Orkhon beauty salon

Orkhon beauty salon Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Orkhon beauty salon, Khan-Uul district, 11th khoroo, Zaisan Vista Residence 14A/101, Ulaanbaatar.

✨ IANCELL, Aga 31 брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер

✨ Бид чанарыг эрхэмлэн 🇩🇪🇰🇷 Герман, Солонгосын GMP сертификаттай, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

✨ Бид таны арьсны эрүүл мэнд, гоо үзэсгэлэнг тодотгоно 💆‍♀️ Манай салон нь 2017 оны 3 сарын 5-нд албан ёсоор үйл ажиллагаагаа нээж өнөөдрийг хүртэл VIP зэрэглэлийн гоо сайхны үйлчилгээг эрхэлж, салбартаа амжилттайгаар үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хамгийн итгэлт сонголт нь болсоор ирсэн.

Манай давуу тал:

1.Бид үйлчлүүлэгчдэдээ дээд зэргийн тав тухыг бүрдүүлэх зорилгоор бүх үйлчилгээгээ тусгай ВИП өрөөнд явуулдгаас гадна цай кофегоор үйлчилж яг л гэртээ амарч байгаа мэт тайван, сэтгэл хангалуун үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг.

2. Германы DR.SPILLER, Солонгос улсын зөвхөн клиникийн түвшинд хэрэглэгддэг мэргэжлийн эмчилгээний бүтээгдэхүүн болох Iancell , Aga31 зэрэг дэлхийд чанараа таниулан хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүдийг ашигладаг. Эдгээрийг сонгох болсон шалтгаан нь уг бүтээгдэхүүнүүд нь хүний биеийн эсийн түвшинд хүрч үйлчилдэг учир хүссэн үр дүн хамгийн өндөр байдаг бөгөөд нярай хүүхдийн арьсанд ч хэрэглэж болох учир ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд эмзэг, хуурай, тослог гээд бүх арьсанд гайхалтай тохирдог.

3.Хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийн хувьд хамгийн найдвартай бүтээгдэхүүнийг сонгох зорилгынхоо хүрээнд бүх аппарат, хэрэглэгдэхүүнүүдийг өөрсдийн бие дээр туршин үр дүнг нь үзсэний дараагаар үйлчилгээндээ нэвтрүүлдэг.

ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

ГОО САЙХАН арьс арчилгаа, тэр дундаа ӨСВӨР НАС болон НАСАНД ХҮРЭГСДЭД зориулсан БАТГАНЫ ЭМЧИЛГЭЭ нь хамгийн өндөр түвшинд үр дүнг үзүүлдгээрээ бидний нэрийн хуудас, бахархал болсон.

Мөн:
-Мэргэжлийн бариа засал,
-Алжаал тайлах массаж,
-Вакс зэрэг үйлчилгээнүүд үзүүлдэг.

ХАМТ ОЛНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

Монголдоо маш цөөхөн байдаг Мэргэжлийн Хяналтаар баталгаажсан 1-р зэрэгтэй гоо сайханчид болон Мастер гоо сайханч мөн Хятад улсад суралцаж төгссөн мэргэжлийн бариа заслын эмч танд дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг өгч ажиллах болно.

05/04/2026

Уламжлалт анагаах ухааны үүднээс өтгөн гадагшлахгүй байх нь цөв бөглөрөх буюу бие махбодьд "хир буртаг" хуримтлагдах үндсэн шалтгаан болдог.

Цөв гэж юу вэ?

Бидний идсэн хоол унд ходоод, гэдсэнд боловсроод хоёр хуваагддаг:

Шим
Биеийг тэтгэх хэрэгцээт тэжээл (цус, мах, өөх болох хэсэг).

Нөгөө нь Цөв.
Биеэс зайлшгүй гадагшлах ёстой хаягдал (өтгөн, шээс, хөлс).

Өтгөн гадагшлахгүй удвал тэрхүү "цөв" нь бүдүүн гэдсэндээ эргэн шимэгдэж эхэлдэг.

Үүнийг уламжлалт анагаах ухаанд "цөв шим рүүгээ орох" буюу цус болон бусад эрхтнүүдийг бохирдуулах үйл явц гэж үздэг.

Цөв бөглөрсний шинж тэмдэг:

Хэрэв өтгөн гадагшлахгүй цөв бөглөрвөл дараах зовиурууд илэрнэ:
• Хэвлий дүүрч цанхайх: Гэдэс хийгээр дүүрч, тухгүй болох.
• Бие хүнд оргих: Нозоорч, эрч хүчгүй болох.
• Амнаас эвгүй үнэр гарах: Дотор эрхтэн бохирдсоны дохио.
• Арьс өнгө алдах: Батга гарах, арьс хуурайших.
• Толгой өвдөх: Гэдэсний хий дээшээ цохиж, толгой дүүрч өвдөх шинж илэрнэ.

Баалгах хийц ууснаар дээрхи шинж тэмдэг дарагдана. 4-12 нд Баалгах хийцээ ирж аваарай. Баалгах засал юм.copy

05/04/2026

Өсвөр насны охинтой бол заавал сонсоорой та 😊 Манай ☎️7711-5854

03/04/2026

Өсвөр насныхан анхааралаа хандуулаарай 4 сарын 1-15 хүртэл батганы эмчилгээгээ 10-20% хямдруулсан шүү.77115854

Бүхийл зүйлд талархаж байна олон жил мөрөөдсөн бас нэг технологи минь баг хамт олноороо сэргээн засах эмч багшаасаа үнэх...
01/04/2026

Бүхийл зүйлд талархаж байна олон жил мөрөөдсөн бас нэг технологи минь баг хамт олноороо сэргээн засах эмч багшаасаа үнэхээрийн мөрөөдлийн сургалтаа авлаа .😍🙏

ЭМЧИЙН ТАНИЛЦУУЛГА

Tatsuki Namai

Терапевт
• Албан ёсны Жүдо заслын эмч (Японы яс засалч)
• Байгалийн анагаах ухааны мэргэжилтэн
• Кинезиологич

Tatsuki Namai нь Япон улсын терапевт бөгөөд
биеийн анагаах ухаан, хөдөлгөөний шинжлэх ухаан, яс заслын эмчилгээний чиглэлээр
олон жилийн турш мэргэшиг ажиллаж байна.

Их сургуульд суралцах хугацаандаа тэрээр:
• Эмчилгээний арга зүй
• Тулааны урлаг, биеийн механик
зэргийг биеийн нарийн хөдөлгөөн, хүчний зөв дамжуулалтаараа алдартай мастер багшаас суралцсан.

Их сургуулиа төгсөөд удалгүй:
• Өөрийн остеопатик (яс бүтцийн) клиникийг нээн,
• Бие даан эмчилгээний практик ажиллуулж эхэлсэн.

Тэрээр:
• Мэргэжлийн болон өндөр түвшний тамирчид, тулаанчидтай хамтран ажиллаж
• АНУ-д эмч нарт гардан эмчилгээний арга зүй зааж байсан туршлагатай.

Одоогоор:
• Зөвхөн урьдчилсан цаг авалтаар
• Бүрэн хувийн, нууцлалтай эмчилгээ хийдэг.

Клиникийн ажлаас гадна:
• Хөдөлгөөн, биеийн механикийн судалгаа
• Тулааны урлаг, Animal Flow зэрэг хөдөлгөөний системүүд
• Эрүүл, ухамсартай амьдралын хэв маяг
дээр тасралтгүй судалгаа хийдэг.

Байгальтай ойр амьдарч,
• Уламжлалт ан агнуур
• Ууланд бясалгал
• Байгалийн аргаар тариалан эрхлэх
зэргийг амьдралынхаа нэг хэсэг болгосон.



ЭМЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Яс бүтцийн цогц заслын эмчилгээ

(Skeletal Adjustment Treatment)

Энэхүү эмчилгээ нь:
• Массаж
• Булчин суллах
• Сунгалтын гоо сайхны арга
биш юм.

Энэ бол ясны бүтцийг хүндийн хүчтэй зөв уялдуулах, биеийг бүхэлд нь тэнцвэржүүлэх остеопатик заслын эмчилгээ юм.



Энэ эмчилгээ юунд чиглэдэг вэ?

Нүүрний хэмжээ, хэлбэр, биеийн тэнцвэр нь
зөвхөн нэг хэсгээс бус,
гавал – хүзүү – нуруу – цээж – аарцаг
гэсэн бүх ясны зохион байгуулалтаас хамаардаг.

Эмчилгээний явцад:
• Ясыг хүчээр хөдөлгөхгүй
• Байгалийн хөдөлгөөн, хүндийн хүчийг ашиглан
• Ясыг өөрийн зөв байрлалд нь аажмаар чиглүүлдэг



Нүүрэнд илрэх өөрчлөлт

Олон зочид дараах өөрчлөлтийг мэдэрдэг:
• Гавлын ясны чангарал суларна
• Нүүрний ясны байрлал тэнцвэржинэ
• Эрүүний байрлал тогтворжино
• Хүзүүтэй уялдаа сайжирна

Үүний үр дүнд:
▶ Нүүрний шугам илүү цэгцтэй харагдах
▶ Нүүрний өргөн, өндрийн мэдрэмж өөрчлөгдөх
▶ “Нүүр жижигрээд ирсэн мэт” мэдрэмж төрөх

Эдгээр нь түр зуурын нөлөө биш,
харин ясны бүтцийн бодит өөрчлөлтийн үр дүн юм.



Биеийн түвшинд гарах нөлөө

Нүүрний өөрчлөлттэй зэрэгцэн:
• Биеийн байрлал сайжирна
• Нуруу, цээж илүү тэнцвэртэй болно
• Алхалт, хөдөлгөөн хөнгөн болно
• Бие бүхэлдээ илүү цэгцтэй харагдана

Мөн:
• Архаг өвдөлт багасах
• Үе мөчний хөдөлгөөн сайжрах
• Шалтгаан тодорхойгүй байсан зовиурууд намдах
боломжтой.



Энэхүү эмчилгээний гол утга

Энэ бол гоо сайхны эмчилгээ биш.
Биеийг байгалийн зөв байдалд нь буцаах эмчилгээ юм.

Нүүр жижигрэх, бие сайхан харагдах нь зорилго биш,
харин бие зөв зохион байгуулалтад орсны байгалийн үр дүн юм.



Яагаад Монголд хийдэг вэ?

Монголын байгаль, өргөн уудам орчин нь
хүндийн хүч, газар дэлхийтэй холбогдох мэдрэмжийг
илүү тод мэдрэх боломж олгодог.

Нүүдэлчин соёлд хадгалагдсан
“ясаараа зогсож, ясаараа хөдөлдөг” биеийн мэдрэмжийг
дахин сэргээхэд Монгол орчин хамгийн тохиромжтой.

Ийм нөхцөлд яс заслын эмчилгээ хийх нь
нүүр, бие, дотоод эрхтэн хүртэл
бие махбодыг бүхэлд нь тэнцвэржүүлэх боломжийг олгодог.

31/03/2026

Хоргүйжүүлж V line болгодог лимфийн урсгалын массажийн талаар их асууж байгаа болохоор тайлбар бичлэг бэлтгэн орууллаа😇 Та нар маань дэлгэрэнгүй мэдээлэл цаг авахыг хүсвэл ☎️7711-5854

30/03/2026
Яс засах массаж тунгалгийн урсгалын супэр эмч минь бидний хамт олонд гайхамшигтай сургалт хийхээр ирлээ .😍🙏
30/03/2026

Яс засах массаж тунгалгийн урсгалын супэр эмч минь бидний хамт олонд гайхамшигтай сургалт хийхээр ирлээ .😍🙏

📢 Орхон эгчээ сурагчдын амралтын урамшуулал байна уу?  Нэг айлын 2–3 хүүхэд хамруулах гэсэн хүсэлт их ирж байна. Манай а...
28/03/2026

📢 Орхон эгчээ сурагчдын амралтын урамшуулал байна уу?
Нэг айлын 2–3 хүүхэд хамруулах гэсэн хүсэлт их ирж байна. Манай ах, эгч нарын хүүхдүүд танайд яваад зөв хооллож, бэлэн бүтээгдэхүүнээс татгалзаж, маш сайн дадалтай болжээ гэсэн сайхан сэтгэгдлүүд тасрахгүй байна 🙏

💛 Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед та бүхэндээ аль болох хямдрал, урамшуулал санал болгохоор хичээж байна.

🌿 4-р сар бол арьс арчилгааны хувьд нэлээд сорилттой үе шүү.
Утаанаас илүү:
- шар усны үер
- тоос, тоосонцор
- хий бадгана

ихэсдэг тул харшил, сэдрэлт нэмэгддэг 😷

👉 Тиймээс:
- Нойр
- Хоол
- Амьдралын хэв маяг

дээрээ анхаарч, үр хүүхдүүддээ уламжлалт, шим тэжээлтэй хоол хүнс өгч байгаарай 🍲

📞 Холбоо барих: 77115854

28/03/2026

Манай хүүхдийн цээж, нуруугаар батга гараад байна гэдэг. Энэ нь янз бүрийн химийн орц найрлагатай үнэртүүлэгч биеийн мист, хөлс дарагчаас болж гарах тохиолдол давамгай байна. Нэгэнт их батга гарчихвал ичээд дандаа битүү хувцас өмсөөд бүр даамжруулдаг. Цээж, нурууны батгыг зөв эмчилбэл маш хурдан эдгэрдэг😇 Манай ☎️7711-5854 цагаа аваад хүрээд ирээрэй манайхаан.

25/03/2026

Батга гараад загатнаад байвал “Хүүеэ би болохоо байлаа, анхаараач ээ” гэсэн дохио шүү ☎️7711-5854

🤍Oakhorn Bio Mist🤍✨Good ingredients make good products✨Батганы үрэвсэл, улайлтад санаа зовж байна уу?Таны арьсанд тансаг...
24/03/2026

🤍Oakhorn Bio Mist🤍
✨Good ingredients make good products✨

Батганы үрэвсэл, улайлтад санаа зовж байна уу?
Таны арьсанд тансаг арчилгаа хэрэгтэй цаг иржээ 🤍

🌿 Oakhorn Bio Mist
Арьсны гүнд хүртэл нөлөөлөх био найрлагаараа:

💧 Илүүдэл тослогийг тэнцвэржүүлнэ
💧 Батганы суурь шалтгаанд нөлөөлөх демодексийг дарангуйлна
💧 Улайлт, мэдрэмтгий байдлыг тайвшруулна

💧 Өдөр тутмын арчилгаанд төгс зохицох
💙 Цэвэр, тайван, гэрэлтсэн арьсны нууц

Тансаг арчилгааг арьсандаа мэдрүүлээрэй ✨

✨ Та одоо хүртэл SPF-ийг үл ойшоосоор байна уу?✨Good ingredients make good products✨Нарны хамгаалалт зөвхөн зуны асуудал...
24/03/2026

✨ Та одоо хүртэл SPF-ийг үл ойшоосоор байна уу?
✨Good ingredients make good products✨

Нарны хамгаалалт зөвхөн зуны асуудал биш.
Жилийн 4 улиралд арьсаа хамгаалах нь жинхэнэ luxury арчилгаа.

🌚 Арьсны хөгшрөлтийн №1 шалтгаан — хэт ягаан туяа

Цаг хугацаанаас өмнө хөгшрөхөөс хамгаалах
таны хамгийн хүчирхэг хамгаалалт:
❤ DALIY Shield Sun Moisture ❤

☀️ Түрхэн зуур гадагш гарахдаа ч
SPF-ээ хэзээ ч бүү алгасаарай 🌞

12 цаг 30 минутын турш хамгаална
Өдрийн турш тасралтгүй, найдвартай хамгаалалт

Өдөр бүр.
Зөөлөн хамгаалалт.
Төгс арьсны нууц. ✨

Address

Khan-Uul District, 11th Khoroo, Zaisan Vista Residence 14A/101
Ulaanbaatar
17023

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97677115854

Alerts

Be the first to know and let us send you an email when Orkhon beauty salon posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Orkhon beauty salon:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Orhon beauty salon and CareCella

2017 оны 3 сарын 5-нд арьс гоо заслын үйлчилгээгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2018 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн уламжлалт бариа заслын их эмч, мэргэжлийн нэгдүгээр зэрэгтэй гоо сайханч, олон жилийн туршлагатай маникюрч зэрэг мэргэжлийн хяналтаар баталгаажсан гоо сайханчаар ахлуулсан туршлагатай хамт олон та бүхэнд үйлчилж байна. 😮Та гэр бүлийнхээ бүхийл хэрэгцээт Эко цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг манайхаас сонгоорой😮#Цэвэр_Байгалийн_Гаралтай_Намайг_Сонго