Нинж ундарга эх ӨЭМТ

Нинж ундарга эх ӨЭМТ ХУД 20-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв

Улаан бурхан, Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг "Аварга", "Арвист хангай", "Цэлмэг дижитал", "Орхон Хасу" сургуул...
16/02/2026

Улаан бурхан, Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг "Аварга", "Арвист хангай", "Цэлмэг дижитал", "Орхон Хасу" сургуулиуд дээр амжилттай зохион байгууллаа.

Хүүхдийн дэргэд архидан согтуурахгүй байцгааяЗөв хүний үйлдэл Нүдний далд ч зөв байдаг.
16/02/2026

Хүүхдийн дэргэд архидан согтуурахгүй байцгаая

Зөв хүний үйлдэл
Нүдний далд ч зөв байдаг.

Эмч зөвлөж байна.
14/02/2026

Эмч зөвлөж байна.

14/02/2026

Элэгний хорт хавдраас сэргийлье

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ!Баярын өдрүүдэд айл хэсэх, золголт хийх, олон хүн цуглах үеэр ахуйн осол, ...
13/02/2026

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ!

Баярын өдрүүдэд айл хэсэх, золголт хийх, олон хүн цуглах үеэр ахуйн осол, хахалт, түлэгдэлт, хоолны хордлого нэмэгдэх эрсдэлтэй байдаг.

⚠️ Иргэн бүр анхаарах зүйлс:

🫓 Хахалтаас сэргийлье
▪️ Бага насны хүүхдэд бууз, махыг жижиглэж өгөх
▪️ Ахмад настанд анхааралтай хооллох
▪️ Хоол идэж байхдаа ярих, инээх, яарахгүй байх

🔥 Түлэгдэлтээс болгоомжил
▪️ Халуун цай, хоолыг хүүхдийн гар хүрэхээргүй байрлуулах
▪️ Пийшин, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг шалгах

🍶 Согтууруулах ундааны хэрэглээнд хяналт тавих
▪️ Хэтрүүлэн хэрэглэхгүй байх
▪️ Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх

🦠 Хоолны аюулгүй байдал
▪️ Хэт удаан хадгалсан хоол хэрэглэхгүй байх
▪️ Гар ариун цэврийг сахих

💛 Эрүүл, аюулгүй баярлаж, хайртай хүмүүсээ хамгаалцгаая.

#СарШинэ #Сэрэмжлүүлэг #АнхныТусламж #АюулгүйБайдал #ЭрүүлБаярлая

Архидан согтуурахаас зайлсхийе!!!!!
13/02/2026

Архидан согтуурахаас зайлсхийе!!!!!

📌📌📌 Баяр амралтын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагын цагийн хуваарь.
13/02/2026

📌📌📌 Баяр амралтын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагын цагийн хуваарь.

📌Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг болон ямар хоолны дэглэм баримтлах талаар....Сүүлийн үед хүмүүсийн архины хэ...
12/02/2026

📌Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг болон ямар хоолны дэглэм баримтлах талаар....
Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгчдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул эрхтэн юм.
Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусалдаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна.
📍 Панкреатит буюу Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан:
Нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршил болон цөсний чулуутай болсноос болдог.
Бусад шалтгаанууд
* Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа
* Элэг цөсний өвчин
* Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
* Нэг дор хэт идэх
Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм.
👆🏻Үүнд: Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно. Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ. Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй байх
Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ. Нэг дор хэт их идэхээс зайлсхий. Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.
📍Нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг:
Хоол идсэний дараагаар аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ. Мөн баруун зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна өвдөлт урагш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасдаг байна. Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.
❗️Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.
❌Нойр булчирхайн үрэвслийн хор хөнөөл:
Панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл нь хурц /хурдан идэвхтэй/ ба архаг /удаан сул/ хэлбэрээр явагддаг. Хүндэрвэл нойр булчирхай хагарч үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болдог бол архаг үрэвсэл нь чихрийн шижин үүсэх шалтгаан болдог байна.
Хэрэв таны биед дээр дурдсанчлан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй бөгөөд үнэхээр нойр булчирхайн үрэвслээр өвчилсөн эсэхээ оношлуулахын тулд ходоод гэдэсний эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд өгч мэдэх боломжтой юм. Үүний дараагаар танд тохирсон эмчилгээг хийх болно.
🔆 Нойр булчирхайн үрэвслийн эмчилгээ:
* Өвдөлт намдаах
* Сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг
* Архи хорих
* Нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмнэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ.
* Фермент нөхөх /ферментүүдийн үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг, ходоодны хүчил бууруулах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд хоол боловсруулалтад оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 15-20 минутын өмнө уух хэрэгтэй/
* Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх
* Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх, сахар бууруулах эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтад хийдэг.
* Тэжээлийн дутагдлыг нөхөх.
* Уураг амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.
Нойр булчирхайн үрэвслийн үед дагах хоолны дэглэм:
Нойр булчирхайн үрэвслийн үед дараах хоолны дэглэмийг баримтална. Үүнд:
* Шарсан, хуурсан, хайрсан хоол идэхгүй чанасан, жигнэсэн хоол идэх
* Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох
* Давс багатай хоол идэх
* Хурц амттай, өөх тос ихтэй хоолноос татгалзах
* Хэт халуун, хэт хүйтэн, хоносон хоол хэрэглэхгүй байх
* Орой унтахаас 2 цагийн өмнө хоол идсэн байх
❌ Нойр булчирхайн үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:
🍗Махны төрөл
* Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хонины мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг
* Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүн
🥖Гурил будааны төрөл
* Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,
* Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүн
🫒Өөх тосны төрөл
* Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
* Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тос
🥦Ногооны төрөл
* Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль
* Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжин
🍎Жимсний төрөл
* Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр)
* Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимс
Сүүний төрөл
* Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,
* Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн
👆🏻Бусад
* Хэрэглэх: Шингэн хар цай
* Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагч

Элэг сул дорой байгааг илтгэх 12 шинж”👉 Хүч чадалгүй болж бие сулрах.Элэг өвдөх үед ямар нэг шалтгаан нь үл мэдэгдэх ядр...
12/02/2026

Элэг сул дорой байгааг илтгэх 12 шинж”
👉 Хүч чадалгүй болж бие сулрах.
Элэг өвдөх үед ямар нэг шалтгаан нь үл мэдэгдэх ядрал бий болдог байна. Ядрах, хоолонд дургүй болох, нойрны хэм алдагдах зэрэг нь бие ерөнхийдөө хордож байгаагийн шинж юм.
👉 Хэвлий хавиар хавантах Асцит
Хэвлийн хавиар шингэн хуримтлагдах явдал бөгөөд элэгний цирроз бий болох үед ихээхэн тохиолдоно. Шингэн болон натри биед хуримтлагдах, хоол тэжээл боловсруулах замын эрхтнээс элгэнд ирэх венийн судасны даралт ихсэх зэрэгт бий болно.
👉 Элэг хавиар өвдөх.
Элэг нь баруун талд ходоодны дээр, уушгины дор байрлана.Үрэвссэн элэг өвдөх ба энэ нь хавирга хооронд болон түүнээс доох нь талд мэдрэгддэг.
👉 Шингэн хуримтлагдах.
Бие организмд натри хуримтлагдах болон цусны даралт нь биед осцитгүйгээр шингэн хуримтлагдах нөхцөл болдог. Нүүр болон хөл гар хавантах зэрэг нь ийм өвчлөлийн үед илрэх шинж тэмдэг нь юм. Мөн бөөрний өвчин, зүрхний үйл ажиллагааны дутагдал зэрэг дотоод эрхтний үйл ажиллагаа муудах үед бас илрэнэ.
👉 Ходоод хоол боловсруулж чадахгүй байх.
Бид өвчнөөс болон идсэн хоол хүнснээс шалтгаалан хоолоо шингээж чадахгүй байх тохиолдол олон гардаг. Элэгний дутагдлын үед дотор муухайрахаас гадна өөр бусад шинж тэмдэг илэрнэ. Гэдэс дүүрэх, өвдөх, дотор муухайрах зэрэг нь ходоод гэдэсний хамгаалах ажиллагааг идэвхжүүлнэ. Инсульт ихээр нэмэгдэх, ходоод гэдэсний бактерийн дутагдал зэргээс бий болох элэгний дутагдал нь янз бүрийн хүндрэл бий болгож болно.
👉 Хоол боловсруулах ажиллагаа алдагдах.
Гэдэс хийгээр дүүрч байнга унгах, ялгадас гаргах хэмнэл алдагдах, гэдэс ходоодны эвгүй мэдрэмж бий болох зэрэг нь элэгний үйл ажиллагаа доголдож байгаагийн нэг шинж юм.
👉 Арьс загатнах.
Элэгний өвчлөл арьсанд нөлөөлж загатнуулдаг сонин тохиолдол бий. Холестаз – энэ бол элэгний ялгаруулах зүйл болох цөс багасах, үгүй болох явдлыг хэлнэ. Арьс загатнах нь мөн холестазтай цуг бий болж болно. Танд ийм зовиур бий болбол эфирийн тос, алимны уксус, овьёостой усанд орох, кайений чинжүү, касторовын тос зэрэг нь тус болно.
👉 Цөс задарч тарах.
Цусан дахь гемоглобины эд эсэд цөс задарч билибурин хэмээх бодис үүсдэг. Энэ бол нэг ёсондоо ялгадас юм. Энэ бодис ихээр хуримтлагдах үед нүд болон арьс шар өнгөтэй болно. Ингэж цөс задрах нь таны элэг өвчилсөн, цөсний замд бөглөрөл үүссэний нэг шинж юм.
👉 Хоолонд дургүй болох.
Элэг өвчлөх нь хүний өлсөх үйл ажиллагааг дарангуйлна. Дархлааны үйл ажиллагааны явцад цитокин (нэг төрлийн уураг) идэвхиждэг байна. Хоол боловсруулах замд циокин бий болох нь хоолонд дургүй болох нэг шалтгаан юм.
👉 Өнгөтэй өтгөн.
Элэгний үйл ажиллагаа доголдох үед өтгөний өнгө өөрчлөгдөх ба энэ нь элэг хатуурах, хавдар, чулуужих, кист болон гепатитын шинж юм.
👉 Шээсний өнгө өөрчлөгдөх.
Шээсний өнгө улбар шар, алтлаг, боровтор өнгөтэй болох ба энэ нь элэг өвчилж байгаагийн нэг шинж юм. Мөн шээсний өнгө өөрчлөгдөх нь шингэн дутах, А витамин хэт ихээр хэрэглэж байгаа, шээсний замын ямар нэг халдвар, уургийн хэт их хэмжээ, хүрэн манжингийн хэрэглээ зэргээс болж болох юм.
👉 Өтгөн хатах, суулгалт, цус гарах.
Элэг хүнд өвчлөх үед хоол боловсруулах замын эд эс ч бас гэмтэнэ. Цусны өндөр даралт нь цус тараах судасны ханыг гэмтээж цус гарах нь бий. Хэрвээ элгэнд хавдар үүссэн бол тэрээр бусад эрхтэнд нөлөөлөх даавар үүсгэнэ. Эдгээр даавар хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хатаана. Мөн байнгын суулгалт нь элэг хавдартай болсон байж болох нэг шинж билээ.

Ходоод улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлье
12/02/2026

Ходоод улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлье

Элэгний хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлье
12/02/2026

Элэгний хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлье

Address

Хуэ-уул дүүрэг, 20-р хороо 94Б байр
Ulaanbaatar
17043

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нинж ундарга эх ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share