ОТОЧ - Монгол Маарамбын Увидас

ОТОЧ - Монгол Маарамбын Увидас Монголын уламжлалт анагаах ухааны эмч Восточный традиционный медицинский центр

‼️‼️‼️ Хууль хэрэгжээд эхэлжээ ‼️‼️‼️Бариа засал, бумба зэрэг маш олон уламжлалт эмчилгээний аргуудыг ашиглан "эмнэлгийн...
22/01/2026

‼️‼️‼️ Хууль хэрэгжээд эхэлжээ ‼️‼️‼️

Бариа засал, бумба зэрэг маш олон уламжлалт эмчилгээний аргуудыг ашиглан "эмнэлгийн тусламж үйлчилгээ" үзүүлж байгаа мэргэжлийн бус (лицензгүй) этгээдийн үйлдэл нотлогдвол энэ нь "Хууль бусаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх" гэсэн ангилалд орно.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ийм тохиолдолд дараах тодорхой хариуцлагуудыг хүлээлгэхээр заасан байдаг.

1. Зөрчлийн тухай хуулиар (6.6 дугаар зүйл)
Хэрэв тухайн этгээд бариа засал хийхдээ үйлчлүүлэгчид бие махбодын илэрхий хохирол учруулаагүй ч, зохих зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа нь баримтаар (бичлэг, төлбөрийн баримт, гэрчийн мэдүүлэг) нотлогдвол:
* Торгууль: Иргэнийг 1,000,000 төгрөгөөр торгоно.
* Орлого хураах: Тухайн үйлчилгээг үзүүлж олсон бүх орлогыг улсын орлого болгон хураана.
* Үйл ажиллагааг зогсоох: Тухайн байр талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хааж, лацдана.

2. Эрүүгийн тухай хуулиар (15.1 болон 15.6 дугаар зүйл)
Бариа засал, бумба зэргийг буруу хийснээс эсвэл мэргэжлийн бус этгээд хийснээс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учирвал хариуцлага илүү чангарна:
* Хөнгөн хохирол учруулбал: Торгох эсвэл нийтэд тустай ажил хийлгэх.
* Хүндэвтэр буюу хүнд хохирол учруулбал (Мэдрэл дарах, нуруу нугас гэмтээх, цус харвалт үүсгэх гэх мэт):
* 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
* Хүний амь нас хохирвол: 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.

3. Тусгай зөвшөөрлийн зөрчил
Монгол Улсад бариа засал, зүү төөнө, бумба зэрэг нь "Уламжлалт анагаах ухаан"-ы тусламж үйлчилгээнд тооцогддог. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд:
* Тухайн хүн уламжлалтын эмчийн эсвэл сувилагчийн лицензтэй байх ёстой.
* Үйлчилгээ үзүүлж буй газар нь эрүүл ахуйн шаардлага хангасан тусгай зөвшөөрөлтэй байх ёстой.

> Мэргэжлийн бус этгээд эдгээр аргуудыг "эмчилгээ" гэж нэрлэн, төлбөр авч байгаа нь өөрөө залилангийн шинжтэй үйлдэл ч болно. Санкци нэмэгдэнэ ээ гэж ойлгоорой

Инвазив, инвазив бус гэдэг юмаа мэднэ биз дээ үлгэрийн баатруудаа

Мэргэжлийн бус этгээд өөрийгөө "эмч" эсвэл "мэргэжлийн бариач" гэж итгүүлэн, бусдын эд хөрөнгө, мөнгийг (эмчилгээний төлбөр хэлбэрээр) авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжийг агуулдаг.

Хэрэв тухайн этгээд хуурамч диплом, лиценз ашигласан эсвэл бодит байдлыг нуун дарагдуулж ашиг олсон бол дараах зүйл заалтаар хариуцлага хүлээнэ:
1. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл (Залилах)
Энэ зүйлд зааснаар "Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож... бусдын эд хөрөнгө, эд хөрөнгө өмчлөх эрхийг авсан" бол:
* Үндсэн ял шийтгэл:
* 450 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох (450,000-аас 14,000,000 төгрөг).
* 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх.
* 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
* 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх.

2. Хүндрүүлэх нөхцөл байдал (17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)
Хэрэв залилангийн үйлдэл нь дараах хэлбэртэй бол ял чангарч, 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оноодог:
* Олон хүнийг залилсан: Нэг биш, хэд хэдэн хүнд "эмчилгээ хийнэ" гэж мөнгө авсан бол.
* Бүлэг хүмүүс үйлдсэн: Хэд хэдэн хүн нийлж (жишээ нь: нэг нь сурталчилж, нөгөө нь барьж) үйл ажиллагаа явуулсан бол.
* Үргэлжилсэн үйлдэлтэй: Тогтмол хугацаанд олон удаагийн үйлдлээр бусдыг төөрөгдүүлсэн бол.
Эмчлэх эрхтэй холбоотой өөр нэг чухал зүйл заалт:
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл (Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах)
Хэрэв тухайн этгээд мэргэжлийн бус атлаа хуурамч лиценз, диплом үзүүлж үйл ажиллагаа явуулж байсан бол энэ зүйл заалт давхар нэмэгдэнэ:
* Эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан бол торгох эсвэл 6 сараас 2 жил хүртэл хорих ялтай.
Ялгаж ойлгох нь:
Залилангийн хэрэг нотлогдохын тулд дараах 3 зүйл тодорхой байх ёстой:
* Хууран мэхлэлт: Би эмч мөн, би ийм зөвшөөрөлтэй гэж худал хэлсэн байх.
* Төөрөгдөл: Үйлчлүүлэгч тэр үгэнд нь итгэж "мэргэжлийн хүн байна" гэж ойлгосон байх.
* Эд хөрөнгийн шилжилт: Итгэсний үндсэн дээр төлбөр мөнгө төлсөн байх.
> Зөвлөгөө: Хэрэв та гомдол гаргах гэж байгаа бол тухайн этгээдийн өөрийгөө "эмч, сувилагч, эсвэл мэргэжлийн" гэж хэлж байсан сурталчилгаа (Facebook пост, зураг), төлбөр төлсөн баримт, болон лицензгүй болохыг нь баталсан лавлагаа зэргийг хавсаргах шаардлагатай. Лицензгүй гэдгийг батлах тун амархан болсон шүү.

ЭМЯ-НЫ САЙДЫН А/511 ТУШААЛААР БАТЛАГДСАН “ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН”-ИЙ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ 👉ЗӨВЛӨМ...
27/11/2025

ЭМЯ-НЫ САЙДЫН А/511 ТУШААЛААР БАТЛАГДСАН “ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН”-ИЙ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ 👉ЗӨВЛӨМЖ-1
ХӨНГӨН ХЭЛБЭРТЭЙ ДҮЙХ ҮЕ ШАТАНД
✅МАНА-4
Биеийн эсэргүүцлийг сайжруулан дархлааг дэмжинэ.
✅НОРОВ-7
Өтгөрсөн цусыг шингэлж, бие зарайж жихүүцэхийг арилгаж, дархлааг дэмжинэ.
✅ЛИДЭР-7
Хөлс гаргаж, уушигны үрэвсэлийн процессыг сааруулж, дэлгэрсэн халууныг дарна.
✅ЖОНЛОН-5
Хуучирсан халуун биед шунасныг гаргах сарнисныг хураах, өвчний болон тамирын цусыг ялгаж, бие хөшүүн болсныг эвлэрүүлнэ.

Томуу, томуу төст өвчний буюу Уламжлалт анагаах ухаанд Дагшуур хэмээх өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг танилцуулж байна...
25/11/2025

Томуу, томуу төст өвчний буюу Уламжлалт анагаах ухаанд Дагшуур хэмээх өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг танилцуулж байна.

Та бүхэн өөрт ойрхон уламжлалтын эмнэлэг, эмийн сан, эмчдээ үзүүлж дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.

Эх сурвалж: Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/511 тоот тушаалаас

Эрүүл Мэндийн Яам

Мундаг залуучууд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Баг хамт олонд амжилтын дээдийг хүсэн ерөөе. 🥰🥰🥰
24/11/2025

Мундаг залуучууд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Баг хамт олонд амжилтын дээдийг хүсэн ерөөе. 🥰🥰🥰

3-р эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийнхан. Шилдэг эмч залуучууд 👏

Томуу, томуу төст өвчний энэ дэгдэлтийн үед хамгийн хэрэгтэй заавар байна даа...Өрх, дүүрэг, хаана ч байгаа уламжлалтын ...
23/11/2025

Томуу, томуу төст өвчний энэ дэгдэлтийн үед хамгийн хэрэгтэй заавар байна даа...

Өрх, дүүрэг, хаана ч байгаа уламжлалтын эмч нар анхаараад авбал маш сайн эмчлэх боломж энд байна

Маш сайхан өдөрлөг болжээ. Уламжлалт анагаах ухааны өдөр гэж өргөн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй
05/10/2025

Маш сайхан өдөрлөг болжээ.

Уламжлалт анагаах ухааны өдөр гэж өргөн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй

04/10/2025

Address

Ulaanbaatar
00976

Telephone

99960315

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ОТОЧ - Монгол Маарамбын Увидас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ОТОЧ - Монгол Маарамбын Увидас:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram