16/04/2026
🤱 Жирэмсэн үеийн сэтгэл түгшүүрийг хэрхэн зохицуулах вэ?
🧘♀️ Жирэмсний хугацаанд сэтгэлээ тайван байлгах нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд маш чухал 💛 💛
💡 Өдөр тутамдаа хэрэгжүүлж болох энгийн, үр дүнтэй зөвлөмжүүд:
✔️ 1. Өөртөө цаг гарга:
Өдөр бүр дор хаяж 15–30 минутыг зөвхөн өөртөө зориулж, тайван алхаж хэвшээрэй.
✔️ 2. Амьсгал ба биеэ суллах:
Амьсгалын дасгал, зөөлөн сунгалт, иллэг зэрэг нь биеийг тайвшруулж, стрессийг бууруулна.
✔️ 3. Мэдээллийн хэрэглээгээ хяна:
Хэт их мэдээлэл, сөрөг контент, бусадтай өөрийгөө харьцуулах нь далд түгшүүр үүсгэдэг. Сошиал хэрэглээгээ багасгаж, тайвшруулах зүйлсийг сонгоорой.
✔️ 4. Сэтгэлээ хуваалц:
Өөрийн мэдрэмж, айдсаа дотроо хадгалахгүйгээр ойр дотны хүмүүс, хань ижилтэйгээ нээлттэй ярилцах нь маш чухал.
✔️ 5. Дэмжлэг авч сур:
Гэр бүлийн оролцоо, ойлголцол нь ээжид хамгийн том тайвшрал болдог. Та ганцаараа бүхнийг үүрэх шаардлагагүй.
✔️ 6. Мэргэжлийн тусламж авахаас бүү эргэлз:
Хэрэв өмнө нь та ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн гэмтэл авч байсан бол жирэмсэн үед сэдэрч болдог тул мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зөв алхам.
✔️ 7. Эмчийн хяналтдаа итгэ:
Тогтмол хяналтанд орж, мэргэжлийн зөвлөгөөг дагах нь таны сэтгэлд итгэл, тайвшрал өгнө.
✅ Санамж:
Та төгс байх албагүй. Харин өөрийгөө ойлгож, хайрлах нь хамгийн чухал.
Тайван ээж → Тайван хүүхэд 🌿
☎️8000-5511
🏥 7-р төвийн баруун талд Нико төвийн 3 давхар 302 тоот
#Жирэмслэлт #СэтгэлЗүй #ЭэжБолох
#жирэмний #эхо