Chantsaa Mentor

Chantsaa Mentor Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Chantsaa Mentor, Ulaanbaatar.

🧠 Chantsaa mentor|Боловсролын ментор
🧠👁️Тархины шинжилгээ ба нүд тархины зохицлын суралцах ур чадварт нөлөөлөх үнэлгээ
🧠Тархины зохицуулалт хөгжлийн сургалт-дасгалжуулалт
📚🧠Тархинд суурилсан унших сургалт

👩🏻‍🏫🧑‍🎓 Багш шавь хоёр ерөөлөөр учирдаг. Дорнын гүн ухаанд багш, шавь болох хүмүүсийг олон төрлийн барилдлагатай байсан ...
30/04/2026

👩🏻‍🏫🧑‍🎓 Багш шавь хоёр ерөөлөөр учирдаг.

Дорнын гүн ухаанд багш, шавь болох хүмүүсийг олон төрлийн барилдлагатай байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, энэ насанд багш шавь болж байгаа нь өмнөх төрлүүдэд бие биедээ тусалж байсан, эсвэл хамтдаа эрдэм номд шамдаж байсан “Үйлийн үр”-ийн үргэлжлэл гэлцдэг.

Өнөөдөр 3 шавийнхаа сарын дараах сургалтын үр дүнг тооцон хэмжиж харсаны дараа “Багш шавийн ерөөл билэгт учрал”-ын талаар бодож суув.

Судалгаагаар, итгэлцэл дээр суурилсан багш шавь хоёрын тархины долгион (Alpha, Gamma долгионууд) нэгэн хэмнэлд ордог болох нь тогтоогдсон. Багш хүн өөрийн туршлага, тогтвортой энергиэрээ шавийнхаа замбараагүй байгаа тархины долгионыг "Номхотгож", цэгцтэй болгодог. Ингэж цэгцэрсэн тархи нь ердийн үеийнхээсээ илүү хурдтайгаар мэдээллийг боловсруулж, бүтээлч сэтгэлгээ нь идэвхждэг. Үүнийг л Монголчууд минь эртнээс ойлгож, “Багш шавь хоёр ерөөлөөр учирдаг” гэж сургаж ирж дээ.

Багш хүний тасралтгүй суралцах, боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын үр дүн шавьд очдог. Ганцаарчилсан сургалтын сарын үр дүн хүлээлтээс давжээ. Дор товч бичлээ.

Эхний шавь: Харааны төвлөрөл сургалт эхлэхэд 62% байсан бол сургалтын дараа 98% болж, аливаа зүйлийг илүү төвлөрөлтэй нарийн гярхай харж эхэлжээ. Энэ бол зөвхөн унших төдийгүй, нарийн тоон дата мэдээлэлд ч хамааралтай.

2 дахь шавь: Дэлгэц болон богино видеоны улмаас эмх замбараагүй болж зохицуулалт алдагдаж идэвхгүй байсан тархины холбоосууд сэргэж, синхрончлогдож эхэлсэн амжилт байлаа. Үр дүн хэмжилтээс гадна нүдний харцнаас хүртэл мэдрэгдэж байлаа. Доорх зургаас нүдийг хараарай.

3 дахь шавь: Хэт хөдөлгөөнтэй боловч суут авьяастай шавийн минь анхаарал тогтворжиж хэлсэн команд бүрийг биелүүлдэг болсоныг харсан бодит үр дүнгүүд байлаа.

😍Өнөөдөр бүх зүйлд талархаж байна. Намайг өдий хүртэл сургаж боловсруулсан үе үеийн эрдэмтэн багш нар, ерөөл билэгээр учирсан бүх шавь нар, түүний ард бат зогсдог эрхэм ээж аав, эмээ өвөө нар, бичвэр бүрийг минь шимтэн уншдаг нүүр хуудасны эрхэм дагагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 😍😍

27/04/2026

Тэнцвэр ба Сонсгол унших чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?
Унших үйл явц нь зөвхөн нүдний ажил биш, биеийн тэнцвэр болон сонсголын систем дээр тогтдог.
1. Тэнцвэр ба харааны төвлөрөл:
• Хүүхдийн тэнцвэрийн систем сайн хөгжсөнөөр нүд нь номны мөр дагуу үсэрч, бүдрэлгүй тогтвортой хардаг.
• Тэнцвэр муу бол үсэгнүүд бүрэлзэх, байрнаасаа хөдлөх мэт мэдрэмж төрж, хүүхэд мөр алдаж уншдаг.
2. Сонсгол ба авиа таних чадвар:
• Унших гэдэг нь харагдаж буй үсгийг тархиндаа авиа болгож хувиргахыг хэлнэ.
• Сонсголын боловсруулалт сайн бол "А-А-В" гэсэн үсгүүдийг маш хурдан авиагаар нь нийлүүлж, утгыг нь шууд ойлгодог.
3. Тэнцвэр+сонсгол+анхаарал төвлөрөл
• Тэнцвэр ба сонсголын эрхтэнүүд чихний гүнд хамт байрладаг. Эдгээр нь сул бол хүүхэд ширээний ард цэх сууж чадахгүй, биеэ хянах гэж хамаг энергиэ зарцуулснаар уншсан зүйлдээ төвлөрөх чадваргүй болдог.
👉🧠Хөдөлгөөнтэй хүүхдүүдэд зорицлсан үсэг+унших анги 5 сарын 01-нд эхлэнэ.

Хичээлийг алдаагүй хийлгэх гэж хичээх нь хүүхдийн тархийг "ТҮГЖДЭГ" үү? Бодит тохиолдол: Хүүгээ дагуулсан ээж ирээд бид ...
27/04/2026

Хичээлийг алдаагүй хийлгэх гэж хичээх нь хүүхдийн тархийг "ТҮГЖДЭГ" үү?

Бодит тохиолдол: Хүүгээ дагуулсан ээж ирээд бид хүүхдийн унших түвшинг тогтоохоор богино эх уншуулж үзлээ. Хүү 3 өгүүлбэр унших явцдаа 7-8 үгийг алдаатай уншлаа. Би тэр бүрд зогсоолгүй цааш уншуулсаар эхийг бүрэн уншиж дууслаа. Харин ээж: " Та ямар тэвчээртэй хүн бэ? Буруу уншаад л байхад толгой дохиод цааш уншуулаад байх юм. Би алдаатай унших бүрт тэр дор нь засаж уншуулдаг. Би бүр буруу унших бүрд өндөлзсөөр суулаа." гэв. Алдаа гаргах бүрд тэр дор нь засаж уншуулдаг бол үүнийг анхаараарай.

1. Өөртөө итгэх итгэл болон бүтээлч байдал буурах:
Хүүхэд "Би алдаа гаргаж магадгүй" гэсэн байнгын айдастай болсноор шинэ зүйл туршиж үзэхээс зүрхшээдэг болдог. "Заавал төгс байх ёстой" гэсэн шаардлага нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх боломжийг хааж, өөрийгөө "чадваргүй" гэж мэдрэхэд хүргэдэг.

2. Сурах сонирхолгүй болох:
Гэрийн даалгавар хийх үйл явц нь танин мэдэхүйн сонирхолтой аялал биш, харин шүүмжлэлээс зугтах тулаан болон хувирдаг. Үүнээс болоод хүүхэд хичээл хийхээс залхаж, даалгавраа аль болох хурдан дуусгах эсвэл бүр хийхээс татгалзах хандлагатай болно.

3. Алдаанаасаа суралцах чадваргүй болдог. :
Алдаа гэдэг бол тархины хөгжлийн нэгэн чухал хэсэг юм. Алдаа гаргаж, түүнийгээ өөрөө олж засах үед тархинд мэдээлэл илүү гүн бат үлддэг. Хэрэв эцэг эх нь алдааг нь шууд засаад байвал хүүхэд өөрөө өөртөө дүн шинжилгээ хийх, логик гаргалгаа хийх чадвараа хөгжүүлж чадахгүй.

4. Сэтгэл түгшүүр ба Перфекционизм:
Байнга хянуулж, засуулж байдаг хүүхэд ирээдүйд "Төгс биш бол юу ч биш" гэсэн хандлагатай болж төлөвших эрсдэлтэй. Энэ нь насанд хүрсэн хойноо ч багахан алдаан дээр хэт их стрессдэх, сэтгэлээр унах суурь болдог.

ЮУГ АНХААРАХ ВЭ?
Үйл явцыг нь дэмж:
Үр дүнгээс илүүтэйгээр хүүхдийнхээ гаргаж буй хичээл зүтгэлийг нь түрүүлж сайшааж байгаарай.

Алдаа гаргах эрх олго:
Уншиж байхдаа, даалгавраа хийж байхдаа гаргасан жижиг алдааг нь тухай бүрт нь биш, харин өгүүлбэрээ дуусгасны дараа эелдэгээр асуух замаар Жишээ нь: "Энэ үгийг дахиад нэг хараад үзэх үү?" гэх мэтээр аль болох өөрөөр нь засуулахыг хичээгээрэй.

Тархины амралт: Хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа хязгаартай байдаг тул 15-20 минут тутамд богино хэмжээний хөдөлгөөнтэй завсарлага авч байх нь сурах чадварыг нь нэмэгдүүлдэг.

Дүгнэж хэлэхэд: Гэрийн даалгаврын гол зорилго нь хүүхдийг алдаагүй хийлгэхдээ биш, бие даан суралцаж, алдаан дээрээсээ туршлага хуримтлуулахад нь туслахад оршдог.

Та өнөөдрөөс энэ зөвлөмжийг биелүүлж, алдаа гаргах эрх олгож, өөрөөр нь засуулахыг хичээгээд үзээрэй.

Миний хамгийн олон жил ажиллаж, “Багшийн багш” хэмээх эрхэм алдрыг зүүж явсан  Гэгээрлийн хэлтсээс-Боловсрол, соёл, урла...
26/04/2026

Миний хамгийн олон жил ажиллаж, “Багшийн багш” хэмээх эрхэм алдрыг зүүж явсан Гэгээрлийн хэлтсээс-Боловсрол, соёл, урлагийн газар хүртэл ажиллаж байсан үе үеийн эрхэм сайхан хүмүүстэйгээ уулзаж өдрийг өнгөрөөлөө.

23/04/2026

Хүүхдийн гүн төвлөрөл анхаарлын барилтыг сайжруулж, тархины хөгжлийг дэмжих тоглоом

Дүрэм:
1. Бичлэг дээрх тооны дарааллыг хуруугаараа алдалгүй дагаарай.
2. 0- товших, 1-эрхий, 2-долоовор, 3-дунд, 4-ядам, 5-чигчий хуруу. 0 нь алгаараа товших)
3. Амжилттай болсон бол "Чалленж биелүүллээ" гэж сэтгэгдэл үлдээгээрэй.

Найзаа mention хийж дуудаад хэн нь илүү хурдан, алдаагүй хийхийг үзээрэй! 👇
#ХурууныДасгал

🖋️✏️БИЧИХ  чадвар УНШИХ чадварт нөлөөлдөг үү? Бичих болон унших нь тархины нэг ижил хэсэгт боловсруулагддаг. Хүүхэд гара...
23/04/2026

🖋️✏️БИЧИХ чадвар УНШИХ чадварт нөлөөлдөг үү?

Бичих болон унших нь тархины нэг ижил хэсэгт боловсруулагддаг. Хүүхэд гараараа үсэг зурж, бичиж сурах үед тархинд хөдөлгөөний ой тогтоолт (motor memory) үүсдэг.

Энэ нь үсгийг нүдээрээ таньж, уншихад хамгийн том тулгуур болдог юм. Хэрэв гарын булчин сул бол хүүхэд үсгийг мэдэрч чадахгүй, улмаар үсэг таних, тогтоох, холбож унших үйл явц удааширдаг.

✋✋Гарын булчинг сэргээн хөгжүүлэх дараах дасгалуудыг зөвлөж байна.

1. Чимхэх, татах дасгал:
#Баримлын шавраар тоглох, хувцасны хавчаар хавчих, эсвэл жижиг үрлэн тариаг нэг савнаас нөгөөрүү хуруугаараа зөөх

2. Түлхэх, шахах, зүүгдэх дасгал:
Резинэн бөмбөг шахах, турникээс зүүгдэх
Энэ мөр, гарны том булчинг чангалах замаар гарын сарвууны хяналтыг сайжруулдаг.

3. Босоо гадаргуу дээр ажиллах:
Ханан дээр наасан цаасан дээр зурах эсвэл бичих. Энэ нь бугуй болон шууны булчинг зөв байрлалд оруулж өгдөг.

22/04/2026
21/04/2026

Хөдөлгөөнтэй хүүхдийн тархи маш олон төрлийн гадны цочролыг нэгэн зэрэг хүлээн авдаг бөгөөд “Тогтворгүй" байгаа нь ихэвчлэн түүний тархи өөрийгөө зохицуулах (регуляци) арга замыг хайж буй хэлбэр юм.

✅ Тархин дахь "Хэт цочрол”-ыг намсгаж, тайвшруулах
✅ Анхаарал төвлөрлийг сайжруулах
✅ Хэт ихэссэн энергийг суралцах үйл явц руу шилжүүлэх
ажлыг хийдэг билээ.

Хүүхдийг таамгаар бус мэргэжлийн түвшинд шинжлэх ухаанчаар хөгжүүлцгээе.

“Миний зээ хүү их хөдөлгөөнтэй,сэргэлэн, ой сайтай, юмыг хурдан сурдаг.  Одоо 2-р ангид сурдаг.  Сурах дургүй болчихлоо....
21/04/2026

“Миний зээ хүү их хөдөлгөөнтэй,сэргэлэн, ой сайтай, юмыг хурдан сурдаг. Одоо 2-р ангид сурдаг. Сурах дургүй болчихлоо. Яах вэ?” гэж нэгэн эмээ ярьлаа. Хүүхэд 3 янзын арга барилаар сурдаг.

1. Кинестетик (Хөдөлгөөнөөр суралцахуй)
Хүүхэд юмыг гараараа барьж үзэх, биеэрээ мэдрэх, туршиж үзэх замаар хамгийн сайн сурдаг. Тэд нэг газраа удаан суух бус, хөдөлж байхдаа мэдээллийг илүү хурдан хүлээж авдаг.
2. Визуал (Харах замаар суралцахуй)
Мэдээллийг зураг, дүрслэл, график болон бичлэгээр дамжуулан хүртдэг хүүхдүүд юм. Тэд "сонсохоос" илүү "харах" үедээ анхаарал нь төвлөрч, аливаа зүйлийн бүтцийг нүдээрээ зураглан тогтоодог.
3. Аудитор (Сонсох замаар суралцахуй)
Тайлбар, яриа, хөгжим болон дуу чимээгээр дамжуулан мэдээллийг хүлээж авдаг. Ийм хүүхдүүд чангаар унших, хэлэлцүүлэг өрнүүлэх, зааварчилгааг сонсохдоо сайн байдаг.
Нэмэлт анхаарах зүйл:
Хүүхэд бүрт эдгээр хэв маягийн аль нэг нь давамгайлдаг ч амьдрал дээр ихэвчлэн хосолсон хэлбэрээр хөгждөг.

Хөдөлгөөнтэй хүүхдүүд бол хөдөлж байж тархи нь сэргэдэг хүүхдүүд бөгөөд тэдэнд тохироогүй арга барилаар үсгээ нүдэлж, унштж сурах үед стресстэж, улмаар цаашид сурах дургүй болдог. Үүнээс сэргийлэхийн тулд хөдөлгөөн дунд “Үсэг нүдэлж, холбож унших сургалт” маань зөвхөн 5 сард явагдахаар төлөвлөгдсөн.

Суралцах арга барилаа олсон хүүхдийн сурлагын амжилт, анги өгсөх тусам өсдөг бол аргаа олоогүй хүүхдийн амжилт буурдаг.

20/04/2026

Хөдөлгөөнтэй хүүхдүүдэд зориулсан үсгийн ангийн сургалт зарлагдсан байгаа❤️❤️🧠🧠

🏃‍♂️ Хэт хөдөлгөөнтэй хүүхэд бол дундаршгүй энергитэй 'Суут ухаантан юм. "Хүүхэд нэг газраа зүгээр суудаггүй, хичээлээ а...
19/04/2026

🏃‍♂️ Хэт хөдөлгөөнтэй хүүхэд бол дундаршгүй энергитэй 'Суут ухаантан юм.
"Хүүхэд нэг газраа зүгээр суудаггүй, хичээлээ анхаардаггүй" гэж санаа зовж байна уу?

Үнэндээ энэ бол дутагдал биш, харин түүний тархи асар хурдтай ажиллаж, мэдээллийг хөдөлгөөнөөр дамжуулж хүлээн авч буй хэлбэр байдаг.

Яагаад хөдөлгөөнтэй хүүхдүүд "Genius" буюу суут байх магадлалтай вэ?

🧠Тархины идэвхжил:
Хүүхэд хөдөлж байх үед тархины танин мэдэхүйн хэсгүүд хамгийн өндөр түвшинд идэвхждэг. Тэд хөдөлж байж л сэтгэдэг".

🔷Олон талт сэтгэлгээ:
Тэд нэгэн зэрэг олон зүйлийг ажиглаж, маш хурдан шийдвэр гаргах чадвартай байдаг. Энэ бол ирээдүйн удирдагч, зохион бүтээгчдийн гол шинж.

Бие бялдар ба оюун ухааны холбоос:
"Active Learning" буюу идэвхтэй суралцах арга барилаар сурсан зүйл хүний ой санамжид хамгийн удаан хадгалагддаг.

🎓 Манай сургалт энэ "Genius"-ийг хэрхэн нээдэг вэ?

"Хөдөлгөөнтэй суутнууд" сургуульд бэлтгэх хөтөлбөр нь:

🏃 Авиа-үсэг-үгийг хөдөлгөөнөөр дүрслэн, тогтоож уншиж сурдаг.

🎯 Хөдөлгөөн дундаас анхаарлаа нэг цэгт хураах тусгай аргачлалтай.

📚 Өөрийнхөө чадаж байгааг хөдөлгөөнөөрөө мэдэрсэн хүүхэд сурахдаа хамгийн дуртай болдог.

Хүүхдийн тань хөдөлгөөн бүр нь мэдлэг болон хувирах болно.

💡 Та хүүхдийнхээ хэт их эрч хүчийг "дарамт" биш "давуу тал" болгон хувиргахыг хүсэж байвал доорх👇👇 холбоос дээр
https://www.facebook.com/share/p/18QxGWixpd/дарж
сургалтын мэдээлэл аваарай.

Утас: 99966059

🧠 ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮСЭГ НҮДЛЭХ-УНШИЖ СУРГАХ СУРГАЛТЫН 5 САРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА. Хөдөлгөөн бол хөдөлгөөнтэ...
17/04/2026

🧠 ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮСЭГ НҮДЛЭХ-УНШИЖ СУРГАХ СУРГАЛТЫН 5 САРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА.

Хөдөлгөөн бол хөдөлгөөнтэй хүүхдийн сурах хамгийн шилдэг хэл байдаг.

🧠Хүүхдийн тархины хөгжил, анхаарал төвлөрөл нь хөдөлгөөнтэй салшгүй холбоотой байдаг. Манай NeuroSun academy нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан шинэлэг бөгөөд шилдэг хөтөлбөрийг танилцуулж байна.

Манай сургалтын давуу тал:

🏃Идэвхтэй оролцоо: Хүүхэд сууж сурах гэж албадуулахгүй, харин хөдөлж байхдаа үсгээ нүдэлж, уншиж, бичиж сурна.

🎯Анхаарал төвлөрөлт: Богино хугацааны хүчтэй дасгалуудаар анхаарал тогтоох чадварыг сайжруулна.

👩‍🏫Сууж сурах: Хөдөлгөөнтэй хүүхдүүд сургалтын орчинд "Сууж сурна" гэдэг хамгийн том асуудал байдаг. Бид тэднийг биеийн хэлээр дамжуулан тархинаас суух командыг биелүүлэх тусгай дасгалуудыг заадаг.

✍️Бичих чадвар: Хөдөлгөөнтэй хүүхдүүдэд бичиж, цээжээр бичиж сурах нь эгзэгтэй асуудал байдаг. Бид биеийн хэлэмжийг сонсголтой холбосон тусгай дасгалын тусламжтайгаар үсгийг дүрсээс илүүтэйгээр авиа-хөдөлгөөнтэй холбож нүдлүүлдэг учир бичихэд дуртай болохоос гадна цээжээр маш сайн бичдэг болдог.

🫅Сэтгэл зүйн бэлтгэл: Сургуульд орох бэлтгэлийг стрессгүй, баяр баясгалантайгаар хангана.

🎁Үр дүн: Таны хүүхэд ямар ч стрессгүйгээр үсгээ нүдэлж, уншиж, бичиж сурна.

Хугацаа: 2026.05.01-ээс

Сургалтын тоо: 16 удаа

Хүүхдийн нас: 5-6 нас

Байршил: Урт цагааны PEARL TOWER-ийн урд Авзагын 18-р байрны 1 давхарт NeuroSun academy

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97699966059

Alerts

Be the first to know and let us send you an email when Chantsaa Mentor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Chantsaa Mentor:

Share