Эрүүл мэндийн үйлчилгээгээр тэргүүлэгч Ази тивийн шилдэг эмнэлэг
“Бам-рунг-рат” хэмээх энэхүү Тай нэр нь “Хүн бүхэнд санаа тавих” гэсэн утгыг агуулдаг. Тус эмнэлэг нь 55 нарийн мэргэжлийн төв, хэвтэн эмчлүүлэх 580 ор, орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 19 мэс заслын өрөө, ОУ-д баталгаажсан лаборатори, эмийн сан, клиникийн судалгааны төвүүд, бүрэн автоматажсан лаборатори болон 24 цагийн яаралтай тусламжийн тасаг бүхий Зүүн Өмнөд Азийн гуравдагч шатлалын хамгийн том хувийн эмнэлэг юм.
Бумрунград нь Эрүүл мэндэд суурилсан аялал жуулчлалын өндөр төвшний үйлчилгээ үзүүлдэг дэлхийд тэргүүлэгч шилдэг, нэр хүнд бүхий эмнэлгийн нэг юм. 2002 онд JCI байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн Ази тивийн анхны эмнэлэг болсон бөгөөд тогтмол итгэмжлэгдсээр байна. Тархины цус харвалт болон зүрхний шигдээсийн үеийн тусламж, бөөрний архаг өвчин болон чихрийн шижин өвчний хөтөлбөрүүд нь JCI байгууллагаар итгэмжлэгдсэн байна.
Ихэнх эмч мэргэжилтнүүд нь АНУ-ын эмчлэх эрхийн гэрчилгээтэй, Америк Европын орнуудад мэргэжил дээшлүүлсэн байдаг ба 1200 гаруй эмч, мэргэжилтнүүд жилдээ 190 орны 1 сая гаруй өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бумрунградыг зорьж ирсэн үйлчлүүлэгчид АНУ-ын стандартад нийцсэн, өндөр төвшний эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн.