11/12/2017
Шинэ долоо хоногийн оройн мээнд🤗
Та бүхэндээ бяцхан зөв хооллолтын зөвлөмж орууллаа😉
Эрүүл хооллолт гэдэг нь хатуу хоолний дэглэм барих, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Аливаа хүн бие организм, нас, цаг улирал, өдөр тутмын ажлын нөхцөл байдал зэрэгт тохируулан хоол хүнсээ тааруулж идэхийг хэлнэ. Харин хоол хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ.
-Хооллох цагийг баримтлах нь хоолны дэглэмийг зөв зохион байгуулахад маш их ач холбогдолтой. Хоололт хоорондын зай дэндүү хол байж болохгүй. Учир нь цөөхөн удаа хооллоход мэдрэгдэх өлсөлт нь хоолны төвийг огцом сэрэлд оруулж ингэснээр хоол боловсруулах шүүснүүдийн ялгаралтыг идэвхжүүлж хоосон байгаа ходоодны салст бүрхэвчийг цочроосноор эцэстээ эмгэг өөрчлөлтөнд хүргэдэг. Түүнээс гадна өлсөлт удаан үргэлжилвэл хүн өөрөө эсэргүүцэж даван туулж чадахгүйгээр
хоол идэх дур хүслийг нь дэврээснээс хооллолтын жигд хэм алдагдан хоол боловсруулах үйл ажиллагаанд янз бүрийн өөрчлөлтүүд үүсдэг байна. Хоолны нийт хэмжээ өдөрт 2.5-3.5 кг байх ёстой бөгаөд үүнээс хоололт тус бүрт хэдий хэмжээгээр идэх вэ гэсэн хуваарилалт нь тухайн хүний өдрийн дэглэм болон хийж гүйцэтгэж байгаа, хөдөлмөрлөх үйл ажиллагаатай уялдаатай байдаг.
Жишээ нь: Өдрийн 4 удаагийн хооллолтын үед хоногт авах ёстой илчлэгийн
•20-25%-ийг өглөө
•10-15%-ийг бага үд
•30-35%-ийг их үд буюу өдөр
•20-25%-ийг оройн хоолоор авч болно.
-Эрүүл хооллолтын хамгийн гол үндсэн бүтээгдхүүн нь ус юм. Хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад ус үнэлж баршгүй ач холбогдолтой.
•Цэвэр ус уухын ач тус нь юу вэ?
-Аливаа хүн бие организм, нас, цаг улирал, өдөр тутмын ажлын нөхцөл байдал зэрэгт тохируулан хоол хүнсээ тааруулж идэхийг хэлнэ. Илүү бат бөх шүд ястай болно.
Сүү сүүн бүтээгдхүүнийг энэ тал дээр хэт дөвийлгөөд, усны тал дээр мэддэг хүн тэр бүр байдаггүй. Усанд агуулагдах эрдэс бодис, нэн ялангуяа фторид ( Fluoride-бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болгодог байна.
-Эрүүл цэвэр царай зүстэй болно.
Хүмүүс хүзүү нүүр арьсныхаа үрчлээг арилгах гэж маш үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл
хамгийн шилдэг, ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн бүтээгдхүүн бол "ус" . Заримдаа хүний амьдралд хэрэгтэй зүйл маш хямдхан, даруухан оршиж байдаг👍🏻