Doll therapist, psychologist - Narangoo.L

Doll therapist, psychologist - Narangoo.L .

09/10/2023

🧠 Жил бүрийн 10 сарын 10-нд дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрлөг болдогтой холбоотойгоор та бүхэндээ урлагийн сэтгэл заслын 100 дасгал ажлыг танилцуулж байна. Эдгээр дасгалыг өөрөө бие даан ажиллах бүрэн боломжтой ба мэргэжлийн терапист хүний удирдлага дор хамтран ажиллавал илүү үр дүнтэй байх юм шүү.🧠

С̳Э̳Т̳Г̳Э̳Л̳ Х̳Ө̳Д̳Л̳Ө̳Л̳,̳ М̳Э̳Д̳Р̳Э̳М̳Ж̳

Эдгээр туслах дасгалуудаар уур хилэн, уйтгар гуниг гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжийг даван туулж чадна.

💁‍♀️ 𝟏. Сэтгэл хөдлөлөө зурж будах.
Энэ дасгалыг хийхдээ та өөрийн мэдэрч буй зүйлээ зурж, будахад бүрэн анхаарлаа хандуулснаар өөрийн мэдрэмжээ ойлгох болно.

💁‍♀️ 𝟐. Сэтгэл хөдлөлийн хүрд.
Дугуй дүрс үүсгэж түүнийгээ өнгө өнгөөр будах нь өөрийн сэтгэл хөдлөлийн ялгаатай байдлыг мэдэрч, шүүмжлэлтэй хандахад тус болно.

💁‍♀️ 𝟑.Бясалгал хийнгээ зурах.
Хэрвээ та бүтээлч амралт хайж байвал, бясалгал хийх нь уйтгартай юм шиг санагдаж байвал бясалгал хийнгээ зураг зураарай. Зураг зурахад зурах авъяас байх шаардлагагүй. Зөвхөн тайвширч, илүү бүтээлч болох хүсэл л чухал.

💁‍♀️ 𝟒.Өөрийн тухай сэтгүүл хийх, тэмдэглэл хөтлөх.
Сэтгүүл нь зөвхөн үг хэллэг дээр суурилсан байх албаггүй. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлсэн зураг зурах, янз бүрийн наалт наах зэрэг нь таныг илүү бүтээлч, нээлттэй, өөрийгөө ойлгоход тус болно.

💁‍♀️ 𝟓. Хүүхэлдэй хийх.
Хүүхэлдэй нь зөвхөн хүүхдүүдэд зориулагдаагүй. Өөрийгөө хүүхэлдэйгээр төлөөлүүлэн хийж түүнийг бухимдуулдаг зүйлийг олохыг хичээгээрэй. Энэ нь таны уур бухимдлын шалтгааныг илрүүлэхэд тусална.

💁‍♀️ 𝟔. Шугаман зураг зурах.
Шугам зураг бол урлагийн хамгийн энгийн төрөл боловч маш их сэтгэл хөдлөлийн шинж чанаруудыг агуулж байдаг.

💁‍♀️ 𝟕. Хэнд ч, хэзээ ч илгээхгүй захидал бичих.
Та хэн нэгэнд уурлаж, гомдож, бухимдсан бол тэр хүндээ зориулж, түүний үг үйлдэл танд ямар мэдрэмж төрүүлсэн болохыг бичээрэй. Дараа нь шатааж болно.

💁‍♀️ 𝟖. Шавраар гэр бүлийн баримал бүтээх.
Гэр бүлийнхээ бүх гишүүдийг болон найзуудыгаа бүтээснээр тэдний сэтгэл хөдлөлийн динамик болон тэдний үүрэг, таны хувьд эзлэх байр суурийг судалж үзэж болно.

💁‍♀️ 𝟗. Уул болон хээр тал зурах.
Уул нь аз жаргалтай байсан үе, хээр тал нь гунигтай байсан үеийг төлөөлүүлж зураарай. Тодорхой үйл явдлыг тусгасан элементүүдийг нэмж оруулж болох бөгөөд энэ нь өнгөрсөндөө дүгнэлт хийхэд тус болно.

💁‍♀️ 𝟏𝟎. Хөөрдөг бөмбөлөг дээр ажиллах.
Бөмбөлөг дээр сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн зураг зурах эсвэл үг бичсэний дараагаар бөмбөлөгөө хөөргөөрэй. Энэ нь таныг тайвшруулахад тусалж чадна.

💁‍♀️ 𝟏𝟏. Зүрх зурах.
Мэдрэмжээ зүрхэн хэлбэрээр төлөөлүүлж зураарай. Өөрийн мэдрэмжээ ойлгоход тусална.

Т̳А̳Й̳В̳Ш̳Р̳А̳Л̳
Хэрэв та тайвшрахыг хүсч байвал эдгээр дасгалуудыг туршиж үзээрэй. Учир нь урлагийн сэтгэл засал нь таныг тайвшруулж чадах арга байж болох юм.

💜 𝟏𝟐. Хөгжим болон зураг зурах.
Хөгжим сонсонгоо зураг зурах нь сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж, бүтээлч байдлыг хөгжүүлж, тайвшруулах сайхан арга юм.

💜 𝟏𝟑. Таталбар зураг зурах.
Энэхүү зурагт өнгө болон шугам ашиглаж болох бөгөөд энэ нь заавал өв тэгш байх шаардлагагүй. Энгийн нэг зураасийг үзэсгэлэнтэй зүйл болгон хувиргаж болно.

💜 𝟏𝟒. Хурууны хээтэй бүтээл.
Хуруугаа ашиглан бүтээл туурвих нь зөвхөн хүүхдэд зугаатай байдаггүй. Гараа эмх замбараагүй байлгаж, будгаа эргэн тойрондоо тарааж, юу ч хамаагүй зурж, будаж хөгжилтэй байгаарай.

💜 𝟏𝟓. Мандала зурах, будах.
Харандаа, балаар зурж будах, эсвэл элсэн дээр хийхээс үл хамааран бясалгалын бэлгэдэл болсон мандала нь таныг тайвширахад тусална.

💜 𝟏𝟔. Нүдээ аниад зураг зурах.
Зурж буй зүйлээ харахгүй байх нь таны уян хатан байдал, зөн совин, хүртэхүйн мэдрэмжийг нэмэгдүүлнэ.

💜 𝟏𝟕. Агуу том зүйл зурах.
Бие махбодоо оролцуулж, хөдөлгөөн хийхийн зэрэгцээ бүтээл туурвих нь сэтгэл хөдлөлөө гаргаж, тайвшрахад тусална.

💜 𝟏𝟖. Өнгөөр тоглолт хийх.
Өнгөнд маш их сэтгэл хөдлөл дагалддаг төдийгүй таны мэдрэмжийг идэрхийлж байдаг. Ямар ч хамаагүй өнгөтэй ямар ч хамаагүй материалаар ямар нэгэн бүтээл туурвих нь өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгоход тус болно.

💜 𝟏𝟗. Өөрийгөө чөлөөтэй байлгах.
Өөрийн хийсэн бүтээлд дүгнэлт хийх гэж битгий яараарай. Хэрэв та өөрийн бүтээлүүдийг хэтэрхий нягт нямбай байна гэж бодож байгаа бол сэтгэл зүйч, сэтгэл засалчдын санал болгосон арга техникээр ажиллахыг хичээгээрэй. Энэ нь танд тус болно.

💜 𝟐𝟎. Зөвхөн таныг тайвшруулах өнгийг ашиглах.
Ямар нэгэн бүтээл хийхдээ зөвхөн өөрийг тань тайвшруулж чадах өнгөөр л тухайн бүтээлээ баяжуулаарай.

💜 𝟐𝟏. Элсээр зураг зурах.
Элсэн дээр цэцэг, хүн, мандала, амьтан гээд юуг ч зурж болох ба тухайн үзэгдэл бүрийг сайтар ажиглаж өөрийн дотоод мэдрэмжийг ойлгохыг хичээгээрэй. Энэ нь таны бодол санааг цэвэрлэхэд тус болно.

💜 𝟐𝟐. Зинтангли зурах.
Энэ нь хөгжилтэй байхаас гадна стресс багасгаж, тайвшруулах гайхалтай хэрэгсэл юм.

💜 𝟐𝟑. Буддаг ном ашиглах.
Зүгээр л хүүхдийнхээ эсвэл дүүгийнхээ буддаг номыг аваад будаарай. Энэ нь таныг бага ч болов тайвшруулж анхаарал төвлөрөхөд чинь туслах болно.

💜 𝟐𝟒. Гадаа зураг зурах.
Байгальд гарч байгалийн зураг зурах, эсвэл байрныхаа гадаа эргэн тойрноо ажиглан болж буй үйл явдлыг зурах гэж оролдоорой. Энэ нь таны анзаарч байгаагүй зүйлсийг, байгалийн сайхныг бишрэн харах боломж олгох болно.

А̳З̳ Ж̳А̳Р̳Г̳А̳Л̳
Урлаг нь сөрөг сэтгэл хөдлөлтэй тэмцэхэд туслахаас гадна эерэг талыг үнэлж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Аз жаргалын тухай эргэцүүлэн бодох нь таны сэтгэл зүйд эерэгээр нөлөөлнө. Үүний тулд танд урлагийн сэтгэл засал тус болно.

😇 𝟐𝟓. Коллаж бүтээх.
Таны хувьд төгс өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ? Таны ирээдүйн төгс төсөөлөл ямар байх вэ? гэх мэт эерэг асуултуудаар өөрийн коллажыг бүтээгээрэй. Үүнийг бүтээхийн тулд танд сонин, сэтгүүл, хайч, цаву байхад л хангалттай.

😇 𝟐𝟔. Зураг авах.
Өөрийн үзэсгэлэнтэй, гайхалтай гэж боддог зүйлсийнхээ зургийг авч өөрийн цуглуулга болгоорой. Амьдралын сайхан зүйлсийг байнга санаж явахын тулд авсан бүтээлүүдээ жаазлан ханандаа өлгөж болно.

😇 𝟐𝟕. Ишлэлийн цуглуулга.
Алдартай эрдэмтдийн хэлсэн үг, уншсан ном, үзсэн кинон дээр гарсан өөрт тань таалагдсан үг өгүүлбэр зэргийг хуулж бичих тэмдэглэлийн дэвтэртэй болоорой. Танд урам хугармаар, бууж өгмөөр санагдсанд үедээ өөрийн цуглуулгаа уншаарай.

😇 𝟐𝟖. Эрх чөлөөг илэрхийлэх.
Эрх чөлөөг илэрхийлсэн зураг зураарай. Энэ нь санамсаргүй байдал, далд ухамсар зэргээс шалтгаалан та юунаас хамгийн сайхан мэдрэмж авдаг, хаана байж юу хийж илүү эрх чөлөөтэй байдал эдэлдэг болохыг харуулах тустай.

😇 𝟐𝟗. Оюун ухаан, сүнсийг төсөөлөх.
Таны оюун ухаан болон сүнс ямархуу бол гэдгийг төсөөлөн зурж эсвэл бүтээгээд өөрийгөө илүү сайн таньж мэдээрэй.

😇 𝟑𝟎. Чихмэл амьтан хийх.
Зөөлөн, өхөөрдөм эд зүйлс нь хүнийг маш ихээр тайвшруулдаг. Өмнө нь огт харж байгаагүй, өөрийн төсөөллөөр амьтан хийх нь илүү бүтээлч байдлыг дэмжинэ.

😇 𝟑𝟏. Даавуун дээр бүтээл хийх.
Хатгамал оёх, өөрийн зохиомжоор дэр, хөнжил, ном зэрэг ямар нэгэн бүтээл гаргах нь таныг тайвшруулахад тусална.

😇 𝟑𝟐. Гэртээ өөрийн орон зайг бүтээх.
Хэрвээ та олуулаа амьдардаг бол өөрийн гэсэн жижг булан гаргаарай. Энэ нь танд аюулгүй, тайван, дулаахан мэдрэмжийг санагдуулж бие даасан байдлыг нэмэгдүүлнэ.

😇 𝟑𝟑. Чадсан зүйлээ баримтжуулах.
Хийж чадахгүй гэж бодсон зүйлээ хийж, айдаг зүйлтэйгээ нүүр тулж үүнийгээ баримтжуулаарай. Жишээ нь та аалзнаас айдаг байлаа гэхэд аалзыг гаран дээр гүйлгэж бичлэг хийгээрэй. Энэ нь таны ирээдүйд очих нэг дурсамж юм шүү.

😇 𝟑𝟒. Зэрлэг бүтээл хийх.
Энэ нь таны хувьд юу ч байж болно, юугаар ч хийсэн болно. Гол нь энэ зүйлийг хийхэд та тайвширч, эерэг мэдрэмж авах ёстой шүү.

😇 𝟑𝟓. Залбирлын туг хийх.
Энэхүү туганд өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст хүсдэг сайн сайхан зүйлсийг хүсэн бичиж, зурж эсвэл оёсон ч болно. Үүнийг гэртээ өлгөөрэй, шатааж эсвэл газарт булсан ч болно шүү.

Х̳Ө̳Р̳Ө̳Г̳
Өөрийгөө болон бусадтай харилцах харилцаагаа таньж мэдэх гайхалтай арга бол хөрөг зураг юм.

🧡 𝟑𝟔. Өнгөрсөн, одоогийн, ирээдүйн би.
Өнгөрсөнд болон одоо ямар байгаа өөрийгөө тус тусад нь зурна. Дараа нь ирээдүйн өөрийгөө зурна. Гурван зураг тус бүр ямар ялгаатай байна вэ гэдгийг ажиглаарай. Энэ нь өөрөө өөртөө дүгнэлт хийх, өөрийгөө урамшуулах нэгэн арга юм.

🧡 𝟑𝟕. Өөрийн хөрөгтэй цүнх.
Өөрийн гараар цаасаар эсвэл даавуугаар цүнх урлаарай. Гадна талд нь өөрийгөө зурж, дотор нь өөрийг тань илэрхийлэх зүйлсийг зурж, оёж эсвэл ямар нэгэн эд зүйлс хийж хадгалаарай.

🧡 𝟑𝟖. Чухлал хүмүүсийн төлөөлөл.
Амьдралд тань байгаа ойр дотны хүмүүсээс хамгийн чухал гэж бодсон хүмүүсээ сонгож, тус бүрт өвөрмөц урлаг бүтээгээрэй. Энэ нь танд бусдын үнэ цэнийг мэдэрч, тэднийг хүлээн зөвшөөрч, талархлаа илэрхийлэх гайхалтай арга юм.

🧡 𝟑𝟗. Би бол....
Өөрийнхөө сайн болон муу тал, эерэг болон сөрөг хандлагуудыг дүрсэлсэн коллаж бүтээгээрэй. Өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд тусална.

🧡 𝟒𝟎. Өнгө ба би.
Өөрийгөө ямар өнгөөр илэрхийлэх вэ? маш тод өнгөөр өөрийгөө зураарай. Дараа нь уг зурганд ямар өнгө нэмж болох вэ, яагаад тэрхүү өнгийг нэмсэн бэ, тэр өнгө чамд ямар утгыг илэрхийлдэг талаар тунгаан бодоорой.

🧡 𝟒𝟏. Хамгийн шилдэг хувилбар.
Өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг бүтээгээрэй. Дараа нь тэр хувилбартаа хэрхэн хүрч болох судалгаа хийж өөрөө өөрийнхөө хамгийн шилдэг нь байгаарай.

🧡 𝟒𝟐. Миний өөрчлөлт.
Бага наснаасаа одоог хүртэл амьдрахдаа та хэрхэн өөрчлөгдсөн бэ? ямар ямар эерэг хандлагатай болсон бэ? өөрчлөгдөхөд юу нөлөөлсөн бэ? цаашдаа ямар зан, авираа хэрхэн өөрчлөх талаар бодоход тус болно.

🧡 𝟒𝟑. Жузеппе Аркимболдо /Giuseppe Arcimboldo/ дуурайх нь.
Таны хувьд утга учиртай эд зүйлсийг ашиглан өөрийнхөө хөргийг бүтээгээрэй. Энэ нь бүтээлч байдлыг дэмжих бөгөөд өмнө өөрийнхөө нь харж байгаагүй хөргийг харах боломжтой.

🧡 𝟒𝟒. Өөрийн биеийг урлагийн бүтээл болгох нь.
Өөрийнхөө хөл, гар, хуруунууд, хацар, нүд, уруул гэх мэт бие эрхтнүүдээ урлагийн бүтээл болгон зураг зураарай. Өөрийгөө өөр байдлаар харах нь маш сонирхолтой бөгөөд илүү, өөрийгөө иүү хайрлах сэтгэгдэл төрүүлнэ.

🧡 𝟒𝟓. Толин тусгал.
Толин дээр зураг зурах нь өөрийгөө юунд дуртай, ямар хүн гэдгээ илүү сайн мэдэж авна.

🧡 𝟒𝟔. Би бол супер баатар.
Олон хүн супер баатарт дуртай байдаг. Харин та супербаатар байсан бол ямар киноны супер баатар болох байсан бэ? Та хоёр юугаараа адилхан бэ? Тэрхүү супер баатарт байхгүй байгаа шинж чамд байгаа бол тэр нь юу вэ? гэх мэт байдлаар өөрөө өөртэйгөө ажиллаарай.

С̳Э̳Т̳Г̳Э̳Л̳ З̳Ү̳Й̳Н̳ Г̳Э̳М̳Т̳Э̳Л̳ Б̳У̳Ю̳У̳ Т̳Р̳А̳У̳М̳А̳
Өнгөрсөнд болсон сэтгэл зүйн гэмтэл болон таагүй дурсамж нь хүний амьдралд нөлөөлсөөр байдаг. Зарим тохиолдолд асуудалтайгаа нүүр тулах шаардлага гардаг боловч үүнийг даван туулах зориг хэрэгтэй. Үүнд урлагийн сэтгэл засал тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж чадна.

🙋‍♀️ 𝟒𝟕. Миний аюулгүй газар.
Цаасан дээр өөрийн аюулгүй болон аюултай гэж бодсон газраа зурж тэмдэглээрэй. Ингэснээр өөрийн тав тухтай, тайван байж чаддаг газар, хүрээллийг илүү сайн таньж мэдэж ойлгоход тусална.

🙋‍♀️ 𝟒𝟖. Мини диорама бүтээх. Диорама нь таны өнгөрсөн амьдралын чухал мөч болон таны дотроос гарч болох зарим нэг хангагдаагүй хэрэгцээг харуулж энэ бүхэндээ ямар нэг шийдэл олоход тусална.

🙋‍♀️ 𝟒𝟗. Стрессээ хаях нь.
Цаасан дээр өөрийн уур бухимдлыг зурж, бичиж эсвэл уур бухимдлаа илэрхийлсэн хүүхэлдэй оёоорой. Харин дараа нь хийсэн зүйлээ урах, зүсэх, хэрчих зэргээр эвдэлж сүйтгэн хаяарай. Аливаа зүйлийг урж, зүсэх нь стресс тайлах сайхан аргуудын нэг юм.

🙋‍♀️ 𝟓𝟎. Миний айдаг зүйл.
Хүн бүр ямар нэгэн зүйлээс айдаг. Өөрийн айдаг зүйлээ зурж яагаад айдаг болон үүнийг даван туулахын тулд юу хийх шаардлагатай талаар судлан айдастайгаа нүүр тулахыг хичээгээрэй.

🙋‍♀️ 𝟓𝟏. Өвчин болон эмгэгээ урлаг болгон хувиргаарай.
Эдгэрэх өвчин туссан бол өвчнийхөө тухай өөрийн мэдрэмжийг ил гаргаж бүтээл болгоорой.

🙋‍♀️ 𝟓𝟐. Хэн нэгэнд хэлэх үг.
Амьдралд тань чухал байр суурь эзэлдэг байсан хэн нэгэн яваад өгөх, нас барах зэргээр таныг орхисон бол хэлж чадаагүй зүйлсээ тухайн хүндээ зориулж бичих захидлын дэвтэртэй болоорой.

🙋‍♀️𝟓𝟑. Элс ба будаг.
Элс будаг хоёрыг хамтад нь хэрэглэж болохгүй гэсэн дүрэм журам байхгүй. Харин ч сайхан урлагийн бүтээл болно. Тиймээс та өөрийн мэдрэмжээ яагаад элс, будаг хоёроор илэрхийлж болохгүй гэж.

К̳О̳Л̳Л̳А̳Ж̳
Хэрэв та зурах эсвэл будахаас илүү хайчилж, наахыг илүүд үздэг бол урлагийн сэтгэл заслын нэгэн төрөл болох коллаж заслыг санал болгож байна.

❤️ 𝟓𝟒. Зорилгоын самбар.
Гэртээ эсвэл ажлын өрөөндөө том хэмжээний самбар өлгөж түүндээ ирээдүйд хийхээр зорьж буй зүйлсийнхээ жагсаалтыг бичиж эсвэл ирээдүйд зорьж буй зүйлстэй тань төстэй зургийн хайчилбаруудыг наагаарай. Та үүнийг байнга харснаар ирээдүйн зорилгодоо ойртоход бага багаар тус болно.

❤️ 𝟓𝟓. Маск.
Бид бүгдээрээ л ямар нэгэн төрлийн масктай байдаг. Нийгмийн хүрээлэлд орохдоо, найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоо тогтоохдоо тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тус бүр өөр өөр масктай байдаг. Харин таны жинхэнэ дүр төрх яг ямар вэ? Та өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олж харснаар өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн авах чадварыг эзэмшинэ.

❤️ 𝟓𝟔. Эмх замбараагүй коллаж самбар.
Таны амьдралын тогтсон хэв маягийг алдагдуулж, танд тухгүй мэдрэмж төрүүлж байгаа зүйлс байгаа юу? Тийм бол тэдгээрийг өөрийн коллаж болгон бүтээгээрэй. Ингэснээр аливаа асуудалтай нүүр тулахад тань бага ч болов тусална.

❤️ 𝟓𝟕. Тайвшруулах коллаж.
Таныг юу тайвшруулдаг вэ? Таныг тайвшруулах, анхаарлыг тань уур бухимдлаас өөр зүйл рүү шилжүүлж чадах тэр зүйлсээрээ коллаж бүтээгээрэй.

❤️𝟓𝟖. Зурган коллаж.
Ямар нэгэн хар зурган дээр жижигхэн болгож хайчилсан /эсвэл гараараа урсан/ өнгө өнгийн цаасаар дүүргэн наагаарай. Энэ нь таныг аливаа зүйлийг тунгаан бодох анхаарлаа төвлөрүүлэх, стресс тайлахад тань тусалж чадна.

Б̳И̳ Б̳О̳Л̳.̳.̳.̳
Дараах дасгалуудаар та өөрийгөө хэн болохыг, ертөнцийг хэрхэн харж байгаагаа таньж мэдэн судалж болно.

🥰 𝟓𝟗. Миний сайн зан чанар бол.
Сайн зан чанараа ямар нэгэн зүйлээр төлөөлүүлэн зурах нь сэтгэл зүйн хувьд эерэг болж, өөрийн үнэлэмж дээшилж, өөрийнхөө сайн дүрт төрхийг бий болгоход тусална.

🥰 𝟔𝟎. Би амьтан байсан бол....
Хэрвээ та амьтан байсан бол ямар байх байсан бэ? Яагаад өөрийгөө энэ амьтнаар дүрсэлсэн бэ? Таны зурсан амьтанд тантай ижил төстэй зүйлс байгаа юу? гэх мэт асуултаар өөртэйгээ ажилласанаар өөрийгөө сайн таньж мэдэх ба мөн зугаатай байх болно.

🥰 𝟔𝟏. Цагийн хуваарийн тэмдэглэл хөтлөх.
Цаг тутамд, хагас өдөр тутамд эсвэл өдөр болгон таны зан авир, сэтгэл хөдлөл болон мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж, хэлбэлзэж байгааг тэмдэглээрэй. Энэ нь та өөрийгөө ойлгохоос гадна бусад хүмүүс таныг ойлгоход илүү тус болно. Мөн учир шалтгаан болон шийдлийг нь олохыг хичээж судлаарай.

🥰 𝟔𝟐. Ширэнгэн ойн амьтад.
Хамгийн сонирхолтой гэж үзсэн ширэнгэн ойд амьдардаг амьтдыг сонгож зураад эсвэл нааж эвлүүлээд яагаад эдгээр амьтдыг сонгосон тухайгаа эргэцүүлэн бодоорой.

🥰 𝟔𝟑. Төгс би.
Өөрийгөө хамгийн төгс байдлаар зурж тэмдэглээрэй. Үүний дараа төгс байхын давуу тал болон сул талыг мөн адил марталгүй тэмдэглээрэй. Үнэхээр төгс нэгэн байх шаардлага байгаа эсэхийг тунгаан бодоорой.

🥰 𝟔𝟒. Өөр өөр талтай би.
Өөрийгөө зураарай. Гэхдээ нэг өнгөөр би маш олон өөр өөр өнгө ашиглан өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлээрэй.

🥰 𝟔𝟓. Хурууны хээ.
Зөвхөн хурууны хээгээрээ өвөрмөц бүтээл бүтээгээрэй. Таны хурууны хээ өвөрмөц бөгөөд дахин давтагдашгүй тул өөрийнхөө өвөрмөц бүтээлд санаа зовох шаардлагагүй шүү.

🥰 𝟔𝟔. Би бол мод.
Өөрийгөө мод гэж төсөөлөн зураарай. Модны үндэс таны хүч чадал, их бие нь таны сэтгэл зүйн тогтвортой байдал, навч нь өөрчлөх гэж буй зүйлийг тань илэрхийлэх юм.

🥰 𝟔𝟕. Хайрцаг.
Ямар нэгэн хайрцаг хийж тухайн хайрцагтаа өөрийн шинээр мэдэрсэн сайхан мэдрэмж болон дурсамжуудыг ямар нэгэн зүйлээр төлөөлүүлэн хийж дүүргээрэй.

🥰 𝟔𝟖. Дурсамж.
Өөрийн хамгийн сайхан дурсамжийг үлгэр болгон бичиж, зурж энэхүү дурсамж нь яагаад ийм чухал болохыг эргэцүүлэн бодоорой. Энэ нь таны бүтээлч бөгөөд уран сэтгэмжийг нэмэгдүүлнэ.

🥰 𝟔𝟗. Миний тухай зохиол.
Өөрийнхөө төрснөөс одоог хүртэл амьдарч байгаа чухал үйл явдлаар зохиол бичээрэй. Хэрэв таны өнгөрсөнд болсон ямар нэгэн үйл явдал арай өөр байдлаар эргэсэн бол та одоо ямар байх байсан бол гэсэн хувилбараар бичээд үзээрэй. Энэ нь таныг олон боломжуудыг олж харахад тус болно.

🥰 𝟕𝟎. Гурван үеийн намтар.
Гэр бүлийнхээ намтарыг бичээрэй. Энэ нь таныг илүү бүтээлч болгож, судалгаа хийх чадварыг тань нэмэгдүүлнэ. Мөн гэр бүлтэйгээ ойр байж, тэднийг илүү сайн ойлгож, таньж мэдэхэд туслах юм.

🥰 𝟕𝟏. Өөрийн лого.
Байнга өмсдөг хувцсандаа өөрийн гэсэн логог өөрийн уран сэтгэмж болон бүтээлч байдлаар оёж эсвэл зураарай. Үүний давуу тал нь таныг илэрхийлэх нэг нь бэлгэдэл болж байгаа юм.

🥰 𝟕𝟐. Комик зурах.
Танд тохиолдсон инээдтэй үйл явдалд анхаарлаа төвлөрүүлж комик зурж цагийг түр зуур ч болов зугаатай өнгөрүүлээрэй. Найзууддаа харуулахад ч хөгжилтэй шүү дээ. Нэмж хэлэхэд та заавал сайн зурдаг байх албаггүй шүү.

🥰 𝟕𝟑. Өөрийн гэсэн блог хөтлөх.
Энэхүү дасгал нь өөрийгөө илэрхийлэх маш олон аргуудын нэг юм. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлмээр байвал, өөрийн мэдэрч байгаа зүйл болон бусдад хэлмээр байгаа зүйлээ блогоороо дамжуулж болох юм.

🥰 𝟕𝟒.Үнэт зүйлийн хайрцаг.
Нэгдүгээрт таныг төлөөлж байгаа хайрцгийг хийгээрэй, эсвэл бэлэн хайрцгийг чимэглэж болох юм. Дараа нь таны хувьд хамгийн их байр суурь эзэлдэг, үнэлдэг зүйлсээ хайрцган дотроо хийж хадгалаарай.

Т̳А̳Л̳А̳Р̳Х̳А̳Л̳
Өөртөө болон байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, түүндээ талархалтай байгаагаа илэрхийлэх боломжийг олгох дасгалуудыг санал болгож байна.

💛 𝟕𝟓. Талархлын дүр төрх.
Та амьдралдаа хэнд, юунд хамгийн ихээр талархаж байсан бэ? Үүнийгээ самбарт зурж эсвэл коллаж үүсгээрэй. Энэ нь бусад хүмүүст туслах нь ямар сайхан талархууштай зүйл болохыг харж болох юм.

💛 𝟕𝟔. Гэр бүлийн мод.
Мод зурж өөрийн гэр бүл эсвэл найз нөхдийг модны мөчрөөр төлөөлүүлэн зураарай. Энэхүү дасгал нь таныг дэмжиж буй хүмүүсийг илэрхийлэх бөгөөд ямар ч хэцүү зүйл тохиолдсон та ганцаараа биш гэдгийг энэхүү мод танд сануулах болно.

💛 𝟕𝟕. Өөр хүнд зориулж ямар нэгэн зүйл хийх.
Хэн нэгэнд зориулж ямар нэгэн зүйл хийх нь өөрийгөө илэрхийлэх сайхан санаа бөгөөд бусдад сэтгэл гаргахын сайхныг ч мэдэрч чадна.

💛 𝟕𝟖. Зангуу хийх.
Таны амьдралд таны зангуу болсон хүмүүс байгаа юу? Тэрхүү хүмүүсийг зангуугаар төлөөлүүлэн хийж дээр нь тухайн хүнийг илэрхийлж болохуйц зураг зурж, чимэглэл нэмж болно. Үүний дараа өөрийнхөө өрөөний хаа нэгтээгээс өлгөөрэй.

💛 𝟕𝟗. Эерэг үйл явдал.
Амьдралд тань тохиолдож байсан бүхий л эерэг зүйлсийг зурж эсвэл тэмдэглээрэй. Эдгээр зүйлсийн алинаас нь хамгийн их аз жаргалыг мэдэрсэн бэ? Энэ талаар тунгаан бодож тэрхүү үеийг санагдуулах газар очиж, юм идэж, кино зэргийг үзэн өөрийн эерэг байдлыг нэмэгдүүлээрэй.

💛 𝟖𝟎. Гипсэн гар.
Өөрийн гипсэн гарыг бүтээж ил харагдахуйц газар тавиарай. Та өөрийн гараар хичнээн хүнд тусалж, хичнээн их зүйлийг даван туулсныг та өөрөө л хамгийн сайн мэднэ шүү дээ.

💛 𝟖𝟏.Чулуу.
Чулуун дээр ямар нэгэн зүйл зурах эсвэл чулууг ямар нэгэн урлагийн бүтээлийн хэрэгсэл болгон ашиглах нь таныг тайвшруулж, зугаацуулж чадна.

💛 𝟖𝟐. Талархалын мод.
Эхлээд ямар ч навчгүй нүцгэн мод зураарай. Та хэн нэгэнд талархах бүртээ болон хэн нэгэн танд талархах бүрт навч нэмж зураарай. Навчаар дүүрсэн мод харах сайхан биш гэж үү.

💛 𝟖𝟑. Амьдралын газрын зураг.
Өөрийн зорилго, авахыг хүс байгаа зүйл, хиймээр байгаа зүйлс зэрэг өөрийн хүсэл зорилгуудыг газрын зураг болгон зураарай. Эдгээр зүйлс нь хоорондоо хэр ойр бөгөөд хол байна вэ? Тэр зүг рүүгээ явахын тулд чамд юу хэрэг болж байгаа, юу хийх хэрэгтэй зэргийг мөн адил тэмдэглээрэй.

💛 𝟖𝟒. Цасан ширхэг.
Цасан ширхэг бүр адилхан байх шаардлагагүй бөгөөд өөрийн хүссэнээрээ цасан ширхэгээ зохиомжлон зураарай. Үүний дараа цасан ширхэг бүрт өөрийн өвөрмөц шинж чанарыг тэмдэглэн бичээрэй.

💛 𝟖𝟓. Хувийн мини ширээ.
Энэхүү ширээг тахилгын ширээтэй адилтгаж болох бөгөөд өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй гэсэн зүйлсийг дээр нь тавьж, яагаад үнэ цэнэтэй гэж бодсон талаар тунгаан бодоорой. Энэ нь бусдыг үнэлэх болон уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.

М̳И̳Н̳И̳Й̳ О̳Ю̳У̳Н̳ У̳Х̳А̳А̳Н̳ Д̳О̳Т̳О̳Р̳
Өөрийн оюун ухааныг чөлөөлж, тайвшруулахад дараах дасгалууд тус болно.

😍 𝟖𝟔. Толбон урлал.
Алдарт Роршахын сорил шиг цаасны нэг талд нь будгаар толбо үүсгэж цаасаа гоолоор нь нугалж буцаад дэлгэхэд ямар дүрс харагдаж байгааг дүрслэн тэмдэглэн баримтжуулаарай. Энэхүү дасгал нь бүтээлч байдал болон төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлнэ.

😍 𝟖𝟕. Оюун ухааны дүрслэл.
Таны оюун ухаан, бодол санаа хэрхэн ажилладаг болохыг өөрийн төсөөллөөр дүрслэн зурж, коллаж үүсгэж эсвэл оёорой.

😍 𝟖𝟖. Зүүд манагч.
Муухай зүүд зүүдэлсэн бол эсвэл сайхан зүүд зүүдэлмээр байвал аль эртнээс гаралтай зүүд манагч хийж орныхоо толгойд өлгөөрэй. Зүүд манагч хийх нь мандала урлалтай төстэй бөгөөд таны тайвшруулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална.

😍 𝟖𝟗. Зүүдээ манах.
Өөрийн зүүдээ зурах эсвэл тэмдэглэх нь танд ашигтай байж болох бөгөөд зүүднээсээ ямар нэгэн шинэ санаа олж, эсвэл ямар нэгэн зүйлээс болгоомжлох шаардлагатайг сануулж болох юм.

Б̳У̳С̳А̳Д̳ Т̳Ө̳Р̳Ө̳Л̳
Хэрэв та урам зориг авах, тайвшрах эсвэл ямар нэгэн үйлдэл хийх хүсэлтэй байгаа бол дараах дасгалуудыг туршаад үзээрэй.

💚 𝟗𝟎. Байгалийн материал.
Байгалийн материал болох навч, шороо, мөчир, шавар зэрэг байгалийн эд зүйлсийг ашиглан өөрийн мэдрэмж болон бүтээлч байдлаар урлагийн бүтээл хийх гэж оролдоод үзээрэй. Энэ нь арай өөр зүйл туршиж үзэх эхлэл болох ч юм билүү.

💚 𝟗𝟏. Цагаан толгой.
Өөрийн амьдралын эсвэл өөрийн тухай А – Я хүртэлх хцагаан толгойг бүтээгээрэй. Энэ нь бүтээлч бөгөөд зугаатай дасгалуудын нэг яах аргагүй мөн юм шүү.

💚 𝟗𝟐. Миний доторх би.
Өөрийн биеийн хэмжээтэй адилхан өөрийгөө зурж өөрийнхөө жинхэнэ дотоог “би”-г бий болгож дүрслэн зурж, чимэглээрэй.

💚 𝟗𝟑. Сүнслэг баримал.
Өөрийн оюун санааны мөн чанараа барималаар бүтээж яагаад ийм дүрстэй, хэв маягтай баримал бүтээснээ тунгаан бодож өөрөө өөртэйгөө ярилцаж ажиллаарай.

💚 𝟗𝟒. Хаягдал ба урлаг.
Эвдэрсэн, хуучирсан болон хаягдал эд зүйлээр урлагийн бүтээл туурвиарай. Өөрт тань утга учиртай ч хуучирсан зүйлсийг дахин ашиглан өөртөө дахин зориулах боломжтой. Аль ч тохиолдолд та өөрийнхөө амьдралыг хэрхэн яаж өөрчилж, дахин үнэлэх талаар ойлголт авах болно.

💚 𝟗𝟓. Гэрэл зураг.
Хуучин гэрэл зургуудаа ашиглан коллаж бүтээх, сэтгүүл хийх зэргээр ашиглаж болох бөгөөд зураг тус бүр тайлбартай байвал дурсамж тань илүү сэдэрч хэцүү үетэйгээ нүүр тулж, сайхан үеээ сэргээн санах боломжтой юм.

💚 𝟗𝟔. Алдартай уран зураг минийх байсан бол....
Хэрвээ та Мона Лизаг зурах байсан бол яаж хэрхэн зурах байсан бэ? бэлэн алдарт зураг дээр ажилласан ч болно, өөрөө шинээр нь зурсан ч болно. Зүгээр л өөрийгөө алдартай зураач мэтээр төсөөлөхөд л хангалттай. Энэ нь таныг урлагийн талаар судалж тэднийг ойлгож, мэдрэхэд илүү тус болно.

💚 𝟗𝟕. Хамгийн чухал нь хамтрагч.
Урлагийн сэтгэл засал хийхдээ хамтрагчтай болвол өөрийгөө илэрхийлэх байдал улам нэмэгдэх ба тэр чинээгээрээ хамтрагчаа сонсож, ойлгох гэж хичээнэ.

💚 𝟗𝟖. Сойз.
Сойзоор зөвхөн шүдээ угаадаггүй шүү. Сойзын үс хэсгийг хүссэн өнгөөрөө будан хуруугаараа ирмэх байдлаар урлагийн бүтээл бүтээгээрэй. Энэ нь таны хурууны цэгүүдэд илүү хүрч тайвшруулахад тусална.

💚 𝟗𝟗. Шил ба урлаг.
Ямар ч төрлийн шилэн дээр өөрийн хүссэн зүйлийг зурж, нааж, чимэглэж будан гэртээ эсвэл ажлынхаа ширээний ваар, жааз болгон ашиглаарай.

💚 𝟏𝟎𝟎. Цонхны урлаг.
Цонхоор та гадаад орчныг хардаг бол цонхноос та юу харж болох вэ? Мэдээж өөрийнхөө дотоод мэдрэмжийг харж болно. Бусдад харуулахыг хүсч байгаа өөрийн дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлийг цонхон дээрээ урлаарай.

🙏🤩ЭНЭ ХҮРТЭЛ ХАМТ БАЙСАНД БАЯРЛАЛАА🙏🤩

Эх сурвалж: Expressive art workshops

#урлагийн #сэтгэл #заслын #зуун #дасгал

Хүүхэд насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл нь хүн бүрт харилцан адилгүй шарх үлдээж, насанд хүрсэн хойно нь илэрхийлэмж нь...
05/10/2023

Хүүхэд насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл нь хүн бүрт харилцан адилгүй шарх үлдээж, насанд хүрсэн хойно нь илэрхийлэмж нь ч өөр өөр байдаг. Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн хүн хандахыг зөвлөж байна.

03/10/2023
09/08/2023

Сайн аавын байхын 90% нь хүүхдүүдийнхээ дэргэд байх, эерэгээр үлгэрлэх.

07/08/2023

ЕБС-д сэтгэл зүйч авна.

☎️ 99770128

15/05/2023

🌸🌸

🌸
15/05/2023

🌸

Сэтгэл зүйч Л.Нарангоо: Хүүхэлдэй оёж, дахин засах байдлаар сэтгэл зүйг эмчилж болно

Address

Ulaanbaatar

Telephone

+97680271707

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Doll therapist, psychologist - Narangoo.L posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Doll therapist, psychologist - Narangoo.L:

Share