Terra Express LLC

Terra Express LLC We are introducing the leading Western Logistics solution into the rapidly expanding Mining logistics sector in Mongolia.

“Тера Экспресс” ХХК нь Монгол улсын уул уурхайн тээврийн салбарт дэлхийд тэргүүлэх технологийн шийдэл, барууны тээвэрлэлтийн менежментийг нэвтрүүлэн, уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа, зам тээвэр, байгаль орчны нөхцөлд тохируулан хамгийн оновчтой шийдлийг захиалагчийн эрэлт шаардлагад нийцүүлэн тусгайлан боловсруулан ажиллаж байна. Тус компани нь 2011 оны 11 дүгээр сарын 29-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд томоохон уул уурхайн тээвэрлэлтүүдийн тодорхой хэсгийг гүйцэтгэж Монгол улсын тээвэр ложистикийн салбарт тээвэрлэлтийн дэвшилтэт менежментийг нэвтрүүлэхийн зэрэгцээ улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
***
We are introducing the leading Western Logistics solution into the rapidly expanding Mining logistics sector in Mongolia. The concept is based on global best practices and is carefully developed from our international experts with decades of experience in developing and implementing similar projects around the world. The revolutionizing superiority lies in the optimization to the specific needs of the customer, using simulation model of all aspects of mining, infrastructure and environment conditions of project. The experienced management team will ensure excellent technical availability and 24/7 operation of fleet, securing real time monitoring of continuous flow through system & technology management, service & maintenance, fuel management system and driver training & education. Our competitive advantage is based on high reliability, health, safety, environmental standards and on significantly lower operating costs.

🇲🇳 Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр 🚛🚦🌟 10,000,000 (арван сая) дах тонн зэсийн баяж...
18/07/2025

🇲🇳 Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр 🚛🚦
🌟 10,000,000 (арван сая) дах тонн зэсийн баяжмал тээвэрлэлт 🚛🚛🚛

🥳Энэ түүхэн ойн хүрээнд авто тээврийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй үе үеийн ажилтан, жолооч, инженер, мэргэжилтнүүд болон бидэнтэй тууштай хамтран ажилладаг эрхэм харилцагч та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлж, халуун БАЯРын мэнд дэвшүүлж байна. 👏💪🤗

• Бид Оюу Толгойн түншлэлийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, аюулгүй, тогтвортой тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэсээр байна.
• Жолооч, Инженер Техникийн ажилчид, Зохион байгуулагчийн хүч хөдөлмөрийг нэгтгэж, Монгол Улсын уул уурхайн тээврийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.
• Аюулгүй ажиллагаа, байгаль орчны хариуцлагыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.

🚗 Зам бүхэн тань аюулгүй
🛣 Аялал бүхэн тань амжилттай
🤝 Итгэлцэл, хамтын ажиллагаа бат бөх байг.
💪 👏

Тээврийн түүхийг үргэлжлүүлэн бүтээх ТЕРА ЭКСПРЕСС 🚛 SAFE TO SERVE! 🫰💚
#10СаяТонн #ЗэсийнБаяжмал #Гашуунсухайт #ОюуТолгой
#АвтоТээвэр100 #ТүүхэнОй #ХамтОлон #ХарилцагчдадааБаярлалаа

🇲🇳 Honoring 100 Years of Auto Transportation in Mongolia 🚛🚦
🌟 Celebrating a milestone: the 10,000,000th ton of copper concentrate delivered 🚛🚛🚛

As Mongolia marks a century of progress in the auto transport sector, we at TERA EXPRESS proudly stand at the crossroads of history and future — powered by purpose, driven by people.

🥳 On this remarkable occasion, we extend our deepest gratitude to the generations of drivers, engineers, technical specialists, and our trusted partners whose unwavering dedication fuels the journey forward. Your contribution is not just measured in tonnes — but in impact, integrity, and inspiration. 👏💪

🚛 In partnership with Oyu Tolgoi, we remain committed to delivering logistics solutions that are not only safe and efficient, but also sustainable and environmentally responsible.
💼 Together — drivers, engineers, and operations teams — we continue to build the backbone of Mongolia’s mining logistics, one successful journey at a time.
🔒 Safety first. 🌱 Responsibility always. 💚 Progress together.

🚗 May every road be safe
🛣 May every journey bring success
🤝 And may our partnerships only grow stronger

TERA EXPRESS — proudly carrying the legacy forward.
SAFE TO SERVE. 🫰💚


08/07/2025

🚦 БИД ХЭРХЭН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДОГ ВЭ? 👀
🚗🚛💨 Хамтдаа соёлтой, хариуцлагатай оролцъё!

Амь наснаас үнэтэй яарал гэж үгүй!🫶
🚙 Бид бүгдээрээ зам дээрх нэгнээ хүндэлдэг,
🛑 Дүрмээ чанд мөрддөг,
🔗 Бүсээ зүүдэг,
🚛 Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгадаг
🪖 Хамгаалах хэрэгслээ хэрэглэдэг ухаалаг жолооч байх ёстой.

Эдгээр нь амь нас, хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн энгийн боловч хамгийн чухал алхмууд юм.
Хүн бүрийн хариуцлагатай оролцоо л аюулгүй замын түлхүүр! SAFE TO SERVE! 🚛🚛💪😎

#СоёлтойЖолооч #ЗамынДүрмээМөрдье #БүсээЗүүцгээе #АюулгүйБайдал #ЗамдАнхааралтай #Оюутолгой #тераэкспресс


🚦 HOW DO WE PARTICIPATE ON THE ROAD AS TRUCK DRIVERS? 👀
🚛💨 Let’s drive with responsibility, safety, and respect!

There’s nothing more urgent than protecting a life.
✅ We respect others on the road
✅ We strictly follow traffic rules
✅ We always wear our seatbelts
✅ We check our trucks before every trip
✅ We use safety gears

These are simple steps — but they save lives.🫶

Let’s be the smart, safe, and professional drivers that set the standard.
SAFE TO SERVE! 🚛💪😎

✨Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818 жилийн ой, Ардын хувьсгалын...
09/07/2024

✨Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг нийт ажиллагсад, харилцагч, хамт олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье. 👏👏👏

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.
Хурсан олон та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай. 🤼‍♂️ 🐎🏹 💯🔥
Terra Express LLC

31/12/2023

Эрхэм хүндэт Тера Экспресс ХХК-ийн нийт ажиллагсад, хамт олон, мөн харилцагч байгууллага та бүхэндээ ирж буй 2024 оны шинэ жилийн мэндийг хүргэж хэтийн үйлс тань арвин, хамтарсан ажил үйлс маань үр бүтээлтэй, байлдан дагуулах үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе! 🥳🚛🎄🌲🎊🎉✨🌟🍾
Терра Экспресс ХХК... ❤ Safe to Serve!
***
Wishing all our employees, customers and partners a happy and prosperous new year 2024! Wishing you lots of success at work and happiness at home to make it another perfect year ahead.
Thank you for all of our employees and suppliers for your kind support and cooperation!
TerraTeam… ❤ Safe to Serve! 🥳🚛🎄🌲🎊🎉✨🌟🍾

22/02/2023

Эрхэм хүндэт Тера Экспресс ХХК-ийн нийт ажиллагсад, хамт олон, харилцагч байгууллага та бүхэндээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. 🥳👏
Туулай жилдээ хотол олноороо амар амгалан, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж алтан шар зам тань үргэлж өлзийтэй байхыг хүсэн ерөөе.
Wishing you a prosperous year of the Rabbit! 🐇
Terra Express LLC

Эрхэм хүндэт "Тера Экспресс" ХХК-ийн нийт ажиллагсад, хамт олон, мөн харилцагч байгууллага та бүхэндээ ирж буй 2023 оны ...
30/12/2022

Эрхэм хүндэт "Тера Экспресс" ХХК-ийн нийт ажиллагсад, хамт олон, мөн харилцагч байгууллага та бүхэндээ ирж буй 2023 оны шинэ жилийн мэндийг хүргэж хэтийн үйлс тань арвин байж, хамтарсан ажил үйлс маань үр бүтээлтэй, байлдан дагуулах үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе!
Тера Экспресс ХХК...

Тера Экспресс ХХК нь "Эрдэнийн говь" Оюутолгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолоос "CEO Awards" буюу...
26/12/2022

Тера Экспресс ХХК нь "Эрдэнийн говь" Оюутолгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолоос "CEO Awards" буюу “Гүйцэтгэх захирлын нэрэмжит” шагналыг хүртлээ.

Бид аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, цар тахлын нөлөөгөөр үүссэн ханган нийлүүлэлт сүлжээний доголдлыг арилгах хариу арга хэмжээ авч, сөрөг нөлөөллийг бууруулахад голчлон анхаарч ажиллахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нийгмийн хариуцлага, орон нутгийн оролцоог бий болгох, тасралтгүй сайжруулалтыг хамтын хүчээр хийж бүтээсэн гайхалтай он жилүүд байлаа.

Үндэсний хамгийн том бүтээн байгуулалт болох Оюутолгойн уурхайн анхны зэсийн баяжмалын тээвэрлэлтийг эхлүүлж одоо хүртэл хамтдаа суралцаж, хөгжиж дэлхийн стандартыг нутагшуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа үргэлж бахархдаг. 9 жилийн хугацаанд хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс Терра Экспрессийн нийт хамт олон, багийнхандаа гүн талархал илэрхийлье. 👏👏🔥

***
Terra Express has received an ‘OT CEO Award’ for the best supplier of logistics provider at the Oyu Tolgoi Supplier of the Year “Gobi Gem” award ceremony. The company earned the award for the best operator implementation during Covid pandemic at Oyu Tolgoi mine, marking the leading transportation contractor in mining export operations in Mongolia.

“We are honored to have this award for our best services to OT overcoming its tough times of pandemic, which demonstrates Oyu Tolgoi’s commitment to using safer and innovative solutions in its operations.

Throughout the 9 years, Terra express has grown and becomes the key commodity logistic provider for Oyu Tolgoi.
Terra express is always proud to lead the market in providing mining logistics services, improving safety, lowering emissions and delivering innovations. We continuously keen to provide you with the highest safety & quality service for many years to come for our mutual development and prosperity.

Thanks for all of our employees, suppliers and partners for your support and dedication! 👏👏🔥
TerraTeam… ❤ Safe to Serve!

Оюутолгой төслийг эхлүүлсэн анхны баяжмалын цувааны нээлтээс хойш 9 жил өнгөрчээ. Энэ зууны үндэсний хамгийн том бүтээн ...
05/07/2022

Оюутолгой төслийг эхлүүлсэн анхны баяжмалын цувааны нээлтээс хойш 9 жил өнгөрчээ. Энэ зууны үндэсний хамгийн том бүтээн байгуулалт болох Оюутолгойн уурхайн анхны зэсийн баяжмалын тээвэрлэлтийг эхлүүлж одоо хүртэл хамтдаа суралцаж, хөгжиж дэлхийн стандартыг нутагшуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа манай хамт олон үргэлж бахархдаг.

Оюу толгойн зэсийн баяжмал олон улсын зах зээлд анхлан гарсан таван жилийн ойн түүхт өдөр энэ сард тохиож байна.

Агаарын зургаас илрүүлсэн өвөрмөц формацийг судлахаар геологич Д.Гарамжав Оюу толгойд анх хөл тавьснаас хойш 31 жил, өндөр агууламжтай хүдрийн биетийг илрүүлснээс хойш 12 жилийн дараа Оюу толгойн уурхай мэндэлсэн түүхтэй. Бүтээн байгуулалтынхаа нүсэр их ажлыг нугалж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа жигдрүүлж чадсан Оюу Толгой төсөл хором хормоор дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болон хөгжиж байна.

Энэ өдөр “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машин бүхий анхны цуваа БНХАУ-ын хилийн зүг хөдөлснөөр “Оюу толгой” компани зэсийн баяжмалаа экспортод албан ёсоор гаргаж эхэлсэн юм.
Эх орондоо үнэ цэнийг бүтээлцсэн та бүхэндээ таван жилийн ойн баярын мэнд хүргэе.
#ОТБиднийБахархал
****
This month marks the 5th year anniversary of First shipment of copper concentrate from Oyu Tolgoi.

Thirty one years after geologist D.Garamjav visited the area to study strange formations and anomalies which had been identified by an aerial survey, and 12 years after the scale of potential was first identified, Oyu Tolgoi, the working mine was born. But 9 July 2013 marked the beginning of a new age of history. From an extraordinary construction project, to a working copper business, Oyu Tolgoi is fast becoming one of the world’s greatest copper mines.
On that day, a convoy of 16 trucks loaded with 576 tonnes of copper concentrate labelled “Product of Mongolia” left for the Mongolia - Chinese border, marks the start of export shipping from Oyu Tolgoi.

Happy 5th year anniversary of creating value for our country.
#ОТБиднийБахархал

Address

505, 5th Floor, Blue Sky Tower Peace Avenue, Sukhbaatar District
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97675770093

Alerts

Be the first to know and let us send you an email when Terra Express LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Terra Express LLC:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Our Story

“ТЕРА ЭКСПРЕСС” ХХК нь Монгол улсын тээвэр логистикийн салбарт тээвэрлэлтийн дэвшилтэт менежментийг нэвтрүүлэхийн зэрэгцээ томоохон уул уурхайн тээвэрлэлтүүдийн тодорхой хэсгийг гүйцэтгэж улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Мөн тээвэр болон агуулахын үйл ажиллагаагаа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага, техникийн бэлэн байдал өндөр Австрали, Индонез зэрэг уул уурхай хөгжсөн газар улсуудад түгээмэл ашигладаг шийдлээр чанартай, аюулгүй, амжилттай тээвэрлэлтийг гйүцэтгэж байна.

Мөн тээвэр болон агуулахын үйл ажиллагаагаа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага, техникийн бэлэн байдал өндөр Австрали, Индонез зэрэг уул уурхай хөгжсөн газар улсуудад түгээмэл ашигладаг шийдлээр чанартай, аюулгүй, амжилттай тээвэрлэж байна.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хот болон бусад аймаг хотууд, Боловсролын салбар, Байгаль орчны нөхөн сэргээлтэнд томоохон хөрөнгө оруулалт, туслалцааг үзүүлсээр байна.