03/04/2026
ВИЛМЕКТИН МАКС
VilmectinMAX
Туркийн Ивермектин 2%-иар агуулсан, бага тунгаар булчинд тарьдаг ивомек
Монгол улсын малын эмийн бүртгэлийн дугаар: QF-16-1021-P-P-00713
Монгол улсын мал эмнэлэгт хэрэглэгдэж эхэлсэн он: 2016
НАЙРЛАГА
1мл-тээ 20мг ивермектин агуулсан, үхэр, тэмээ, бог мал, гахайн дотор гадна шимэгч хорхойг устгах өргөн хүрээтэй үйлчлэлтэй тарилгын ариун уусмал.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Бог, бод малын дараах дотуур, гадна шимэгчдийн эсрэг өргөн хүрээтэй үйлчлэлтэй.
Үхэр, тэмээний ходоод гэдэс, уушигны савхан хорхой: Диктокаулез үүсгэгч - Dictocaulus bovicola, Арьсны филариаз үүсгэгч: Parafiliaria bovicola, Нүдний нематодууд: Thelezia sp.,
Гуурын ялааны авгалдай: Hypoderma bovis, Hypoderma lineatum,
Шархны өт, Chrysoma bazziana, Cochliomya hominivorax,
Хамууны үүсгэгч: Psoroptes communis bovis, P.communis ovis, Sarcoptes scabei bovis, Chorioptes bovis,
ширх, үс идэгч: Linognatus vituli, Haematophinus eurysternus, Solenopotes capillatus, Damalinia bovis,
Хачиг Boophylus spp., Ornithodurus savignyi
Бог малын ходоод гэдэс, уушигны савхан хорхой: Heamonchus spp., Ostertagia spp., Trichostrongylus spp., Coopera sp., Nematodirus spp., Oesophagostomum spp., Strongyloides papillosus, Chabertia ovina, Trichuris ovis, Dictocaulus filiaria,
Хамууны үүсгэгч: Sarcoptes scabei var, Psoroptes communis ovis, Chorioptes bovis var. ovis,
Ширх, үс идэгч: Bovicola ovis, Linognatus pedalis, L.ovillus, L.stenopsis,шалз: Melophaga ovinus,
Хамрын гуур: Oestrus ovis,
Шархны өт: Chrysoma bezziana,
Хачиг: Boophylus spp., Ornithodurus savignyi
Туузан хорхойд үйлчлэхгүй.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Үхэр, тэмээ, бог малын жингийн 1кг-д 0.2мг ивермектинээр тооцож 50 кг жинд 0.5 мл-ээр тооцож булчинд эсвэл арьсан дор тарина.
Шимэгчидтэй тэмцэх ажлыг илүү үр дүнд хүргэх үүднээс бэлдмэлийг тухайн суурь сүрэгт буй бүх малдаа тарих, Psoroptes ovis-оор үүссэн хамууг 7 хоногийн зайтай хоёр удаа тарьж эмчлэх, гууртай тэмцэхдээ гуурын ялааны нислэг зогссоны дараа тарих, өтөлтөөс хамгаалах зорилгоор мал хөнгөлөх, ээмэглэх үед тарих нь зохистой. Тарилгыг хэрэглэх үедээ үжилгүйжүүлэх, үжлийн эсрэг горимыг баримтална.