12/03/2026
Нойргүйдэл, архаг ядаргааны багц эмчилгээ
Нойргүйдэл, архаг ядаргаа нь орчин үеийн амьдралын хэв маяг, стресс, биеийн энергийн тэнцвэр алдагдах зэрэг олон шалтгаанаас үүсдэг.
Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал анхаарах шаардлагатай.
🌙 Шөнө унтаж чадахгүй удаан хөрвөөх
🌙 Шөнө олон дахин сэрэх
🌙 Өглөө сэрэхэд ядруу, амарч чадаагүй мэт мэдрэмж төрөх
🌙 Архаг ядаргаа, бие сульдах
🌙 Толгой, хүзүү, нуруу байнга чилэх
🌙 Сэтгэл санаа тогтворгүй болох, стресс ихсэх
🌙 Дархлаа сулдаж амархан ядрах
Эдгээр шинжүүд нь биеийн энергийн урсгал алдагдах, дархлаа сулрах, биеийн тэнцвэр алдагдахтай холбоотой байх нь элбэг.
Манай төвд нойргүйдэл, архаг ядаргаатай ирсэн олон үйлчлүүлэгч эмчилгээний дараа нойр сайжирч, биеийн ядаргаа багасаж, илүү тайван амарч чаддаг болсон талаарх үр дүн сэтгэгдэлээ хуваалцдаг.
Зарим үйлчлүүлэгчид:
✨ Нойр гүн болсон
✨ Өглөө сэрэхэд бие хөнгөрсөн мэдрэмж төрөх
✨ Стресс багасах
✨ Биеийн ерөнхий эрч хүч нэмэгдэх
зэрэг өөрчлөлтүүдийг мэдэрсэн байдаг.
Манай төвөөс Нойргүйдэл, Архаг ядаргаанд зориулсан цогц эмчилгээний багц бэлтгэн ажиллаж байна.
Энэхүү багцад дараах үйлчилгээ багтсан.
🔹 Бүтэн биеийн эрүүл мэндийн ерөнхий оношилгоо
Биеийн ерөнхий байдлыг үнэлж, дотоод эрхтэн системийн үйл ажиллагаа, дархлааны байдал, энергийн тэнцвэрт байдалд дүн шинжилгээ хийж нойргүйдэл болон архаг ядаргааны үндсэн шалтгааныг тодорхойлоход чиглэнэ.
🔹 Аура энергийн оношилгоо
Биеийн энергийн талбар буюу аурагийн тэнцвэр, энергийн алдагдал, сулрал зэргийг тодорхойлон биеийн аль хэсэгт энергийн урсгал доголдож байгааг илрүүлэх оношилгоо юм.
Энэ нь биеийн энергийн тэнцвэрийг сэргээх эмчилгээг илүү оновчтой төлөвлөхөд тусалдаг.
🔹 Хэсгийн бариа засал
Толгой, хүзүү, мөр, нурууны хэсгийн булчингийн чангарал, ядаргаа, судасны ачааллыг бууруулж цусны эргэлтийг сайжруулах, булчинг сулруулах, биеийн ерөнхий тайвшралыг бий болгох зорилготой бариа эмчилгээ.
🔹 Гал засал эмчилгээ (3 удаа)
Гал засал эмчилгээ нь биеийн энергийн урсгалыг идэвхжүүлж, энергийн бөглөрөл, саатлыг тайлах, биеийн дулаан эрчим, тэнцвэрийг сэргээх зорилготой уламжлалт эмчилгээний арга юм.Энэхүү эмчилгээ нь биеийн энергийн солилцоог идэвхжүүлж ядаргаа бууруулах, биеийн ерөнхий эрч хүчийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
🔹 Дархлаа дэмжих дусал
Биеийн дархлааг дэмжих, бодисын солилцоог идэвхжүүлэх, биеийн ерөнхий тэнхээг нэмэгдүүлэх зорилготой дусал эмчилгээ юм.Энэ нь архаг ядаргаа, стрессийн үед биеийн эрч хүчийг сэргээх, биеийн нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэнэ.
✔ Дээрх эмчилгээнүүдийг цогцоор нь хийх нь биеийн энергийн тэнцвэрийг сэргээж, дархлааг дэмжин, нойрны хэвийн хэмнэлд эерэгээр нөлөөлөх боломжтой.
📞 Цаг авах болон дэлгэрэнгүй мэдээлэл :
89005104 • 9595-0061
📍 БЗД 26-р хороо
Баян Монгол хороолол 418 байр, 3 орц, 127 тоот