Adore Implant Clinic

Adore Implant Clinic Adore team-a qualified dentist team

Өглөөний мэндийг та бүхэнд хүргэе. Имплант эмчилгээний эдгэрэлтийн талаарх товч мэдээллийг хүргэж байна. Имплант эмчилгэ...
14/04/2026

Өглөөний мэндийг та бүхэнд хүргэе.
Имплант эмчилгээний эдгэрэлтийн талаарх товч мэдээллийг хүргэж байна.
Имплант эмчилгээний амжилт нь зөвхөн мэс заслын буюу эмнэлэг, эмчийн гүйцэтгэлээр тодорхойлогддоггүй.
Өөрөөр хэлбэл, имплантыг “зөв суулгах” нь эмчийн асуудал бол, тухайн имплант ясандаа бэхлэгдэж, үрэвсэлгүй тогтвортой ‘хадгалагдах’ нь өвчтөний биеийн онцлог, зуршил, хавсарсан өвчин, амны хөндийн арчилгаанаас ихээхэн шалтгаалдаг гэж ойлгож болно.
Имплантын эдгэрэлтийн гол биологийн процесс нь osseointegration буюу титаны гадаргуутай яс шууд функциональ холбоо үүсгэх үйл явц юм.
Энэ процессын үед яс үүсгэгч эсүүд, үрэвслийн хариу урвал, цусан хангамж, дархлааны зохицуулга зэрэг нь бүгд системтэйгээр оролцдог.
Судалгааны тоймууд osseointegration-ийн амжилт нь зөвхөн техникээс бус, хэсгийн ба системийн биологийн хүчин зүйлсийн нийлбэрээр тодорхойлогддог эсийн түвшний эдгэрэлт юм гэж үздэг. 
Эмчийн талаас юу хамгийн чухал вэ гэвэл: Кейсээ зөв тодорхойлох, 3D дүрс оношлогоо, ясны хэмжээ/чанарыг үнэлэх, имплантын байрлал ба өнцгийг зөв төлөвлөх, мэс заслын үед ясыг хэт халаахгүй байх, анхны тогтвортой байдлыг хангах зэрэг мэргэжлийн асуудлууд юм. Жишээлбэл, мэс заслын үед ясны температур 47°C-ээс дээш гарвал ясны үхжил, интеграцийн алдагдал үүсч болно гэж тэмдэглэсэн байдаг. Мөн эдгэрэх хугацаа ерөнхийдөө доод эрүүнд ойролцоогоор 2–3 сар, дээд эрүүнд 3–6 сар байдаг. 
Гэхдээ яг ижил эмч, ижил имплант, ижил техник хэрэглэсэн ч хоёр өөр хүн дээр эдгэрэлтийн үр дүн адил гарах албагүй. Учир нь хүний биеийн эдгэрэлт дараах олон зүйлсээс шалтгаалдаг.

1. Тамхи татдаг эсэх:
Тамхи нь цусны бичил эргэлтийг муутгаж, эдийн хүчилтөрөгч авах процесс болон ясны эдгэрэлтийг саатуулж, osseointegration-д сөргөөр нөлөөлдөг. 2021 оны системчилсэн тоймд тамхи татдаг хүмүүсийн имплантын алдагдлын эрсдэл тамхи татдаггүй хүмүүсээс ойролцоогоор 2.4 дахин өндөр байсан. Мөн 2024 оны судалгаагаар тамхи нь эрт үеийн имплант алдагдалтай холбоотой, implant-level OR 2.59 гэж гарсан. 

2. Чихрийн шижин, ялангуяа сахарын хяналт муу байх:
Чихрийн шижин, ялангуяа муу хяналттай буюу гам барьдаггүй үед гипергликеми нь үрэвслийг нэмэгдүүлж, дархлааны хариу урвалыг өөрчилж, ясны эдгэрэлтийг сулруулдаг. 2022 оны системчилсэн тоймд чихрийн шижинтэй хүмүүст имплант суулгасны дараах үед peri-implantitis илүү олон тохиолддог гэж дүгнэсэн. 2025 оны AO/AAP системчилсэн тойм ч peri-implantitis-ийн чухал эрсдэлт үзүүлэлтэд diabetes mellitus-ийг багтаасан. 

3. Өмнө нь буйл, тулгуур эдийн өвчинтэй байсан түүх:
Өмнө нь periodontitis буюу буйлны тулгуур эдийн өвчинтэй байсан бол имплантын эргэн тойрон дахь үрэвсэл, ясны алдагдал, цаашлаад имплант алдагдах эрсдэл нэмэгддэг. 2024 оны системчилсэн тоймд history of periodontitis нь имплантын алдагдал, peri-implantitis, ясны алдагдлын хамгийн эрсдэлт хүчин зүйл гэж дүгнэсэн. Эмч нар ч өмнөх periodontal өвчний түүхийг гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг гэж үздэг. 

4. Амны хөндийн арчилгаа, өнгөрийн хяналт:
Имплантын урт хугацааны амжилтад хамгийн практик, хамгийн их нөлөөлдөг зүйлсийн нэг бол plaque control. Өнгөр байнга хуримтлагдвал peri-implant mucositis, дараа нь peri-implantitis үүсч, яс алдах эрсдэл нэмэгдэнэ. Америкийн Периодонтологийн Академи poor plaque control-ийг гол эрсдэлт хүчин зүйл гэж дурдсан. Мөн 2020 оны судалгаанд жилд 2-оос бага цэвэрлэгээ хийлгэдэг, plaque control-муутай, periodontitis-тэй хүмүүст peri-implantitis-ийн эрсдэл өндөр байдгийг нотолсон.

5. Ясны чанар болон бүтэц, хэмжээ:
Имплант амжилттай бэхлэгдэхэд ясны хэмжээ, нягт, цусан хангамж, анхны тогтвортой байдал чухал. Bone quality муу байвал имплант хангалттай анхны тогтвортой байдал авч чадахгүй, микрөхөдөлгөөн нэмэгдэж osseointegration саатах эрсдэлтэй.

6. Зарим эм, хавсарсан өвчин:
Зарим эмүүд, ялангуяа bisphosphonate зэрэг antiresorptive эмүүд, мөн зарим архаг өвчин имплантын эдгэрэлтэд нөлөөлж болно. Osseointegration-ийн талаархи тоймд SSRI, proton pump inhibitor, bisphosphonate зэрэг эмүүд ясны accrual буюу ясны нэмэгдэх процесст сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж дурдсан. Мөн bisphosphonate-тэй холбоотой эрүү нүүрний ясны үхжил ховор ч бодит эрсдэл гэдгийг NCBI дурдсан. 

7. Механик ачаалал буюу хазалтын даралт:
Хэт их хазалтын даралт (occlusal overload) нь имплантын эргэн тойрон дахь ясны алдагдалыг үүсгэдэг ба механик ачаалал нь osseointegration-ийн хэвийн явцыг алдагдуулах боломжтой гэж үздэг.Ачааллыг зөв хянах нь имплантын урт хугацааны амжилттай шууд хамааралтай
Имплант хийлгэсний дараа юу ч хамаагүй идэж болно гэж ойлгох нь хамгийн нийтлэг бөгөөд хамгийн эрсдэлтэй алдаа юм гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Имплантын дээр цөгц (шүд) хийгдээгүй байсан ч имплант ачаалал авахгүй гэсэн үг биш бөгөөд ачаалал дараах байдлаар имплант руу дамждаг:
-хоол зажлах үед буйлд ирэх даралт, мөн хэл, уруул, хацрын булчингийн давтамжтай үйлчлэл, түр шүд, хиймэл протез зэргээс, шүд хавирах (bruxism) зэрэг парафункц зуршлуудахр дамжин имплант ачаалал хүлээж авдаг.
Судалгаагаар шүд хавиралттай өвчтөнүүдэд имплантын алдагдлын эрсдэл 2–4 дахин нэмэгдэх хандлагатай гэж үздэг.
Эдгээр механик нөлөөллүүд нь эдгэрэлтийн үед микро-хөдөлгөөн үүсгэж, ясанд бэхлэгдэх процессыг алдагдуулах маш өгдөр эрсдэлтэй.
Имплант суулгасны дараах эхний үед имплант нь зөвхөн механик тогтвортой байдал (primary stability)-аар тогтож байдаг бөгөөд биологийн эдгэрэлт бүрэн явагдаагүй байдаг. Энэ үед яс шинэчлэгдэж, импланттай холбоос үүсэх шатанд байгаа тул гадны механик нөлөөнд өндөр мэдрэг байдаг.
Судалгаагаар эдгэрэлтийн үеийн микро-хөдөлгөөн тодорхой хэмжээнээс давбал яс үүсэхийн оронд зөөлөн эд (fibrous tissue) үүсч, имплантын бэхлэгдэх процесс алдагдах эрсдэлтэй гэж үздэг байна.(Javed & Romanos, 2010).

8. Дархлаа тогтолцоо:
Сүүлийн үеийн судалгаанд имплантын амжилт нь зөвхөн механик бус, мөн “host immune response” буюу тухайн хүний дархлааны зохицуулалтаас ихээхэн хамаардаг болохыг онцолж байна.
Имплант суулгасны дараа бие махбодь үүнийг гадны биет гэж таньж дархлааны хариу урвалыг идэвхжүүлэн үрэвсэл, эдгэрэлт, яс үүсэх процессыг зохицуулдаг бөгөөд энэ тэнцвэр зөв явагдах нь имплант ясанд амжилттай бэхлэгдэх эсэхийг шууд тодорхойлдог.

Товчхондоо:
Имплант эмчилгээний амжилт ньэмчийн зөв төлөвлөлт, мэс заслын гүйцэтгэл, эдгэрэлтийн үеийн ачааллын зөв менежмент (хазалтын даралтыг хязгаарлах, зөөлөн болон шингэн хоолны дэглэм баримтлах), бусад дэглэм зөвлөмж, амны хөндийн арчилгаа, ерөнхий биеийн эрүүл мэнд,дархлаа тогтолцоо гэсэн олон хүчин зүйлийн нийлбэр үр дүн билээ.
Имплант хийлгэснээс хойш эхний 6 долоо хоног (доорх зураг дээр 6 дахь долоо хоногоос имплант эдгэж эхэлж байгаа эдгэрэлтийн муруйг харуулсан байна) эмчилгээний дараах бүх дэглэм зөвлөмжийг дагаж сайн мөрдөх, ялангуяа эхний сар хагасын хугацаанд хазалтын ачааллыг хязгаарлах нь зөвлөмж биш энэ эмчилгээний салшгүй нэг хэсэг юм гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.
Adore team-a qualified dentist team

Эх сурвалж (APA):
Monje, A., et al. (2020). Impact of occlusal loading on peri-implant bone. Journal of Clinical Medicine.Chrcanovic, B. R., et al. (2021). Smoking and dental implants: A systematic review and meta-analysis.Schwarz, F., et al. (2022). Peri-implantitis risk factors and prevention. Clinical Oral Implants Research.Derks, J., & Tomasi, C. (2020). Peri-implant health and disease. Journal of Clinical Periodontology.Romano, F., et al. (2021). Influence of diabetes on implant success.Brignardello-Petersen, R. (2024). Occlusal overload and implant outcomes. Journal of Prosthodontic Research. Trindade et al., 2020; Albrektsson et al., 2022

Оройн мэндийг та бүхэнд хүргэе. Эмнэлэг 2027.04.09-ний Пүрэв гарагт цахилгааны хязгаарлалттай холбоотой ажиллахгүй.2026....
08/04/2026

Оройн мэндийг та бүхэнд хүргэе.
Эмнэлэг 2027.04.09-ний Пүрэв гарагт цахилгааны хязгаарлалттай холбоотой ажиллахгүй.
2026.04.10-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Оройн мэндийг та бүхэнд хүргэе. Манай эмнэлэг 2026.04.01-ний өдрөөс эхлэн имплант эмчилгээндээ SOI гадаргуутай имплант ф...
07/04/2026

Оройн мэндийг та бүхэнд хүргэе.
Манай эмнэлэг 2026.04.01-ний өдрөөс эхлэн имплант эмчилгээндээ SOI гадаргуутай имплант фикстюрийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь шүдний имплантын гадаргууг тусгай аргаар боловсруулж, ясанд илүү хурдан, найдвартай бэхлэгдэх боломжийг нэмэгдүүлсэн шинэ технологи юм.
SOI гэдэг нь Super OsseoIntegration буюу ясны интеграцийг идэвхжүүлэх гэсэн утгатай ойлголт бөгөөд уламжлалт SA буюу sandblasted, acid-etched гадаргуутай имплантаас хөгжүүлсэн хэлбэр нь гэж үздэг.
Энэхүү технологийн гол онцлог нь гадаргууг маш өндөр ус татах чадвартай буюу hydrophilic болгосонд оршдог. Энгийн SA гадаргуу нь тодорхой хэмжээгээр hydrophobic буюу ус түлхэх шинжтэй байдаг бол SOI гадаргуу нь эсрэгээрээ цус, биологийн шингэнийг шууд татаж, гадаргуу дээр жигд тархаах чадвартай байдаг. Үүний үр дүнд имплант суулгасны дараах эхний мөчөөс эхлэн цусны уураг, ялангуяа фибрин болон бусад нөхөн төлжүүлэх хүчин зүйлс гадаргуу дээр хурдан тогтож, ясны эдийн эсүүд наалдах орчныг бүрдүүлдэг.
Клиник практикт SOI гадаргуутай имплант нь ялангуяа ясны чанар муу буюу D3, D4 төрлийн ясанд илүү тохиромжтой гэж үздэг.
Мөн SOI гадаргуу нь яс болон имплантын хоорондын холбогдох чанарыг сайжруулахад чиглэдэг. Энэ нь зөвхөн хурдны хувьд төдийгүй урт хугацааны тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж, имплант эмчилгээний амжилтын хувь нэмэгдэхэд чухал үүрэгтэй гэж судалгаануудад өгүүлсэн байна.
Товчхондоо SOI гадаргуу нь имплантын гадаргууг биологийн хувьд илүү идэвхтэй болгож, цус болон ясны эсүүдтэй шууд харилцан үйлчлэлд оролцох чадварыг нэмэгдүүлснээр Osseointegration-г түргэсгэх, тогтвортой байдлыг сайжруулах зорилготой орчин үеийн технологи юм.
Уламжлалт SA гадаргуутай импланттай харьцуулахад үнийн хувьд бага зэргийн зөрүүтэйгээр манай эмнэлэгт хийгдэж байна.
Adore team-Designed to be adored.

Өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.Манай эмнэлэг имплант болон яс нөхөх эмчилгээнд Австрийн, дэлхийд нэр хүндтэй W&H брэнди...
06/04/2026

Өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.
Манай эмнэлэг имплант болон яс нөхөх эмчилгээнд Австрийн, дэлхийд нэр хүндтэй W&H брэндийн Implantmed болон Piezomed төхөөрөмжүүдийг ашиглаж байна. W&H компани нь 1890 оноос хойш шүдний тоног төхөөрөмжийн салбарт тасралтгүй хөгжиж, инноваци, чанарын стандартаараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгч юм. Олон улсын эмнэлгүүд, мэргэжлийн эмч нар энэхүү брэндийг найдвартай ажиллагаа, урт хугацааны ашиглалт, өндөр технологийн шийдлээр нь сонгон хэрэглэдэг билээ.
Implantmed төхөөрөмж нь имплант суулгах үед хүч болон хурдыг маш нарийн хянах боломжийг олгож, ясанд учрах ачааллыг багасган илүү тогтвортой, амжилттай суулгалтыг дэмждэг бол Piezomed нь яс нөхөх болон нарийн мэс ажилбаруудад зөөлөн эдийг хамгаалан зөвхөн ясыг өндөр нарийвчлалтайгаар сонгомлоор боловсруулах дэвшилтэт технологийг агуулдаг.
Эдгээр төхөөрөмжүүд нь дэлхийн зах зээлд дээд зэрэглэлийн ангилалд багтдаг бөгөөд өндөр өртөгтэйд тооцогддог ба чанар, аюулгүй байдал, эмчилгээний үр дүнгээрээ бүрэн үнэ цэнээ баталсан төхөөрөмжүүд юм. Бид үйлчлүүлэгч бүрт олон улсын түвшний, найдвартай, өндөр чанартай эмчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.
Adore team-a qualified dentist team

We are pleased to share that we have received our new dental 3D printer. We are truly grateful for the opportunity to co...
06/04/2026

We are pleased to share that we have received our new dental 3D printer. We are truly grateful for the opportunity to continuously advance by embracing digital technologies and keeping pace with global developments.
We would like to express our sincere appreciation to Mr. Jihun Park for his constant support and invaluable assistance in making this possible.
Thank you very much.
Adore Team — Powered by Quality.

25/03/2026

Оройн мэндийг та бүхэнд хүргэе.
Манай эмнэлэг дотоод сургалт болон аялалтай холбоотойгоор 2026 оны 3-р сарын 28-наас 4-р сарын 4-ний өдрийг дуустал түр ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.
Энэ хугацаанд бид гадаадад байх тул үйлчлүүлэгч та бүхнээсээ хүлцэл өчье.
4-р сарын 6-ны Даваа гарагаас эхлэн эмнэлэг маань цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Биднийг ойлгож хүлээн авсанд баярлалаа.
Хүндэтгэсэн Adore team

Өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.Олон шалтгаант шүдний алдагдал, шүдний зуултын болон байрлалын гажиг, хүзүүвчийн элэгдэл...
24/03/2026

Өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.
Олон шалтгаант шүдний алдагдал, шүдний зуултын болон байрлалын гажиг, хүзүүвчийн элэгдэл, буйлны шамралт болон тулгуур эдийн үзүүлэлт буурсан кейст зориулан эмчилгээний төлөвлөгөөг боловсруулан гаргаж, үзлэг оношилгоонд тулгуурлан хоршилтын харьцаа, vertical dimension, эрүүний үений байрлал, булчингийн үйл ажиллагааг системтэйгээр үнэлж, гажиг засал, согог засал болон мэс заслын аргуудыг уялдуулсан үе шаттай эмчилгээг хийж дуусгав.
Бидний эмчилгээний гол зорилго нь биомеханикийн хувьд зөв, тогтвортой хазалт бүрдүүлж, эрүүний үений ачааллыг тэнцвэржүүлэх, функц болон гоо зүйн харьцааг сэргээхэд чиглэсэн бөгөөд эмчилгээний дараах хяналт нь урт хугацааны амжилтыг тодорхойлох тул бид эмчилгээ дууссаны дараа үйлчлүүлэгчийн хазалт зуултын тогтвортой байдал, TMJ ба булчингийн адаптаци, parafunctional ачаалал, бүрээс эмчилгээнтй бүрэн бүтэн байдал (margin integrity, wear, fracture), имплантын механик ба биологийн үзүүлэлтүүд, мөн өвчтөний функциональ болон сэтгэл ханамжийн үнэлгээг тогтмол хянадаг.
Хяналтын үзлэгийг эхний 2 хоног, 1 долоо хоног, 14 хоног, цаашид 1, 3, 6, 12 сарын давтамжтайгаар хийдэг билээ.
Oral surgeon specialist-Dr.Enguun,Dr.Myagmarsuren
Prosthodontist-Dr.Enkhsaikhan
Orthodontist-Dr.Ariunzaya
Assistant-Odonchimeg,Ariunbayar,Tserenlkham
On style dental laboratory
Adore team-Precision in function, balanced esthetics

Оройн мэндийг та бүхэнд хүргэе.Гажиг заслын Ssarack bracket (tiggle system)-нтусламжтай богино хугацаанд (3-4 сар)үйлчлү...
14/03/2026

Оройн мэндийг та бүхэнд хүргэе.
Гажиг заслын Ssarack bracket (tiggle system)-н
тусламжтай богино хугацаанд (3-4 сар)
үйлчлүүлэгчийн үүдэн бүлгийн шүдний байрлалын гажгийг засч, доод үүдэн бүлгийн шүдэнд имплант эмчилгээг яс нөхөх эмчилгээний хамтаар хийн,дээд болон доод үүдэн бүлгийн өөрийн шүдийг бүрээс эмчилгээгээр сэргээж, үйлчлүүлэгчийн гоо зүй, хэл яриа, зажлах үйлийг бүрэн сэргээв.

Oral surgeon specialist-Dr.Enguun, Dr.Myagmarsuren
Orthodontist specialist-Dr.Ariunzaya
Prosthodontist specialist-Dr.Myagmarsuren
Assistant-Ariunbayar, Odonchimeg, TserenIkham
On style dental laboratory
Adore team-a qualified dentist team

Инээмсэглэл бол хүний сэтгэлийн гэрэл гэгээ,амьдралын хамгийн дулаан илэрхийлэл байдаг.Тэрхүү инээмсэглэлийг эрүүл,итгэл...
06/03/2026

Инээмсэглэл бол хүний сэтгэлийн гэрэл гэгээ,амьдралын хамгийн дулаан илэрхийлэл байдаг.Тэрхүү инээмсэглэлийг эрүүл,итгэл дүүрэн хэвээр хадгалахын төлөө өдөр бүр сэтгэл,ур чадвараа зориулан ажилладаг эрхэм хүмүүс бол шүдний эмч нар юм. Тэдний үйлс нь зөвхөн эмчилгээ хийхээс илүүтэйгээр хүний эрүүл мэндийг хамгаалж, өөртөө итгэх итгэлийг бэлэглэж, амьдралын чанарыг илүү сайхан болгоход үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.
Иймд инээмсэглэл бэлэглэдэг бүх шүдний эмч нартаа талархал илэрхийлж, Дэлхийн шүдний эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе.
Adore team

Fresh month, fresh mindset 🤍
03/03/2026

Fresh month, fresh mindset 🤍

Address

BZD-26th Khoroo, Khunnu Street-Olymp Town
Ulaanbaatar
97699012095

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+97677133363

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Adore Implant Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Adore Implant Clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram