Aid Эрүүл Мэндийн Төв - Health Care Center

Aid Эрүүл Мэндийн Төв - Health Care Center Aid Health Center

Бид дараах үйлчилгээг санал болгож байна.
-Сонсголын аппарат
-Дунгийн суулгац
-Ясан дамжуулалтын суулгац
-Бүх төрлийн чих хамар хоолойн мэс засал
-Бүх төрлийн сонсголын шинжилгээ
-Сургалт зөвлөгөө.

28/07/2020
10/03/2020

Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдийгээр COVID-19 вирусын халдвар Монгол улсад маань албан тоогоор бүртгэгдсэн ч гэсэн айх сандрах зүйлгүй дор бүрнээ тайван амгалан байж дараах зөвлөгөөг чандлан мөрднө үү. Бид энэхүү вирусыг ялан дийлж чадна!
1.Гараа бүлээн усаар тогтмол савандаж угаах, ариутгах.
2.Гэр, ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэх.
3.Олон нийтийн газраар явахаас зайлсхийх, явах тохиолдолд үргэлж бээлий өмсөх.
4.Хэрэв бээлийгээ тайлах шаардлагатай бол гараараа нүд, нүүрний орчимдоо хүрэхээс зайлсхийх. Бээлийгээ өмсөхийн өмнө гараа заавал угаах.
5.Өдөр бүр бээлийгээ угааж, чийгтэй бээлий өмсөхгүй байх.
6.Амны хаалт байнга зүүж хэвших. Ихэнх амны хаалт нь 1-2 удаа хэрэглэсний дараа хамгаалах шинж чанараа алддаг учир үргэлж шинэ амны хаалт хэрэглэх. Түүнчлэн олон нийтийн газраар явахдаа хүмүүсээс зайгаа барих.
7.Гэр бүлийн гишүүн бүр нүүр гарын алчуураа шинэчилж, зөвхөн өөрийн алчуурыг хэрэглэх. Долоо хоногт хоёр удаа алчуураа угаах.
8.Хаалганы бариулуудыг тогтмол ариутгах. Олон нийтийн газрын хаалганы бариул, шатны бариул болон өөр хүний ​​гар утас, ​​компьютерийн гарыг ашигласан тохиолдолд гараа нүүрэндээ хүргэхээс зайлсхийж, гараа нэн даруй ариутгах.
9.Вирусийн эх үүсвэр тодорхойгүй байгаа энэ үед амьд амьтан, далайн гаралтай бүтээгдэхүүн худалдан авах, хүнсэнд хэрэглэхээс зайлсхийх.
10.Бусадтай аяга тавгаа солилцохгүй байж, олон нийтийн хоолны газраар аль болох үйлчлүүлэхгүй байх.
11.Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран боломжтой үедээ гэр болон ажлын байрныхаа цонхыг онгойлгон агаарын солилцоо оруулах. Вирус нь агааржуулалт сайтай газар саатах боломжгүй юм. Гэхдээ мэдээж цаг агаар хүйтэн үед дулаан байхыг чухалчилж, цонхоо хаах нь зүйтэй.
12.Гэр бүлийн гишүүн, ойр дотнын нэгэн тань ханиад, томуу туссан бол тэдний дэргэд байхдаа амны хаалтыг заавал хэрэглэх. Хэрэв тэднийг асарч байгаа тохиолдолд биеийг бүрэн халхалсан хувцас, резин бээлий өмсөж, өвчтөний хэрэглэж буй гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг халуун усанд сайтар, тогтмол угаах.

08/02/2020

Сайн байна уу та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн 60-65% нь " Чих шуугих эмгэг " буюу tinnitus чихний шуугиан бүхий хүмүүс байдаг учраас бид бяцхан зөвлөгөө бэлдлээ.
Чихний шуугилт нь бие даасан өвчлөл биш шинж тэмдэг юм. Эдгээр шуугилт шуугиан нь хамгийн түгээмэл тохиолддог Үүнд:
1. " Лугшсан, лугшилттай шуугиан, ус урсаж буй мэт, далайн түрлэг, шиг сонсогдож байна" гэсэн өгүүлэмжтэй. Ихэвчлэн ХЭНГЭРЭГЭН ХАЛЬС цоорох болон , цусны даралт ихсэх, зарим жирэмслэлтийн үеүдэд, цус багадалт эмгэг, цусны судасны хавдаруудын үед тохиолддог.
2. " Зурагт дуусаад унтрах үед гардаг шиг чимээ гараад байна, нарийхаан шунгинасан чимээ чихэнд сонсогдоод салахаа болилоо " гэсэн өгүүлэмжтэй. Өндөр давтамжийн чих шуугилт хамгийн их тохиолддог. Энэ нь Мэдрэлийн гаралтай сонсгол бууралт, гэнэт сонсгол бууралт, эмийн хордлогоос үүссэн сонсгол бууралт, СЭТГЭЛ ГУТРАЛ, болон менингитын үед үүсч болдог.
3. " Эд зүйл тогшоод байгаа юм шиг, нүдээд байгаа юм шиг,
чихэн дотор трактор машин тэрэг яваад ч байгаа юм шиг, " энэхүү шуугиан нь ихэвчлэн дунд чихний үрэвсэлт өвчнөөр маш олон жил өвдөж , хэнгэрэгэн хальс цоороод удсаны улмаас ядрах үед БУЛАГ (идээ) их гардаг архаг өвчлөлтэй холбоотой.
Энэхүү 3н шуугилтын үед та яаралтай мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авна уу. Мөн бид удахгүй бяцхан видео зөвлөгөө оруулая.
#Зөвлөгөө1

21/01/2020

Оройн мэнд хүргэе та бүхэндээ. Дэлхийд алдартай Канадын " Unitron " брендийг сонгон туршилтын аппарат 7-21 хоног зүүж сонголтоо хийсэн үйлчлүүлэгчдийн маань захиалга хүрэлцэн ирлээ. Бидэнд итгэн үйлчлүүлдэг та бүхэндээ маш их баярлалаа.

16/01/2020
10/01/2020

Address

Баянзүрх дүүрэг, сайд нарын 2 р эмнэлэгийн хашаан дотор зүүн талд, ногоон байрны 1 давхарт
Ulaanbaatar
13000

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30
Saturday 11:00 - 15:00

Telephone

11451155

Alerts

Be the first to know and let us send you an email when Aid Эрүүл Мэндийн Төв - Health Care Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Aid Эрүүл Мэндийн Төв - Health Care Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category