Сэтгэл зүйн зөвлөгөө

Сэтгэл зүйн зөвлөгөө Сэтгэл зүйн зөвлөгөө засал

01/10/2024
13/09/2024
10/09/2024
09/09/2024

Бид зүүдэндээ айж эмээх, хөөрч баярлах, уурлах, уймрах, түгших, догдлох, гэмших зэрэг олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мөн сэтгэл зүйн байдал доройтож, ачаалал авах ү....

08/09/2024
08/09/2024
06/09/2024

👨‍👩‍👧‍👦ЭРХЭМ ХҮНДЭТ ЭЭЖ, ААВ, АСРАН ХАМГААЛАГЧИД АА!

Манай OneSky байгууллагын бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадавхжуулах зорилгоор зохион байгуулдаг 8 долоо хоногийн 'Бага насны хүүхдийн цогц хөгжил'-ийн сургалт ТУН УДАХГҮЙ буюу 2024 оны 9 дүгээр сарын 13 ( ), 14 ( )-т эхлэх тул амжиж бүртгүүлээрэй.

Та манай сургалтанд хамрагдсанаар цаг алдалгүй хүүхдийнхээ тархины хөгжлийг дэмжиж, суралцахуйн чадварыг нь дээд түвшинд хүргэх арга барилтай болно.

Сургалт маань ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагддаг.

📌Хэн хамрагдах боломжтой вэ?
-0-6 насны хүүхэдтэй эцэг эх, гэр бүлийн гишүүд эсвэл асран хамгаалагчид
-Баянзүрх дүүрэгт амьдардаг айл өрх бүр илүүтэй хамрагдах боломжтой.

📌Сургалт хэрхэн явагдах вэ?
Гэр бүлийг чадавхжуулах цогц сургалт нь долоо хоногт 1 удаа нийт 8 долоо хоногийн турш үргэлжилнэ.

📌 Та дараах цагийн хувиаруудаас сонгох боломжтой.
Баасан гарагт өглөө 10:00-12:00 цагт
Бямба гарагт өглөө 11:00-13:00 цагт
Бямба гарагт үдээс хойш 14:00-16:00 цагт

🎁Сургалт болгоны дараа гарын бэлэгтэй. /Үүнд: хүүхдийн эрүүл зөв хоололтыг дэмжсэн зууш/ 🥪🍐🍎

🎁8 долоо хоногийн сургалтандаа бүрэн хамрагдаж дууссан тохиолдолд OneSky байгууллагын албан ёсны батламжийг олгоно. /Та үүнийгээ өөрийн CV дээр нэмэх боломжтой/ 👩‍🎓📖📚

‼️Та хүүхэд харах хүнгүй гэж санаа зовж байна уу? Тэгвэл та бүү санаа зов, сургалтандаа ирэхдээ хүүхдүүдээ дагуулаад ирж болох бөгөөд манай төвийн багш нар таныг сургалтаа авч байх үеэр тоглоомын төвдөө таны хүүхдийг харангаа хөгжүүлэх болно. 😱

👉Бүртгэлийн холбоос: https://forms.gle/4Y3HAyc1F1Tq8G7F6
📲Холбогдох дугаар: 80435373, 86030386
📍 Байршил: БЗД, Бага дарь эх, 21-р хорооны дэргэд https://rb.gy/o2djt5

06/09/2024

🔮ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? булан үзүүлж байна~🤗

🫴Бидний бусдад гаргаж буй сэтгэл "Сайхан сэтгэл"-ээс үүдэлтэй болов уу? эсвэл "бусдын ая талыг харсан зан үйл"-тэй (people pleasing behavior) холбоотой болов уу?

🤔Бидний бусдад туслах гэсэн хүсэл, оролдлогууд чин сэтгэлийн буюу нөгөө хүндээ туслахыг хүссэн учраас, харилцаагаа сайжруулахын тулд хийж буй үйлдлүүд байж болох бөгөөд нөгөө талаас бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, таалагдахын тулд, аюулгүй байдлыг мэдрэхийн тулд өөрт нь хэцүү байсан ч гэсэн өөрийн сайн сайхан байдлыг үл тоон бусдын төлөө хичээх байдал үүсч болдог. Үүнийг бусдын ая талыг харах буюу people pleasing behavior гэдэг. Хэдий бусдад туслах, бусдыг баярлуулахад буруу зүйл байхгүй ч гэлээ бид өөрсдийн сайн сайхан байдлыг золиослон байж хүмүүст таалагдах гэж хичээх нь сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай байна.
⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
🫴Бусдын ая талыг харах зан үйл нь ихэвчлэн хэцүү нөхцөл байдлыг даван туулах арга барил эсвэл сэтгэл зүйн гэмтлийн хариу үйлдэл болох замаар хөгждөг. Тиймээс хэрвээ танд өөрийгөө шархлуулан байж бусдад таалагдах гэсэн зан үйлүүд ажиглагдвал мэргэжлийн хүнээс тусламж, зөвлөмж авахыг санал болгож байна.

06/09/2024

🔮ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? булан үзүүлж байна~🤗

🫴Хүчирхийлэл нь дотроо олон төрөлтэй бөгөөд зөвхөн бие махбодод учруулах хохирол гэмтлийг хүчирхийлэл гэдэггүй. Сэтгэл зүй болон хувь хүний сайн сайхан байдалд халдах нь мөн хүчирхийлэлд тооцогддог байна. Уг мэдээллээс сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэгт юу юу орж болохыг харах боломжтой.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 09:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Telephone

+97688002652

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйн зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйн зөвлөгөө:

Share

Category