05/02/2026
🩸🩸🩸Цус өтгөрөх үед биед илрэх шинж тэмдгүүд:
Цус өтгөрөх буюу цусны зуурамтгай чанар ихсэх үед бие махбодийн цусны эргэлт удааширч, хүчилтөрөгчийн хангалт буурч, эд эрхтэнд олон төрлийн шинж тэмдэг илэрдэг.
Доорх шинж тэмдгүүд нийтлэг тохиолддог:
Толгой, мэдрэлийн талаас:
• Толгой хөндүүрлэх, хүнд оргих, толгой эргэх
• Санах ой муудах, анхаарал төвлөрөхгүй болох
• Унтахад хэцүү, ядрах, сульдах
• Зарим үед тэнцвэр алдагдах, “манан татсан мэт” мэдрэмж төрөх
Зүрх судасны талаас:
• Цусны даралт ихсэх, хэлбэлзэлтэй болох
• Зүрх дэлсэх, амьсгаа давчдах
• Гар, хөлөөр мэдээ алдах, дагжих, “шөрмөс татах”
• Хөл, гар хавагнах, судас тодр
Арьс, салстын талаас:
• Арьс улайх, эсвэл хэт цайх
• Амархан хөхрөх, хамар, буйлнаас цус гарах
• Ам их цангах, ам хатах (шингэний дутагдалтай холбоотой байж болно
Биеийн ерөнхий шинжийн талаас:
• Ядарч сульдах, ажлын чадвар буурах
• Гар, хөл даарч, үзүүрийн эрхтнүүд (хуруу, хөл) хүйтэн болох
• Хараа бүрэлзэх, түр хугацаанд “хараа муудах”
• Толгой, хүзүү, нурууны судас шөрмөс татах мэт өвдөх
‼️❗️Хүндрэлийн үед илрэх аюултай шинж:
• Цусны бүлэгнэл (тромб) үүсэх → хөл хавагнах, өвдөх
• Зүрхний шигдээс, тархины цус харвалт үүсэх эрсдэл
• Амьсгал давчдах, цээжээр хүчтэй өвдөх
🩸🩸🩸Ямар ямар шинжилгээгээр цусны өтгөрөлт байгаа эсэхээ мэдэх вэ?
1. Ерөнхий цусны шинжилгээ (CBC — Complete Blood Count)
• Гемоглобин (Hb) –ихсэх
• Гематокрит (Hct)-ихсэх
• Эритроцитийн тоо (RBC count) – улаан эсийн тоо их байх нь өтгөрөлттэй холбоотой
2. Цусны зуурамтгай чанарын шинжилгээ
• Цусны плазм болон бүхэл цусны урсах эсэргүүцлийг хэмждэг.
3. Биохимийн шинжилгээ
• Уураг (Total protein, fibrinogen) – өндөр байх
• Холестерин, триглицерид – ихсэх нь судасны хананд нөлөөлж, цусны зуурамтгай чанарыг нэмэгдүүлдэг.
4. Бүлэгнэлтийн үзүүлэлтүүд
• PT (Prothrombin time), INR
• APTT (Activated Partial Thromboplastin Time)
• Fibrinogen
• D-dimer
Эдгээр нь цус хэт бүлэгнэх (hypercoagulation) эсэхийг тодорхойлдог бөгөөд өтгөрөлттэй холбоотой.
🩸 Bloodmed Clinic
88085198
70009005
✅Плазмаферез эмчилгээ
✅Бүх төрлийн хордлого тайлах өдрийн эмчилгээ
✅Бүх төрлийн шинжилгээ
✅Бүх төрлийн гэмтэл шархны боолт
✅Тархи доргилтын оношлогоо эмчилгээ /хүүхэд том хүн/
✅Дархлаа дэмжих дусал эмчилгээ