17/06/2024
Шар сүү, хар цай, ясны шөл 3-ын ач тус🤘🤘🤘👍👍👍
Хүүхдийг хар цайнд оруулах нь дараах ач тустай.
• Хоол шингээлт сайжирна
• Арьсны нөхөн төлжилт сайжран борогшуу болно
• Таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна
• Цусны эргэлт нэмэгдэн дархлааны систем сайжирна
• Хөлсний сүв нээгдэнэ.
• Биеэс хорыг гадагшлуулна
Хүүхдийг ясны шөлөнд оруулах нь дараах ашиг тустай.
• Хий ядаргааг тайлна
• Хүүхдийн нойргүйдлийг багасгана
• Дархлааг дэмжин сайжруулна
• Ханиад томуу хатгаанаас хамгаална
• Элдэв өвчнөөс хамгаална
• Чийрэгжиж борогшуу болно.
Хаврын улиралд хүүхдийг үхрийн ясны шөлөнд оруулахад тохиромжтой.
Үхрийн ясанд кальци ихээр агуулагддаг бөгөөд кальци нь магни, фосфортой нэгдэж ясыг бэхжүүлдэг. Төмөр нь магнитай нэгдэж цусны эргэлтийг сайжруулж цус төлжүүлэхээс гадна үс, арьс, хумс болон хүүхдийн биед шаардлагатай коллагенийг дээд зэргээр нөхдөг байна. Түүнчлэн хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна. Мөн өсөлтийн шатанд дээрээ кальци, коллаген дутагдаж үе мөч нь өвдөж байгаа хүүхдийн хоол тэжээлд нэмж хэрэглэх тохиромжтой.
Шар сүүнд оруулах нь:
• Хий ядаргааг тайлна
• Хүүхдийн нойргүйдлийг багасгана
• Дархлааг дэмжин сайжруулна
• Ханиад томуу хатгаанаас хамгаална
• Элдэв өвчнөөс хамгаална
• Чийрэгжиж борогшуу болно.
Хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээдэг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд их тохиромжтой.
Шар сүү нь хавдраас сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ.
Дараах тохиолдолд ЯСНЫ ШӨЛ, ХАР ЦАЙНД ОРОХЫГ ХОРИГЛОНО.
• Хүүхэд халуунтай байх үед – 37 хэмээс дээш
• Хэт ядарч сульдсан үед
• Байнга их хэмжээгээр хөлөрдөг үед
• Арьсны гадна ил шархлаатай
• Хүй нь цөглөж амжаагүй
• Хэт өлссөн
• Хэт цатгалан
• Хагалгааны дараа ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.