IAP Specialists-Практик сэтгэл судлаач, мэргэжилтнүүд

IAP Specialists-Практик сэтгэл судлаач, мэргэжилтнүүд Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from IAP Specialists-Практик сэтгэл судлаач, мэргэжилтнүүд, Psychologist, Рояал резиденс 16-3, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 15 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, Ulaanbaatar.

Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн "Практик сэтгэл судлаач, мэргэжилтэн бэлтгэх" төслийн баг нь гадаад болон дотоодын сэтгэл судлаач, багш нарын удирдлага дор мэргэжилтнийг чадваржуулах сургалт, супервишн, контент, үйлчилгээг тогтмол явуулдаг. Бидэнтэй холбогдохыг хүсвэл iap.training21@gmail.com эсвэл 95195795, 88738307 утсаар холбогдоорой.

Хүүхдийн насны хөгжил ба сэтгэл зүй 👩🧠👦 Хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийн хувьд насны онцлогт тулгуурлан ажиллах нь м...
17/02/2022

Хүүхдийн насны хөгжил ба сэтгэл зүй 👩🧠👦

Хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийн хувьд насны онцлогт тулгуурлан ажиллах нь мэргэжлийн ур чадварын чухал багаж хэрэгслүүдийн нэг байдаг. Хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээнд тулгуурлан ажлаа үр дүнтэй явуулахад "ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ" сургалт таньд дэмжлэг үзүүлэх болно. https://bit.ly/3p0wtZH

Хөтөлбөрийн бүртгэл хаагдахад 3️⃣ цаг үлдлээ. Бүртгүүлэх заавартай сайн уншиж танилцан бүртгэлээ хийлгээрэй ✅✅✅
07/02/2022

Хөтөлбөрийн бүртгэл хаагдахад 3️⃣ цаг үлдлээ. Бүртгүүлэх заавартай сайн уншиж танилцан бүртгэлээ хийлгээрэй ✅✅✅

Нийгмийн шинжлэх ухааны салбарын оюутнуудад зориулсан "СУДЛААЧ ОЮУТАН" хөтөлбөр зарлагдлаа. 🤩

📚📚📚ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:
- Нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга зүйн суурь мэдлэгтэй болох;
- 14 долоо хоногийн судалгааны арга зүйн хичээл, даалгавар;
- 7 зочин илтгэгчийн судалгааны ажлуудтай танилцах;
- Хөтөлбөрийн туршид өөрийн сонгосон сэдвийн хүрээнд судалгааны ажил дээрээ үе шаттай ажиллах, зөвлөгөө авах /10 оюутныг сонгоно/;
- Ижил хүсэл сонирхолтой хамт олонтой болох;
- Судалгааны арга зүйн чиглэлд мэргэшсэн мэргэжилтүүдийн зөвлөгөө, тусламж.

🔗Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэхийн тулд доорх линк дээр дарна уу.
https://forms.gle/9KUAdwBeovVoY9v6A

Нийгмийн шинжлэх ухааны салбарын оюутнуудад зориулсан "СУДЛААЧ ОЮУТАН" хөтөлбөр зарлагдлаа. 🤩📚📚📚ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:...
27/01/2022

Нийгмийн шинжлэх ухааны салбарын оюутнуудад зориулсан "СУДЛААЧ ОЮУТАН" хөтөлбөр зарлагдлаа. 🤩

📚📚📚ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:
- Нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга зүйн суурь мэдлэгтэй болох;
- 14 долоо хоногийн судалгааны арга зүйн хичээл, даалгавар;
- 7 зочин илтгэгчийн судалгааны ажлуудтай танилцах;
- Хөтөлбөрийн туршид өөрийн сонгосон сэдвийн хүрээнд судалгааны ажил дээрээ үе шаттай ажиллах, зөвлөгөө авах /10 оюутныг сонгоно/;
- Ижил хүсэл сонирхолтой хамт олонтой болох;
- Судалгааны арга зүйн чиглэлд мэргэшсэн мэргэжилтүүдийн зөвлөгөө, тусламж.

🔗Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэхийн тулд доорх линк дээр дарна уу.
https://forms.gle/9KUAdwBeovVoY9v6A

Хүүхэдтэй ажиллах мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ ахиулах сургалт 📚🧠Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүддээ зориулс...
25/01/2022

Хүүхэдтэй ажиллах мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ ахиулах сургалт

📚🧠Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүддээ зориулсан сургалт 02.23-26-ны өдрүүдэд онлайн/танхимын сонголттойгоор зарлагдлаа.
🔗Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэхийн тулд доорх линк дээр дарна уу. https://bit.ly/3p0wtZH

Арт терапи буюу урлагийн сэтгэл засал 🖼🧸🖍 Урлагийн сэтгэл засал нь дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэгддэг сэтгэл заслы...
19/01/2022

Арт терапи буюу урлагийн сэтгэл засал 🖼🧸🖍

Урлагийн сэтгэл засал нь дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэгддэг сэтгэл заслын арга бөгөөд урлагаар дамжуулан сэтгэл засал явуулах нь эерэг үр дүнтэй байдаг талаар олон судалгаа хийгдсэн байдаг. 🧠

ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДЛУУД БА ЗАСАЛ ХӨГЖҮҮЛЭЛТ вебинар 💻 Линкээр орж бүртгэлээ хийлгээрэй. shorturl.at/avBCJ
13/01/2022

ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДЛУУД БА ЗАСАЛ ХӨГЖҮҮЛЭЛТ вебинар 💻
Линкээр орж бүртгэлээ хийлгээрэй. shorturl.at/avBCJ

Сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд нөлөөлсөн сонгодог туршилтууд 🧠🧠🧠
10/01/2022

Сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд нөлөөлсөн сонгодог туршилтууд 🧠🧠🧠

Угтан ирж буй 2022 он хүн бүрийн хувьд амжилт бүтээл дүүрэн, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарсан, сайн сайхан бая...
31/12/2021

Угтан ирж буй 2022 он хүн бүрийн хувьд амжилт бүтээл дүүрэн, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарсан, сайн сайхан баяр баясалаар бялхсан жил байх болтугай 🎊

Манай Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн 2021 онд 320 гаруй сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулжээ. Ирэх жилүүдэд бид мэргэжилтнүүдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн дотоод, гадаадын олон сургалт хөтөлбөрийг төлөвлөөд байна. 🤩🤩🤩
Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн

2022 оны анхны мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ ахиулах сургалт 📚🧠Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүддээ зориулсан ...
29/12/2021

2022 оны анхны мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ ахиулах сургалт
📚🧠Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүддээ зориулсан сургалт 01.12-01.15-ны өдрүүдэд онлайн/танхимын сонголттойгоор зарлагдлаа.
🔗Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэхийн тулд доорх линк дээр дарна уу. https://bit.ly/3p0wtZH

📙НИЙТЛЭЛ: ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) ба “КАУНТАР-ТРАНСФЕРАНС” (хариу-шилжүүлэг)
27/12/2021

📙НИЙТЛЭЛ: ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) ба “КАУНТАР-ТРАНСФЕРАНС” (хариу-шилжүүлэг)

📙НИЙТЛЭЛ: ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) ба “КАУНТАР-ТРАНСФЕРАНС” (хариу-шилжүүлэг)

Сэтгэл зүйн зөвлөгөөнд сэтгэл зүйч үйлчлүүлэгч хоёрын харилцаа амжилттай батжиж, итгэлцэл бүхий холбоо үүсэх үед TRANSFERENCE= трансферанс (Англиар “шилжүүлэг” гэсэн утгатай) ба COUNTER-TRANSFERENCE= каунтар-трансферанс (Англиар “хариу-шилжүүлэг” гэсэн утгатай) үзэгдэл үүсдэг тухай психоаналитик судлаачид болон сэтгэл зүйчид анхааруулдаг. Энэ нь ямар учиртай үзэгдэл вэ? гэвэл тусламж хүсч ирсэн үйлчлүүлэгч сэтгэл зүйчийг өөрийн өнгөрсөн амьдралд байсан хэн нэгэнтэй буюу ихэвчлэн өөрийн ээж, аав, эсвэл ойр дотно хэн нэгэнтэй харьцаж байгаа мэт хандлага үзүүлэхийг “ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) байдал үүсч байна гэж хэлнэ. Үүний хариуд сэтгэл зүйч санамсаргүйгээр буюу өөрөө ч анзааралгүйгээр тухайн хүний харж буй дүрд (ээж, аав, эхнэр, нөхөр, найз) орж, ээж/аав шиг нь, эсвэл дотны найз, эхнэр/нөхөр шиг нь зан үйлдлүүдийг гаргах төлөвтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үйлчлүүлэгч сэтгэл зүйчийгээ өөрийн ээж юм шиг хандлага гаргаж, харьцвал сэтгэл зүйч өөрийн мэдэлгүйгээр өөрийгөө тэрхүү үйлчлүүлэгчийн ээж нь юм шиг мэдэрч, сэтгэл зүйч гэдэг үүргээсээ хазайж ээж хүн шиг биеэ авч явах талтай гэсэн үг. Сэтгэл зүйч ийм зан үйлдэл гаргахыг “КАУНТАР- ТРАНСФЕРАНС” (хариу-шилжүүлэг) гэж нэрлэдэг. Сэтгэл зүйч гэдэг үүрэг, байр сууриа мартах асуудал үүсгэх эрсдэлтэй.

Сэтгэл зүйн зөвлөгөөний явцад заримдаа “ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) ба “КАУНТАР- ТРАНСФЕРАНС” (хариу-шилжүүлэг) -ын үзэгдэл гарах нь байж болох ч гол нь үүнийг анзаарч, таньж, ухаарч, нээлттэй ярилцаж ил болгож, хэлэлцэж шийдсэн тохиолдолд энэ нь асуудал биш юм. Харин сэтгэл зүйч энэхүү “ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) үзэгдлийн тухай ил гаргаж, үйлчлүүлэгчтэй ярилцахгүй, үргэлжлүүлэн дүрд орж явах юм бол асуудал үүсэх болно. Учир нь үйлчлүүлэгч сэтгэл зүйчийг өөрийн өнгөрсөн дэх хэн нэгэн (аав, ээж, эхнэр, нөхөр, найз) юм шиг харах өнцөг хандлагатай байх нь сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүнд сайнаар нөлөөлөлдөггүй.

Тухайн сэтгэл зүйч зарим талаараа үйлчлүүлэгчийн ээжтэй адилхан байж болох ч бусад талаараа ялгаатай л хүн байна, тийм ч учраас сэтгэл зүйч үйлчлүүлэгчдээ энэ ялгааг тодорхойлж өгөх нь нэн чухал. Ингэж тухайн үйлчлүүлэгчид ялгааг тодорхойлж өгснөөр сэтгэл зүйч үйлчлүүлэгч хоёрын тэрхүү онцгой сэтгэл зүйн зөвлөгөөний жинхэнэ харилцааг хадгалах боломжийг олгодог. Жишээ нь эмэгтэй сэтгэл зүйч зөвлөгөөний дундуур үйлчлүүлэгч “ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) хийгдэж байгаа байж магадгүйг анзаарвал сэтгэл зүйч нь үйлчлүүлэгчид “Та надтай нөхөр нь эхнэртэйгээ харьцдаг шиг хандаж, харьцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрж/санагдаж байна” гэж хэлээд энэ тухай ямар бодолтой, мэдрэмжтэй байгааг нь асууж ярилцаж, асуудлыг илүү тод болгож болно.

Харин та өөрөө ““КАУНТАР- ТРАНСФЕРАНС” (хариу-шилжүүлэг) гаргаж байгааг анзаарсан тохиолдолд жишээлбэл: ”Би яг одоо ээж шиг чинь мэт тийм мэдрэмж төрж байна.” гэж хэлээд цааш энэ тухай хэлэлцэж болно. Гол нь сэтгэл зүйч энэ тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн ээж эсвэл өнгөрсөн амьдралынх нь хэн нэгэн биш гэдгийг анхааралтай болгоомжтойгоор хэлж өөрийгөө тэднээс өөр, ялгаатай, өвөрмөц хүн гэдгийгээ тайлбарлах, сануулах хэрэгтэй.

Энэ мэтчилэн сэтгэл зүйч өөрт төрсөн энэ шилжүүлгийн мэдрэмжийг нээлттэй байдлаар үйлчлүүлэгчид хэлсний үр дүнд зохисгүй хоёрдмол харилцаа цааш үргэлжилгүйгээр энэ асуудлыг шууд хэлэлцэж, шийдвэрлэж болно. Харин сэтгэл зүйч энэхүү “ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) ба “КАУНТАР- ТРАНСФЕРАНС” (хариу-шилжүүлэг) -ын асуудлыг шууд нээлттэйгээр үйлчлүүлэгчид хэлж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэхгүй эсвэл яаж гэдгээ мэдэхгүй, чадахгүй байгаа тохиолдолд энэ асуудлыг супервишн дор (илүү туршлагатай сэтгэл зүйч, бүлэг сэтгэл зүйчийн хамтаар) шийдвэрлэх шаардлагатай.

Заримдаа сэтгэл зүйчид маань энэхүү “ТРАНСФЕРАНС” (шилжүүлэг) ба
“КАУНТАР- ТРАНСФЕРАНС” (хариу-шилжүүлэг) үзэгдэл гарч байгааг анзаардаггүй, эсвэл мэддэггүй. Тийм ч учраас сэтгэл зүйч бүр супервишнд тогтмол хамрагдаж, супервишний тусламжтайгаар зөвлөгөөний явц дунд юу болоод байна, ямар асуудал байгааг илүү дээр таньж мэдэж, асуудлыг шийдвэрлэх зохистой арга замыг хайж олж чаддаг билээ.

Бэлтгэсэн: Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн сэтгэл зүйч А.Номин
Эх сурвалж: Ном- David, G., Kathryn, G., & Rebecca, Y. F. (2016). Basic personal counselling: a training manual for counsellors. Retrieved from http://ebookcentral.proquest.com

Сэтгэл зүйн зөвлөгөө, засал сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө 🤩🤩🤩 Сургалт маань танхим, онлайн хосолсон хэлбэрээр ява...
19/12/2021

Сэтгэл зүйн зөвлөгөө, засал сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө 🤩🤩🤩
Сургалт маань танхим, онлайн хосолсон хэлбэрээр явагдаж сэтгэл зүйн зөвлөгөө заслын шинэ арга техник, практик туршлагуудаар дүүрэн өдрүүдийг өнгөрөөлөө. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан сэтгэл зүйчдийнхээ цаашдын ажилд нь амжилтыг хүсье.
#сэтгэлзүйнзөвлөгөөзасал

Address

Рояал резиденс 16-3, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 15 дугаар хороо, Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar
17011

Opening Hours

Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677208998

Alerts

Be the first to know and let us send you an email when IAP Specialists-Практик сэтгэл судлаач, мэргэжилтнүүд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to IAP Specialists-Практик сэтгэл судлаач, мэргэжилтнүүд:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category