Армониа эмнэлэг 5D эхо

Армониа эмнэлэг 5D эхо Ургийн хөгжил үнэлэх, эмэгтэйчүүд, дотор эрхтний 5d эхо оношилгоо

Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий 5D эхо аппаратыг ашиглан жирэмсний хөгжлийг үнэлэх, ургийн гажиг илрүүлэх, дотор эрхтнийг үнэлэх зэрэг үзлэг оношилгоог хийж байна.

Таны хэвлий дэх ураг таван сартай буюу 20 долоо хоногтой болоход 300 гр орчим жинтэй, 25 см орчим урттай болно. Энэ үед ...
28/11/2025

Таны хэвлий дэх ураг таван сартай буюу 20 долоо хоногтой болоход 300 гр орчим жинтэй, 25 см орчим урттай болно.
Энэ үед ураг хэдийгээр маш жижигхэн, гадил жимс шиг байх хэдий ч манай мэргэшсэн эхоны эмч ургийн бүх эрхтний бүтцийг шалгаж, танд тайлбарлаж өгнө.
Хуруугаа хөхөх, ус залгихыг нь мөн жижигхэн гар хөл, нүүр, хүйс зэргийг нь та эмчээр заалган өөрийн нүдээр хараарай.
Энэ үед ургийн бие эрхтэнд ямар нэг гажиг байвал илрүүлдэг.
Энэ шинжилгээг бүх жирэмсэн эхчүүд хийлгэх ёстой бөгөөд ойролцоогоор 30 минут, зарим тохиолдолд үүнээс ч илүү хугацаа шаардагддаг тул та заавал урьдчилан цаг авч үзүүлээрэй.

📲 7718-0808
#АрмониаЭмнэлэг

Жирэмсний эхний 3 сар (1–12 долоо хоног) нь ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэн тогтдог хамгийн эмзэг үе тул энэ үед эмийн ...
23/11/2025

Жирэмсний эхний 3 сар (1–12 долоо хоног) нь ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэн тогтдог хамгийн эмзэг үе тул энэ үед эмийн бодисын нөлөө ургийн гажиг үүсгэх (тератоген) эрсдэл хамгийн өндөр байдаг. Иймээс дараах эм, бодисуудыг хатуу хориглох эсвэл эмчийн нарийн хяналтаар л хэрэглэх шаардлагатай.

Манайд үзүүлсэн 5 сартай ураг хуруугаараа ❤️ хийж байна. Хар даа 🙂 Гүйээ энэ одооны хүүхдүүд үү 🙂. Ээжийнхээ гэдсэнд бай...
18/11/2025

Манайд үзүүлсэн 5 сартай ураг хуруугаараа ❤️ хийж байна. Хар даа 🙂

Гүйээ энэ одооны хүүхдүүд үү 🙂.
Ээжийнхээ гэдсэнд байхдаа л орчин үетэйгээ хөл нийлүүлж байна шд.

Холбоо барих дугаар: 77180808

05/11/2025

Доорх цагийн хуваариар ажиллаж байна:

Даваа-бямба гарагт 9:00-14:00 цагт ажиллана.

Ням гарагт амарна.

Утас:77180808
Хаяг: БЗД 14-р хороо ХӨСҮТ-ийн зүүн урд Рапидмед барилгын 7 давхарт..

12/10/2025
Жирэмсний 16 долоо хоногтойгоос эхлэн ураг сонсож эхлэх ба 26 долоо хоногтойгоосоо дуу чимээнд хариу үйлдэл үзүүлж эхэлн...
08/10/2025

Жирэмсний 16 долоо хоногтойгоос эхлэн ураг сонсож эхлэх ба 26 долоо хоногтойгоосоо дуу чимээнд хариу үйлдэл үзүүлж эхэлнэ. Чанга дуу чимээнд ураг хүчтэй хөдлөх ба өмнө нь сонсож байгаагүй шинэ дуу чимээг сонсоод зүрхний цохилт нь түргэсдэг.
Ургийн хамгийн дуртай чимээ бол мэдээж ээжийнх нь дуу хоолой юм.
Өдөрт 10-15 минут түүнтэй ярилцаж, магтаж, сонгодог хөгжим сонсгож, үлгэр уншиж өгч байх нь ирээдүйн хүүхдэд маш сайнаар нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон байна.





Холбоо барих дугаар: 77180808

Жирэмсний 3 сартайд эрсдэл тооцуулаарай гэж хяналтын эмч нь хэлсэн үү?Энэ нь жирэмсний эрт үед урагт хромосомын эмгэгийг...
25/09/2025

Жирэмсний 3 сартайд эрсдэл тооцуулаарай гэж хяналтын эмч нь хэлсэн үү?

Энэ нь жирэмсний эрт үед урагт хромосомын эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох шинжилгээ юм.

Жирэмсний 9-14 долоо хоногт жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, βhCG-ыг тодорхойлохыг “хоёрол тест” гэнэ.
Энэхүү сорил дээр нэмж хэт авиан шинжилгээгээр ургийн хүзүүний арын зай (NT), хамрын хянга яс (NB), зүрх, судасны допплер хэмжилтүүдийг хийж эхийн насыг хамтатган тухайн жирэмслэлт хромосомын эмгэгтэй байх эрсдэл хэр өндөр байгааг үнэлдэг.

Эрсдэл үнэлэхдээ Лондонд төвтэй Fetal Medicine Foundation-ны боловсруулсан програмыг ашигладаг. Манай эмч нар тус програмыг ашиглахад шаардагдах сургалтуудыг дүүргэж, эрхээ авсан.

Хэрэв та эрсдэл тооцуулах бол "хоёрол тест" шинжилгээний хариугаа авч ирэх шаардлагатай.

#АрмониаЭмнэлэг

7718-0808

Мэдлэгт дусал нэмэр.Ураг үнэр мэдэрдэг 🍕🍳🧀Эхийн хэвлий дэх ураг 7 сартайгаасаа эхлэн ургийн усаар дамжуулан үнэрийг мэдэ...
22/09/2025

Мэдлэгт дусал нэмэр.

Ураг үнэр мэдэрдэг 🍕🍳🧀
Эхийн хэвлий дэх ураг 7 сартайгаасаа эхлэн ургийн усаар дамжуулан үнэрийг мэдэрч чадна. Тийм ч учраас дөнгөж төрсөн нярай хүүхэд ээжийгээ үнэрээр нь таньж чаддаг.
Ээж юу үнэртэж байна, үр тань яг хамт үнэрлэж байгаа. Тэр тамхины утаанд хамгаас дургүй! 🚬🚬

03/09/2025

9 сарын 6-ны бямбад эмч нар сургалттай тул эмнэлэг ажиллахгүй.

Эх ураг 2-ыг холбосон хүйн судас нь ургийн хөдөлгөөнийг чөлөөтэй байлгаж, ураг ихсийн хооронд хүчилтөрөгч, нүүрсхүчлийн ...
27/08/2025

Эх ураг 2-ыг холбосон хүйн судас нь ургийн хөдөлгөөнийг чөлөөтэй байлгаж, ураг ихсийн хооронд хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийг зөөвөрлөж, ургийн бодисын солилцоог явуулах гол үүргийг гүйцэтгэнэ.
Хүйн судас нь 2 артери 1 вен, нийт 3️⃣ судсаас бүрддэг, ойролцоогоор 55-65 см урттай, ихсийн төв хэсэгт бэхлэгдсэн байх ёстой гэдгийг та бүгд мэддэг болсон байх.

Гэтэл зарим жирэмсэнд хүйн судас 3 биш 2 судастай байх нь тохиолдоно.
Энэ эмгэг нь 100-д 1 тохиолддог. Хромосомын эмгэг, зүрх судасны эмгэг, араг ясны эмгэг, ургийн өсөлтийн сааталтай хавсрах эрсдэлтэй гэж үздэг.
3, 5 сартайд эход харуулах үед оношлогдох бөгөөд ийм тохиолдолд жирэмсний 7, 8, 9 сартайд заавал эход харуулж ургийн өсөлт саатаж буй эсэхийг хянуулах шаардлагатай.

#АрмониаЭмнэлэг


📞7718-0808

Address

БЗД, 14-р хороо, 14-р хороолол, Халдвартын эмнэлгийн урд талд Rapid Med эмнэлгийн байр, 7 давхарт 704 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 14:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Telephone

77180808

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Армониа эмнэлэг 5D эхо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Армониа эмнэлэг 5D эхо:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram