Сумъяа, Зүрх судасны эмч

Сумъяа, Зүрх судасны эмч Эрүүл хэв маяг урлагч, Валю инвестинг,
Cardiologist, PhD, АШУҮИС
www.facebook.com/sumiyamd
(1)

29/04/2026

Зүрх жигд бус цохилох үед яах вэ?

Зүрхний хэм жигд буюу цохилт 1 миниутанд 60-90 удаа жигд цохилж цусыг бүх биеэр тасралтгүй шахаж байдаг. Зүрхний хэм алдагдлын олон төрөл байдгаас хэм жигд бус болох янз бүрийн хэм алдагдал байдаг. Тухайлбал, тосгуурын жирвэгнээ, тосгуурын эртэчилсэн агшилт, ховдлын экстрасистол гэх мэт. Энэ үед тоохгүй хэнэггүй яваад байгаа нь их буруу. Цаг алдахгүй 24 цагийн холтер зүрхний бичлэг хийлгэж зүрх судасны эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
#хэмалдагдал #хэмалдагдал #беавермедэмнэлэг

24, 48, 72 цаг ба 5, 7 хоногийн холтер ЗЦБ хийлгэх, зүрх судасны эмчийн зөвлөгөө авах бол 80857724 утсаар цаг авах, эсвэл чат бичнэ.

29/04/2026

Гүйх хэв маягтай хүмүүс судалгаагаар урт наслах боломжийг нэмэгдүүлдэг

Улаанбаатар хотод марофон зохиогдоод энэ гүйлтэнд оролцох гэсэн залуус хүмүүс хаа сайгүй гүйгээд үнэхээр сайхан байна. Урт наслах үндсэн философи бол эрүүл хэв маяг юм. Тэр дундаа спорт дасгал хөдөлгөөн бол юугаарч орлуулшгүй эм гэдгийг сайн мэдэх бизээ.

(Интерном https://shorturl.at/j85FS).
#зүрхсудас #гүйхдадал #эрүүлхэвмаяг

24/04/2026

Булган сумандаа эрүүл мэнд нэмье,
Бид нэг үеийнхэн 2005 хэмээх төрөлх нутгийнхаа ард иргэд нарт багач болов эрүүл мэнд нэмэхээр үнэ цэнэтэй үйл ажиллагаа зохион байгуулж тусалж дэмжсэн Булган 2005 оны нийт төгсөгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.

22/04/2026

2604. Зүрхний дэлсэх буюу зүрхний цохилтын олшрох үед яах вэ?

Зүрх хэвийн үед 1 мин 60-80 цохилт цусыг бүх биеэр тараадаг. Хэрэв зүрхний цохилтын тоо 1 мин >90 дээш болж өөрчлөгдвөл зүрх дэлсэх буюу зүрхний цохилтын тоо олширдог. Зүрхний цохилтын тоо олшрохыг эрүүл, эмгэг, хэм алдагдлын шалтгаантай дэлсэлт хэмээн ангилдаг. Эрүүл дэлсэлт бол симпатик мэдрэл идэвхжих, стресстэх, ачаалал авахад дэлсдэг. Эмгэг гаралтай шалтгаанд бамбай булчирхайн хордлого, цус багадалт, үрэвсэлтэй байх зэрэг зүрхний бус шалтгаан орохоос гадна зүрхний шалтгаан болох зүрхний дутагдал, ишеми, хавхлагын эмгэгийн улмаас дасан зохицох гэж дэлсдэг. Хэм алдагдлын шалтгаанд бол зүрхний цохилтын олшруулах төрлийн хэм алдагдал орно.
Энэ үед эмч бид нар 24, 48, 72 цагийн холтер, зүрхний эхо хийлгэхийг зөвлөдөг.

#зүрхдэлсэх #холтераппарат #тахиаритми
24, 48, 72 цаг ба 5, 7 хоногийн холтер ЗЦБ хийлгэх, зүрхний эхо хийлгэх бол 80857724 утсаар цаг авах, эсвэл чат бичнэ.

21/04/2026
15/04/2026

Монгол хүний нас баралтыг хамгийн ихээр үүсгэдэг зүйл бол тархи, зүрхний судасны эмгэг юм. Эдгээр тархи, зүрхэнд цусан хангамж өгөх судас хатуурч бөглөрдөг. Тархины судас хатуурч нарийсч бөглөрөхөд тархинд цус харвах эмгэг үүсгэдэг. Зүрхийг цусаар хангадаг титэм судас хатуурч нарийсч бөглөрөхөд зүрхний цочмог шигдээс үүсгэдэг. Энэ судас хатуурч нарийсах, бөглөрөхөд хамгийн том эрсдэл бол тамхийг 10 дээш жил татах хорт зуршил ордог. Тамхийг 10 дээш жил татсан бол тархи, зүрхний судас тодорхой хэмжээгээр нарийсч, эмзэг үед бөглөрөх хүндрэл үүсдэг.

Хиймэл оюунд суурилсан 3, 5 ба 7 хоногийн холтер зүрхний бичлэг ямар давуу талтай вэ?Та бид мэднэдээ зүрхний бичлэг хэмэ...
15/04/2026

Хиймэл оюунд суурилсан 3, 5 ба 7 хоногийн холтер зүрхний бичлэг ямар давуу талтай вэ?

Та бид мэднэдээ зүрхний бичлэг хэмээх А4 хэмжээтэй, эсвэл урт нарийхан цаасанд дээр зүрхний сэрэл зурагдсан бичлэгтэй цаас. Энэ зүрхний бичлэг бол зүрхний сэрэл үүсэх, сэрлээ дамжуулах, сэрэл тархах, улмаар зүрхний булчин агшиж буй үйл явц болох зүрхний сэрлийн асуудлын талаарх мэдээллийг олгодог. Зүрхний хэм алдагдлын үед нарийвчилсан мэдээлэл авахын тулд энэ зүрхний бичлэгийн хэдэн цаг бүү хэл хэдэн өдрөөр бичиж хурааж зүрх судасны эмч анализ хийдэг. Зүрхний бичлэгийн хугацаа нэмэгдэх тутам ховор тохиолдох зүрхний хэм алдагдлыг оношлох магадлал нэмэгдэнэ.

Орчин үед хиймэл оюун та бидний амьдралд хүч түрэн орж ирсэнээр тэрхүү удаан хугацаанд бичигдсэн зүрхний бичлэгийн датанд анализ хийхэд хялбар болсон. Яагаад гэвэл хэдэн зуун мянга, хэдэн сая зүрхний бичлэгийг эмч тэр бүр харж анализ хийхэд бэрхшээлтэй. Хиймэл оюунд суурилсан платформ бол мэдрэг өвөрмөц чанарын хувьд сайн зүрх судасны эмч нарын хариутай ойролцоо байдаг. Гэхдээ энэ дүгнэлтийг зүрх судасны эмч баталгаажуулж оношийг нарийвчлан тавьдаг.

Хэрвээ та хэм алдагддаг, зүрх эвгүй болдог, зүрхээр өвдөх зовиур илэрвэл эрт илрүүлэг байдлаар холтер 24, 48, 72 цаг ба 5, 7 хоногийн зүрхний бичлэгийг хийлгэвэл нэн сайн. Хэм алдагдал оношлогдсон бол хэм алдагдлыг хянах зорилгоор хийж болно. Орчин үеийн холтер нойронд дунд амьсгал тасалдах, тахикардийн хам шинж, симпатик идэвхжил зэрэг олон зүйлийг тодорхой болгодог болсон.
#беавермедэмнэлэг #зүрхсудасныэмгэг #холтерзүрхнийбичлэг

Беавермед эмнэлэг
Цаг авах утас: 80857724, facebook.com/beavermedhospital чат бичих,
Ажлын цаг: Даваа - Баасан, 09:00-17:00, Бямба ням амарна.
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 104/2 байр, 2 давхар 24 тоот
(Монгол япон эмнэлгийн хойно, GS25-тай байр)

15/04/2026

2509. Зүрхний эхогоор зүрхний бүтэц, үйл ажиллагаа, хавхлагын өөрчлөлтийг илүүтэй илрүүлдэг.

Зүрхний эхокардиографиар зүрхний бүтэц, агшилт сулралын үйл ажиллагаа, хавхлагын өөрчлөлтийг үнэлэхээс гадна зүрхний дутагдлын хэлбэр (HFrEF, HFpEF), диастолын дүүрэлтийн алдагдал, зүүн баруун тосгуур, тэлэгдэлт, зузааралт, хязгаарлагдмал болон стрессийн кардиомиопатийг илрүүлэх, перикардын шингэн, тампонад зэргийг оношлох боломжтой.

#зүрхнийэхо #зүрхсудасныэмгэг #беавермедэмнэлэг
Зүрхний эхо хийлгэх бол 80857724 утсаар цаг авах, эсвэл чат бичих боломжтой.

Саалиа бэлдэхээр саваа бэлдШи жиньпин тэрээр Хятад улсын эдийн засаг жижиг цөөрөм горхи биш асар том далай юм. Аливаа ул...
15/04/2026

Саалиа бэлдэхээр саваа бэлд

Ши жиньпин тэрээр Хятад улсын эдийн засаг жижиг цөөрөм горхи биш асар том далай юм. Аливаа улс орон худалдааны дайн, эдийн засгийн хямралын ямарч давалгааг тэсвэрлэх болно. Хятад улс ямарч гол, мөрөнг хүлээн авахад нээлттэй, зайлшгүй бол шийдвэрлэх хүчийг харах юм хэмээн нэгэн илтгэлдээ дурьдаж байсан.
Энэ үг бол зүгээр нэг үг биш философилог утга гүнзгий улс орныхоо эдийн засгийг оноож хэлж байна. Асуудал тулгарахад хамтдаа үр өгөөжтэй, хөрөнгө оруулагч нарт итгэлийг түгээж байна. Иймд хямрал явагдаж буй хэмээн айж балмагдах хэрэггүй бид нарт итгэж болно хэмээжээ.
Монгол улсын бол яг ард хөрш энэ их том далайгаас шанагадаж сурах хэрэгтэй юм шиг. Одоо шанагадаж буй зүйл бол эх орны баялаг болох нүүрс, зэс, алт хэмээх уул уурхай байна. Төрийн шийдвэр гаргах стратегич хүмүүс энэ далайгаас хувин хувингаар шүүрдэх зүйл хэрэгтэй байна. Үе үеийн нүүдэлчид байгалийн шалгаралд тэсэж үлддэг шиг цаг хугацааны явцад мундаг зүйл гаргаж ирэх байхаа.

#үнэцэнэ #эдийнзасаг #хятадулс

15/04/2026

2604. Зүрхний цохилт цөөрөх, хэм удаашрах хүмүүс яах вэ?

Зүрхний хэм буюу цохилт 1 миниутанд 60-90 удаа цохилж цусыг бүх биеэр тасралтгүй шахаж байдаг. Зүрхний хэм удаашрахыг брадиаритм буюу цохилт цөөрөх хэмээн нэрлэдэг. Энэ зүрхний цохилт цөөрөх эмгэг эрүүл ба эмгэг гаралтай байдаг. Эрүүл гаралтай хэм цөөрөх шалтгаанд тухайн хүн тамирчин байх, өндөр настай байх, вагус мэдрэлийн тонус давамгайлсан зэрэг олон шалтгаантай байдаг. Энэ үед тухайн хэм цөөрсөн хүнд зовиур тэр бүр илрээд байдаггүй. Харин эмгэг гаралтай буюу зүрхний синусын эс сөнөрөх, ишемид орох, үрэвсэлд өртөх, ковидын нөлөөгөөр үүсдэг. Зарим тохиолдолд зүрхний бус шалтгаан болох бамбайн дутагдал, мэдрэлийн эмгэг байх боломжтой. Энэ үед эмч бид нар 24, 48, 72 цагийн холтер шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг.

#хэмалдагдал #холтераппарат #брадиаритм
24, 48, 72 цаг ба 5, 7 хоногийн холтер ЗЦБ хийлгэх, зүрх судасны эмчийн зөвлөгөө авах бол 80857724 утсаар цаг авах, эсвэл чат бичнэ.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сумъяа, Зүрх судасны эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сумъяа, Зүрх судасны эмч:

Share