29/03/2025
#Аденовирус гэж юу вэ❗❗❗
Аденовирусын халдвар нь ямар ч насны хүүхдүүдэд тохиолдож болох боловч нялх хүүхэд, бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог. Ихэнх хүүхдүүд 10 нас хүрэхээсээ өмнө дор хаяж нэг аденовирүсийн халдвар авсан байдаг.
Аденовирүсийн олон төрөл байдаг тул хүмүүс нэгээс олон удаа халдвар авах боломжтой. Эдгээр вирусууд нь бусад вирүс (жишээлбэл, ханиад) шиг "улиралтай" байдаггүй тул халдвар нь ямар ч үед тохиолдож болно.
#Шинж тэмдэг:
Аденовирус нь олон төрлийн шинж тэмдэгээр дангаараа болон хавсарч илрэх бөгөөд 2-14 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.
Ханиад, томуу төст шинж тэмдэг /ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, хоолой өвдөх,халуурах, хоолонд дургуй болох/
Тунгалгын булчирхай томрох
Цочмог бронхит (уушигны амьсгалын замын)
Уушигны үрэвсэл (уушигны халдвар)
Нүдний үрэвсэл (коньюнктивит)
Цочмог гастроэнтерит (ходоод, гэдэсний үрэвсэл, суулгалт, бөөлжих, дотор муухайрах, ходоод өвдөх) .
Мөн шингэн усархаг суулгах, халуурах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг шинжээр илэрнэ. Ховор тохиодолд шээх үед өвдөх, цустай шээх шинж тэмдэг илэрч болно.
Дийлэнх тохиолдолд шинжилгээ хийх шаардлагагүй, шинж тэмдгээр оношилно. Өтгөний сорьцод Аденовирус, Ротавирус, Норовирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийж болно
#Дамжих зам:
Халдвартай хүн ханиалгах, найтаах үед агаар дуслаар дамждаг. Өтгөн ялгадсаар бохирдсон ус, бохир живх, гараа дутуу угаах зэргээр халдвар тараана. Мөн бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэсэн үед халдвар дамжина.
Гадаргуу дээр удаан хугацаагаар амьдрах чадвартай. Тиймээс бохирдсон тоглоом, алчуур болон бусад зүйлээр тархаж болно.
Дийлэнх тохиолдолд шинжилгээ хийх шаардлагагүй, шинж тэмдгээр оношилно. Өтгөний сорьцод Аденовирус, Ротавирус, Норовирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийж болно.
#Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
1. Гаднаас орж ирэхдээ болон хоол идэхийн өмнө гараа сайтар угаах
2. Тоглоом болон эд зүйлсийг сайтар цэвэрлэх
3. Бага насны хүүхдийг олон хүнтэй газраар дагуулж явахаас зайлсхийх.
4. Угааж цэвэрлээгүй бүрэн болоогүй хоол хүнснээс татгалзах.
5. Бага насны хүүхдийн ахуйн хэрэглээний зүйлсийг хамт хэрэглэхгүй байх.
#Дараах тохиолдолд заавал эмчид хандаарай.
1. 2 сар хүрээгүй хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх
2. 3-аас олон хоног 38 хэмээс дээш халуурах
3. Амьсгаадах, амьсгалахад хүнд байх
4. Шээсний гарц багасах, сүүлийн 6 цаг шээгээгүй байх
5. Унтаарах нурмайх, идэвх буурах
6. Унтаж чадахгүй уйлагнах
7. Чихнээс булаг гарах
7. Уусан идсэн болгоноо бөөлжиж гаргах
👉👉👉Дэлгэрэнгүй мэдээллийг👇👇👇 ☎1900-1903☎ утсаар аваарай баярлалаа😊😊😊
🏤🏤🏤Мөн та манай эмнэлгийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн эмнэлэг дээрх үзлэг болон гэрийн дуудлагын үйлчилгээг дээрх утсаар холбогдон захиалаарай баярлалаа🚑🚑🚑