15/10/2022
Нэгэн эмчийн захиа.
Сайн байцгаана уу, эмч нар хагалгаанд орсон өвчтөнөөс 150-500 мянган төгрөг авдаг гэж судалгаа гарсан тухайтай холбогдуулаад хагалгаанд мэдээгүйжүүлгийн эмчээр ордгийнхоо хувьд өөрийн бодлоо хэлэх гэсэн юм.
Хатиг, буглаа нээх гэх мэт жижиг мэс ажилбар хагалгаа гэж байдаг ба мэдээгүйжүүлгийн хувьд жижиг мэдээгүйжүүлэг гэж байдаггүй. Ерөнхий мэдээгүйжүүлэг, нугасны болон нугасны гадна хөндийн мэдээгүйжүүлэг, орчны мэдээгүйжүүлэг (блокад) болон хавсарсан мэдээгүйжүүлэг тус бүрдээ эрсдэл, хүндрэлтэйн дээр тухайн өвчтөний нас, хүйс, хагалгааны цар хүрээ, архаг хууч өвчний байдал, яаралтай эсвэл төлөвлөгөөт хагалгаа гэх мэт олон хүчин зүйлсээс мэдээгүйжүүлэг шалтгаалдаг.
Мэс засал хийгдэж байх хугацаанд мэдээгүйжүүлгийн эмч сувилагч тухайн өвчтөний мэдээгүйжүүлгийг, амин үзүүлэлтүүдийг даралт, зүрхний цохилтын тоо, захын цусан дахь хүчилтөрөгчийн ханамж, зүрхний бичлэг, биеийн температур, мэдээгүйжүүлгийн гүн, шингэн алдалт, алдсан цус, гарч буй шээс, цусны сахар, гар хөлний байрлал эвгүй тавигдсан, дарагдсан байна уу, мэдээгүйжүүлгийн эм тарианы хугацаа, мэдээгүйжүүлгийн аппарат тоног төхөөрөмжийн ажиллагаа гэх мэт бүхий л зүйлийг хянаж гарсан хүндрэл өөрчлөлтийг засах тогтворжуулах ажлыг агшин хором бүрээр хэмжиж ажилладаг. Хагалгаа хийгдэж амжилттай болоод өвчтөн мэдээгүйжүүлэгээс гарч сэрээд мэс заслын тасагтаа хэвтэн шаардлагатай эмчилгээ боолт хийгдэн эмнэлгээс гардаг. Гэвч зарим өвчтөн хагалгааны явцад АД зүрхний цохилтын тоо ихсэж, багасах, хэм алдагдах, мэдээгүйжүүлгийн эм тарианаас харшлах, төвөгтэй интубаци... гэх мэт олон хүндрэлүүд тохиолддог.
Мэдээгүйжүүлгийн үед хүндрэлтэй байсан өвчтөнг палатандаа орсон үед дахиж очиж үзэх, шаардлагатай бол эмчилгээ нэмэх, эмчилгээ хийсний дараа дахин биеийн байдлыг үнэлэх зэргээр өвчтөнийг эргэж палатаар 2, 3 удаа орж үзэхээр палатны бусад өвчтөнүүд өчигдөр намайг хагалгаанд ороход энэ эмч ингэж 2, 3 орж ирж үзээгүй дээ, энэ өвчтөн МӨНГӨ өгсөн болохоор энэ эмч ингэж үзэж байна, илүү их эмчилгээ хийж байна гэж сэрдэнэ.
Эсвэл өвчтөн өөрөө энэ эмч дахин дахин орж ирж үзээд надаас МӨНГӨ хараад байна гэж сэрдэнэ. Заримдаа ч өвчтөний биеийг асууж палатаар нь дахин дахин орохоосоо халширмаар.....
Мөн зарим өвчтөн, ар гэрийхэн нь баярлалаа гээд хоол авч ирнэ... KFC, Mr Pizza гэх мэт түргэн хоол эсвэл хаана яаж хийсэн нь тодорхойгүй гэрийн хоол... идэх нэг хэцүү, идэхгүй байх бас хэцүү... хүний баярлаж талархаад авч ирсэн хоолыг идэхгүй гэхээр их зан гаргаж байгаа ч юм шиг эсвэл дахиад өнөөх МӨНГӨ хараад хоол идсэнгүй гэж бодох... Жнь: халал мах иддэг хүнд гахайн махтай пицца өгнө, идэхгүй болохоор гомдоно...
Шаардлагатай зарим нэг өвчтөнд жнь: бамбайн дааврын өөрчлөлттэй хүнд бамбайн дааврын шинжилгээ өгөөд дотоод шүүрлийн булчирхайн эмчид үзүүлээд ирээрэй эсвэл зүрхний ноцтой асуудалтай хүнд зүрхний эхо шинжилгээ хийлгээд зүрх судасны нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд ирээч гээд гуйна... өвчтөн гараад л энэ эмч хувийнхаа эмнэлэг рүү, таньдаг эмчрүүгээ явуулж МӨНГӨ авах гэж байна гэж сэрдэнэ....
Хүний амь настай хамгийн ойрхон эрсдэлтэй ажлыг хийж байгаа бидэнд өвчтөнд хагалгааны явцад янз бүрийн хүндрэл эрсдэл гаралгүй хагалгаа амжилттай болоод гарч ирэх шиг жаргал байхгүй...
Гэвч магадгүй бүх зүйл санаснаар болохгүй хүндрэл гарвал дахиад л энэ эмчид МӨНГӨ өгөөгүйгээс....... гэх мэт эмчийн үйл хөдлөл бүрийг МӨНГӨтэй холбож бодоод байх болжээ....
Эрүүл мэндийн салбарын буруу тогтолцоо эмч өвчтөнийг хооронд нь талцуулж энгийн нэг ажлаа хийгээд явж байгаа эмчийг авилгач болгож хагалгаанд орсон гэхээрээ л МӨНГӨ харж явдаг гэж сэрдэгдэн ажлаа хийхдээ хүртэл энэ мэт эмээдэг болж дээ
Хагалгаанд ороод хvндэрсэн евчтенийг сэхээх гэж евчтений дэргэд жижvvр хийж хоноод маргааш нь амрах ёстой байтал амрахгvйгээр vргэлжлvvлээд зайлшгvй хагалгаанд орох асуудал vргэлжид гарна. Амралтгvй ажиллах хэрэгтэй болно. Цаг наргvй ингэж ажиллаад байхад илvv цаг ажилласан менге олгохгvй гэж татгалздаг эмнэлэгийн удирдлага байх юм. Илvv цаг бодогдоогvй байнаа гээд хvcэлт тавихаар ЗАЙЛ гэж хеене. Ийм байж болох юм уу.
Өвчтөний амь нас аврах яаралтай хагалгаа, хүнд өвчтөний төлөвлөгөөт хагалгаа гэх мэт янз бүрийн олон хагалгаанд орохдоо өвчтөнөөс мөнгө харж эсвэл хоол харж орж үзээгүй, харин ч эсэргээрээ за гайгүй байгаасай элдэв хүндрэл битгий гараасай амжилттай болоосой... хагалгаанаас амжилттай гараад ар гэртээ, үр хүүхэддээ элдэв ялд уналгүй, цагдаа шүүх бололгүй, өр төлбөрт орчилгүй очих юмсан л гэж боддог эмч харин монголоос өөр оронд байхгүй байхаа...
Эмчийг хvндэлдэг хэн бvхэн энэ захиаг ЭМЯамны сайд дарга нарт хvртэл шейрлээд өгөөрэй.