02/04/2025
Сурагчдын амралтаар амжаад хүүхдийнхээ ядаргааг тайлаарай...
❗️Дэлгэцийн хамаарал хүүхдийн мэдрэлийг ядраадаг.
⚽️🐥🐣👶🍼🐯🚂🧸🪀
Дэлгэцтэй хэт ойр байх нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
Дэлгэцтэй цагийг хэт их өнгөрүүлэх нь тархины бүрхүүлийн духны хэсгийн үйл ажиллагаа доголддог.
Энэ хэсэг нь:
❗️ Анхаарал төвлөрөл
❗️Сэтгэл хөдлөлийг удирдах
❗️Бусдыг ойлгох чадварыг хариуцсан хэсэг юм.
Хүүхдийн тархины хөгжил нь 1 нас хүртлээ 300% өсч хөгждөг.
⚽️🥰🪀🍼👶🐯🐣🧸🚂🐥🪁
❗️ Төсөөлөлд нөлөөлөх нь:
Хүүхэддээ дэлгэцээр бөмбөг харуулбал хавтгай дэлгэцээр харж байгаа тул 2 хэмжээст дүрсийг л харна.
Дэлгэцэн дээр байгаа дүрсийг барьж болохгүй өнхрүүлж болохгүй.
Харин та хүүхэддээ бөмбөг өгвөл хүүхэд бөөрөнхийг мэдэрч барих тэр битий хэл амандаа хийж, мэдрэх гэж оролдоно.
Өнхөрдөг гэдгийг мэдэрнэ.
🪁🐣🐯🚂🐥🧸🥰👶🏆🪀🍼
❗️ Дэлгэцэнд өнгөрүүлэх цаг нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг сааруулдаг.
Хүүхдийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлөх хамгийн шилдэг арга бол хүүхэдтэйгээ харилцан ярилцах юм.
Ингэх явцад хүүхэд сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, инээмсэглэл, дуу хоолойны өнгө, биеийн хэлэмжийг анзаарч өөрөө туршиж үздэг. Харин дэлгэцэнд анхаарал их хандсан хүүхдийн үгсийн тоо эрс буурсан байдаг.
⚽️🥰👶🪀🍼🧸🐥🏆🐯🪁🐣🥇
❗️ Дэлгэцийн хамаарал нь бие болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг.
Өдөрт 2 цагаас илүү дэлгэцтэй ойр байдаг хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж, өөрийгөө үнэлэх үнэлэмж багасч, сурлагын амжилт багасдаг.
🧸🐣🐯🪁🪀🏆🐥⚽️🥰🍼👶🥇🚂
Бие организмд өөрчлөлт ирж
❗️ Нүд анивчих
❗️ Хоолой засах
❗️ Уур уцаартай болох
❗️ Ам нүүрний мимик зорилгогүй үйлдэл гаргах
❗️ Анхаарал төвлөрөл саатаж, даалгавар биелүүлэх команд муудах
❗️ Нойргүйдэх мэт шинжүүд илэрдэг.
🧸👶🍼🐥🏆⚽️🥰🚂🐯🐣🪀🪁🥇
Авах арга хэмжээ:
❤️Дэлгэцээс бүр холдуулах
❤️Биеэр тоглуулах
❤️Эрт унтаж амраах
❤️Шим тэжээлт хоол хүнсээр тэтгэх
❤️Алжаал ядаргаа тайлах рашаан усанд оруулах
❤️Иллэг массаж хийж ядаргаанаас гаргах
❤️Хоорондын амьд харилцааг сайжруулах
❤️Спортоор хичээллүүлэх
❤️Шаардлагатай тохиололд эмчийн зөвлөгөө авч эмийн хэрэглээ авах
❗️Та хүүхдийнхээ дэлгэцтэй өнгөрүүлэх цагийг багасгаж, харилцан ярилцаж, бодит байдлыг хүртэж хүлээхэд нь анхаарч СПОРТ - оор хичээллүүлээрэй!
Оливка чийрэгжүүлэх төв ☎️ 99027002
Цаг авах утас. ☎️ 95730000
Эрүүл мэндийн
зөвлөгөө өгөх утас: ☎️ 1900-1908