18/12/2025
Эрүүл мэндийн Дэд сайдаар томилогдож байгаа Г.Номинг оюутан байхаас нь мэдэхийн хувьд цөөн зүйл хэлмээр санагдлаа.
Шавь маань хэдий нас залуу ч гэлээ мэдлэг боловсролтой, зөв хандлагатай, төлөвшсөн, эх орондоо бэлтгэгдсэн үндэсний боловсон хүчний нэг гэж би итгэл дүүрэн хэлж чадна.
Бид чадварлаг залуусаа дэмжиж, зоригтойгоор итгэл хүлээлгэн, авьяас, чадвар, эрч хүчийг нь улс орныхоо хөгжилд ашиглах цаг болсныг хүлээн зөвшөөрөх цаг үе иржээ.
Номин итгэлийг минь хэзээ ч алдаж байгаагүй, цаашдаа ч илүү хичээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Хүн ардынхаа төлөө хичээн зүтгэх ариун үйлст нь
өндөр амжилт хүсье!
АУ-ны доктор, профессор Б.Оюунцэцэг
2025.12.18.