09/10/2024
Бариа засал гэж юу вэ?
Бариа засал нь эмгүй эмчилгээ бөгөөд олон сар жил хугацаанд эдгээгүй ужиг өвчин, эмчилгээ хийгээд үр дүн өгдөггүй олон төрлийн өвчнийг мэдрэлийн судал дагуулан эмчлэх арга юм.
Бариа засал нь хүний биеийн гадаргуу дээр байх суваг хэрдэсийн дагууд илэх, нухах, үрэх, чичиргээж, доргиох аргаар арьсан доорх өөхөн эд, булчин, шөрмөс, хөлс тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэгүүдийг тайвшруулах, бичил цусны эргэлтийг сайжруулах, тунгалгийн зангилааг нэвтрүүлэх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах, үрэвслийг дарж өвчин намдаах үр дүнтэй засал юм.
• Бүтэн биеийн бариа
Хүний биеийн гадаргууд байх суваг хэрдсийн дагуу дээрээс доош чиглэлээр дарж илэн бүтэн биеийн цусны эргэлтийг сайжруулж, тунгалагийн сүвүүдийг нээж, захын мэдрэлийг сэргээж, бие махбодийг тайвшруулан хордлого тайлж дархлааг сайжруулдаг бодит үр дүнтэй засал юм.
• Хэсэгчилсэн бариа
Хүний биеийн гадаргууд байх суваг хэрдсийн дагуу түүний дотор эрхтэнүүдийн заагдсан тусгай сувгуудын дагуу цэгэн дарлага, бүлээн иллэг, өнхрүүлэх аргуудыг ашиглан тус эрхтний өвчлөл өөрчлөлтийг засах тус эрхтэнд очих цусны эргэлтийг төвлөрүүлэх зарчимаар эмчилдэг засал юм.
Манай эмнэлэг эмийн болон уламжлалт эмчилгээ , сэргээн засах, физик эмчилгээ хавсарч эмчилгээ үйлчилгээг хийж үйлчилж байна
Хаяг: 1-р хороолол Саппоро төвөөс баруун тийш 200м ЭНЭРЭЛТМАНАЛ эмнэлэг
Утас: 99007527