Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, Жалханз Хут?

Үерийн бохирдлоос үүссэн мөөгөнцөр цэвэрлэх аргууд
22/08/2025

Үерийн бохирдлоос үүссэн мөөгөнцөр цэвэрлэх аргууд

ҮЕРИЙН ДАРАА ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ БЭЛТГЭХ, ХЭРЭГЛЭХ ЗААВАР👈Хлорын шохой:10 гр хуурай хлороо 10 л усанд сайтар хутгаж...
22/08/2025

ҮЕРИЙН ДАРАА ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ БЭЛТГЭХ, ХЭРЭГЛЭХ ЗААВАР
👈Хлорын шохой:
10 гр хуурай хлороо 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалаар муу усны нүх, ил задгай бие засах газар сайтар шингээж, хийнэ. Хөрс болон гадна талбайд 1 кв.м талбайд 1–1.5 л уусмал байхгаар тооцож шүршинэ.
👈 Гипохлорит:
10 л усанд гипохлорит натри бол 600 мл, гипохлорит кальци бол 10 гр хийнэ найруулна. Уусмалаар муу усны нүх, ил задгай бие засах газар сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд асфальтан зам талбайд 1 кв.м талбайд 1.5 л уусмал байхгаар тооцож шүршинэ.
👈 Жавеллон:
10 л усанд 1 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0,06% уусмал). Уусмалаар муу усны нүх, ил задгай бие засах газар сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1 кв метр талбайд 1.5 л байхгаар тооцож шүршинэ.
👈Клорасепт:
10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалаар муу усны нүх, ил задгай бие засах газар сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1 кв метр талбайд 1.5 л уусмал байхгаар тооцож шүршинэ.
👈 Тамир-Эм бэлдмэл:
1 бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн 1 буланд руу асгаж хийнэ.
👈 Эко-00 бэлдмэл:
Уутандаа 2 литр ус хийнэ. Эхний уутыг задлах үедээ 3–5 л усаар шингэлж 30 минутад нэг удаа хийнэ. 7 хоногийн турш хийнэ. Дараа нь хоёр дахь уутыг задлаад оролцоо ус нэмэж хийнэ. 7 хоногийн турш давтана. Ариун цэврийн байгууламжийн үнэрийг дарж, бохирын цооногийн шимт хөрсний үйл ажиллагааг идэвхжүүлэн ашиглахад зориулсан бүтээгдэхүүн. 3 сарын хугацаанд хэрэглэнэ.
👈 Халуун үнс, модны үртэс:
Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийнэ.
👉 Халдваргүйжүүлэх бодисыг аль нэгнийх нь зааврын дагуу хэрэглэнэ.

ҮЕРИЙН ҮЕД САХИХ ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨМЖ 📌Үерийн дараа гудамж талбай, гуу жалганд хурсан, хог хаягдлыг түргэн хугацаанд зайл...
22/08/2025

ҮЕРИЙН ҮЕД САХИХ ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨМЖ
📌Үерийн дараа гудамж талбай, гуу жалганд хурсан, хог хаягдлыг түргэн хугацаанд зайлуулах, тогтсон лаг шаврыг цэвэрлэж халдваргүйжүүлэн хатаах;
📌 Нүхэн жорлон, бохир усны цооног хальсан тохиолдолд усыг соруулах, шавхах, халдваргүйжүүлэх;
📌 Хог хаягдал, бохир лаг шаврыг цэвэрлэхдээ усны гутал, нүдний шил, амны хаалт, ахуйн зориулалтын цэвэрлэгээний бээлий өмсөх, цэвэрлэгээ хийж дууссаны дараа бохир хувцас, хэрэгслийг угааж цэвэрлэх;
📌Гадуур өмссөн гутал хувцсаа гэртээ орохдоо заавал тайлах;
📌Хөрсний халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
📌Хүүхдийг үерийн ус болон ил задгай шалбааг, тогтоол ус, гол горхинд тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа сайжруулах;
📌 Гудамж талбайд үхсэн амьтанд хүрэхгүй, оролдохгүй байх, хариуцсан мэргэжлийн байгууллагад хандан түргэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгэх;
📌 Ундны усны аюулгүй байдлыг ханган усыг баталгаатай эх үүсвэрээс авч, буцалгаж хэрэглэх;
📌Үер болсон газрын булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх;
📌Ус нөөцлөх савыг ойрхон давтамжтай угааж цэвэрлэх, бохирдохоос сэргийлэх, тагтай байлгах;
📌Үерийн усаар бохирлогдсон хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй устгах;
📌 Хоол хүнсний сав суулга, хэрэгслийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх (аяга таваг угаагч шингэнээр угаасны дараа, цэвэр усаар зайлах, буцалгаж халдваргүйжүүлэх);
📌Гарын ариун цэвэр сайтар сахих, бохирдсон тохиолдол бүрт, жорлон ариун цэврийн өрөө орсны дараа, хоол хүнс бэлтгэх, хоол идэхийн өмнө гараа тогтмол угаах;
📌Үерийн усаар бохирдсон гэр ахуйн эд зүйлс, хувцас хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх;
📌Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах

22/08/2025

Манай улс вакциныг 💉 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (UNICEF)–аар дамжуулан ханган нийлүүлэлтийн шугамаар авдаг. Вакцин нь олон улсын стандартад нийцсэн ✅, баталгаатай эх үүсвэрээс нийлүүлэгддэг.

Вакциныг хүлээн авах 🛬, улсын хилээр нэвтрүүлэх 🛃, хадгалах болон тээвэрлэх 🚛 бүхий л үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журам болон тухайн вакцины онцлогт тохирсон олон улсын тээвэрлэлтийн стандартын дагуу зохион байгуулагддаг. Тухайлбал, вакциныг тээвэрлэхэд хүйтэн хэлхээний горимыг ❄️ чанд баримталж, шаардлагатай температурын нөхцөлийг 🌡 тасралтгүй хангаж ажилладаг.
#хамрагдъя #хамгаалъя

Ханиад нь ихэвчлэн хөнгөн хэлбэрээр илэрч, хамар битүүрэх, найтаах , хоолой өвдөх зэрэг шинж тэмдэгтэй байдаг бол томуу ...
22/08/2025

Ханиад нь ихэвчлэн хөнгөн хэлбэрээр илэрч, хамар битүүрэх, найтаах , хоолой өвдөх зэрэг шинж тэмдэгтэй байдаг бол томуу нь халуурах, толгой өвдөх, ханиалгах 🗣, үе мөч, булчингаар өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрдэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.
Сэрүүн бүсийн орнуудад нэг хүн жилд 4-6 удаа томуу, томуу төст өвчнөөр өвчлөх магадлалтай бөгөөд хэд хэдэн төрлийн вирусийн халдварт зэрэг буюу давтан өртөх нь ч элбэг тохиолддог 🔄🦠.
#хамрагдъя #хамгаалъя

Үерийн дараа жорлон, бохир усны нүх хөрсийг жавелионоор халдваргүйжүүлээрэй.
22/08/2025

Үерийн дараа жорлон, бохир усны нүх хөрсийг жавелионоор халдваргүйжүүлээрэй.

Халдварт өвчний үед гараа угаах нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
22/08/2025

Халдварт өвчний үед гараа угаах нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Халдварт өвчин нь ихэвчлэн агаар дуслын болон ахуйн хавьталын замаар дамжин тархдаг.Ханиах, найтаах 🤧 үед амьсгалын замы...
21/08/2025

Халдварт өвчин нь ихэвчлэн агаар дуслын болон ахуйн хавьталын замаар дамжин тархдаг.
Ханиах, найтаах 🤧 үед амьсгалын замын вирус агуулсан бичил дуслууд агаарт тархдаг бөгөөд нэг удаагийн найтаалтаар ойролцоогоор 40,000 гаруй дусал 💦 үүсэж, 7 метр хүртэл зайд 📏 цацагдах боломжтой.
Энэ нь хүнээс хүнд халдвар дамжих эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Иймээс:
Гараа тогтмол угаах 🧼
Амны хаалт зүүх 😷
Дархлаажуулалтандаа хамрагдах ↔️
нь халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. ✅
#хамрагдъя #хамгаалъя

👩👨🎓 Сурагчид яагаад дархлаажуулалтад хамрагдах ёстой вэ?1️⃣ Хүүхдийн дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас халдва...
21/08/2025

👩👨🎓 Сурагчид яагаад дархлаажуулалтад хамрагдах ёстой вэ?
1️⃣ Хүүхдийн дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас халдварт өвчинд илүү амархан өртдөг.
2️⃣ Сургууль дээр олон хүүхэд нэг дор цуглардаг тул нэг хүүхэд өвчилбөл бусдад маш хурдан халдварлах аюултай.
3️⃣ Вакцин хийлгэснээр хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд хүндрэлгүй, хурдан эдгэрэхэд тусалдаг. 💉✨
#хамрагдъя #хамгаалъя

Томуугийн вирус маш хурдан хувьсан өөрчлөгддөг бөгөөд жил бүр шинэ төрлийн хувилбар гарч ирдэг. Өмнөх жил хийлгэсэн вакц...
20/08/2025

Томуугийн вирус маш хурдан хувьсан өөрчлөгддөг бөгөөд жил бүр шинэ төрлийн хувилбар гарч ирдэг. Өмнөх жил хийлгэсэн вакцин дараа жилийн шинэ вирусийн эсрэг хангалттай хамгаалахгүй байх эрсдэлтэй.
💉 Яагаад жил бүр вакцин хийлгэх хэрэгтэй вэ?
- Жил бүрийн вакцины найрлагыг тухайн жилийн хамгийн түгээмэл тархах магадлалтай вирусийн хэв шинжид тохируулан гаргадаг.
- Вакцинд хамрагдсанаар өвчлөхөөс сэргийлэхээс гадна, хүндрэл болон эндэгдлээс хамгаална.
#хамрагдъя #хамгаалъя

20/08/2025
Үерийн аюулаас сэргийлье.
20/08/2025

Үерийн аюулаас сэргийлье.

Address

Dilav Khutagt Jamsranjav Street
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram