Onoshmed Clinical Laboratory

Onoshmed Clinical Laboratory Дэлхийн стандартыг
Таны эрүүл мэндэд
(1)

Манай лаборатори дараах төрлийн оношилгоо, шинжилгээг авч үйлчилж байна.

✅ БИОХИМИ
- Элэг цөс, бөөр, нойр булчирхайн үйл ажиллагаа
- Өөх тосны солилцоо
- Чихрийн шижин
- Эрдэс бодис (төмөр, кальци, натри, кали, хлор, магни, фосфор)
- Витамин Д
- Витамин В12
- Фолийн хүчил
- Ферритин
✅ ГЕМАТОЛОГИ
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Коагулограмм
- Цусны б

үлэг, резус фактор
✅ ИММУНОЛОГИ
- Эрэгтэй, эмэгтэй бэлгийн даавар
- Элэгний вирусын маркер
- Бамбай булчирхайн даавар
- Хавдарын маркер
- Үе мөчний маркер
- Хелико бактери (цус, өтгөнд)
✅ МОЛЕКУЛ БИОЛОГИ
- БЗДХ оношилгоо
- Эрэгтэй, эмэгтэй наалдацын шинжилгээ
✅ ЦИТОЛОГИ
- Эсийн шинжилгээ

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд болох Японы Sysmex, Францын BioMerieux, Германы Human, АНУ-ийн Cepheid GeneXpert аппарат, урвалж оношлууруудыг ашигладаг.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

🧬 ХОРТ ХАВДАР БА ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГАХорт хавдар гэдэг нь хүний биеийн аль нэг хэсэгт хэвийн бус өсөлттэй, нэвчилт ү...
20/05/2026

🧬 ХОРТ ХАВДАР БА ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА

Хорт хавдар гэдэг нь хүний биеийн аль нэг хэсэгт хэвийн бус өсөлттэй, нэвчилт үүсгэж, биеийн өөр хэсэгт үсэрхийлэн томорч, дотор эрхтний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаар амьдралын чанарт нөлөөлөх чадвартай эсийн эмгэг өөрчлөлт юм. Энэ нь генетикийн өөрчлөлтөөс шалтгаалсан буруу мутацтай холбоотой үүсдэг.

🔬 Хавдрын эс дараах алдаатай замаар өсдөг:
1️⃣ Генийн мутац
2️⃣ Дохиоллын уургийн идэвхжил
3️⃣ Шинэ судас үүсэх (ангиогенез)

📈 Сүүлийн 2–3 жилд хавдрын эмчилгээ маш хурдтай хөгжиж байна. Дан ганц химийн эмчилгээ биш, дархлаа, ген, зорилтот /Precision/ эмчилгээ рүү шилжиж байна.

✨ Орчин үеийн эмчилгээний чиглэлүүд:

🛡️ 1. Дархлаа эмчилгээ (Immunotherapy)
Хавдрыг устгахын тулд өвчтөний өөрийн дархлааг идэвхжүүлэх, хавдрын эс ба дархлааны эсийг холбож устгах, мөн хавдрын эсрэг вакцин ашиглах арга юм.
👉 Checkpoint inhibitors, bispecific antibodies зэрэг орно.

🧪 2. CAR-T эсийн эмчилгээ
Сүүлийн үеийн хамгийн том нээлтүүдийн нэг. Өвчтөний өөрийн Т эсийг генийн инженерчлэлээр өөрчилж, хавдрын эсийг таньж устгадаг.
✅ Цусны хавдарт маш өндөр үр дүнтэй.
✅ Өндгөвч болон тархины хавдарт 2025–2026 онд туршилтын эхний үр дүн гарч байна.

🎯 3. Зорилтот эмчилгээ (Targeted / Precision therapy)
Хавдрын тодорхой молекул, генийн өөрчлөлтийг онилж, хавдрын өсөлт ба тархалтыг зогсооно.
👉 Жишээ нь: KRAS мутацтай өндгөвчний хавдарт зориулсан шинэ эмийн үр дүн батлагдсан.
Үүнд:
• Жижиг молекулт эм
• Моноклональ эсрэг бие
• Ангиогенезийн эсрэг эмүүд орно.

🧬 4. Ген ба Precision medicine
Өвчтөн бүрт тохирсон, хувь хүний онцлогт нийцсэн эмчилгээний үе рүү дэлхий шилжиж байна.

🤖 5. AI + Хавдар судлал
Хиймэл оюун ухаан нь:
✔️ Шинэ эмийн бай олох
✔️ Хоруу чанарыг таамаглах
✔️ Эмчилгээний төлөвлөгөө боловсруулах
✔️ Эмийн хөгжүүлэлтийг хурдасгахад тусалж байна.

💊 6. Хавсарсан эмчилгээ
Хамгийн ирээдүйтэй эмчилгээний арга болж байна.
Нэг эм биш, олон эмийн хослолоор эмчилнэ.
🔹 Хими + Дархлаа
🔹 CAR-T + эм
🔹 Дархлаа + Зорилтот эмчилгээ

❤️ Та эрүүл мэнддээ анхаарч, хавдар илрүүлэх урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдаарай.

#Оношмед

🩺 ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?Цусны даралт ихсэх өвчин гэдэг нь судсан доторх цус судасны хананд даралт үзүүлснээ...
18/05/2026

🩺 ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?

Цусны даралт ихсэх өвчин гэдэг нь судсан доторх цус судасны хананд даралт үзүүлснээс хэвийн хэмжээнээс удаан хугацаанд өндөр байх эмгэг юм.

📌 Хэвийн даралт:
120/80 мм.муб

📌 Даралт ихсэлт:
▪️ >130/90 мм.муб (зарим удирдамжаар)
▪️ >140/90 мм.муб (клиникийн практикт өргөн хэрэглэдэг)

⚠️ Цусны даралт удаан хугацаанд өндөр байх нь дараах эрхтнүүдийг гэмтээж, хүндрэл үүсгэдэг:

1️⃣ Тархины цус харвалт
2️⃣ Зүрхний шигдээс, зүрхний дутагдал
3️⃣ Бөөрний дутагдал
4️⃣ Нүдний торлогийн гэмтэл

🧬 Шалтгаанаар нь:

🔹 Анхдагч (90–95%)
Тодорхой нэг шалтгаангүй, удамшил болон амьдралын хэв маяг нөлөөлдөг.

🔹 Хоёрдогч
Бөөрний өвчин, дотоод шүүрлийн эмгэг, зарим эмийн нөлөөтэй холбоотой.

🚨 Эрсдэлт хүчин зүйлс:
▪️ Давс их хэрэглэх
▪️ Илүүдэл жин
▪️ Хөдөлгөөний дутагдал
▪️ Тамхи, архи
▪️ Стресс

❗ Шинж тэмдэг:

Ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй байдаг учраас “чимээгүй аюул” гэж нэрлэдэг.

Зарим үед:
▪️ Толгой өвдөх
▪️ Дотор муухайрах
▪️ Чих шуугих
▪️ Зүрх дэлсэх шинж илэрч болно.

💊 Эмчилгээ ба хяналт

✅ Амьдралын хэв маягаа өөрчлөх
▪️ Давс багасгах (хоногт 3–5 гр)
▪️ Жин бууруулах
▪️ Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

✅ Эмийн эмчилгээ
Эмч таны биеийн байдал, шинжилгээний хариунд үндэслэн тохирсон эмийг сонгоно.

📌 Анхаарах зүйлс
✔️ Эмчийн зөвлөсөн эмийг өдөр бүр тогтмол цагт уух
✔️ Өдөр бүр даралтаа хэмжиж тэмдэглэх
✔️ Эмчийн хяналтад тогтмол үзүүлэх
✔️ Жилд 1–2 удаа шинжилгээнд хамрагдах

❤️ Эрүүл амьдралын хэв маяг — даралт ихсэх өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам юм.
#Оношмед

🌍👨‍👩‍👧‍👦 ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨРЭнэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны тогтоолоор тунхагласан бөгөөд олон улсын...
15/05/2026

🌍👨‍👩‍👧‍👦 ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР

Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны тогтоолоор тунхагласан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг гэр бүлд ямар их ач холбогдол өгч байгааг илэрхийлдэг.

💚 Эрүүл гэр бүл = Аз жаргалтай амьдрал

✨ Гэр бүлийн эрүүл мэндийг хамтдаа дэмжицгээе.

🥗 1. Эрүүл хооллолт
• Өдөр бүр жимс, ногоо хэрэглэх
• Давс, сахар, өөх тосны хэрэглээг багасгах
• Хүүхдээ зөв хооллолтын дадалтай болгох

🏃‍♀️ 2. Идэвхтэй хөдөлгөөн
• Өдөрт дор хаяж 30 минут алхах
• Гэр бүлээрээ тогтмол дасгал хийж, спортоор хичээллэх
• Дэлгэцийн хэрэглээг хязгаарлах

😴 3. Чанартай нойр
• Насанд хүрэгчид 7–8 цаг
• Хүүхэд 8–10 цаг унтаж байх
• Нойрны тогтмол цагтай байх

🧠💬 4. Сэтгэцийн эрүүл мэнд
• Нээлттэй ярилцах
• Бие биедээ дэмжлэг үзүүлэх
• Стресс, таагүй зүйлсийг хамтдаа даван туулах

🧼🩺 5. Халдвараас сэргийлэх
• Гараа тогтмол угааж, амны хаалт хэрэглэж занших
• Дархлаажуулалтад тогтмол хамрагдах
• Бэлгийн ариун цэврийг сахих

🏥 6. Урьдчилан сэргийлэх үзлэг
• Жилд 1–2 удаа шинжилгээ өгч, эмчийн үзлэгт орох
• Хүүхдийнхээ өсөлт хөгжилд тогтмол хяналт тавих

💞 Гэр бүлийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн биеийн эрүүл мэнд биш — сэтгэл, харилцаа, амьдралын зөв хэв маяг юм.

⏰ Өдөр бүр гэр бүлдээ цаг гаргаж, анхаарал халамж тавиарай.
#Оношмед

🧪 КАЛПРОТЕКТИН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?Калпротектин шинжилгээ нь өтгөнд агуулагдах калпротектин уургийн хэмжээг тодорхойлж, ...
13/05/2026

🧪 КАЛПРОТЕКТИН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Калпротектин шинжилгээ нь өтгөнд агуулагдах калпротектин уургийн хэмжээг тодорхойлж, гэдэсний үрэвсэл байгаа эсэхийг үнэлдэг шинжилгээ юм.

📌 Өтгөн дэх калпротектин (FC) нь 36.5 кДа кальци холбодог уураг бөгөөд нейтрофилийн цитоплазмын уургийн 60%-ийг эзэлдэг.
Гэдэсний үрэвслийн үед үрэвслийн хэсэгт хуримтлагдан идэвхжиж, өтгөнөөр ялгардаг.

Калпротектин нь:
✔️ Бактерийн эсрэг
✔️ Дархлаа зохицуулах
✔️ Үрэвслийн идэвхийг илтгэх
биологийн чухал шинж чанартай.

📈 Калпротектин ихсэх нь нейтрофилл эсүүд ходоод гэдэсний зам руу шилжихтэй шууд хамааралтай байдаг.
Иймээс гэдэсний үрэвсэл болон үрэвслийн хүндийн зэргийг тодорхойлоход ашигладаг чухал маркер юм.

🔍 Ямар үед шинжилгээ өгөх вэ?
• Архаг суулгалт
• 14 хоногоос дээш хугацаагаар суулгах
• Хэвлийн өвдөлт
• Цустай эсвэл салсттай өтгөн гарах
• Гэдэсний үрэвслийн сэжигтэй үед

📊 Хэвийн хэмжээ
🟢 Бага: < 50
🟡 Дунд: 50–200 → дахин шалгах шаардлагатай
🔴 Өндөр: > 200 → гэдэсний үрэвсэл байх магадлалтай

✅ Давуу тал
• Өтгөнөөс өгдөг тул өвдөлтгүй
• Дурангийн шинжилгээнээс өмнө скрининг болгон ашигладаг
• Өвчний явцыг хянах боломжтой

⚠️ Анхаарах зүйл
Калпротектин өндөр гарах нь:
• Халдвар
• Эмийн нөлөө
• Бусад үрэвсэлт өвчин
зэргээс шалтгаалж болно.

Шаардлагатай үед эмч дурангийн шинжилгээ зөвлөх ба эцсийн оношийг эмч баталгаажуулна.

🩺 Гэдэсний үрэвслээс хорт хавдар үүсэх үе шат
Гэдэсний үрэвсэл → Полип → Аденома → Хавдар

⏳ Энэ үйл явц хэдэн жилээс хэдэн арван жил үргэлжилдэг тул гэдэсний өвчнийг эрт илрүүлэх боломжтой байдаг.
Гэвч урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй явснаар гэдэсний хорт хавдар хожуу шатандаа оношлогдох тохиолдол элбэг байна.

🏥 ОНОШМЕД лаборатори
Калпротектин илрүүлэх шинжилгээг хийж эхэллээ.
#Оношмед

Сувилагчийн 7 хоногийн мэнд!
12/05/2026

Сувилагчийн 7 хоногийн мэнд!

🩺 АРХАГ ЯДАРГАА ГЭЖ ЮУ ВЭ?Архаг ядаргааны хам шинж гэдэг нь 6 сараас дээш хугацаанд үргэлжилсэн, амралтаар сайжрахгүй, ө...
12/05/2026

🩺 АРХАГ ЯДАРГАА ГЭЖ ЮУ ВЭ?

Архаг ядаргааны хам шинж гэдэг нь 6 сараас дээш хугацаанд үргэлжилсэн, амралтаар сайжрахгүй, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээний хэт ядрах байдлыг хэлнэ.

⚠️ Шинж тэмдэг:
• Байнгын сул дорой, ядрах
• Бага зэрэг ачааллын дараа хэт ядарч, удаан сэргэх
• Нойр хангалтгүй мэт сэрэх, унтаад амарсан болохгүй байх
• Толгой өвдөх
• Булчин өвдөх
• Анхаарал төвлөрөлт муудах
• Хоолой өвдөх
• Тунгалгийн булчирхай эмзэгших

📌 Шалтгаан
Бүрэн тайлагдаагүй ч дараах хүчин зүйлс нөлөөлж болно:
1️⃣ Вирусын халдварын дараа
2️⃣ Дархлааны өөрчлөлт
3️⃣ Дааврын тэнцвэр алдагдах
4️⃣ Сэтгэл зүйн стресс
5️⃣ Хоол тэжээл муу байх
6️⃣ Нойр дутуу удаан явах
7️⃣ Архаг өвчин

🔎 Оношлогоо:
Тусгай шинжилгээ байхгүй. Бусад өвчнийг илрүүлэх зорилгоор шинжилгээ хийнэ.
Жишээ нь:
• Цус багадалт
• Бамбай булчирхайн эмгэгүүд гэх мэт

🛡️ Хэрхэн сэргийлэх вэ?
✅ Амьдралын хэв маягаа зөв тохируулах
✅ Ачааллаа зөв хуваарилах
✅ Нойроо сайжруулах
✅ Шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх

👩‍⚕️ Хэрэв танд дээрх зовууриуд илэрч байвал эмчид хандан зөвлөгөө аваарай.

#Оношмед

🩺 БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?Бөөрний үйл ажиллагааны шинжилгээгээр бөөр хэр сайн ажиллаж байгааг үнэлдэ...
11/05/2026

🩺 БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Бөөрний үйл ажиллагааны шинжилгээгээр бөөр хэр сайн ажиллаж байгааг үнэлдэг. Үүнд:
✔️ Цус шүүх
✔️ Хорт бодис гадагшлуулах
✔️ Шингэний тэнцвэр барих үйл ажиллагаа багтана.

🔍 Гол үзүүлэлтүүд
1️⃣ Креатинин (Creatinine)

Булчингийн задралаас үүсдэг бодис бөгөөд бөөрөөр шүүгдэн гадагшилдаг.

⬆️ Ихсэх нь:
Бөөрний шүүлт муудсаныг илтгэнэ.

2️⃣ Мочевин (Urea)

Уургийн задралаас үүсдэг бөгөөд бөөрөөр гадагшилна.

⬆️ Ихсэх нь:
• Бөөрний үйл ажиллагаа буурах
• Ус дутагдах үед илэрч болно.

3️⃣ Түүдгэнцрийн шүүлтийн хурд (GFR)

Бөөрний шүүх чадварыг тооцоолдог хамгийн чухал үзүүлэлт.

⬇️ Буурах нь:
Бөөрний архаг өвчний үед илэрдэг. Энэ үзүүлэлтээр бөөрний архаг өвчний үе шатыг тогтооно.

✅ Хэвийн хэмжээ:
90 мл/мин/1.73м²

4️⃣ Мочевин / Креатинины харьцаа (Urea/Crea)

Энэ үзүүлэлтээр бөөрний асуудал байна уу, эсвэл өөр шалтгаан (усгүйжилт, уургийн хэт хэрэглээ) байна уу гэдгийг ялгана.

✅ Хэвийн харьцаа:
10:1 – 20:1

⬆️ Ихсэх үед:
• Ус дутагдах
• Цус алдалт
• Уураг их хэрэглэсэн

⬇️ Багасах үед:
• Элэгний асуудал
• Уургийн дутагдал

5️⃣ Цистатин C (Cystatin C)

Бүх эсээс тогтмол ялгардаг уураг бөгөөд бөөрөөр шүүгддэг.

⚠️ Креатининаас эрт өөрчлөгддөг тул бөөрний гэмтлийг эрт илрүүлэхэд ач холбогдолтой.

⬆️ Ихсэх нь:
Бөөрний архаг өвчнийг илтгэнэ.

6️⃣ Шээсний хүчил (Uric acid)

Пурин задрахад үүсдэг бодис бөгөөд бөөрөөр гадагшилна.

✅ Хэвийн хэмжээ:
👨 Эр: 210–420 мкмоль/л
👩 Эм: 150–350 мкмоль/л

⬆️ Ихсэх нь:
• Тулай өвчин
• Бөөрний үйл ажиллагаа муудах
• Мах, дотор мах, шар айраг их хэрэглэсэн үед

⬇️ Багасах нь:
Ихэвчлэн ач холбогдол багатай.

📌 Яагаад энэ шинжилгээг хийдэг вэ?

✔️ Бөөрний өвчнийг илрүүлэх
✔️ Чихрийн шижин, даралт ихсэлтийн үед хяналт хийх
✔️ Эмийн гаж нөлөө шалгах
✔️ Хаван, шээсний өөрчлөлт илэрсэн үед

🧪 Шинжилгээний бэлтгэл

🔸 8–12 цаг өлөн байх
🔸 Шинжилгээний өмнөх 1–2 хоногт:
• Уураг ихтэй хоол (мах, дотор мах) бага хэрэглэх
• Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

🔸 Пурин ихтэй хоолноос зайлсхийх:
(элэг, бөөр, дотор мах, өтгөн шөл)

🔸 Шээс хөөх болон өвчин намдаах эм (ялангуяа ибупрофен) хэрэглэдэг бол эмчдээ хэлэх

🔸 Шинжилгээний өмнө хүнд биеийн хүчний дасгал хийхгүй байх

💚 Бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

🥗 Хэт давслаг, чихэрлэг, өөх тостой хоолноос зайлсхий
😴 Өдөрт 7–8 цаг унтах
💧 Өдөрт 8–10 аяга ус уух
🏃‍♀️ Тогтмол дасгал хийх
🚭 Тамхи, архинаас татгалзах
🧘 Стрессээ зөв зохицуулах
⚖️ Эрүүл жингээ хадгалах
🩺 Жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах

⚠️ Хэрэв шинж тэмдэг илэрвэл эсвэл эрсдэлтэй бол бөөрний эмчид хандаарай.

#Оношмед

🎗️ ӨНДГӨВЧНИЙ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?Өндгөвчнөөс үүсэлтэй, эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын нэг бөгөөд ихэнхдээ хожуу шатандаа...
08/05/2026

🎗️ ӨНДГӨВЧНИЙ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?

Өндгөвчнөөс үүсэлтэй, эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын нэг бөгөөд ихэнхдээ хожуу шатандаа оношлогддог. Ихэвчлэн өндгөвчийн гадаргуугийн эсээс үүсдэг байна.

⚠️ Эрсдэлт хүчин зүйлс:
• Нас 50-аас дээш
• Удамшил
• Төрөөгүй, үргүйдэлтэй байх
• Сарын тэмдэг эрт ирэх
• Цэвэршилт орой явагдах
• Илүүдэл жин
• Дааврын эмчилгээг удаан хугацаагаар хийлгэх

🔍 Шинж тэмдэг:
Эрт үедээ шинж тэмдэг бараг илэрдэггүй. Харин дараах шинжүүд удаан үргэлжилбэл заавал эмчид хандаарай.
• Хэвлий дүүрэх
• Хэвлийн доогуур өвдөх
• Хоолны дуршил буурах
• Жин буурах
• Шээс ойр ойрхон хүрэх

🩺 Оношилгоо:
1️⃣ Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг
2️⃣ Хэт авиан шинжилгээ
3️⃣ Цусанд хавдрын маркер (CA-125)
4️⃣ Компьютер томографи (CT)
5️⃣ MRI шинжилгээ
6️⃣ Эдийн шинжилгээ /биопси/

💗 Урьдчилан сэргийлэлт:
• Тогтмол, 1–2 жил тутам эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдах
• Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх
• Өөрийн биеийн өөрчлөлтөд анхааралтай байх

🌸 Өөртөө хайртай эмэгтэй та жилд 1–2 удаа үзлэг, шинжилгээнд хамрагдан өөртөө цаг гаргаарай. Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй баялаг шүү. 💕

#Оношмед

ЛИПИД ГЭЖ ЮУ ВЭ?Өөх тос, тосон хүчил, холестрин зэрэг усанд уусдаггүй нэгдлүүдийг липид гэнэ.📌 Липидын үүрэг:⚡ Энергийн ...
06/05/2026

ЛИПИД ГЭЖ ЮУ ВЭ?

Өөх тос, тосон хүчил, холестрин зэрэг усанд уусдаггүй нэгдлүүдийг липид гэнэ.

📌 Липидын үүрэг:

⚡ Энергийн нөөц
🧬 Эсийн мембраны бүрэлдэхүүн
🧪 Дааврын эх үүсвэр

🔄 Липидын солилцооны үндсэн үе шат:

1️⃣ Хоолоор орсон өөх тос нарийн гэдсэнд задарна

Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тос эмульс болно
Липаза ферментийн нөлөөгөөр тос → тосны хүчил + глицерин

2️⃣ Гэдэсний хучуур эсэд

Хиломикрон үүсч
Тунгалгийн системээр дамжин цусанд орно

🧫 Липопротеинууд:

🔺 Триглицерид ихсэх → хиломикрон ихсэж, нойр булчирхайн үрэвсэл үүсэх эрсдэлтэй
💙 HDL (сайн холестрин) их байх → судсыг цэвэрлэнэ
⚠️ LDL (муу холестрин) ихсэх → судсанд хуримтлагдаж
өөхөн товруу үүсгэнэ
судас хатууруулна
зүрхний шигдээс, тархины харвалтын эрсдэл нэмэгдэнэ

⚙️ Энерги үүсэлт:

Эсийн митохондрид исэлдэлт явагдана
Тосны хүчил → ацетил КоА → Кребсийн цикл
⚡ Энерги үүснэ

🍞 Өөх тосны нийлэгжилт:

Илүүдэл нүүрс ус → өөх тос болж
Элэг, өөхөн эдэд хадгалагдана

🚨 Солилцооны алдагдлын үед:

Гиперлипидемия
Атеросклероз
Таргалалт
Чихрийн шижин
Элэгний өөхлөлт

🩺 Оношлогоо:
Цусанд дараах үзүүлэлтүүдийг шалгана:

Нийт холестрин
HDL
LDL
Триглицерид

⏳ Шинжилгээний бэлтгэл:

Өмнөх оройноос хоол сойх
⛔ 12 цаг өлөн байх

❤️ Анхааруулга:
Хэрвээ та илүүдэл жинтэй, таргалалттай бол эрүүл мэнддээ анхаарч, шинжилгээнд хамрагдаарай!
#Оношмед

🫁 АСТМА ГЭЖ ЮУ ВЭ?Астма (гуурсан хоолойн багтраа) гэдэг нь гуурсан хоолой үрэвсэж нарийссанаас амьсгалахад хүндрэл үүсгэ...
02/05/2026

🫁 АСТМА ГЭЖ ЮУ ВЭ?

Астма (гуурсан хоолойн багтраа) гэдэг нь гуурсан хоолой үрэвсэж нарийссанаас амьсгалахад хүндрэл үүсгэдэг архаг өвчин юм.

⚠️ Илрэх шинж тэмдэг:
Амьсгаа давчдах
Бачуурах
Шөнө, өглөөд ханиалгах
Шүгэлдэх мэт амьсгал гарах
❗ Шалтгаан:
Амьсгалын замын вирусын халдвар (ханиад, томуу) 🤧
Харшил (тоос, хачиг, амьтны үс ноос) 🐾
Хүйтэн агаар ❄️
Утаа, агаарын бохирдол 🌫️
Стресс 😣

👉 Эдгээрийн улмаас гуурсан хоолой үрэвсэж, агшиж, салс ихэсч агаар нэвтрэхэд саад учруулдаг.

💊 Яаж эмчлэх вэ?
Өдөр тутмын эм (кортикостеройд) тогтмол хэрэглэх
Яаралтай үед хэрэглэх ингалятор ашиглах
Өдөөгч хүчин зүйлсээс зайлсхийх
🚫 Сэдрээх хүчин зүйлс:
Цэцгийн тоос 🌼
Тоосны хачиг
Гэрийн тэжээвэр амьтдын үс
Хөгц
Агаарын бохирдол, утаа
Хэт ачаалал, стресс
Зарим эм (жишээ нь аспирин)
Хүйтэн агаар, температурын огцом өөрчлөлт
⚖️ Анхаарах зүйл:

Астма нь:

Зарим хүнд хөнгөн зовиур үүсгэдэг
Заримд нь өдөр тутмын амьдралд саад болж, амь насанд аюултай байж болно
🧬 Яагаад үүсдэг вэ?

Тодорхой шалтгаан бүрэн тогтоогдоогүй ч:
👉 Удамшил + хүрээлэн буй орчны нөлөөний хослол гэж үздэг.

📊 Эрсдэлт хүчин зүйлс:
Гэр бүлд астматай хүн байх
Атопик дерматит эсвэл бусад харшилтай байх
Илүүдэл жин
Тамхи татах 🚬
Химийн бодистой орчинд ажиллах (жишээ нь: үсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл)

💡 Дүгнэлт:
Астмыг бүрэн эдгээх эм одоогоор байхгүй ч зөв хяналт, амьдралын хэв маяг-аар хэвийн амьдрах боломжтой.

👉 Өдөөгч хүчин зүйлсээс зайлсхийж, эмчилгээгээ тогтмол хийцгээе!

#Оношмед

🚑 ОНОШМЕД ЭМНЭЛЭГТ ХЭРХЭН ОЧИХ ВЭ?Та манай эмнэлгийг зорих гэж байна уу? Дараах зааврыг ашиглаад хялбархан ирээрэй 👇🏻📍 Н...
02/05/2026

🚑 ОНОШМЕД ЭМНЭЛЭГТ ХЭРХЭН ОЧИХ ВЭ?

Та манай эмнэлгийг зорих гэж байна уу? Дараах зааврыг ашиглаад хялбархан ирээрэй 👇🏻

📍 НАТУР талаас:
Гэрлэн дохиогоор зүүн эргэж орно.

📍 ЗҮҮН 4 ЗАМ талаас:
Урагшаа чиглэн явж, Gumuda Plaza-гийн наагуур баруун эргэнэ.

📍 ХАВДРЫН АВТОБУСНЫ БУУДЛААС:
Зүүн 4 замаас доош уруудаад буудлын баруун талаас орж ирнэ.

🚶 Явган болон 🚗 машинаар ирэх замыг зураг дээр тодорхой харуулсан байгаа.
🅿️ Машины зогсоолтой.

📌 Байршил: Хавдар Судлалын Үндэсний Төвийн баруун урд талд, Энэрмед ХХК байр, 4 давхарт

📍 Газрын зураг: https://maps.app.goo.gl/jYTPvyfCNHERrdBf8

📞 7720-5599 | 8055-8806
🕒 Даваа–Баасан: 07:00–18:00
Бямба: 08:30–16:00 | Ням: Амарна

Танд чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд бид бэлэн 💜

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 17:30
Tuesday 07:00 - 17:30
Wednesday 07:00 - 17:30
Thursday 07:00 - 17:30
Friday 07:00 - 17:30
Saturday 09:00 - 15:00

Telephone

+97677205599

Alerts

Be the first to know and let us send you an email when Onoshmed Clinical Laboratory posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Onoshmed Clinical Laboratory:

Share

Category