Tungalag Ankhiluun

Tungalag Ankhiluun Энэ бол Тунгаагийн хөтөлдөг хуудас. Би амин тосны хэрэ?

Castor oil байгаа шүү. Үс, хөмсөг, сормуусны арчилгаанд хэрэглэнэ. Химийн хорт нэмэлт бодис агуулаагүй. 473мл
13/10/2022

Castor oil байгаа шүү. Үс, хөмсөг, сормуусны арчилгаанд хэрэглэнэ. Химийн хорт нэмэлт бодис агуулаагүй. 473мл

13/10/2022

Бид Байгаль/We are Nature групп дээрээ мэдээлэл оруулж байхдаа өвөөдөө ямар амин тос, шингэлэгч тос хэрэглэхээс зайлсхийж, болгоомжлох ёстойг мэдээд авлаа. 😇Өвөө минь гар нь чичирдэг Паркинсоны өвчтэй. Түүний эсрэг эмийг байнга уудаг. Уналт таталт, Паркинсоны өвчтэй хүмүүст зайлсхийх ямар тоснууд байдгийг мэдэлгүйгээр өвөөдөө тэр тоснуудыг баатар царайлаад чухам сайн гээд хэрэглүүлвэл өвөөгийн өвчнийг сэдрээх, ууж байгаа эмтэй нь харилцан үйлчилж ч болохыг ойлголоо.
Та нар минь бас аливаа зүйлийг хэрэглэхдээ дам үгээр бус, ултай суурьтай судлахыг хичээж байгаарай.

Сайн байцгаана уу?Та нартаа, ялангуяа жор харж бүтээгдэхүүн хийх сонирхолтой хүмүүстээ амин тосны шингэлэх хувийн талаар...
28/07/2022

Сайн байцгаана уу?
Та нартаа, ялангуяа жор харж бүтээгдэхүүн хийх сонирхолтой хүмүүстээ амин тосны шингэлэх хувийн талаар хэлж өгье.

Би анх интернэтээс жорууд харж байхад 1%, 2%, ...5% гэсэн байхыг хараад юуны хувь юм бол гэж боддог байсан.

Энэ хувиуд яаж гарч ирж байна вэ? 🧐

1мл = 20 дусал амин тос. Эндээс 1oz = 30мл = 600дусал.

Тэгэхээр 30мл бүтээгдэхүүн хийхэд 1% -иар шингэлнэ гэсэн байвал 600дусал х 1% = 6 дусал буюу 30 мл бүрт амин тосноосоо 6 дуслыг хийх нь байна.

3% шингэлнэ гэвэл 600 х 3% = 18 буюу тухайн хийж байгаа 30 мл бүтээгдэхүүндээ 18 дусал амин тос хийнэ гэсэн үг. 60 мл гэвэл 18 х 2= 36 дусал болно.

1% (30мл-т 5-6дусал)- бага насны хүүхэд, настай хүн, жирэмсэн, эмзэг арьстай хүмүүс, амин тос анхлан хэрэглэгч, нүүрэнд түрхэх бүтээгдэхүүн хийж байгаа бол

2% (30мл-т 10-12 дусал) - гоо сайхны бүтээгдэхүүн, массажны тос зэрэг өдөр тутам хэрэглэх бүтээгдэхүүн, сэтгэл санааны холимог хийхэд

3%-10% (30мл-т 15-18 дусал-3%, 50-60 дусал-10%) - хэсэг газарт хэрэглэхэд. Үе, булчин шөрмөс өвдөлт намдах, ханиад томуунд цээжний түрхлэг хийхэд. Тухайн хүний нас, онцлогоос % хамаарна.

Шингэлэхгүй шууд хэрэглэх тохиолдлууд байх ба биеийн багахан хэсэгт, богино хугацаанд хэрэглэх үед, жишээ нь цочмог толгой өвдөх, зөгий шавьжинд хазуулах, өнгөц зүсэгдэх, түлэгдэх гэх мэт.

Ямар ч бүтээгдэхүүн хийгээд, хэрэглэх хүний гарын шууны арьсанд тест хийж түрхээд, хэсэг хүлээгээрэй. Арьс цочрох, эмзэгших зүйлгүй бол цаашид хэрэглэж болно.

Амин тосыг их л хийвэл сайн гэсэн ойлголт байхгүй. Амин тосны 1 дуслын асар их хүч чадлыг үнэлэх хэрэгтэй. Ингэснээр амин тосоо ч хайрлаж байгаа, цаашлаад байгаль дэлхийгээ ч хайрлаж байгаа хэрэг! 💚

Чуулган маань үнэхээр сайхан болсон гэснээс Амин тосчин бүсгүйчүүд минь гүйээ мөн элдэвтэй шүү. Гар урлалыг хашраана гэж...
28/06/2022

Чуулган маань үнэхээр сайхан болсон гэснээс Амин тосчин бүсгүйчүүд минь гүйээ мөн элдэвтэй шүү. Гар урлалыг хашраана гэж. Чуулга уулзалтаасаа амжиж хэдэн бүтээгдэхүүн авсан. Өөр зөндөө гоё зүйлс байсан. Амин тосоо дусаагаад л хэрэглэнэ. 😍🤩

26/06/2022
Маргааш буюу 6.26-нд Амин тосчдын нэгдсэн хамгийн том чуулган болноо. Мэдлэг боловсрол, урам зориг, бахархал төрсөн сайх...
25/06/2022

Маргааш буюу 6.26-нд Амин тосчдын нэгдсэн хамгийн том чуулган болноо. Мэдлэг боловсрол, урам зориг, бахархал төрсөн сайхан өдөр болно гэдэгт итгэлтэй байнаа. Би энэ чуулгандаа "Ууршуулахуйн шинжлэх ухаан" илтгэлийг тавихаар догдолж байгаа. 🥰🤩
Оролцохыг хүсвэл холбогдоорой. 😉

09/06/2022

🌺🌸 Амин тос хэрэглэгчдийн энэ жилийн нэгдсэн чуулган 6 сарын 26нд болноо. Амин тос хэрэглэдэггүй хүмүүс ч бас оролцох боломжтой бүтэн өдрийн сэтгэл догдлож, огшоодог арга хэмжээ шүү. 😍😎

Бид 🍊🍋 Лимон, Жүрж, Мандарин гээд цитрусын төрлийн амин тос нь сэтгэл санаа болон биед сэргээх, урам зориг, эрч хүч өгөх...
08/06/2022

Бид 🍊🍋 Лимон, Жүрж, Мандарин гээд цитрусын төрлийн амин тос нь сэтгэл санаа болон биед сэргээх, урам зориг, эрч хүч өгөх үйлчилгээтэйг андахгүй.

Гэтэл Бергамот жимсний амин тос нь сэргээх болон тайвшруулах үүргийг хоёуланг үзүүлдэг. Жишээ нь, Clary Sage амин тостой хамт хэрэглэвэл тайвшруулах хандлагатай бол Eucalyptus (Эвикалипт)-ийн тостой хамт сэргээж, эрч хүч өгөх нөлөөтэй байдаг. Сонирхолтой байгаа биз? 😎

Сэтгэл гутрал, нойргүйдлийн эсрэг, сэтгэл түгшлийг тайвшруулах, сэтгэл санааг өргөх нөлөөтэй, лимоныг бодвол зөөлөн үнэртэй амин тос гардаг. 😇

🥕🥕🥕Лууван иддэггүй хүүхдүүдэд лууван идүүлэх сайхан арга бгаа шүү! Энэ кекс их гоё болдог. Ажиллагаа бага, материал орц ...
06/06/2022

🥕🥕🥕Лууван иддэггүй хүүхдүүдэд лууван идүүлэх сайхан арга бгаа шүү! Энэ кекс их гоё болдог. Ажиллагаа бага, материал орц цөөн, гарын доор, хүүхдүүд дуртай иддэг. Жорыг зааж өгсөн RN найздаа баярлалаа! 🙂
Жор: 🥕🥕🥕

Лууван 100гр (1 томхон)-Үрэгчээр үрнэ
Гурил 80гр
Өндөг 1ш
Бор сахар 60гр
Синнамон 1 ц.х
Ургамлын тос 4 а.х
Самар нэмж болно.

Би сахарыг багасгаж хийсэн. Лууван, синнамон хангалттай чихэрлэг амт өгнө. Бүх орцоо хольж сайн хутгаад, урьдчилж халаасан зууханд 170 хэмд 25минут болгоно.😋😋😋

Амин тос ургамлын хаана ч агуулагдаж болно. 🌳🌱🌸Тухайн амин тос тэр ургамалдаа ямар үүрэг гүйцэтгэж байна, хүний биед бас...
31/05/2022

Амин тос ургамлын хаана ч агуулагдаж болно. 🌳🌱🌸

Тухайн амин тос тэр ургамалдаа ямар үүрэг гүйцэтгэж байна, хүний биед бас тийм үүргийг ер нь гүйцэтгэдэг гэж болно. Жишээ нь, ургамлын үндэс тэр ургамлыг газартай бат бэх холбон, амьдралынх нь суурь, амин булаг болдог бол тийм үндэснээс гарган авсан амин тос нь бидэнд мөн төвлөрлийг өгч, газар дэлхийтэй холбогдож, бат бөх сууриа олсон, амгалан тайван байхад нь тусалдаг.

Та хэрвээ сэтгэл дэгэж дэрвээд, тогтворгүйтээд, анхаарал төвлөрч өгөхгүй байгаа бол үндэснээс гарган авсан Vetiver, Ginger, Valerian зэрэг амин тоснууд болон тэдгээрийн орцтой бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үзээрэй. 🙋‍♀️

Хүйтэн аргаар шахаж гаргасан Lime жимсний амин тос phototoxic бол уураар нэрж гаргасан нь тийм биш. Яагаад вэ?/Phototoxi...
26/05/2022

Хүйтэн аргаар шахаж гаргасан Lime жимсний амин тос phototoxic бол уураар нэрж гаргасан нь тийм биш. Яагаад вэ?

/Phototoxic гэдэг нь уг амин тосыг түрхээд наранд гарвал нарны UV туяанд арьсанд хариу урвал (арьс улайх, өнгө алдах, үрэвсэх) илрэх шинж илрэхийг хэлж байгаа юм. Тиймээс ийм тосыг түрхсэн бол 12цаг хүртэл наранд гарахгүй байх хэрэгтэй. Bergamot бол бүүр 48 цаг гэдэг./

Address

УБ хот, БЗД, 13-р хороолол
Ulaanbaatar

Telephone

94948975

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tungalag Ankhiluun posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Анхилуун үнэртэй, увьдаст тоснууд

Зөвхөн цэцэг, жимс, ургамлуудын анхилуун үнэрээр зогсохгүй, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаа тэтгэх байгаль эхийн бэлэглэсэн гайхамшигт охь. 100% цэвэр, эмчилгээний түвшний эфирийн тос (амин тос, essential oils).