Ди-Эл сэтгэц, сэтгэл заслын эмнэлэг\ DL clinic

Ди-Эл сэтгэц, сэтгэл заслын эмнэлэг\ DL clinic Сэтгэцийн оношилгоо, зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээ

Сэтгэл түгших эмгэг (Anxiety Disorder)  эмчилгээСэтгэл түгших эмгэг  нь өдөр тутмын амьдралд хэт их санаа зовох, айх, та...
21/03/2025

Сэтгэл түгших эмгэг (Anxiety Disorder) эмчилгээ

Сэтгэл түгших эмгэг нь өдөр тутмын амьдралд хэт их санаа зовох, айх, тайван байж чадахгүй байх зэргээр илэрдэг стрессийн шалтгаант сэтгэцийн завсарын эмгэг юм. Түгээмэл тохиолддог сэтгэл зүйн шалтгаант эмгэг. Түгшүүрийн эмгэг нь хувь хүний амьдралын чанар, ажил, харилцаа зэрэгт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.
🧠Сэтгэл түгших эмгэгийн гол шинж тэмдгүүд
• Нойр хямрах (унтаж чадахгүй байх, унтаж байхад толгой ажиллах, олон сэрэх, амарсан мэдрэмж авахгүй байх)
• Байнга, хэт их санаа зовох
• Зүрх дэлсэх, амьсгаа давчдах
• Толгой эргэх, гар хөл чичрэх
• Амархан цочих (цочромтгой болох)
• Бодол ихсэх
• Булчин чангарах, ядрах

Эмчилгээ
Сэтгэл түгших хүрээний олон төрлийн эмгэгүүд байдаг бөгөөд та эхлээд оношлуулах нь чухал. Хэрэв таньд сэтгэл түгшилтийн шинжүүд илэрч эхэлсэн юм шиг санагдвал, мэргэжлийн байгуулагад хандан үйлчилгээ авах хэрэгтэйг зөвлөе. Түгшүүрийн эмгэг бүрэн эдгэрдэг.

🛠 Сэтгэл засал (Psychotherapy)

Сэтгэл түгших эмгэгт хамгийн үр дүнтэй арга бол сэтгэл заслын эмчилгээ юм. Сэтгэл засал эмчилгээгээр түгшүүрийн шинж тэмдэг , мэдрэмж, бодол, шалтгаантай ажиллан сэтгэл түгших эмгэгийг бүрэн эдгээх, хэвийн эрүүл амьдрах боломжыг олгодог.

💊 Эмийн эмчилгээ (Medication)

Зарим тохиолдолд эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор эм хэрэглэнэ. Эмийг зөвхөн сэтгэцийн эмчийн заавраар хэрэглэнэ

#сэтгэлзүй #сэтгэлзасал, #түгшүүр, ,

Өнгөрсөнд юу ч тохиолдсон байсан бидэнд яг одоо шинээр эхлэх боломж үргэлж байдаг. Энэ боломжийг өнгөрсөн өөрсдийн алдаа...
09/12/2024

Өнгөрсөнд юу ч тохиолдсон байсан бидэнд яг одоо шинээр эхлэх боломж үргэлж байдаг. Энэ боломжийг өнгөрсөн өөрсдийн алдаандаа анхаарал хандуулахаас илүүтэй яг одоод өөрийгөө шинэ арга замаар дасгалжуулснаар бий болгоно.
Сэтгэл засал эмчилгээ үйлчлүүлэгчийн одоо цагт тулгуурлан явагддаг.

"ХЭТРҮҮЛЭН БОДОХ" НЬ АСУУДЛЫГ УЛАМ БҮР ХҮНДРҮҮЛДЭГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ? Биднийг сэтгэлээр унах, гуниглах, таагүй мэдрэмж...
07/12/2024

"ХЭТРҮҮЛЭН БОДОХ" НЬ АСУУДЛЫГ УЛАМ БҮР ХҮНДРҮҮЛДЭГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?
Биднийг сэтгэлээр унах, гуниглах, таагүй мэдрэмжийг мэдрэх үед бидний тархи маш сөрөг "бодлын хэв маягт"автдаг. Өөрөөр хэлбэл гунигтай мэдрэмж бидэнд төрөх үед түүний ард хуучин сөрөг бодлын хэв маягууд байж байдаг.
Энэ үед:
😶‍🌫️БИ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛ
😶‍🌫️БУСДЫН ТАЛААРХ СӨРӨГ БОДЛУУД
😶‍🌫️АМЬДРАЛ ДААЖ ДАВШГҮЙ АСУУДЛААР ДҮҮРЭН,
😶‍🌫️ИРЭЭДҮЙД НАЙДАХ АРГАГҮЙ гэсэн бодлууд бий болно.

🧠Аливаа асуудлыг шийдэх бидний тархины арга нь "бодох" байдаг. Асуудлаа шийдэх гэж олон төрлийн таамаглал, санааг дэвшүүлж, тэмцэж, гутарч хийж буй эдгээр хэтрүүлэн бодох оролдлогууд нь асуудлыг шийдэх биш харин ч эсрэгээрээ:
🥲Энгийн гуниглах мэдрэмжийг👉 сэтгэл гутрал руу
😧Жирийн айдсын мэдрэмжийг 👉түгшүүр лүү
🤔Энгийн санаа зовнилыг 👉улигт бодлын хэв маягруу шилжүүлж асуудлыг улам хүндрүүлдэг.
🌪🌪🌪Бодлын энэ сөрөг хэв маяг болон сэтгэл гутрал, аз жаргалгүй байдал хоорондын холбоо нь дахин дахин давтагдсаар бодол, мэдрэмжийн байнгын давтамжтай циклийг үүсгэдэг.
😰Улмаар энэ цикл үргэлжилж хэрэв та өмнө нь гүнзгий депресст орж байсан бол дахиад сэтгэл гутралд орох нь амархан байх болно.
Тэгвэл яах хэрэгтэй вэ?
😇Тэгвэл би юу хийх вэ гэдгээс илүү би юуг мэдэрч болох вэ? гэдэг нь илүү чухал байдаг.
😇Юу ч хийх хэрэггүй гэвэл ямар байна вэ?
😲Болж байгааг анзаараад түүнд самгардан хариу үйлдэл үзүүлэхгүйгээр зүгээр л байгаагаар нь хүлээж авч сурах нь танд ямар их амар амгаланг авчирахыг төсөөлж байна уу?
🤩Энэ бол Майндфулнесс буюу одоо цагтаа амьдарч сурах ур чадвар юм. Одоо цагаа бүрэн ухамсарлаж чадсанаар энэ их бодлын хүчийг сулруулан урсгах боломжтой байдаг байна.
Зураг: Thomas Lerooy "Бодлын жин" нэртэй баримал

Хэрэв та удаан хугацааны туршид сэтгэл хөдлөлийн асуудлаас болж шаналж байгаа бол 🤔 санаа зовж🫣 нууж, дарах гэж оролдох ...
05/12/2024

Хэрэв та удаан хугацааны туршид сэтгэл хөдлөлийн асуудлаас болж шаналж байгаа бол
🤔 санаа зовж
🫣 нууж, дарах гэж оролдох нь тус болдоггүй гэдгийг олж харсан байх.
😖😥🤯 Харин ч санаа зовохоо зогсоох хүч чадалгүй байгаагаа мэдэрч байж магадгүй юм.
🫨 Асуудалтай байгаа оюун санаагаа намжаах гэж их хичээл зүтгэл гаргасан зүйлс маань түр зуурын тайвшрал өгөх боловч асуудлыг улам бүр муутгадаг.
😲😲😲Өөрөөр хэлбэл таны өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэх гэж ашиглаж ирсэн арга ажиллахгүй байнаа гэсэн үг юм.
🤗 Үүний оронд танд тохирох огт өөр хүлээн зөвшөөрөгдсөн шинэ ур чадваруудад суралцах боломжтой бол ямар байх вэ?
😇Энэ бол Майндулнесс буюу одоо цагтаа ухамсартайгаар
төвлөрөх чадвар юм.
Пэйж хуудастайгаа ойрхон байгаарай. ☺️
🥳🥳🥳Сэтгэлзүйн эрүүл мэндээ сайжруулахад зориулсан мэдээлэл, сургалт явагдах болноо. 🤩

Аз жаргалгүй байдалд үзүүлж буй бидний хариу үйлдэл тухайн мэдрэмжийг түр зуурынх байлгах уу? эсвэл тэрхүү гунигийн мэдр...
03/12/2024

Аз жаргалгүй байдалд үзүүлж буй бидний хариу үйлдэл тухайн мэдрэмжийг түр зуурынх байлгах уу? эсвэл тэрхүү гунигийн мэдрэмжийг байнгын сэтгэл ханамжгүй байдал, аз жаргалгүй мэдрэмжрүү шилжүүлэх үү гэдгийг шийддэг.
🥲🥲🥲🥲Таагүй мэдрэмжээ эсэргүүцэх нь тухайн мэдрэмжийг дараах 3 шатын тусламжтай улам хэцүү байдалд хүргэдэг байна.
1. Аз жаргалгүй мэдрэмж төрөх 🥹🥹🥹
2. Аз жаргалгүй байдал нь бидний өнгөрсөнөөс сөрөг бодлын хэв маягууд, мэдрэмжүүд, дурсамжуудыг сэргээн сануулснаар энэ нь биднийг бүр ихээр аз жаргалгүй болгодог. 😭😭😭
3. Бид энэхүү аз жаргалгүй төлвийг даван туулах гэсэн оролдлогоо дахин дахин үргэлжлүүлж хийсээр энгийн таагүй мэдрэмжийг айдас, сэтгэл гутрал, түгшүүр болгон хүндрүүлдэг.😱😱😱
Бүхнийг шийдэх гэж, засах гэж оролддог аргаар биш тухайн мэдрэмжийг байгаагаар нь мэдрээд хүлээн зөвшөөрөх үед тэд аяндаа чөлөөлөгддөг.
🧐Та ямар аргыг хэрэглэдэг вэ?
🤬Таагүй мэдрэмжээ байхгүй байлгах гэж бүх чадлаараа тэмцдэг үү?
😇Эсвэл энд одоодоо төвлөрч нөхцөл байдлаа бодитоор олж хараад хүлээн зөвшөөрдөг үү?

АЗ ЖАРГАЛГҮЙ БАЙДЛЫГ МЭДРЭХ НЬ ӨӨРӨӨ ГОЛ АСУУДАЛ БИШ Аз жаргалгүй байдал бол хүний амьдралын хэвийн нөхцөл байдлын нэг х...
29/10/2024

АЗ ЖАРГАЛГҮЙ БАЙДЛЫГ МЭДРЭХ НЬ ӨӨРӨӨ ГОЛ АСУУДАЛ БИШ
Аз жаргалгүй байдал бол хүний амьдралын хэвийн нөхцөл байдлын нэг хэсэг юм. Энэ нь тодорхой нэг нөхцөлд үзүүлж буй байгалийн хариу үйлдэл бөгөөд түүнийг өөрөөр нь орхих үед нэг л мэдэхэд болоод өнгөрчихсөн сайхан цагаар солигдсон байдаг.
Харин бидний ихэнх нь ямар нэгэн байдлаар тэрхүү байгалийн үзэгдлийг өөрөөр нь орхих чадваргүй байдаг.
Бид гуниглах, аз жаргалгүй байдлыг мэдрэх үедээ “Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй!!” эсвэл “энд юу болоод байна вэ?” гэж түүнийг ойлгох гэж оролддог.
Гэтэл бидний хүсэхгүй байгаа энэхүү аз жаргалгүй мэдрэмжээ даван туулж, шийдэх гэсэн хэт идэвхитэй оролдлогууд нь улам бүр гүнзгий аз жаргалгүй мэдрэмж рүү түлхдэг гэдгийг та мэдэх үү? Өнөөдөр та өөртөө гуниглах болон аз жаргалгүй мэдрэмж мэдрэхийг хүлээн зөвшөөрөөрэй. 😔

ЯАГААД НУРУУНЫ МЭС ЗАСАЛ НУРУУНЫ ӨВДӨЛТИЙГ ШИЙДЭЖ ЧАДДАГГҮЙ ВЭ?   Сиатлл дахь Шведийн Анагаах ухааны төвд ортопедик хага...
28/10/2024

ЯАГААД НУРУУНЫ МЭС ЗАСАЛ НУРУУНЫ ӨВДӨЛТИЙГ ШИЙДЭЖ ЧАДДАГГҮЙ ВЭ?
Сиатлл дахь Шведийн Анагаах ухааны төвд ортопедик хагалгааны мэргэжилтэн Dr. Hanscom нь насанд хүрэгчдийн болон хүүхдийн нурууны гажилтийн чиглэлээр мэргэшсэн эмч хүн юм. / scoliosis, kyphosis/
Тэрээр нэгэн подкастандаа "Нурууны хагалгаа бол чухал асуудал бөгөөд бид хагалгаанаас өмнө тухайн хүний нойр, стресс, эмийн хэрэглээ, амьдралын хэв маягийг тодорхойлдог. Хэрэв эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг харгалзан үзэхгүй бол муу үр дүнд хүргэж өвчтөн сайжирч чаддаггүй. Хэрэв бүтцийн хувьд өөрчлөлт үүссэн бол тэр нь илэрч буй шинж тэмдэгтэй нь таарч байвал тухайн хагалгаа үр дүнтэй болдог.
Үүнийг зүйрлэвэл та шүдний эмчид очлоо гэхэд шүдний цоорсон хэсгээ бөглүүлж байгаа бол үр дүн харагдана. Харин аманд өвдөлт бий болоод тэрхүү өвдөлт нь хаанаас үүдэлтэйг мэдэхгүй шууд шүдний ямар нэгэн эмчилгээ таамгаар хийж эхэлвэл мэдээж энэ нь үр дүнгүй байх болно.
Үүнтэй адил бид ерөнхийдөө нурууны өвдөлт хаанаас гаралтайг мэддэггүй. Тиймээс өчтөний бараг 70 хувьд нурууны мэс засал хийж болдоггүй. Бидний маш сайн тодорхой мэдэж байгаа зүйл бол нурууны дискний өөрчлөлт нурууны өвдөлттэй огт хамааралгүй байдаг. Жилийн дотор бид 400-500 мянган нурууны өвдөлтийг бууруулахын тулд хагалгаа хийхэд амжилттай байдлын түвшин 20-25% тай байсан нь үүний илтгэж байна.
Тиймээс та хагалгаанд орохоосоо өмнө тухайн өвдөлт хаанаас гаралтайг мэдэх шаардлагатай. Нурууны өвдөлт бол бүтцийн асуудал биш юм. Энэ нь тодорхойгүй, магадгүй үндэс шалтгаан нь булчингийн чангарал байж магадгүй.
Булчингийн өвдөлт нь маш хүчтэй өвдөлтийг бий болгодог боловч үүнийг тестээр үзэж чадахгүй. Гэхдээ тестээр үзэж чадахгүй байна гэдэг нь өвдөхгүй байна гэсэн үг биш юм." гэжээ.
Тиймээс олон жил нурууны өвчинөөр шаналж байгаа үйлчлүүлэгчдийн зовиур нь сэтгэлзүйн шалтгаант булчингийн чангаралтай хамааралтай байдаг нь манай эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдийн кейст харагдаж байдаг.
Эх сурвалж: https://www.curablehealth.com/podcast/david-hanscom

05/04/2024
06/10/2022

“Би сүүлийн үед байнга л эмнэлгээр явдаг болсон. Яагаад гэвэл би өөрийгөө ямар нэг хүнд өвчин туссан байх гэж бодож байгаа. Маш олон эмнэлгээр явсан ч эмч нар бүгд л зүгээр байна, санаа зовох зүйл байхгүй гэдэг. Тэгж хэлэхэд нь гайгүй болдог ч энэ 7 хоногт бас л миний толгой өвдөөд байгаа тийм болохоор эргэж очоод дахиж үзүүлэх хэрэгтэй байх...”

“Би үргэлж надад илэрч байгаа шинж тэмдгүүдийг ямар нэг аюултай өвчнийх байх гэж санаа зовдог. Эмч нар юу ч байхгүй байна гэдэг. Гэвч би гэрээсээ хол явж чадахгүй, эмч, эмнэлэгтэй ойр байхыг хүсдэг. Миний эхнэр надад санаа зовох юм юу ч байхгүй гэдэг ч би түүнийг нь сонсоод хэдэн минут л гайгүй болдог. Зүгээр л өдөр болгон эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ шалгаж байхгүй бол...”

Хүн амын дунд нийтлэг тохиолддог нэг төрлийн түгшүүрийн хэлбэр нь эрүүл мэндийн түгшүүр юм. Маш олон эмнэлгээр явж, төрөл бүрийн шинжилгээ хийлгэсэн ч онош нь мэдэгдэхгүй, эмч нар танд санаа зовох зүйл байхгүй байна гэсэн ч биеийн зовиурууд илрээд, ямар нэг хүнд өвчин байгаа юм шиг санагдаж байгаа бол энэ нь дээрх 2 тохиолдлын адил та "Эрүүл мэндийн айдас, түгшүүр"-ээс болж шаналж байж болох юм.

Бидний эрүүл мэнддээ санаа зовох нь хэвийн зүйл боловч хэзээ асуудал болж хувирдаг вэ?
Эрүүл мэндэд ямар нэг ноцтой өвчлөл байхгүй хэрнээ шалтгаангүйгээр маш ихээр санаа зовж, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд саад болж байвал энэ нь асуудал буюу “Эрүүл мэндийн айдас, түгшүүр” болдог.

Энэ үед танд дараах мэдрэмж, бодлууд, үйлдлүүд илэрч болно:
Мэдрэмж:
• Түгшүүртэй, бухимдалтай, санаа
зовнисон
• Маш их айдас мэдрэх
• Булчин чангарсан, стресстэх, шаналсан,
тэвдсэн, сэтгэлээр унасан
• Бодит биш, толгой эргэж дотор
муухайрсан, хачин, салангид тусдаа мэт
• Цочирдсон
• Маш их ядарсан, сайнгүй байх
мэдрэмжүүд

Бие дээр илрэх шинж тэмдгүүд:
• Биеийн өөр өөр хэсгүүдэд янз бүрийн
мэдрэмж төрөх
• Бие өвдөх
• Амьсгал өөрчлөгдөх
• Цээжин хэсэгт хөндүүртэй эсвэл
бачимдсан мэдрэмж төрөх
• Толгой эргэх, манасхийх
• Тайван бус, амраагүй мэдрэмж
• Зүрх дэлсэх, цохилт удаашрах, зүрхний
хэмнэл алдагдах
• Хөлрөх, булчин чангарах

Танд ямар бодлууд төрөх вэ?
• Байнгын эрүүл мэнддээ санаа зовох
• Байж болох хамгийн муу тохиолдлын
талаар дахин дахин бодох
• Өвчнүүд болон шинж тэмдгүүдийн талаар
бодох
• Өөрийн бие болон шинж тэмдгүүдэд хэт
төвлөрөх
• Эмч ямар нэг зүйл мэдэхгүй,
орхигдуулаад байна гэж үзэх
• Би хорт хавдартай болсон байж магадгүй
• Ямар нэг зүйл хийхгүй бол үхчихвий дээ

Та ямар үйлдлүүд хийдэг вэ?
• Ойр ойрхон эмнэлэг явах
• Гэр бүл, найз нөхдөөсөө чи зүгээр ээ гэсэн баталгааг авахыг хүсэх
• Бие дээр илэрч байгаа шинж тэмдгүүдийг тогтмол шалгах. Жнь: өдөрт олон удаагийн давтамжтай даралтаа үзэх, пульсээ хэмжих, өвдөж байгаа биеийн хэсэгтээ хэт их төвлөрөх
• Өөрт илэрч байгаа шинж тэмдгүүдийг ямар нэгэн хүнд өвчний шинж тэмдэг гэж бодон интернэт, ном сонин, сэтгүүлээс мэдээлэл хайх

Зөвлөмж:
1. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал юуны түрүүнд таны бие дээр илэрч байгаа шинж тэмдгүүд нь бие махбодийн өвчин гэхээс илүү түгшүүрийн шинж тэмдгүүд гэдгийг ойлгох.
2. Өөрийн биеийн зовиурт хэт их төвлөрөхгүй байх
3. Эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ /даралт, пульс, сахар г.м/ байн байн хянаж өөрийгөө улам түгшүүрт оруулахгүй байх
4. Мэргэжлийн сэтгэцийн эмчид үзүүлж, эмийн болон сэтгэл засал эмчилгээ авах нь туслах болно.
Цаг авах : 7000-5960, 99179099, 88039206

Address

UBH центр, 11 давхар, 1121
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670005960

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ди-Эл сэтгэц, сэтгэл заслын эмнэлэг\ DL clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share