15/09/2025
Чонон хармаг жимсний ашиг тусыг та мэдэх үү...
Монголын их говьд ургадаг зэрлэг чонон хармаг нь хүний эрүүл мэндэд асар их ач тустай жимс.
Хармаг жимс нь олон төрлийн органик хүчил, бичил язгуур мах бод төрөл бүрийн витамин агуулсан байдаг. Амин хүчний агууламж маш өндөр 0.7-20.4 хувийн органик хүчил, 21-32% с витамин агуулдаг байна. Мөн 8 төрлийн тэжээл 28 амин хүчил агуулсан уургаар асар баялаг эрүүл мэндийн чиглэлд маш их ач холбогдолтой. С витамины өндөр агууламжтай тул байгалийн хамгийн хүчтэй антиоксидант болж өгдөг бөгөөд байнга ууж хэвшвэл хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөс айлгүй амьдарч болох нь батлагдсан. Амин хүчлийн агууламж нь чацарганыхаас хэд дахин илүү биеийн эсэргүүцэл дархлаа сайжруулах чанар нь нэрс жимснээс 20 дахин илүү гэдгийг Дорнын шинжлэх ухааны академ, Европын олон удаагийн судалгаанууд тогтоосон. Хармаг жимс нь хүний бие мах бодийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах, биеийн эсэргүүцэл сайжруулах эрүүл залуужих эсийг дэмжихэд хамгийн чухал үүрэгтэй жимс. Энэ жимсийг өдөр бүр хандалж уувал дараах үр дүнтэй.
1. Хорт хавдрын өвчлөлөөс бүрэн сэргийлнэ.
2. Цус шингэлж судасны ханан дахь холестериныг арилгадаг учир зүрх судасны өвчнөөс бүрэн сэргийлнэ. Даралт тогтворжино.
3. Элгийг цэвэрлэж, элэгний С вирусийг устгана.
4. Бөөр,давсагний үрэвслийг эмчилнэ.
5. Эмэгтэйчүүдийн өвчинд нэн сайн бөгөөд хүнийг залуужуулах увидастай гэж үздэг.
6. Сахарын хэмжээг хурдан буулгаж, тодорхой түвшинд барина.
7. Биеийн сэргүүцэл дархлааг маш сайн дэмждэг учраас элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Үүнээс гадна хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлдэг 200 төрлийн өвчнийг анагаах чадалтай.