Mangolab wellness

Mangolab wellness Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mangolab wellness, Health & Wellness Website, Баруун 4 зам, Гранд плаза 9давхарт 903тоот, Ulaanbaatar.

Манай Wellness төв нь хүний биеийг энергийн түвшинд оношлох, эмчлэх дэвшилтэт аргуудыг Монголын уламжлалт бариа заслын эмчилгээтэй хослуулан, эрүүл мэндийг бүхэлд нь дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.
Утас: 95608989

Манай Wellness төв нь хүний биеийг  энергийн түвшинд оношлох, эмчлэх дэвшилтэт аргуудыг Монголын уламжлалт бариа заслын ...
09/05/2025

Манай Wellness төв нь хүний биеийг энергийн түвшинд оношлох, эмчлэх дэвшилтэт аргуудыг Монголын уламжлалт бариа заслын эмчилгээтэй хослуулан, эрүүл мэндийг бүхэлд нь дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

10/12/2022

Хэвлийн таргалалт нь олон хүний ​​асуудалтай газар юм. Энэ газарт хуримтлагдсан өөхийг шатаахад маш хэцүү байдаг, гэхдээ энэ нь боломжтой юм. Унжсан гэдсийг гоо з....

Яаж ч дасгал хийсэн гэдсээрээ турахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай…Хүний бие нь байгалийн явцаар хорт бодисыг гадагшлуу...
07/12/2022

Яаж ч дасгал хийсэн гэдсээрээ турахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай…
Хүний бие нь байгалийн явцаар хорт бодисыг гадагшлуулах системтэй байдаг. Харин жил ирэх тусам бидний хэрэглэж байгаа хоол хүнс, эдлэл хэрэгсэлд агуулагдах химийн хорт бодисын хэмжээ ихэсч, үүний уршгаар бие өөрт агуулагдах хорт бодисыг гадагшлуулах явцад асуудал үүсэж байна.
Энэ тохиолдолд бид өөрсдөө биеэ хоргүйжүүлж, цэвэрлэх шаардлага гардаг. Харин хэрхэн биеэ цэвэрлэх тухай мэдээллийг хамтдаа сонирхоцгооё
1.Хорт бодисын төрлүүд:
Хорт бодисыг тосонд уусамтгай болон усанд уусамтгай гэж хоёр ангилдаг. Усанд уусамтгай хорт бодисууд нь бөөрөөр дамжин, биеэс угаагдан гардаг. Харин тосонд уусамтгай хорт бодис нь хүний эрүүл мэндэд томоохон асуудал үүсгэдэг байна. Энэхүү бодисыг биеэс гадагшлуулах тун ч төвөгтэй байх аж
Тосонд уусдаг бодист: пестицид, хүнд металлууд, хүнсний нэмэлт бодис, хуванцар саванд агуулагдах бодисууд зэрэг багтана. Та тосонд уусдаг бодисыг усанд уусдаг болгон хувиргаж, цаашлаад биеэс гадагшлуулах хэрэгтэй
Ингэхийн тулд хамгийн гол нь хоол боловсруулах процессыг сайтар судлах шаардлагатай. Хоол идэх үед, таны гэдэс хорт өөхийг нарийн гэдэс рүү шилжүүлдэг. Харин цөсний хүүдий болон элгээр дамждаг цөс нь эдгээр өөхийг зохих ёсоор эмчилж, эмульс үүсгэхэд нөлөөлдөг аж
2.Тунгалгын тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, биед хорт бодис хуралдах үед илрэх шинж тэмдэг:
- Бөөлжих
- Хэвлий орчмоор өвдөх
- Хөл хавагнах
- Арьс үрэвсэж, загатнах
- Сарын тэмдгийн үед хэт их өвдөлт мэдрэгдэх
- Хэт мэдрэмтгий болох
- Үе мөч хөшүүн болж өвдөх
- Толгой өвдөх
– Жин нэмэх
Стресс болон буруу хооллолт гэх зэрэг гэдэсний булчинг цочроох олон хүчин зүйлсийн улмаас гэдэсний үйл ажиллагаа алдагддаг. Ихэнх тохиолдолд хэт их сэтгэл гутрал нь өтгөн хаталтын гол шалтгаан болдог байна
Хоол шингэхгүй болж, хоол боловсруулах явц алдагдах зэрэг нь стресс бухимдалтай холбоотой бөгөөд таны тайван бус байдал хоолыг боловсруулалгүй гацааж, таргалуулах сөрөг нөлөөтэй. Таны хэвлийн доод хэсгээр таргалалт эрчимтэй явагдаж, өөх хуралдах нь хорт бодисоо гадагшлуулж чадаагүйтэй холбоотой юм. Тиймээс та тухайн хэсгээрээ турах гэж төрөл бүрийн арга хэрэглэхийн оронд ердөө л биеэсээ хортой бодисуудаа гадагшлуулахад хангалттай юм. Ингэснээр таны жин буурч, хэвлийн өөхлөлт багасах аж үүний тулд та биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд хоол хүнсэндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа хүчил ихтэй хоол хүнс болох цагаан гурил, сүү, кофе, хар цай, бяслаг, мах, согтууруулах ундаа, түргэн хоол, амттан зэргээс аль болох татгалзаарай
Ингээд та эхний өдрөөс доорх жорын дагуу усыг өдрийн турш уугаарай. Ингэхдээ хэт их идэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулаарай. Ингэснээр хоол боловсруулах үйл ажиллагаа, бодисын солилцоо сайжирч, биеэс хорт бодисууд гадагшлах болно.

07/12/2022

Өглөөний дасгалын ач тус: ✅
Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна. Жингийн илүүдлээс ангижрах, үе мөчний өвчлөлөөс сэргийлэх зэрэг олон давуу талтайгаас гадна өдрийн турш эрч хүчийг мэдрүүлж ажлын бүтээмжийг тань нэмэгдүүлэх болно.💪💪💪

Цөс ямар үүрэгтэй вэ?Цөс нь элэгний дотор үүсч цөсний жижиг сувганцарт цутгаж, тэдгээр нь хоорондоо нийлж элэгний ерөнхи...
06/12/2022

Цөс ямар үүрэгтэй вэ?
Цөс нь элэгний дотор үүсч цөсний жижиг сувганцарт цутгаж, тэдгээр нь хоорондоо нийлж элэгний ерөнхий цорго үүсгэж улмаар цөсний хүүдийд орж хуримтлагдан өтгөрдөг. Тэндээсээ хоол идэх үед цөсний хүүдий сунаж агших хөдөлгөөн хийж дээд гэдэсрүү цөс орж хоол боловруулах бөгөөд өөх тосыг цийдмэгжүүлэх, өөхний задралын бүтээгдэхүүнийг уусгах үүрэгтэй. Хоол боловсруулалтанд оролцох энэхүү хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар цөсний замын эмгэгүүд үүснэ.
Цөс яагаад өвдөг вэ?
Энэ нь цөсний уут, уутны цоргонд хатуу чулуулаг бий болсны улмаас үүсдэг өвчин. Цөсний уутаа авхуулах хагалгаа, мухар олгойн дараа хоёрдугаарт ордог. Бодисын солилцоо алдагдах, цөсний үйл ажиллагаа зогсонги байдалд орох, үрэвсэл зэрэг гурван үндсэн хүчин зүйлээс цөс өвддөг. Илүүдэл жинтэй болох, холестерин ихсэх нь эрэгтэй эмэгтэй аль ч хүнд аюултай.
Гэхдээ эрэгьэйчүүдийн хувьд холестерин судсанд царцаж, цусны урсгалыг сааруулдаг бол эмэгтэйчүүдийнх нь цөсний уутанд бөөгнөрдөг. Иймд холестерин ихэссэн эрчүүд зүрхний шигдээс, цус харвах аюулд орж болзошгүйй байдаг бол хүүхнүүдийн хувьд цөс өвдөж эхэлдэг.
Цөсөө авхуулах нь шилдэг арга биш
Цөсөө авхуулна гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй. Цөсөө авхуулсан хүний ходоодны боловсруулалтын үйл ажиллагаа мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Ходоод буюу дотоод эрхтэнг цэвэрлэж, хоол боловсруулалтыг сайжруулахад цөс тусалдаг тул цөсгүй болбол бүдүүн гэдсэнд хавдар үүсэх магадлал бий болно. Тиймээс цөсөө авхуулах гэж яарахаасаа илүү уутанд буй болсон чулуулгыг хайлуулах арга замыг хайхад илүүдэхгүй.
Цөс өвдөх шинж тэмдэг нь баруун хавирга доогуур хөндүүрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургүй болох, дотор эвгүйрэх, зарим тохиолдолд нүүрний арьс буюу нүд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдуу болдог байна.
Цөсний ажиллагаанд халтай үе
Цөсөнд чулуу үүсэхэд эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн даавар, сэрэл хоёр нь ихээхэн нөлөөлдөг. Энэ үед тэдний хөдөлгөөний идэвх хоёр дахин буурна. Сарын тэмдэг ирэх, хөл хүндтнй болох, цэвэрших үед цөсний уутны цорго нарийсах нь байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цөсний цорго есөн сарын турш агшиж нарийсдаг.
Цөс өвдөхөөс сэргийлж болно
Өдөрт 4-6 удаа бага багаар хооллох. Өглөө тухтай гүйцэд хооллож байх. Өдөр шөлтэй хоол заавал идэх
Оройдоо хөнгөн хоол заавал идэж занших. Спортоор хичээллэж, усанд сэлж, унтахын өмнө 30 минут хэртэй салхинд алхаж сурах
Хүнсэндээ сайтар анхаарч, өөх тостой хоол, хиам, утсан манхаас аль болох зайлсхийж шарсан хуурсан хоол хэрэглэхгүй байх
Чихэрлэг зүйлс, амттанаас татгалзах
Жимс ногоо, чихэргүй гурилан бүтээгдэхүүн ходоодны үйл ажиллагааг хэвийн болгож чулуу үүсэх аюулыг багасгана
Өөртөө элдэв эмчилгээ олж, ногоо өвс ургамлын ханд уух, бусдын зөвлөгөөг дагаж хэрэгтэй хэрэггүй эм уухгүй байх
Цөсний уутаа шалгуулж байх
Улаан дарс сайн байдаг гэсэн ойлголтыг таягдан хаях
Өдөр алим тогтмол идэж байх
Чанасан улаан манжин, лууванг хоолны цэсэндээ оруулах нь ашигтай гэдгийг санах
Илүүдэл жингээ хасахын тулд хоолоо сойх нь маш буруу арга болохыг ойлгох
Хоолны дэглэм барихдаа эмчээс зөвлөгөө авах
Цөс угаах заалт
Цөсний хүүдийн үрэвсэл /цөсний хүүдий чулуугүй байх/
Цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал
Цөсний өтгөрөлтэй байх
Цөс угаах арга:
Өвчтөн өглөө өлөн байна. 25-33%-ийн магнийн сульфат 100-150 мл бүлээн усанд найруулсан уусмалыг эсвэл ээдэмний бүлээн шар сүүг 1-1,5 л орчим ууна. /Шар сүүн дотроо магнийн сульфатаасаа бага зэрэг хийж уувал илүү сайн гардаг гэж үздэг/ Дараа нь 20-25 минут өрөөндөө алхсаны дараа хатуу орон дээр доош харж баруун хажуугаар хажуулдан хэвтэнэ. Цөсний хүүдий орчим бүлээн жин тавьж усыг хөрөнгүүт дахин бүлээн усаар сэлбэнэ. Ийм байдлаар нэг цаг орчим хэвтэнэ. Эхлээд доод замын хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас шингэн, сүүлдээ шингэнээр суулгана. Эцэстээ хар ногоон өнгөтэй зүйлээр суулгавал цөсний хүүдийг суллаж угаалаа гэж дүгнэнэ. Хэрэв гүйлгэлтээр хар ногоон өнгөтэй шингэн гараагүй бол дутуу угаасан гэсэн үг. Энэ аргаар цөсийг 2 сар орчимд 1 удаа угаахад болно. Цөс угаасны дараа хурц тостой хоол идэхгүй хөнгөн хооллож цөсөө амраах хэрэгтэй. Цөсний замын эмгэгтэй хүмүүс хуушуур, бууз, бялуу, мөөгтэй шөл, дотор мах, какао, кофе, шоколад, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргийг хориглоно. Өдөот 1,5-2 литр бүлээн шингэн ууж 5-6 удаа хооллоно.
Өтгөн биш чихэртэй цай, нохойн хошуу, жимс ногооны шингэлсэн шүүс, эрдэслэг ус ууж болно. Сүү, ээдэм, гурвалжин будаа, жимс ногооны зүйл, гоймон, талх, загас тахиа, үхрийн махыг шарахгүйгээр хэрэглэх, шөлтэй хоол годуу хэрэглэхэд зохимжтой байдаг.
АУ-ийн их эмч Б.Даваажаргалын гэрийн нөхцөлд цөсөө хэрхэн угаах талаарх зөвлөгөөг сонирхууллаа.

Шинэ жилийн үдэшлэгүүп айсуй…Хамаа замбараагүй идсэний маргааш авах арга хэмжээ 1. Гэдсээ цэвэрлэх 2. Элэгний үйл ажилла...
06/12/2022

Шинэ жилийн үдэшлэгүүп айсуй…
Хамаа замбараагүй идсэний маргааш авах арга хэмжээ

1. Гэдсээ цэвэрлэх
2. Элэгний үйл ажиллагаа дэмжих.
3. Гүйлтийн зам дээр гүйх эсвэл алхаж цусны эргэлтээ хурдасгах/

🍎🍐🍋Гэдэс цэвэрлэх ногоон смүүти 🥗 шэйр хийж хадгалж аваад гэдсээ сайхан цэвэрлээрэй. 🙀🙀🙀
Орц
Бууцай 🥬
Өргөст хэмх 🥒
Манго 🥭
Алим 🍎

😻😻😻Амт гэж ванлий 😻😻😻

#кето90жор #эрүүлхоололт
#тураахжор

Үс хумс хэврэг байгаад байвал юу идэх вэ? Арьс хуурайших нь ямар витамин дутагдсаны шинж бэ?
06/12/2022

Үс хумс хэврэг байгаад байвал юу идэх вэ?
Арьс хуурайших нь ямар витамин дутагдсаны шинж бэ?

Address

Баруун 4 зам, Гранд плаза 9давхарт 903тоот
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Mangolab wellness posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mangolab wellness:

Share