18/05/2022
ӨНДӨР ДАРАЛТАТ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭМЧИЛГЭЭ (ӨДХЭ)
ГЭЖ ЮУ ВЭ?
ЯАГААД ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧИН ЭМГЭГТ АШИГ ТУСТАЙ ВЭ?
Хүн хоолгүйгээр 3 долоо хоног
Усгүйгээр 3 хоног
Агааргүйгээр 3 минут л амьд байх боломжтой
Өндөрт гарах тусам амьсгалхад хэцүү болдогийг анзаарсан уу? Энэ нь өндөрлөгт хүчилтөрөгчийн концентраци бага байдагтай холбоотой гэж боддог. Гэхдээ энэ нь БУРУУ ОЙЛГОЛТ ЮМ. Дээшлэх тусам агаарын даралт буурч, хүчилтөрөгч уушгинаас цусанд нэвчин орох хангалттай даралт үүсэхгүй болдог. Өөрөөр хичнээн амьсгалаад хангалттай хэмжээний хүчилтөрөгчөө авч чадахгүйд хүрдэг байна.
ӨДХЭ гэдэг нь ӨНДӨР ДАРАЛТАД ХҮЧИЛТӨРӨГЧ ЭМЧИЛГЭЭ буюу даралтаар хүчилтөрөгч өгөх гэсэн утгатай юм. Энгийнээр хэлбэр даралттай орчинд, цэвэр хүчилтөрөгчөөр амьcгалуулах арга юм. Хэвийн агаарын даралтаас өндөр даралттай орчин үүсгэж байж л эмчилгээний үр нөлөө гарах нөхцөл бүрддэг.
Мэдээж хүчилтөрөгчийн концентрацийг нэмж болох ч даралт үгүй бол ямар ч үр дүн гарахгүй байхнээ.
Яагаад заавал даралттай орчин үүсгэдэг вэ?
Энэ эмчилгээний аргын гол үндэс бол даралттай орчин юм. Хүн даралттай орчинд орох үед энгийн үеээс илүү их хүчилтөрөгч биед орж ирэх ба цаашлаад цусны сийвэнд хүчилтөрөгчийг шингээх нөхцөл бүрдэж, өөрчлөлттэй байгаа хэсгүүдийг хүчилтөрөгч, цусан хангамжаар бүрэн хангана. Ингэж зөөвөрлөгдсөн хүчилтөрөгч нь эсийн митохондрт очиж, глюкозтой урвалд орсоноор биемахбодын үндсэн энергийг үүсгэдэг. Энэхүү энерги нь эсийн хэвийн үйл ажиллагаа, нөхөн төлжилт, эдгэрэлтийг хурдасгахад ашиглагддаг. Мөн ӨДХ эмчилгээний үед үрэвсэл багасаж, эд, эсийн үйл ажиллагаа сэргэдэг байна.
Эд, эсийн хүчилтөрөгчийн хэмжээ ихсэж багасахтай холбоотой асаж унтардаг 1700 гаруй хүний генийн мэдээлэл байдаг бөгөөд эдгээр гений үйл ажиллагаа энэхүү эмчилгээний олон ач тустай үйлчлэлийн гол нууц нь гэж үздэг байна.
Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь цусан хангамжаар дамжуулан үр нөлөөгөө гаргадаг учир, цусан хангамж, судасжилт хаана байна тэнд нөлөөгөө үзүүлдэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл толгойн оройгоос, хөлний үзүүр хүртэлх хүний биеийн бүх түвшинд хүрч үйлчилнэ гэсэн үг юм.
Тиймээс эд, эсийн гэмтэл өөрчлөлт, хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг маш олон эмгэгт ашиг тусаа үзүүлдэг. Үүнд:
- Алзаймерын өвчний үед
- Сэтгэлийн түгшүүр, стресс
- Үе мөчний үрэвсэл
- Тамирчид
- Аутизм
- Ясны эдгэрэлт
- Тархины эрүүл мэнд
- Хавдар
- Эсийн энерги
- Тархины саажилт
- Архаг халдвар
- Тархины доргилт
- Ковид-19
- Үений зөөлөн эдийн эдгэшгүй өвчин
- Сахарын өвчин
- Хар тамхи, архи хэрэглэдэг хүмүүс
- Арьсны экзем
- Бэлгийн сулрал
- Архаг ядаргаа
- Урагын архины хам шинж
- Булчин, холбогч эдийн архаг өвдөлт
- Х хромосомын гажигын хам шинж – (удамшлын өвчин)
- Хоол боловсруулах замын өвчин
- Сонсгол
- Зүрхний өвчин
- Артерийн даралт ихсэх өвчин
- Үрэвсэл
- Элэгний өвчин
- Харааны шар толбоны дегенератив өвчин
- Мигренийн толгойн өвдөлт
- Сэтгэл гутрал
- Тархи, нугасны олон эд хатуурах өвчин
- Таргалалт
- Эрхтэн шилжүүлэн суулгасан
- Ясны сийрэгжилт
- Архаг өвдөлт
- Паркинсоны өвчин
- Эд, эсийг үхжихээс хамгаалах
- Осол гэмтлийн дараах стрессийн эмгэг
- Уушгины эдийн хатуурал
- Нуруу, нугасны гэмтэл
- Үүдэл эс
- Цус харвалт
- Төрөл бүрийн мэс заслын дараа
- Шүд, буйлны өвчин
- Эдийн ба мэдрэлийн нөхөн сэргээлт
- Харааны өөрчлөлт
- Шархны эдгэрэлтийг дэмжих
ӨДХ эмчилгээ нь ирээдүйд үүсэж болох олон өвчлөл эмгэгээс сэргийлэхэд тусладаг болохыг олон судалгаа харуулж байна. Наад зах нь хүчилтөрөгч нэмэгдсэнээр, тархины үйл ажиллагаа, нойрны чанар сайжирч, сэтгэл санаа өөдрөг болдог байна. Мөн биед байгаа хөнгөн үрэвслүүд багасаж, нөхөн төлжилт, эдгэрэлтийг түргэсгэдэг.
2019 оны анагаахын салбарт том нээлт хийсэн Израйлчуудын судалгаанаас харвал ӨДХ эмчилгээ нь хүний биеийн эрүүл эсийн амьдралыг уртасгадаг болохыг батласан нь бас нэг гайхалтай үйлчлэлүүдийн нэг билээ. Эсийн түвшинд насыг уртасгаж байгаа үйлчлэл + үндсэн механизм дагуу үйлчлэл нь энэхүү эмчилгээ хүн бүрт тун ашиг тустай, хэн ч ашиглах боломжтой гэдгийг харуулж байна.🏥
Ажиллах цагийн хуваарь:
Өдөр бүр: 09:00 - 21:00🕖
Утас: 80607288📞
Хаяг: БГД, 5-р хороо, Талын болор төв, 404 тоот, Doctor Oxygen төв📍
Хүчилтөрөгчийн капсуль болон Японы Шиацү бариа нийлбэл гайхамшиг болно.