Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Нийслэлийн Эрүүл мэндийн газар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар

📌 НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо📌Нийслэлийн Эрүүл мэндийн газр...
02/06/2026

📌 НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо

📌Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлыг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

✅Нийслэлийн Засаг даргын шуурхай хурлаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд:

✅ Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үр дүн, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр гарсан Засгийн газрын 134-р тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах
✅ “Чөлөөлье” санаачилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх
✅ Зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах зэрэг үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэл өглөө

📌Хуралд :
✅Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга М.Одгэрэл
✅Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн инновац, технологи, цахим хөгжлийн хэлтсийн дарга Б.Түмэннаст болон холбогдох албан тушаалтнууд оролцож, Эрүүл мэндийн сайдын А/182 дугаар тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвд хөтлөгдөх бүртгэлийн түр маягтын жагсаалт”, цахим жорын хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, мэдээлэл хүргэлээ . . .

📌 Шуурхай хурлаар:
🔹 Өргөдөл, гомдол болон хариутай бичгийн шийдвэрлэлт
🔹 “Умайн хүзүүний хорт хавдар”-ын эсрэг “90-70-90” хөтөлбөрийн хэрэгжилт
🔹 Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалт, эрт илрүүлэг
🔹 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, дархлаажуулалт
🔹 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний цаг үеийн мэдээлэл
🔹 Бусад тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд холбогдох байгууллага, удирдлагуудад үүрэг даалгавар өгч, шаардлагатай мэдээлэл, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллалаа.

#НЭМГ #ШуурхайХурал #ЭрүүлМэнд #НийслэлийнЭрүүлМэнд

31/05/2026

🌈 Улаанбурханаас сэргийлье!

✅ Вакциндаа хамрагдаж
✅ Маскаа зүүж
✅ Гараа тогтмол угааж

📌 Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая.

Нийслэлийн хэмжээнд Улаанбурхан өвчний тохиолдол тогтвортой буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд та бүхэн то...
31/05/2026

Нийслэлийн хэмжээнд Улаанбурхан өвчний тохиолдол тогтвортой буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд та бүхэн товлолт вакциндаа идэвхтэй хамрагдана уу.”

📌📌📌Нөхцөл байдлын мэдээлэл
✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎️100,119, 72224444 утсанд хандана уу.

📣📣📣"ХҮҮХДИЙН МАРАФОН-2026" ГҮЙЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ   🏃‍♀️‍➡️🏃‍➡️"Хүүхдийн марафон-2026” Үндэсни...
29/05/2026

📣📣📣"ХҮҮХДИЙН МАРАФОН-2026" ГҮЙЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ

🏃‍♀️‍➡️🏃‍➡️"Хүүхдийн марафон-2026” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Цагдаа" талбайд 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болно.

Ямар ч хураамж төлөхгүй
Ямар нэг байр эзлүүлж, шагнал ӨГӨХГҮЙ.

Оролцсон хүүхэд бүрд БАТЛАМЖ гардуулна.

🎯Марафонд оролцогч хүүхдүүд гүйлт эхлэхээс 30 минутын өмнө ирж байрлалаа эзэлсэн байхыг анхаарна уу.
Цаг ба гүйх зай
09.30-10.00 цагт Нээлт
10.00 цагт 6-7 нас /500 метр/
11.30 цагт 8-9 нас /500 метр/
13.00 цагт 10-11 нас /1 км/
14.30 цагт 12-13 нас /1км/
16.00 цагт 14-15 нас /1.5км/
17.00 цагт 16-18 нас /1.5км/
Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

29/05/2026

Зочин: НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа
5 сарын 31-нд тамхигүй өдрийг "Таны нэг өдөр- тамхигүй өдөр" уриан дор тэмдэглэнэ #МонголынМэдээ
Эх сурвалж: MNB Монголын Мэдээ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

✅НӨХӨН ДАРХЛААЖУУЛАХ ҮНДЭСНИЙ АЯН ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ.📌Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байг...
29/05/2026

✅НӨХӨН ДАРХЛААЖУУЛАХ ҮНДЭСНИЙ АЯН ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ.
📌Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг эхлүүллээ.
📌Үндэсний аяны хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүй Улаанбурханы вакцинд огт хамрагдаж байгаагүй болон тун дутуу 0-15 нас хүртэлх хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.
📌Эцэг эх асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ дархлаажуулалтын байдлын мэдээллийг хянан улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулж эрсдлээс хамгаалахыг уриалж байна!✅👇
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

🌱 Хүүхдийн ирээдүй өнөөдрийн зөв дадлаас эхэлдэг.🍎 Эрүүл хооллолт💧 Ус уух зөв дадал🏃 Идэвхтэй хөдөлгөөн😴 Чанартай амралт...
29/05/2026

🌱 Хүүхдийн ирээдүй өнөөдрийн зөв дадлаас эхэлдэг.

🍎 Эрүүл хооллолт
💧 Ус уух зөв дадал
🏃 Идэвхтэй хөдөлгөөн
😴 Чанартай амралт
💙 Эрүүл зөв зуршил

Эдгээр энгийн мэт боловч чухал дадлууд нь хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа болон сэтгэн бодох чадварт хамгийн том хөрөнгө оруулалт болдог.🍎🧼🏃‍♀️☀️

✨ Эрүүл сонголт =Эрүүл ирээдүй ✨
#ЭрүүлДадал #ЭрүүлИрээдүй
#ГэрБүл #ХүүхдийнЭрүүлМэнд

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Гар, хөл, амны өвчин өнгөрсөн оны мөн үеэс тав дахин нэмэгдэж, гол төлөв бага насны хүүхдүүд өвчилж байна. Тус халдварт ...
29/05/2026

Гар, хөл, амны өвчин өнгөрсөн оны мөн үеэс тав дахин нэмэгдэж, гол төлөв бага насны хүүхдүүд өвчилж байна.

Тус халдварт өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг бөгөөд бохир гар, ахуй хавьтал болон агаар дуслын замаар халдварладаг.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн:
✔️ Хүүхдийн гарын ариун цэврийг сайтар сахиж,
✔️ Тоглоом, хэрэглэлийг тогтмол цэвэрлэж,
✔️ Дархлаа дэмжих амин дэмтэй хоол хүнс хэрэглүүлээрэй.

----

⚠️ Hand, Foot and Mouth Disease (HFMD) cases are on the rise, increasing fivefold compared to the same period last year, with young children most affected.
HFMD is caused by enteroviruses and can spread through unclean hands, close contact, and respiratory droplets.
💙 Parents and caregivers, let's help keep our children healthy by:
✔️ Encouraging regular handwashing with soap
✔️ Cleaning and disinfecting toys and frequently touched surfaces
✔️ Providing nutritious, vitamin-rich foods to support their immune systems

Эх сурвалж: UNICEF Mongolia

🚭 05 дугаар сарын 31- Дэлхийн тамхигүй өдөр Тамхи бол түр зуурын зуршил,эрүүл мэнд бол насан туршийн баялаг Тамхинаас ан...
29/05/2026

🚭 05 дугаар сарын 31- Дэлхийн тамхигүй өдөр
Тамхи бол түр зуурын зуршил,
эрүүл мэнд бол насан туршийн баялаг
Тамхинаас ангид байж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая❗️
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уулзацгаая🤗
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

28/05/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ D.PARLIAMENT ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛЖ, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХАД БЭЛЭН БОЛЛОО

Эрүүл мэндийн тухай хууль бол эрүүл мэндийн салбарын “үндсэн хууль” байх учиртай.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас зохицуулалтын уялдаа холбоо алдагдаж, салбарын хөгжлийг цогцоор нь чиглүүлэх системийн шинж чанар сулраад байна.
Үүний улмаас эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилтийн уялдаа хангалтгүй болж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн байв.

Хууль боловсруулах үйл явц нь маш нарийн, урт хугацааны судалгаа, олон талын оролцоо шаарддаг ажил байдаг. Энэхүү шинэчилсэн найруулгын хүрээнд салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, бодит хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийн боломжийг олон талаас нь судалж, амьдрал дээр бодитоор хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.

Иймд салбарын шинэчлэл, тогтолцооны уялдаа, иргэн төвтэй тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, иргэд олон нийтийн саналыг авч эхэлж байна.

Та бүхэн хуулийн төсөлтэй танилцаж, саналаа идэвхтэй ирүүлэхийг урьж байна.

Хуулийн төсөлтэй танилцах холбоос:

https://d.parliament.mn/tusul/719b9d7f-e4df-4507-b905-5825bcee77a9

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж. Самбуугийн гудамж-16, Нийслэлийн засаг захиргааны III байр
Ulaanbaatar
15170

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 05:00
Thursday 08:00 - 05:00
Friday 08:00 - 05:00

Telephone

+97677990101

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Нийслэлийн Эрүүл мэндийн газар:

Share