Синдүра-Мед

Синдүра-Мед Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалья

30/11/2019
14/10/2019
27/08/2019
Тулай өвчин Махчин Монголчуудын махыг идэж байгаа өвчин. Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс /урат/ үенд хуримтлаг...
21/08/2019

Тулай өвчин
Махчин Монголчуудын махыг идэж байгаа өвчин.
Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс /урат/ үенд хуримтлагддаг үений өвчин юм.
Тус өвчин нь ихэвчлэн 40 өөс дээш насны эрчүүд болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог Тулай өвчнөөр эрчүүд эмэгтэйчүүдээс 20 дахин илүү өвчилдөг .
Учир нь эмэгтэйчүүдэд эстроген гормоны ялгаралт нь шээсний хүчил бууруулдаг байх магадлалтай. Тулай өвчний үед хуруу, сарвуу, тохой ,өвдөг, шагай ба тавхай гэх мэт ямар ч үеийг гэмтээж болно.
Шээсний хүчлийн давс нь үе мөчний үений талбай, үений гэр, холбох эд зэрэгт ихээр хуримтлагдан талсжиж, бөөрөнхий зангилаанууд /тофус/ бий болж, үе мөчний хэлбэр дүрсийг алдагдуулдаг.
Үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс / артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, удамшлын урьдчилсан хүчин зүйлс, шээсний хүчил ихээр үүсгэдэг хоол хүнс /мах махан бүтээгдэхүүн,архи, пиво , улаан вино, хэт өтгөн цай , кофе/ тогтмол ихээр хэрэглэх зэрэг юм.
Эмнэлзүйн шинж тэмдэг:
Өвчин гэнэт эхэлж , хүчтэй өвдөх ба үеэр халуу оргих,улайх, хавдах шинжээр илэрнэ.
Тулай өвчний хөдлөл нь шөнийн цагаар эхэлнэ. Ихэвчлэн хөлийн эрхий хурууны үеүүдийг гэмтээдэг.. Давтан хөдлөлийн үед гэмтсэн үеэр хатгуулах , өвдөх мэдрэмж төрүүлнэ.

Оношлогоо
Бөөрний үйл ажиллагааны шинжилгээнд шээсний хүчил ихсэх
Үений шингэнд шээсний хүчлийн талст илэрнэ.
Рентген зураг авахад ясны булуу хэсэгт бөөрөнхий, хагас бөөрөнхий хэлбэрийн сүүдрүүд үзэгдэнэ. Ясны дүрс алдагдан, сийрэгжиж гэмтсэн байдаг.

Хэрэв тулайг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжилэх ба цаашид бөөрний чулуу үүсгэх, бөөрний дутагдал үүсэх аюултай.
Эмчилгээ
Цочмог үед өвчтнийг эмнэлэгт хэвтүүлнэ.
1. Үрэвслийн эсрэг эмнүүд / напросен, индометацин, салицилатыг эмчийн хяналтанд хэрэглэнэ.
2. Колхицин-ийг 1 мг-аар хоногт 3 удаа
2 ба 3 дахь өдөр нь тунг 1 мг багасган , 4 дэх өдөр нь 1-1,,5 мг,
5 дахь өдрөөс 1-1,5 мг болгоод, цаашид хурц үе намжтал хэрэглэнэ. Заримдаа энэ эм гаж нөлөө өгөн хоолны дуршил, шингэц өөрчлөгдөх, улмаар арьсан дээр харшил өгч болно. Ийм тохиолдол гарвал тунг багасгаж зохицуулах хэрэгтэй.
Хурц үрэвсэл дарагдсанаас 21 хоногийн дараа Аллопуринол-ыг 200-400 мг-ыг хоногт 3-6 сар хэрэглэнэ.
3. Глюкокортикойд зэрэг эмчилгээ хийнэ,
Урьдчилан сэргийлэлт .
--- Амьдралын хэв маяг өөрчлөхөд оршино
• Биеийн жингийн илүүдлээ хасах

• Архи пиво тохируулан стандарт тунгаар уух
• Мах, махан бүтээгдэхүүи тохируулж хэрэглэх /архаг тулай өвчинтэй бол дотор мах , айраг/ хэрэглэхгүй байх
• Хүнсэндээ сүү,сүүн бүтээгдэхүүн, жимс ногоо түлхүү хэрэглэх
• Өдөрт 3 литрээс багагүй ус ууж байх

19/08/2019
Бид өвдсөн үедээ яаралтай эмийн санг зорьж, төрөл бүрийн эм авч уудаг. Гэхдээ таны ууж байгаа эмнүүд орц найрлага ижил, ...
08/08/2019

Бид өвдсөн үедээ яаралтай эмийн санг зорьж, төрөл бүрийн эм авч уудаг. Гэхдээ таны ууж байгаа эмнүүд орц найрлага ижил, үзүүлэх нөлөө төстэй тохиолдолд, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нь бий. Өнөөдөр та бүхэндээ хамтад нь уувал, үхэлд хүргэх аюултай эмнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
1. Антидепрессант” болон өвчин намдаагч”Антидепрессант” буюу сэтгэл гутралын эм, өвчин намдаагчийг хамтад нь хэрэглэж огтхон ч болохгүй. Хүмүүс “антидепрессант” ууж байх үед толгой өвдөх шинж илэрвэл өвчин намдаагч эмийг цуг уудаг нь маш том алдаа юм.Голландын эмч нарын гаргасан судалгаагаар, энэхүү хоёр эмийг цуг уух нь ходоод гэдсэнд сөрөг нөлөө үзүүлж, цус алддаг байна. Мөн зүрхний цохилт түргэсч, давчдаж эхлэх аж.
2. Ханиадны эм болон харшлын эмИхэнх ханиадны эм нь харшлыг дарах үйлчилгээтэй байдаг. Харин харшлыг дарах үйлчилгээтэй бодисыг их хэмжээгээр хуримтлуулах нь аюул дагуулж, биеийг сульдаадаг билээ.Харшлын эмийг, ханиадны эмтэй хамт ууснаар, гэнэт нойрмоглож, хэт тайвшруулдаг байна. Ялангуяа машин барьж яваа үед, эдгээр эмийг хамт ууж болохгүй.
3. Антикоагулянт” болон “Аспирин”Антикоагулянт нь маш хүчтэй эм тул зөвхөн эмчийн заавраар уухыг зөвлөдөг. Энэ нь цусны бүлэгнэлтийг эмчилж, бууруулдаг байна. Харин аспириныг хүмүүс эмчийн жоргүйгээр худалдан авч хэрэглэдэг бөгөөд “антикоагулянт”-тай хамт хэрэглэх нь бий.Аспирин нь “антикоагулянт”-тай ижил үйлчилгээг үзүүлдэг тул, хамт хэрэглэх нь хэт аюултай бөгөөд дотуур цус алдах нөхцлийг бүрдүүлдэг байна.
4. Өвчин намдаагч” болон “Тайвшруулах эм”Өвчин намдаагч болон тайвшруулагч эмийг хамт хэрэглэх нь асар их хор нөлөөтэй юм. Энэ нь зүрхний цохилтыг удаашруулж, үхлийн аюулыг ч учруулж мэдэх аж.
5.Парацетамол” болон “Опиат”Эдгээр эмийг хэт их хэмжээгээр хамт хэрэглэх нь асар их аюулыг дагуулж байдаг. Тус эмнүүд нь үзүүлэх нөлөө ижил тул, хамт ууснаар, элгэнд ноцтой хохирол учруулна.

БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭГ БЕЛЬГИ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭСЭН RESPONSE 910 БИОХИМИЙН ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ АППАРАТААР 23 ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХИЙЖ...
30/07/2019

БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭГ БЕЛЬГИ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭСЭН RESPONSE 910 БИОХИМИЙН ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ АППАРАТААР 23 ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХИЙЖ БАЙНА.

ЦУСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭ ӨДӨР БҮР АВЧ БАЙНА. 10000 ТӨГРӨГ
30/07/2019

ЦУСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭ ӨДӨР БҮР АВЧ БАЙНА. 10000 ТӨГРӨГ

ШЭЭСНИЙ ЕРӨНХИЙ ШИНЖИЛГЭЭ 5000 ТӨГРӨГ
30/07/2019

ШЭЭСНИЙ ЕРӨНХИЙ ШИНЖИЛГЭЭ 5000 ТӨГРӨГ

Address

Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611319326

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Синдүра-Мед posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category