Хувь Хүний Хөгжлийн Институт

Хувь Хүний Хөгжлийн Институт Хувь Хүний Хөгжлийн "Амжилтын хөтөч" сургалт, байгууллагын хөгжлийн сургалт-зөвлөгөө, харилцаа, удирдлага, манлайллын сургалт

28/05/2026

Өөрийгөө ойлгож эхэлснээс хойш би бусдад таалагдах гэж биш, өөртөө үнэн байх гэж амьдарч эхэлсэн.

Зарим зүйлсийг алдах нь өөрийгөө олох эхлэл байдгийг одоо л ойлгож байна. ✨

#өөрийгөөолох
#өөрийгөөтаних
#еннеаграм

172-р цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдэд зориулсан“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдэвт сургалтаа амжилттай зохио...
28/05/2026

172-р цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдэд зориулсан
“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдэвт сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд:
🌱 Хүүхдийн сэтгэл зүйг ойлгох
🌱 Эерэг харилцаа ба хандлага
🌱 Хүүхдийг шийтгэхгүйгээр чиглүүлэх арга
🌱 Итгэлтэй, аз жаргалтай хүүхэд төлөвшүүлэх тухай
үнэтэй ойлголт, практик аргуудаас хуваалцлаа.

Хүүхдийн хөгжилд хамтдаа анхаарч, идэвхтэй оролцсон багш, эцэг эхчүүддээ баярлалаа

#ХүүхэдХүмүүжүүлэхЭерэгАрга
#ЭерэгХүмүүжил
#ЭцэгЭхийнБоловсрол
#БагшЭцэгЭхийнХамтынАжиллагаа
#172рЦэцэрлэг
#ХувьХүнийХөгжлийнАлсынХарааИнститут

⛳️ Өөрийгөө таньж мэдэхийн ач тус1. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ- Өөрийн давуу болон сул талаа мэддэг хүн бусдын үнэлгээ...
28/05/2026

⛳️ Өөрийгөө таньж мэдэхийн ач тус
1. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ- Өөрийн давуу болон сул талаа мэддэг хүн бусдын үнэлгээнд хэт савлах нь бага байдаг. “Би хэн бэ, юу чаддаг вэ?” гэдгээ мэдэх нь дотоод итгэлийг бий болгодог.
2. Зөв шийдвэр гаргаж сурна - Өөрийн хүсэл, үнэт зүйл, зорилгоо мэддэг хүн бусдын нөлөөгөөр бус өөрийнхөөрөө сонголт хийдэг. Ингэснээр харамсах шийдвэр багасдаг.
3. Сэтгэл санааны тогтвортой байдал нэмэгдэнэ-Өөрийгөө ойлгодог хүн мэдрэмжээ таньж, удирдаж сурдаг. Уур, гомдол, стрессээ зөвөөр илэрхийлэх чадвар нь амьдралын чанарт их нөлөөлдөг.
4. Харилцаа сайжирна - Өөрийгөө ойлгодог хүн бусдыг ч ойлгоход илүү амар байдаг. Ингэснээр гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо илүү эрүүл, эерэг харилцаа үүсгэнэ.
5. Зорилготой амьдрахад тусална - Өөрийгөө таньсан хүн “Би юунд дуртай вэ?”, “Юу хийхдээ аз жаргалтай байдаг вэ?” гэдгээ ойлгож эхэлдэг. Энэ нь ирээдүйн зорилгоо тодорхойлоход тусалдаг.
6. Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурна. Төгс хүн гэж байдаггүй.
Өөрийгөө таньж мэдэх тусам хүн өөрийгөө бусадтай харьцуулахаа багасгаж, байгаагаараа үнэ цэнтэй гэдгээ ойлгодог.
🥰 Өөрийгөө таньж мэдэх гэдэг нь зөвхөн “би ямар хүн бэ?” гэдгийг мэдэх биш, харин өөрийн дотоод ертөнцөө ойлгож, амьдралаа илүү ухамсартайгаар авч явах эхлэл юм.

⏰ Цахим сургалт:
“Өөрийгөө ойлгосон хүн амьдралаа илүү зөв чиглүүлж чаддаг.”
-Өөрийгөө ойлгох, таньж мэдэх
-Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргах
-Харилцаагаа эерэгээр хөгжүүлэх
-Бусдыг ойлгох, бусдын онцлогыг хүлээн зөвшөөрөх
-Давуу талаа олж мэдэх
-Стрессээ удирдах, менеж хийх
-Ажил, албан тушаал дээрээ өөрийгөө удирдах ....

🩷💚💙 Эдгээр асуултын хариуг авахын хүсч байвал та манай онлайн сургалтанд хамрагдаад үзээрэй. Сургалтанд хамрагдсан хүмүүст Еннеаграм оношилгоо, ганцаарчилсан тайлбар зөвлөгөө авах 50% эрх бэлэглэнэ.
Сургалт: Цахимаар
Хэзээ: 6 сарын 4-ны Пүрэв гарагт 20:00-22:00
Төлбөр: 49.000 төгрөг (Хаан банк 5003448465 М.Алтанцэцэг, Төрийн банк 343100142006 ХХХАХ ИНСТИТУТ)
Гүйлгээний утга: утасны дугаар, фэйсбүүк хаяг
Лавлах утас: 9910 1405 89105559 77001405

27/05/2026

Тууштай төлөвлөлт хийх арга

✨ **ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ОНОШИЛГОО – ЕННЕАГРАМ** ✨💭 “Өөрийгөө ойлгох нь амьдралаа өөрчлөх эхлэл.”“Би үнэхээр ямар хүн бэ...
26/05/2026

✨ **ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ОНОШИЛГОО – ЕННЕАГРАМ** ✨

💭 “Өөрийгөө ойлгох нь амьдралаа өөрчлөх эхлэл.”

“Би үнэхээр ямар хүн бэ?”
"Надад тохирох ажил мэргэжил юу вэ?"
“Яагаад би ийм мэдрэмж төрүүлдэг вэ?”
“Миний давуу тал юу вэ?”

Хариултыг нь Еннеаграм танд ойлгуулна.

🌿 Өөрийн зан төлөвөө танин мэдэх
🌿 Өөрт тохирох ажил мэргэжлээ сонгох
🌿 Давуу ба сул талаа ойлгох
🌿 Харилцаагаа сайжруулах
🌿 Стрессээ зөв удирдах
🌿 Өөрийгөө хөгжүүлэх чиглэлээ олох

🧩 Еннеаграм нь хүнийг 9 төрөлд ангилан
дотоод ертөнц, сэтгэлгээ, харилцааны хэв маягийг таньж мэдэхэд тусалдаг өөрийгөө хөгжүүлэх хүчирхэг аргачлал юм.
Та өөрийгөө таньж мэдэх хүсэлтэй, оношилгоонд суурилсан зөвлөгөө авахыг хүсвэл бидэнд хандаарай. 15 жилийн туршлагатай мэргэжилтэн танд туслах болно.
Цаг авах утас: 9910 1405 89105559 77001405

#Еннеаграм
#ӨөрийгөөТанинМэдэх
#ХувьХүнийХөгжил


✨ **ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ОНОШИЛГОО – ЕННЕАГРАМ** ✨💭 “Өөрийгөө ойлгох нь амьдралаа өөрчлөх эхлэл.”“Би үнэхээр ямар хүн бэ...
26/05/2026

✨ **ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ОНОШИЛГОО – ЕННЕАГРАМ** ✨

💭 “Өөрийгөө ойлгох нь амьдралаа өөрчлөх эхлэл.”

“Би үнэхээр ямар хүн бэ?”
“Яагаад би ийм мэдрэмж төрүүлдэг вэ?”
“Миний давуу тал юу вэ?”

Хариултыг нь Еннеаграм танд ойлгуулна.

🌿 Өөрийн зан төлөвөө танин мэдэх
🌿 Давуу ба сул талаа ойлгох
🌿 Харилцаагаа сайжруулах
🌿 Стрессээ зөв удирдах
🌿 Өөрийгөө хөгжүүлэх чиглэлээ олох

🧩 Еннеаграм нь хүнийг 9 төрөлд ангилан
дотоод ертөнц, сэтгэлгээ, харилцааны хэв маягийг таньж мэдэхэд тусалдаг өөрийгөө хөгжүүлэх хүчирхэг аргачлал юм.
Та өөрийгөө таньж мэдэх хүсэлтэй, оношилгоонд суурилсан зөвлөгөө авахыг хүсвэл бидэнд хандаарай. 15 жилийн туршлагатай мэргэжилтэн танд туслах болно.
Цаг авах утас: 9910 1405 89105559 77001405

#Еннеаграм
#ӨөрийгөөТанинМэдэх
#ХувьХүнийХөгжил


26/05/2026

Уучилж сурах гэдэг нь нэг өдөрт болчих зүйл биш. Энэ бол аажмаар сэтгэлээ эдгээх үйл явц юм.

Уучлахад туслах хэдэн зүйл:

* Өөрийн мэдрэмжээ нуухгүй хүлээн зөвшөөрөх
* “Яагаад ийм зүйл болсон бэ?” гэдгээс илүү “Би яаж тайван болох вэ?” гэж бодох
* Хүн бүр алдаа гаргадаг гэдгийг ойлгох
* Өнгөрснийг дахин дахин дотроо амьдруулахгүй байх
* Хамгийн чухал нь — өөрийгөө ч бас уучилж сурах

✨ Уучлал бол нөгөө хүний төлөө бус, өөрийнхөө сэтгэлийг хөнгөрүүлэх сонголт юм #.

#эрүүлхарилцаа
#Эерэгхандлага

🎓 ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн багш, хамт олондоо зориулан✨ “Удирдахуйн ур чадвар”✨ “Ха...
25/05/2026

🎓 ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн багш, хамт олондоо зориулан
✨ “Удирдахуйн ур чадвар”
✨ “Харилцааны ур чадвар” сэдвүүдээр сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар дамжуулан
🔹 манлайлах ур чадвар,
🔹 эерэг харилцаа,
🔹 багаар ажиллах чадвар,
🔹 ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх арга барилуудыг хамтдаа хуваалцсан үр өгөөжтэй өдөр байлаа.

Хамтран ажилласан нийт багш, хамт олондоо баярлалаа. 💙
Цаашдын ажил, бүтээлд нь өндөр амжилт хүсье.

22/05/2026

Хүүхдийн бэлгийн багц 🧚‍♀️
Нас: 5-12
🌱 Мөрөөдлийн хөтөч дэвтэртэй,
🌱 Усны сав
🌱 Аарцан үрэл
🌱Хөөрхөн балтай бэлэг

Үнэ: 49к
Утас: 89105559 99101405

22/05/2026

Өсвөр насныханд зориулсан бэлгийн багц ♥️✌️♥️

🌱 ”Яг одоо яг энд” - сэтгэл зүйн дасгал ажлын ном, mindfulness дасгалууд
🌱 Хөөрхөн бал
🌱 To Do List - Өдөр тутмын хийх ажлын жагсаалтаа бичих дэвтэр
🌱 Усны сав
🌱 Аарцан үрэл 🇲🇳
🌱 Луувангийн шүүс 🇲🇳

Чихэр биш ном сонгоё ✌️

22/05/2026

“Асуудал үргэлж байдаг” гэдэг үнэн.
Гэхдээ асуудалгүй амьдрахдаа биш,
асуудлын дунд өөрийгөө алдахгүй байхад оршино.

Зарим өдөр хэцүү,зарим хүн ойлгохгүй, зарим зүйл санаснаар болохгүй. Гэсэн ч амьдрал үргэлжилдэг.
Тэгээд нэг л өдөр өнөөдрийн хэцүү мэдрэмж чамайг илүү хүчтэй болгосон байдаг.

🌿 Бороо үргэлж ордоггүй шиг асуудал ч мөнх үргэлжлэхгүй

Address

Pro One оффис 14 давхар 1408тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677001405

Alerts

Be the first to know and let us send you an email when Хувь Хүний Хөгжлийн Институт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хувь Хүний Хөгжлийн Институт:

Share

Category