
06/11/2023
1. Хажуу хавирганд байгаа хүний хандлага халдварлаж байдаг тул зөв хүмүүстэй аль болох их цагийг өнгөрөөх хэрэгтэй.
2. Эс аваас байнга гомдоллож байдаг, бусдыг шүүмжилж явдаг, идэж байгаа хоолоо, ханилсан нөхрөө, унаж буй машин, авч буй цалин, ажиллаж буй газраа муулдаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн хувьд ахуй амьдрал нь хэчнээн сайжирсан ч, үнэ цэнийг нь хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй гэнэ.
3. Харин эсрэгээр жижигхэн ч гэсэн сайн сайхан зүйлийг олж хардаг, эерэг хандлагатай, эрч хүчтэй, амьдралдаа чин сэтгэлээсээ талархдаг хүмүүс бусдад ч өөрөө мэдэлгүйгээр эерэг энерги түгээж байдаг.
4. Хажууд нь байхаар үргэлж гомдол, бухимдал, хов жив, шүүмжлэл хуваалцаж байдаг нөхдөөс зайгаа барьж, эерэг уур амьсгал, инээд хөөр, эрч хүчийг эрхэмлэвэл дээр бус уу...