Amputee Strong Mongolia

Amputee Strong Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Amputee Strong Mongolia, Mental Health Service, Ulaanbaatar.

Осол гэмтэл, ясны хавдар, түлэгдэлт, хөлдөлт болон бусад шалтгааны улмаас мөч тайрагдах гэж байгаа бол эсвэл мөч тайрагдах хагалгаанд орсон бол, өөртөө болон ойр дотны хэн нэгэндээ хэрхэн яаж туслахаа мэдэхгүй байгаа бол бидэнтэй холбож өгөөрэй.

11/07/2025
25/03/2025
ЭЭЛЖИТ БҮЛГИЙН УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР ОРУУЛЖ БАЙНА. Бид бүхний хүсэн хүлээдэг 2025 оны 2 дугаар улирлын №33 дах уулзалт боло...
25/03/2025

ЭЭЛЖИТ БҮЛГИЙН УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР ОРУУЛЖ БАЙНА.

Бид бүхний хүсэн хүлээдэг 2025 оны 2 дугаар улирлын №33 дах уулзалт болох гэж байна. Энэ удаагийн уулзалтыг бид бүхэн Bubnovsky center Mongolia хөдөлгөөнөөр эмчлэх сэргээн засах төвтэй хамтран хийж байна.

Энэ удаагийн уулзалтын онцлог нь мөч тайралтын дараах дасгал хөдөлгөөн, булчингийн чангарал ба сулрал, мэдрэлийн өвдөлтийг багасгах нь, эрсдэлт хүчин зүйлсээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр явагдах болно.

САЙН БАЙЦГААНА УУ.Бид бүхний хүсэн хүлээдэг 2025 оны 2 дугаар улирлын №33 дах уулзалт болох гэж байна. Энэ удаагийн уулз...
17/03/2025

САЙН БАЙЦГААНА УУ.

Бид бүхний хүсэн хүлээдэг 2025 оны 2 дугаар улирлын №33 дах уулзалт болох гэж байна. Энэ удаагийн уулзалтыг бид бүхэн Bubnovsky center Mongolia хөдөлгөөнөөр эмчлэх сэргээн засах төвтэй хамтран хийж байна.

Энэ удаагийн уулзалтын онцлог нь мөч тайралтын дараах дасгал хөдөлгөөн, булчингийн чангарал ба сулрал, мэдрэлийн өвдөлтийг багасгах нь, эрсдэлт хүчин зүйлсээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр явагдах болно.

Ямар 1 шалтгааны улмаас мөч тайрагдах хагалгаанд орох гэж байгаа бол, эсвэл мөч тайрагдах хагалгаанд орчихсон бол, энэ төрлийн хагалгаанд орсон хайртай дотны хэн нэгэндээ хэрхэн? яаж? туслахаа мэдэхгүй бол бид танд нийгэм,сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болно.

Уулзалтад ирсэн иргэддээ протез хэрэглэгчдэд зориулсан гарын авлагаа үнэ төлбөргүй өгөх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99786999 дугаарт холбогдоно уу.

ӨӨРЧЛӨЛТ ХАРАГДАЖ БАЙГАА ШИГ АМАРХАН БИШ Ч БИД УРАГШИЛСААР Л БАЙНА.2025 оны эхний улирлын уулзалт боллоо. Олон янзын шал...
06/02/2025

ӨӨРЧЛӨЛТ ХАРАГДАЖ БАЙГАА ШИГ АМАРХАН БИШ Ч БИД УРАГШИЛСААР Л БАЙНА.

2025 оны эхний улирлын уулзалт боллоо. Олон янзын шалтгааны улмаас мөч тайрагдан алхам бүртээ үүнийгээ хүлээн зөвшөөрч даван туулж амьдрана гэдэг бол өөрөө маш их сэтгэлийн тэнхээ юм. Эхнээсээ өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч ирээдүйн талаар ярьж, үүнийг магадгүй бид давуу талаа болгож болно гэж ярихыг сонсох үнэхээр урам авмаар байлаа.

Хаа холоос ирдэг бүх гишүүдээ харахаар үнэхээр хайрламаар байдаг шүү. -27 градус та нарыг маань зогсоосонгүй. Ингэж их үнэ цэнэ өгдөгт баярлалаа гишүүддээ

Уулзалт хий боломжоор хангасан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.

САЙН БАЙЦГААНА УУ.Бид бүхний хүсэн хүлээдэг 2025 оны ээлжит эхний улирлын уулзалт болох гэж байна. Ямар 1 шалтгааны улма...
03/02/2025

САЙН БАЙЦГААНА УУ.

Бид бүхний хүсэн хүлээдэг 2025 оны ээлжит эхний улирлын уулзалт болох гэж байна.

Ямар 1 шалтгааны улмаас мөч тайрагдах хагалгаанд орох гэж байгаа бол, эсвэл хагалгаандаа орчихсон бол, энэ төрлийн хагалгаанд орсон хайртай дотны хэн нэгэнд хэрхэн? яаж? туслахаа мэдэхгүй бол бид танд нийгэм,сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болно.

ЖИЧ: Энэ удаад бид бүхэн Протез хэрэглэгчдэд зориулсан гарын авлагаа үнэ төлбөргүй тараах болно.

Бидний уулзалтад нээлттэй ирээд оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99786999 дугаарт холбогдоно уу.

Хаяг: Google map дээрээс олоод ирээрэй.
https://maps.app.goo.gl/GzuaSRRVos4pep4P8

27/11/2024
08/11/2024
05/11/2024

ТАЛАРХЛЫН ПОСТ
Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 650 хүнд Энэтхэг хөлийн протез үнэ төлбөргүйгээр хийж өгснөөр төсөл маань өндөрлөж байна. Төсөлд оролцсон бүхий л хамт олонд баярлалаа.

31/10/2024

ТӨСЛИЙН ТУХАЙ

Ямар нэг шалтгааны улмаас мөч тайрагдах хагалгаанд орсон хүмүүст сэтгэл зүйн болон материаллаг зүйлээр туслах ийм том төсөл Монгол улсад анх удаа орж ирсэнд маш их талархалтай байна.

Протез хийлгэж чадаагүй байсан, чадахгүй байсан, амьдралын боломжгүй, протез хийлгэсэн ч тохирохгүй, байнгын шархалж холгох асуудлуудаас болоод ямар олон хүн протез хийлгэхгүй, сольчих протезгүй удаан хугацаанд байсан бол гэж бодсон үеүүд бий. Бид ч бас энэхүү протезийн бүртгэлийг 500 гаруй хүн болчихно гэж бодоогүй явсан юм. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа бүх хүмүүсийн дата судалгааг харуулахад бэлэн байгаа гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна.

Хэрвээ та зөвхөн хөл тайрагдах хагалгаанд саяхан орсон бол мэс заслын эмчдээ үзүүлж зөвлөгөө авч байж протезийн хэмжээгээ өгөөд, протезоо авч үлдэх боломж гарч байгааг дуулгахад таатай байна. Энэ боломж зөвхөн цөөн хэдэн хүнд юм байна.

Төслийн сүүлийн хугацаа 11 сарын 05-нд
Холбогдох утасны дугаар: 99191049, 86891049

Отгоны Саранчулуун
Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төв
Сэтгэл зүйч Пүжэнэ /Psychologist Pujene/

31/10/2024

ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ ГЭДЭГ БОЛ МАШ ЧУХАЛ ЗҮЙЛ ЮМ.

Протез бол хиймэл эрхтэн. Материал учраас элэгдэл хорогдол гэх зүйлс мэдээж байна. Эхэндээ дасахгүй амаргүй үе байдаг. Аман дотроо хиймэл шүд хийхэд эхэндээ ямар хэцүү байж байгаад удаан хугацаандаа дасаж чаддаг билээ. Өөрийн чинь хөл шиг биш шүү гэдгээ сайн бодолцох хэрэгтэй. Бүх жингээрээ зогсож байгаа учраас холгоно, шархлана гэдэг зүйл бол байна шүү.

Мэргэжлийн хүмүүсээс протезонд хөлөө бэлтгэх, зөв гишгэх, зөв явах гэх мэтчилэн асуудлууддаа зөвлөгөө авах нь тун чухал асуудал гэдгийг мартаж болохгүй шүү.

Протез мэдээж үйлдвэрлэсэн газар орны байдлаас, үйлдвэрлэдэг технологоос болж таарч тохирохгүй асуудал үүсэж болно гэдгийг сануулан хэлмээр байна.

Үүн дээрээс хамгийн чухал нь хувь хүний сэтгэл зүйн байдал, хичээл чармайлт, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөтэй байж хурдан хугацаанд протезоо өөртөө сайжруулан авах боломж үүснэ гэдгийг захиж хэлье.

Address

Ulaanbaatar

Telephone

+97699786999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Amputee Strong Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share