23/02/2026
ОСТЕОАРТРИТ – ҮЕ МӨЧНИЙ ЭЛЭГДЭЛТ ӨВЧИН
Остеоартрит (OA) нь үе мөчийг хамгаалж байдаг мөгөөрс аажмаар элэгдэн нимгэрснээс үүдэлтэй, архаг явцтай, түгээмэл тохиолддог үе мөчний өвчин юм. Үүний улмаас өвдөлт, хөшингө байдал, хөдөлгөөний хязгаарлалт үүсэж, өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг.
ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ:
• Үеэр өвдөх
• Өглөөд хөшиж хөших
• Хаван, хяхтнах
• Хөдөлгөөн багасах
🔍 ҮЕНИЙ ЭХО ОНОШИЛГОО
Үений эхо оношилгоогоор:
✔ Мөгөөрсний нимгэрэл
✔ Үений шингэний өөрчлөлт
✔ Үрэвсэл, хаванг
✔ Шөрмөс, холбоосын эмгэгийг
өвдөлтгүй, аюулгүй, хурдан илрүүлж, эмчилгээний зөв төлөвлөгөө гаргана.
💉 ҮЕНИЙ ГИАЛУРОНЫ ХҮЧИЛ & PRP ТАРИЛГА – ҮР ДҮНТЭЙ ЭМЧИЛГЭЭ
Гиалуроны хүчил:
• Үений тосолгоог сайжруулна
• Өвдөлт багасгана
• Хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
• Мөгөөрсний элэгдлийг удаашруулна
PRP (цусны сийвэн):
• Эд, мөгөөрсний нөхөн төлжилтийг дэмжинэ
• Үрэвслийг багасгана
• Үений үйл ажиллагааг сайжруулна
• Байгалийн, аюулгүй эмчилгээ
🤸 ХӨНГӨН ДАСГАЛ:
Сунгалтын дасгал, усанд сэлэх, бага ачаалалтай аэробик, чиглүүлсэн физик эмчилгээ нь:
✅ Үений уян хатан чанарыг сайжруулж
✅ Булчинг бэхжүүлж
✅ Өвдөлтийг бууруулж
✅ Хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
#Остеоартрит #ҮеМөчнийЭрүүлМэнд #ҮенийЭхо #ГиалуроныТариа #СпортЗасал #ФизикЭмчилгээ #ҮенийӨвдөлт #ЭрүүлАмьдрал #ЭрүүлМэнд