IYSM - International Yoga School of Mongolia

IYSM - International Yoga School of Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from IYSM - International Yoga School of Mongolia, Yoga studio, Zaisan, Shine Tuuliin hovoo hothon, Ulaanbaatar.

 🕉️Иогийн анхны хэв маяг нь Инь шинж чанартай байсан ба Сүүлийн 200 жилийн хугацаанд хэв маяг нь Ян шинжтэй болж өөрчлөг...
19/04/2026



🕉️Иогийн анхны хэв маяг нь Инь шинж чанартай байсан ба Сүүлийн 200 жилийн хугацаанд хэв маяг нь Ян шинжтэй болж өөрчлөгдсөн байна. Хоёр хэв маягийг хослуулснаар сэтгэл санаа, бие махбодийн хувьд бүрэн дүүрэн болох юм .

🪷Уг сургалт нь олон хүмүүст амьдралын бүхий л талбарт тэнцвэртэй байхад чиглүүлсэн гайхалтай сургалт болж өндөрлөлөө. Мөн энэхүү сургалтын онцлог нь Иогийн асанагаар дамжуулан Меридиан системийг өдөөж Чи (Qi)-ын урсгалыг сайжруулснаар бие махбод, сэтгэлзүйд эергээр нөлөөлөхөд чиглэсэн байв.

🧘‍♀️ 3 өдрийн турш Инь иогийн байрлалууд, арга техникүүдэд суралцаж, өөртөө болон бусдад эрчим, энерги өгөхөөр хамдтаа суралцсан багш нартаа талархаж байна. Сэтгэл зүрхээ зориулан чадварлагаар сургалтаа удирдсан Jugder багшдаа талархлаа. Намастэ 🙏

16/04/2026

🧘‍♀️

☯️ Хэрэв та иогоор хичээллэж байгаа бол магадгүй та иогийн талыг хийж түүнээс зарим нэг ашиг тусыг хүртэж байгаа байх. Инь иог нь хүртэж чадаагүй байгаа нөгөө хагас нь юм. Инь иогийг таны хичээллэж байгаа иогтой хослуулах нь танд ахиц дэвшлийг авчрах бөгөөд иогийн хичээлэлтийг бүрэн дүүрэн болгох давуу талтай.

☯️ Өнөөдрийн бидний хийж байгаа иогийн хэлбэр нь бидний биеийн тал буюу булчингийн тал "ян" эдүүдийг ажиллуулахад зориулагдсан динамик, идэвхтэй төрөл бол Инь иог нь бидний нөгөө хагас болох шөрмөс, үе мөч, фасци, мөн ясны гүн дэх инь эдийг ажиллуулах, бидний биеийн нарийн түвшин дэх үйл ажиллагааг сайжруулах боломжийг олгодог.
Мөн инь иогоор хичээллэснээр уян хатан байдал, үений далайц, үений хөдөлгөөн сайжрах бөгөөд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болж, сэтгэл хөдлөлийн шинж тэмдэгүүдээ таньж мэдэх юм.

☯️ Бидний бүхий л эд эсүүд чухал бөгөөд тэдгээрийг хөдөлгөж байх нь эрүүл, эрч хүчтэй, тэнцвэртэй байхад нөлөөлнө.
☯️ Энэхүү Инь иогийн багшийн сургалтыг Даос философи, Ву Вэй (Wu Wei) ойголт, Инь Ян зохицолгоо болон тэнцвэр, Меридиан, Энергийн урсгал болох Чи (QI), Хятадын уламжлалт анагаах ухааны зарим ойлголтуудтай уялдуулан орохоороо онцлог юм.

☯️ Тус сургалтанд:
• Инь иогийн үндсэн зарчим, ашиг тус, Инь иогийн түүх болон Инь Ян иогийн ялгаа
• Даос философи, түүний Инь иогт үзүүлэх нөлөө, Хятадын уламжлалт анагаах ухаан дахь зарим ойлголт (TCM) Ву Вэй (Wu Wei), Инь Ян зохицолгоо болон тэнцвэр
• Хятадын уламжлалт анагаах ухаан дахь 5 махбодийн онол, онцлог, шинж чанар
• Энергийн урсгал болон энергийн тэнцвэрийн талаарх философийн хүчин зүйл, Чи (QI), Хятадын анагаах ухаан дахь Инь Ян онол
• Патанжали иогийн философи, Инь иогтой хэрхэн холбогддог тухай
• Хятадын Уламжлалт Анагаах Ухаан дахь (TCM) меридианы онол, түүнтэй холбоотой сэтгэл хөдлөл, Инь ба Ян меридиан хослол, 12 меридиан түүний байрлал
• Инь иогийн хичээллэлтэнд дэх бясалгалын үр ашиг, Дарма болон бясалгалын талаарх ойлголт
• Чакра ба инь иог
• Амьсгалах үйл ажиллагаа, Фасци (Fascia), тэдгээрийн хоорондын холбоо
• Араг ясны систем, үе холбоос, булчингын систем
• Myofascial, Myoyin иогийн хичээлийн талаар
• Инь иогийн багшийн үүрэг, Хичээл төлөвлөлтийн үндэс суурь, Дэмжлэг тусламжтай, аюулгүй орчин бүрдүүлэх
• +25 Инь иогийн байрлал ба хувилбарууд

🗓️ Хэзээ: 2026/04/ 17, 18, 19-нд 08:00-18:00
📍 Хаана: ХУД, 19-р хороо, Шинэ туулын хѳвѳѳ хотхон, Зуун билэг сургуулийн урд, 48б 6 давхарт, 15 тоот
🧘‍♀️Удирдагч багш Ж.БОЛОРМАА (E-RYT200, YIC300, YACEP)
IYSM – Монгол дахь Олон Улсын Иогийн Сургуульд иогийн багш, Stay Premium Yoga Center –ийн иогийн багшаар тус тус тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд иогийн багшаар олон улсад багшлах эрхээ Монгол, Энэтхэг, Австрали багш нараар удирдуулсан сургалтанд сууж авсан.
Бизнесийн удирдлага болон Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй.
☯️ 2022 IYSM – RYT 200 цагийн сургалт, УБ хот
☯️ 2022 IYSM – Жирэмсний иогийн багшийн 30 цагийн сургалт, УБ хот
☯️ 2022 IYSM – Агаарын иогийн багшийн 25 цагийн сургалт, УБ хот
☯️ 2022 S-VYASA – YIC 300 цагийн сургалт, Энэтхэг улс
☯️ 2023 IYSM – Yin&Healing 20 цагийн сургалт, УБ хот
☯️ 2023 IYSM – Ashtanga иогийн багшийн 20 цагийн сургалт, УБ хот
☯️ 2023 IYSM – Сандалтай иогийн багшийн 15 цагийн сургалт, УБ хот
☯️ 2025 Bodsphere – 300 Hours Yoga Teacher Training, Энэтхэг улс
☯️ 2025 – Yin Yoga Teacher Training Certificate Course, Австрали улс
☯️ 2025 – Yin Yoga & Chinese Medicine 100-Hours, Австрали улс

📲 Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 9409-3600

🪷 IYSM - Монгол дахь олон улсын иогийн сургуулийн 54 дахь удаагийн Олон улсад багшлах эрхтэй, иогийн багшийн суурь мэдлэ...
12/04/2026

🪷 IYSM - Монгол дахь олон улсын иогийн сургуулийн 54 дахь удаагийн Олон улсад багшлах эрхтэй, иогийн багшийн суурь мэдлэг олгох 200-н цагийн хөтөлбөр хосолсон анги маань амжилттай төгсөж, ёслол төгөлдөр сертификатаа гардан авлаа.

✅Энэхүү сургалт нь ажлын бус цагаар хичээллэдгээрээ онцлог юм. 8 долоо хоног буюу бүтэн 2 сарын турш үргэлжилсэн бөгөөд маш сайн зохион байгуулалттай, суралцагч нар маань сэтгэл дүүрэн хангалуун төгсөж байгаад бид таатай байна.

Сургалтанд сэтгэл зүрхээ зориулан мэдлэг туршлагаа хуваалцсан хүндэт багш нартаа гүнээ талархал илэрхийлье. 🙏🙏🙏

🏅Хичээнгүйлэн суралцсан идэвхтэй суралцагч нарын минь хүсэл тэмүүлэл нь ариун байж, сурсан зүйлсээ илүү дэлгэрүүлэн суралцан хөгжүүлж, бусдад аз жаргалыг түгээж байхыг хүсэн ерөөе! Хайрт багш нартаа сэтгэл зүрхээ нээн, урмын үгсийг харамгүй хайрласан суралцагч нартаа манай сургуулийн багш нар гүнээ талархаж байна. ❤️

Иогийн ач тус улам бүр дэлгэрч байх болтугай.
Хүндэтгэсэн: Монгол дахь олон улсын иогийн сургуулийн хамт олон

08/04/2026


Манай сургалт нь эртний уламжлалт иогийн мэдлэгийг орчин үеийн арга барилтай хослуулан өргөн хүрээний хөтөлбөрийн дагуу танхимаар явагдана.
?

Иогийн хичээллэлт, мэдлэгээ гүнзгийрүүлэн илүү боловсронгүй болгох

Өөрийн амьдралын хэв маягт эрүүл, эерэг, сайн сайхан зүйлсийг бий болгохыг хүсэгч

Цаашлаад бусдад иог заах хүсэлтэй иогийн талаар судлахыг хүссэн ямар ч түвшний хэн бүхэнд нээлттэй.
Манай сургууль Олон Улсын түвшин, Yoga Alliance байгууллагын стандартын дагуу арвин туршлагатай 10 гаран багш нарын мэдлэг, туршлагад суурилсан сургалт, хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.

💡ОНЛАЙН ТАНХИМ ХОСОЛСОН АНГИ ХЭЗЭЭ: 2026/04/25-2026/06.21 хүртэл,
Даваа, Лхагва, Баасан гараг бүр 19:00-21:00 цагийн хооронд онлайн ZOOM APP-р, Бямба, Ням гараг бүр өглөө 07:00-15:30 хүртэл танхимаар, нийт 8 долоо хоног хичээллэнэ.

💡100% ТАНХИМЫН АНГИ
ХЭЗЭЭ: 2026/05/18-2026/06/10 Даваагаас Баасан гараг бүр өглөөний 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл, 4 долоо хоног буюу 20 хоног хичээллэнэ.

Өглөөний цай болон Өдрийн хоолтой.

ХААНА: Хаяг: ХУД, Зайсан, 19-р хороо, Шинэ туулын хөвөө хотхон.
Монгол дахь олон улсын иогийн сургууль

СУРГАЛТЫН МАТЕРИАЛ: Гарын авлага ном, дэвтэр, үзэг, даавуун эко цүнх

Сургалтад сууснаар авах Сертификат: "All types - Yoga teacher" Yoga Alliance RYT200 from IYSM

Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл:
1. Овог
2. Нэр
3. Холбоо барих утас
4. E-mail
5. Facebook account хаягаа чатаар үлдээнэ үү

Бүртгүүлсэн сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Холбоо барих: Дэлгэрэнгүй мэдээллийг 8008-5227 дугаараас авна уу.
, ,
#иогийнбагшийнсургалт

08/04/2026

МОДУЛЬ 4
АСАНА БЯСАЛГАЛ

Иогийн багшийн замналд бие, амьсгал, оюун, энергийн уялдаа холбоог гүнзгийрүүлэн ойлгох нь дараагийн шатны чухал алхам юм.

Энэхүү Модуль 4 нь асанаг зөв гүйцэтгэх техник, дараалал зохиох ур чадвар, мөн бясалгалын төрөл, практик хэрэглээг хослуулан заах цогц сургалт юм.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ
• Асана 1–82 хүртэлх дэлгэрэнгүй онол ба практик
• Alignment (биеийн зөв байрлал) гүнзгий ойлголт
• Асана sequence зохиох ур чадвар
• Yin Yang, Pilates, Yoga Dance зэрэг төрөлжсөн практикууд
• Бясалгалын олон төрлүүд:
• Active meditation
• Cyclic meditation
• Амьсгалын техник (sectional breathing, mantra breathing)
• Багшлах арга зүйд бэлтгэх практик сургалт

СУРГАЛТЫН ХЭЛБЭР

Танхим
• Хугацаа: 2026.04.27 – 2026.05.12
• Өдөр: Даваа, Мягмар, Пүрэв, Баасан
• Цаг: 06:00 – 17:00
• Нийт: 100 цаг

Өглөөний садхана, онол, асана практик, sequence, бясалгал хосолсон бүтэн өдрийн гүн сургалт

Онлайн
• Хугацаа: 2026.04.20 – 2026.05.15
• Өдөр: Даваа – Баасан
• Цаг: 13:00 – 18:00

Танхимд суух боломжгүй оролцогчид 100% онлайн хэлбэрээр бүрэн хамрагдах боломжтой

ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?
• 200 цагийн сургалт төгссөн багш нар
• Асана болон бясалгалаа гүнзгийрүүлэх хүсэлтэй иог сонирхогчид
• Багшлах ур чадвараа дараагийн түвшинд хүргэхийг хүсэгчид

  🧘‍♀️☯️ Хэрэв та иогоор хичээллэж байгаа бол магадгүй та иогийн талыг хийж түүнээс зарим нэг ашиг тусыг хүртэж байгаа б...
31/03/2026

🧘‍♀️

☯️ Хэрэв та иогоор хичээллэж байгаа бол магадгүй та иогийн талыг хийж түүнээс зарим нэг ашиг тусыг хүртэж байгаа байх. Инь иог нь хүртэж чадаагүй байгаа нөгөө хагас нь юм. Инь иогийг таны хичээллэж байгаа иогтой хослуулах нь танд ахиц дэвшлийг авчрах бөгөөд иогийн хичээлэлтийг бүрэн дүүрэн болгох давуу талтай.

☯️ Өнөөдрийн бидний хийж байгаа иогийн хэлбэр нь бидний биеийн тал буюу булчингийн тал "ян" эдүүдийг ажиллуулахад зориулагдсан динамик, идэвхтэй төрөл бол Инь иог нь бидний нөгөө хагас болох шөрмөс, үе мөч, фасци, мөн ясны гүн дэх инь эдийг ажиллуулах, бидний биеийн нарийн түвшин дэх үйл ажиллагааг сайжруулах боломжийг олгодог.
Мөн уян хатан байдал, үений далайц, үений хөдөлгөөнөө сайжруулах, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанд иогоор дэмжлэг болох, сэтгэл хөдлөлийн шинж тэмдэгүүдээ таньж ойлгоход инь иог туслах юм.

☯️ Бидний бүхий л эд эсүүд чухал бөгөөд тэдгээрийг хөдөлгөж байх нь эрүүл, эрч хүчтэй, тэнцвэртэй байхад нөлөөлнө.
☯️ Энэхүү Инь иогийн багшийн сургалтыг Даос философи, Ву Вэй (Wu Wei) ойголт, Инь Ян зохицолгоо болон тэнцвэр, Меридиан, Энергийн урсгал болох Чи (QI), Хятадын уламжлалт анагаах ухааны зарим ойлголтуудтай уялдуулан орохоороо онцлог юм.

☯️ Тус сургалтанд:
• Инь иогийн үндсэн зарчим, ашиг тус, Инь иогийн түүх болон Инь Ян иогийн ялгаа
• Даос философи, түүний Инь иогт үзүүлэх нөлөө, Хятадын уламжлалт анагаах ухаан дахь зарим ойлголт (TCM) Ву Вэй (Wu Wei), Инь Ян зохицолгоо болон тэнцвэр
• Хятадын уламжлалт анагаах ухаан дахь 5 махбодийн онол, онцлог, шинж чанар
• Энергийн урсгал болон энергийн тэнцвэрийн талаарх философийн хүчин зүйл, Чи (QI), Хятадын анагаах ухаан дахь Инь Ян онол
• Патанжали иогийн философи, Инь иогтой хэрхэн холбогддог тухай
• Хятадын Уламжлалт Анагаах Ухаан дахь (TCM) меридианы онол, түүнтэй холбоотой сэтгэл хөдлөл, Инь ба Ян меридиан хослол, 12 меридиан түүний байрлал
• Инь иогийн хичээллэлтэнд дэх бясалгалын үр ашиг, Дарма болон бясалгалын талаарх ойлголт
• Чакра ба инь иог
• Амьсгалах үйл ажиллагаа, Фасци (Fascia), тэдгээрийн хоорондын холбоо
• Араг ясны систем, үе холбоос, булчингын систем
• Myofascial, Myoyin иогийн хичээлийн талаар
• Инь иогийн багшийн үүрэг, Хичээл төлөвлөлтийн үндэс суурь, Дэмжлэг тусламжтай, аюулгүй орчин бүрдүүлэх
• +25 Инь иогийн байрлал ба хувилбарууд

🗓️ Хэзээ: 2026/04/ 17, 18, 19-нд 08:00-18:00
📍 Хаана: ХУД, 19-р хороо, Шинэ туулын хѳвѳѳ хотхон, Зуун билэг сургуулийн урд, 48б 6 давхарт, 15 тоот
🧘‍♀️Удирдагч багш Ж.БОЛОРМАА (E-RYT200, YIC300, YACEP)
IYSM – Монгол дахь Олон Улсын Иогийн Сургуульд иогийн багш, Stay Premium Yoga Center –ийн иогийн багшаар тус тус тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд иогийн багшаар олон улсад багшлах эрхээ Монгол, Энэтхэг, Австрали багш нараар удирдуулсан сургалтанд сууж авсан.
Бизнесийн удирдлага болон Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй.
☯️ 2022 IYSM – RYT 200 цагийн сургалт, УБ хот
☯️ 2022 IYSM – Жирэмсний иогийн багшийн 30 цагийн сургалт, УБ хот
☯️ 2022 IYSM – Агаарын иогийн багшийн 25 цагийн сургалт, УБ хот
☯️ 2022 S-VYASA – YIC 300 цагийн сургалт, Энэтхэг улс
☯️ 2023 IYSM – Yin&Healing 20 цагийн сургалт, УБ хот
☯️ 2023 IYSM – Ashtanga иогийн багшийн 20 цагийн сургалт, УБ хот
☯️ 2023 IYSM – Сандалтай иогийн багшийн 15 цагийн сургалт, УБ хот
☯️ 2025 Bodsphere – 300 Hours Yoga Teacher Training, Энэтхэг улс
☯️ 2025 – Yin Yoga Teacher Training Certificate Course, Австрали улс
☯️ 2025 – Yin Yoga & Chinese Medicine 100-Hours, Австрали улс

  Модуль 3 АюурведаАюурвед нь амьдралын мөн чанар, амьдралын зорилгоо ойлгох ухаан юм Аюурведийн мэдлэг олгох модуль нь ...
30/03/2026



Модуль 3 Аюурведа
Аюурвед нь амьдралын мөн чанар, амьдралын зорилгоо ойлгох ухаан юм

Аюурведийн мэдлэг олгох модуль нь хүний бие махбодын тухай ойлголт, энергийн тэнцвэр, хооллолт, биеийн эд эсийн шим тэжээл, идээ ундааны шим жор, оюун санаа сэтгэлзүйн тэнцвэр, амьдралын дадал, өвчний үүсвэр уг гарлыг таньж мэдэх, урьдчилан сэргийлэх, анагаан засах арга ухааны ойлголтуудыг гүнзгийрүүлэн судална

Сургалтыг удирдах багш нар:
🙏🏻Зөн тэжээхүйн ухааны төвийн уламжлалт анагаах ухааны эмч Д. Ичинхорлоо
- “Тэжээхүйн ухаан, идээ ундаагаар эмчлэх”
🙏Ведийн гүн ухаан судлаач Х.Болдсүх багш
- "Дорно дахины гүн ухааны нэг голлох салбар Аюурведын сэтгэлзүй, панчакарма засал"

Аюурведын мэдлэгийг олж авах сонирхолтой хүн бүхэнд нээлттэй. Сертификат олгоно.

🗓️ 2026.04.06 - 2026.04.17
🕖 06:00 - 08:00 /өглөөний/
🛜 Онлайнаар нийт 20 цаг хичээллэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8008-5227 дугаараас авах боломжтой.

ИОГИЙН БАГШ БЭЛТГЭХ 200 ЦАГ хөтөлбөрийн   #55дахь удаагийн  #ТАНХИМ-ын анги маань амжилттай төгсөж ёслол төгөлдөр сертиф...
26/03/2026

ИОГИЙН БАГШ БЭЛТГЭХ 200 ЦАГ хөтөлбөрийн #55дахь удаагийн #ТАНХИМ-ын анги маань амжилттай төгсөж ёслол төгөлдөр сертификатаа гардан авлаа.
Сэтгэл зүрхээ зориулан мэдлэг туршлагаа хуваалцсан хүндэт багш нартаа гүнээ талархал илэрхийлье. 🙏🙏🙏

🏅Хичээнгүйлэн суралцсан шинэхэн багш нарын минь цаашдын Иогийн зам мөр нь дардан байж, сурсан зүйлсээ илүү дэлгэрүүлэн суралцан хөгжүүлж, бусдад аз жаргал, гэрэл гэгээг түгээж байхыг хүсэн ерөөе!

Иогийн ач тус улам бүр түгэн дэлгэрч байх болтугай 🙏

19/03/2026

IYSM 300 цагийн иогийн багшийн сургалт нь биеэс цаашхи гүнзгий мэдлэг, аюулгүй заах ур чадвар, арга техникүүд, healing болон энергийн тухай ойлголт, мөн дотоод өсөлтийг өгдөг. Хэрэв та багшлах ур чадвараа дараагийн түвшинд хүргэх, өөрийн дотоод аяллаа гүнзгийрүүлэхийг зорьж байвал 8008-5227 дугаараар болон Чатаар холбоо барина уу.

Та дотоод амар амгалан, сүнслэг тэнцвэрийг мэдрэх тав тухтай орчинд суралцаарай.
Бие сэтгэлийг тэнцвэржүүлэх саттвик хоол таны суралцах замыг дэмжинэ.

ИОГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАНАНАТОМИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТИогийн багшийн хувьд биеийн анатомийг гүн түвшинд ойлгох нь аю...
17/03/2026

ИОГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН
АНАТОМИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ

Иогийн багшийн хувьд биеийн анатомийг гүн түвшинд ойлгох нь аюулгүй, үр дүнтэй хичээл заах үндэс билээ.

Та дараах мэдлэгүүдийг системтэйгээр эзэмших боломжтой:

🔹 Яс, булчингийн тогтолцоо
🔹 Ясыг бүрхсэн булчин, агонист & антигонист хөдөлгөөн
🔹 Холбогч эд, ясны хөдөлгөөний уялдаа
🔹 Үений уут, шөрмөс, сунгалтын онол
🔹 Гэмтлээс урьдчилан сэргийлэх аргачлал
🔹 Дархлааны болон тунгалгийн систем
🔹 Дотоод шүүрлийн систем
🔹 Нурууны бүтэц, хамгаалалт
🔹 Биеийн бүтэц (Alignment): тулгуур, хөл, хөдөлгөөний зөв хэв маяг гэх мэт ѳѳр олон хэрэгтэй сэдвүүдийн сургалт иогийн практик тайлбарын хамтаар орох болно.

Энэ бол зөвхөн онол биш, иогийн практикт шууд хэрэгжих гүнзгий ойлголт олгоно.

📅 Хугацаа: 3 сарын 23 – 4 сарын 02
🕕 Цаг: Өглөө 06:00 – 09:00
💻 Хэлбэр: Zoom (Онлайн)

⚡️ Модуль 2 – тун удахгүй эхэлнэ!

10/03/2026

🌸 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан
Хавдар судлалын үндэсний төвийн Хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч нартаа талархал илэрхийлж, баярын мэнд хүргэх хүндэт уулзалт зохион байгуулагдлаа.

🌸 Өдөр бүр олон хүний амьдрал, итгэл найдварын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг та бүхний энэрэнгүй сэтгэл, тэвчээр, хүний төлөөх чин сэтгэл нь жинхэнэ дотоод хүч, нигүүлслийн илэрхийлэл юм.

🌸 Иогийн ухаанд “сэтгэлийн энэрэл, үйлчилгээ” буюу Seva хэмээх үнэт чанарыг хамгийн эрхэмд тооцдог.
Та бүхэн энэ чанарыг өдөр бүр амьдрал дээр хэрэгжүүлж, олон хүнд гэрэл, найдвар бэлэглэж байдаг билээ. Манай иогийн төвийг төлөөлөн Undarmaa Undra багш маань тус байгууллагын хамт олонд иогоор хичээллэх эрхийн бичгийг гардуулж өглөө.

🌸 Монголын эрүүл мэндийн салбарт зүтгэж буй бүх сайхан бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе.
Та бүхний зам мөр энэрэл, амар амгалан, гэрлээр дүүрэн байх болтугай. 🤍

IYSM IYSM - International Yoga School of Mongoliaбагш, хамт олноос нь

 📣 300 цагийн дараагийн бүлэг хичээл Модуль 2 болох  #АНАТОМИ-н мэдлэг олгох хичээл 100% ОНЛАЙНаар явагдахаар бүртгэлээ ...
05/03/2026



📣 300 цагийн дараагийн бүлэг хичээл Модуль 2 болох #АНАТОМИ-н мэдлэг олгох хичээл 100% ОНЛАЙНаар явагдахаар бүртгэлээ авч эхэллээ.

🕉️ Иогийн багшийн 300 цагийн сургалтын Анатоми-н мэдлэг олгох модуль нь иогийн багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэх бөгөөд хүний биеийн бүтэц үйл ажиллагаа, физиологийн талаархи ойлголтуудыг гүнзгийрүүлэн судална.

Уг модуль нь яс, булчингийн тогтолцооны анатомиос мэдрэлийн систем хүртэлх бүхий л ойлголтуудыг хамарсан болно.

Анатомийн мэдлэгтэй байснаар суралцагч бүрт өөрийн биеийн онцлогт тохирсон хичээлийг боловсруулан илүү аюулгүй зааварчилгаагаар заах. Мөн гэмтэл бэртлээс сэргийлэх боломжтой байдаг.

💡 Иогийн мэдлэгээ улам бүр гүнзгийрүүлэн судлан, заах арга зүйгээ илүү сайжруулж, ур чадвараа өсгөн тэлэх боломжийг иогийн бүх багш нартаа олгож байна.

⌛️2026/03/23-2026/04/02 Даваа-Баасан гаригуудад 06:00-09:00 онлайнаар хичээллэнэ.

☎️Та дэлгэрэнгүй мэдээллийг 8008-5227 дугаараас болон чатаар аваарай

Address

Zaisan, Shine Tuuliin Hovoo Hothon
Ulaanbaatar
11000

Telephone

+97680085227

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IYSM - International Yoga School of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to IYSM - International Yoga School of Mongolia:

Share

Category