
25/09/2025
?👇👇👇
💯Хөхний толгой хагарах үндсэн шалтгаан нь буруу амлуулалт юм. Нярай зөвхөн хөхний толгойг үмхэх, эсвэл хөхний толгойн хагасыг таллаж хөхөх үед хөх хагардаг.
?
✅Хөхүүлэхийн өмнө хөхний толгой, нөсөөт
хэсгийг зөөллөж, нярайгаа зөв байрлалаар
тэвэрч, зөв амлуулна.
✅Хагарсан хэсгээс цус шүүрч байвал бүлээн
усаар хөхийг угааж, хуурай байлгана.
✅Бага зэргийн хагаралд тос түрхэхгүй байж
болно. Учир нь хөхний сүү, хүүхдийн шүлсэнд
бичил шархыг эдгээх найрлага байдаг.
✅Үрэвсэж, шархалсан бол хөхний толгойд
зориулсан аль нэг тосыг нимгэн түрхэж,
хөхийг аль болох ил, хуурай байлгана.
❤️❤️Зөв амлуулбал хагарсан хөхийг хөхүүлэхэд огт өвдөлтгүй байж болдог.
⚠️ :
‼️Хөхний толгой улайж хавдах, идээт ялгадас
гарах, халуурах зэрэг шинж илэрвэл яаралтай
эмчид үзүүлээрэй.
‼️Хөхний толгой хагарсан үед угж, хөхний толгой
орлуулагч зэргийг хэрэглэхээс зайлсхийх нь
нярай хөхөө голохоос сэргийлдэг. Харин жижиг
зориулалтын аяга, халбага ашиглаж болно.