүйн бодлогын мэргэжилтэн Футурист багш оролцох бөгөөд сонирхолтой шинэ мэдээлэл, асуулт хариулт өрнөсөн сургалт болох гэж буй тул амжиж бүртгүүлээрэй. 1 ангид оролцох хүний тоо хязгаартай. Төлбөр: 100.000төг. https://futurefoodtechsf.com/ Дэлхийтэй хөл нийлүүлэн алхацгаая. Мэдээлэл өгөх утас: 91911049, 90191049,

Дэлхийн 60 гаруй орны 1700 гаруй төлөөлөгчид АНУ-ын Сан-Франциско хотод цугларч энэ гариг дэлхийн хүмүүсийн ирээдүйн ​​​...
26/03/2024

Дэлхийн 60 гаруй орны 1700 гаруй төлөөлөгчид АНУ-ын Сан-Франциско хотод цугларч энэ гариг дэлхийн хүмүүсийн ирээдүйн ​​​​эрүүл хоол хүнс зохион бүтээх чиглэлээр 150 гаруй илтгэгч нарыг сонсож 2 өдрийн турш хэлэлцэн ярилцлаа.
Ирээдүйн хүнсний технологи нь дөрвөн үндсэн чиглэлээр хөгжиж байгаа юм байна, Үүнд: Эсийн өсгөвөрлөлт (ирээдүйн махны технологи гэх мэт), 3D хэвлэл, генийн өөрчлөлт, тодорхой бичил организмын тариалалт (Nature's Fynd гэх мэт).
2024 оны хүнсний технологийн чиг хандлага нь лабораторид үйлдвэрлэсэн уураг, ургамлын гаралтай өөр уурагуудад хөрөнгө оруулалт хийхээс гадна хүнсний өнгө, бүтэц, амтыг сайжруулахад ашигладаг орц найрлагыг сайжруулж байна. Шинжлэх ухаан, технологийг ашиглан шинэ төрлийн хоол хүнс, ундаа үйлдвэрлэх шийдэл, үйл явцад ургамлын гаралтай мах, исгэх болон эсийн хөдөө аж ахуй, шавьжид суурилсан бүтээгдэхүүн, функциональ хоол хүнс, ундаа, хоол орлуулагч зэрэг өөр төрлийн уургийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт хамарч байна. Дэлхийн хоол хүнсний чиг хандлага өөрчлөгдөж уламжлалтай амьтаны гаралтай уургаас татгалзах болжээ.
https://futurefoodtechsf.com/

Хүний хоол тэжээлд хэрэглэдэг мал, амьтны бие махбодь (мах, сүү)-нд агуулагдах антибиотикийн хэмжээг хянаж чадаж байна у...
07/02/2024

Хүний хоол тэжээлд хэрэглэдэг мал, амьтны бие махбодь (мах, сүү)-нд агуулагдах антибиотикийн хэмжээг хянаж чадаж байна уу, Антибиотикийн тэсвэржилтийн талаар бид юу мэдэж байна вэ?
Антибиотикт тэсвэртэй байдал нь сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй дэлхий нийтийн асуудал болоод байна.
! ARB (Antimicrobial Resistant Bacteria) буюу АНТИБОИТИКТ ТЭСВЭРТЭЙ НЯН нь хүн, амьтны ходоод гэдэсний замд агуулагдаж байна.
! 2050 он гэхэд AMR(Anti Microbial Resistance) буюу Антибиотикийн эсрэг тэсвэржилтийн улмаас жилд 10 сая хүн нас барж магадгүй юм.
! ARB-өнөөдөр дэлхийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөгжилд хамгийн том аюул заналхийлж байна.
! Малын ферм нь ARB-ийн гол эх үүсвэрүүдийн нэг юм.
! Фермүүдэд тохиолддог ARB нь сүү, сүүн бүтээгдэхүүний бохирдуулж, улмаар хэрэглэгчдийн дунд халдвар үүсгэдэг. (REF: Давосын уулзалт, 2024 оны 1р сар, Fortune Well)

Address

Чинван Чагдаржавын гудамж, Алтан Жагар ХХК, Хуучин Солонгосын ЭСЯ-ны байр
Ulaanbaatar
POSTOFFICE48

Telephone

+97690191049

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Food Safety And Nutrition Society posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mongolian Food Safety And Nutrition Society:

Share