Сумъяа, Зүрх судасны эмч

Сумъяа, Зүрх судасны эмч Эрүүл хэв маяг урлагч, Валю инвестинг,
Cardiologist, PhD, АШУҮИС
www.facebook.com/sumiyamd
(1)

Э.Батшугар Энхбаярын Батшугар сайддаа баярлалаа 🎉.Монгол аав бүр тэтгэвэрт гардаг болоосой 🎉.
24/05/2026

Э.Батшугар Энхбаярын Батшугар сайддаа баярлалаа 🎉.
Монгол аав бүр тэтгэвэрт гардаг болоосой 🎉.

Хими эмчилгээнд орж байсан бол зүрхний эход харуулж эрт илрүүлэг хийх хэрэгтэй.  Хавдар хэмээх эмгэгийн үед хими эмчилгэ...
23/05/2026

Хими эмчилгээнд орж байсан бол зүрхний эход харуулж эрт илрүүлэг хийх хэрэгтэй.

Хавдар хэмээх эмгэгийн үед хими эмчилгээнд ордог. Хими эмчилгээ хавдарын эсийг устгахаас гадна бусад эсэд нөлөөлөх гаж нөлөөтэй. Тухайлбал, хими эмчилгээний улмаас 3 хавтаст хавхлага эмгэгшиж болдог. Хавхлага гэмтэж дутуу хаагдаж регургитаци үүсч баруун тосгуур, ховдол томорсон байдал. Доплероор TR урсгал өргөн, гурвалжин хэлбэртэй буцах урсгал хаяна.

#зүрхнийэхо #химиэмчилгээ #зүрхнийхавхлага

22/05/2026

Бид эрүүл хэв маягаа урлавал артерийн даралтаа бууруулах боломжтой.
Артерийн даралт ихсэх эмгэгтэй бол эм ууж даралтаа хянахаас гадна эрүүл хэв маягаа уралж даралтаа бууруулах боломжтой. Тухайлбал, архины хэмжээг хязгаарлах, хоолны давсыг багасгах, биеийн жингээ бууруулах, стресс менежмент сайн хийх, муу өөх тосыг хязгаарлаж чадвал тус бүр цусны даралтыг 5-10 мм.муб бууруулах боломжтой байдаг.
#артерийндаралт #эрүүлхэвмаяг

Giveaway азтан болсон Nomin-Erdene Sunduijav зүрхний цахилгаан бичлэг номоо гардаж авлаа.Зүрхний цахилгаан бичлэгийг шим...
22/05/2026

Giveaway азтан болсон Nomin-Erdene Sunduijav зүрхний цахилгаан бичлэг номоо гардаж авлаа.
Зүрхний цахилгаан бичлэгийг шимтэн уншиж судалж сайн эмч болоорой хэмээн ерөөе.
Монгол эмч танд мэдлэг нэмье
Монгол аав бүрийг тэтгэвэрт гаргадаг болгоё
#зүрхнийцахилгаанбичлэгном #зүрхнийбичлэг #эрүүлмэнд

Зүрхний цахилгаан бичлэг ном ба эрүүл хэв маяг ном худалдаалж байна.Зүрхний цахилгаан бичлэг номЭртний сударт дайнд ялья...
21/05/2026

Зүрхний цахилгаан бичлэг ном ба эрүүл хэв маяг ном худалдаалж байна.

Зүрхний цахилгаан бичлэг ном
Эртний сударт дайнд ялья гэвэл дайснаа сайн таньж мэд хэмээсэн байдаг. Энэхуу ухаан нь зөвхөн дайнд бус, анагаах ухаанд ч хэрэгждэг. Бид эмч болсон цагаас эхэлж өвчин эмгэг хэмээх дайсантай нүүр тулж цаг үргэлж дайтаж байдаг. Зүрх судасны эмгэгийг сайн мэдье гэвэл зүрхний цахилгаан бичлэгийг сайн мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл зүрхний цахилгаан бичлэгээр зүрх судасны 50 гаруй эмгэгийн талаар мэдээлэл авах боломжтой. Тэр дундаа амь насанд аюултай хэм алдагдал, зүрхний цочмог шигдээс гэх мэт эмгэгийг бүрэн таних боломжтой. Монгол эмч танд мэдлэг нэмье, Монгол аав бүр тэтгэвэрт гардаг болъё.

Эрүүл хэв маяг ном
Эртний сударт дайтахгүйгээр дайснаа ялъюу гэдэг шиг өвдөхгүйгээр 80+ насалдаг болъюу гэдэг философийн нууц бол өөрт тохирсон эрүүл хэв маягаа урлах явдал юм. Эмгэг өвчин гэдэг бол аливаа шалтгаант хүчин зүйл үйлчлэхэд эрсдэлт хүчин зүйлсээр нөхцөлдөж хүний биеийн бүтэц үйл ажиллагааг өөрчилж эмгэгээр хэлбэржиж эхэлдэг. Улмаар хүний биеийн эд эсийн эрүүл хэвийн бүтэц үйл ажиллагаа алдагдаж, улмаар өвчин эмгэг үүсч хүндрэл дагуулдаг. Өвчин эмгэг хэлбэржиж хүндрэхээс өмнө эрүүл хэв маягаа урлаж эмч эмнэлэг явахгүйгээр урт наслах боломжтой. Монгол хүн 80+ насалъя, Монгол аав бүр тэтгэвэрт гардаг болъё.
#зүрхнийцахилгаанбичлэгном #эрүүлхэвмаягном #эрүүлмэнд

Худалдаалах байрлал:
- Анагаах ухааны сургууль, 603 тоот (Ботаник)
- Интерном номын дэлгүүр
- Эрүүл хэв маяг номын захиалга: https://shorturl.at/j85FS
- Зүрхний цахилгаан бичлэг номын захиалга: https://shorturl.at/l7drH
Утас: 80857724, Үнэ: 39000₮

Зүрхний цахилгаан бичлэг ном интерном номын дэлгүүрт тавигдлаа.Эртний сударт дайнд ялъя гэвэл дайснаа сайн таньж мэд хэм...
20/05/2026

Зүрхний цахилгаан бичлэг ном интерном номын дэлгүүрт тавигдлаа.

Эртний сударт дайнд ялъя гэвэл дайснаа сайн таньж мэд хэмээн өгүүлсэн байдаг. Энэ ухаан бол зөвхөн дайнд бус, анагаах ухаанд ч хэрэгждэг. Эмч бид өвчин эмгэгийг ялахын тулд бид түүний мөн чанар, шалтгаан, эмгэгжам, эмнэлзүйн илрэл, явцыг гүнзгий мэдэх шаардлагатай байдаг. Зүрх судасны өвчин, тэр дундаа хэм алдагдал, ишеми, дамжуулалтын алдагдал, амь насанд аюултай эмгэгийг зөв оношлох үндсэн хэрэгслийн нэг бол зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ) юм. ЗЦБ нь зүрхний сэрлийн идэвхжлийг биеийн гадаргуу дээрээс бичиж, зүрхний үйл ажиллагааг үнэлэх боломжийг эмч бид нарт олгодог. ЗЦБ-ийг зөв тайлж дүгнэнэ гэдэг нь зүрхний үйл ажиллагааг бодит цаг хугацаанд үнэлж, эмгэг өөрчлөлтийг эрт илрүүлэх ашиг тустай.
Монгол эмч танд мэдлэг нэмье
Монгол аав бүрийг тэтгэвэрт гаргадаг болгоё

Худалдаалах байршил:
Анагаах ухааны сургууль, Зүрх судлалын тэнхим 603 тоот (Ботаник)
Интерном номын дэлгүүр
Онлайн захиалга: https://shorturl.at/l7drH
Утас: 80857724
Үнэ: 36000₮ (интерном 39000₮)

Strategy is Attitude: The Missing Half of StrategyӨ.Ганзориг эрхэмийн номыг зөөлөн хавтастайгаар захиалчихлаа. Зүрх суда...
19/05/2026

Strategy is Attitude: The Missing Half of Strategy

Ө.Ганзориг эрхэмийн номыг зөөлөн хавтастайгаар захиалчихлаа. Зүрх судасны эмч би бээр өвчин эмгэгийг судалдагийн хувьд өвчний улмаас бид нарт илэрч буй зовиур шинж тэмдэг бол мөсөн уулын орой юм. Зовиур шинж тэмдэг бол өвчин эмгэгийн шалтгаан эмгэгжамын нөлөөгөөр бие махбод дотор үүсч хөгжөөд илэрч буй эмгэг өөрчлөлт гэж ойлгож болно. Гэтэл тухайн өвчин бие махбод дотор үүсч хөгжиж бүрэлдэж буй тэрхүү эмгэгжамыг мөсөн уулын суурь хэсэг буюу далд оршиж буй хэсэг хэмээн ойлгож болно. Сайн эмч нар ил илэрч буй зовиур шинж тэмдэгтэй зууралдах бус далд өрнөж буй эмгэгжамыг сайн ойлгож, улмаар эмчлэх стратегиа боловсруулж өвчин эмгэгийг номхотгодог. Яг үүнтэй адилхан стратеги бол ил харагдаж буй хэсэг боловч мөсөн уулын суурь буюу далд өрнөж стратегийг бүрэлдүүлж буй зүйл бол хүний далд ухамсар, оюун бодол зэргээс бүрэлдэж үүсч буй юм. Өчүүхэн би бээр энэхүү номыг иймэрхүү байдлаар ойлгож буй болно. Дэлхийг эзэлсэн тэрхүү гайхамшигт Монгол хүнээс бий болох стратегийн ухааныг судалж амазон дээр англи хэл дээр гаргана гэдэг бол тийм амар ажил биш, зарим эрхэмийн чаддаг зүйлч биш юм. За тэгээд Ө.Ганзориг захирлын цаашдын ажилд маш том амжилт хүсье.
#стратеги
Every strategist learns process. Almost none are taught attitude.
https://shorturl.at/uFAqv

19/05/2026
19/05/2026

Артерийн даралт ихсэх эмгэгтэй тэмцэх дэлхийн өдөр
Хүн бүр мэддэгдээ артерийн даралт ихсэх эмгэг, даралтаа үзэх, эмээ уух зэрэг зүйлийг. Гэхдээ манай орон артерийн даралт ихсэх эмгэгийн хүндрэл болох тархинд цус харвах хүндрэлээр дэлхийн тогтмол дээгүүр ордог. Бид мэддэг боловч хянах зүйлээ дадал зуршил болгож эрүүл хэв маягаа уралж чаддаггүй байх.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сумъяа, Зүрх судасны эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сумъяа, Зүрх судасны эмч:

Share