Мөнхөд цохилох зүрх

Мөнхөд цохилох зүрх Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мөнхөд цохилох зүрх, Medical and health, ЧД, 1 дүгээр хороо, Ulaanbaatar.

"Мөнхөд цохилох зүрх "ТББ нь эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ мэдээлэл түгээх зорилготой. Мэргэжлийн эмчийн шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл биднийг дагаарай

👏👏👏👏
24/10/2025

👏👏👏👏

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, меда....

21/10/2025

УНТЭ-ийн 100 жилийн ойн хүрээнд хийгдэж буй уулзалт

УНТЭ-ийн 100 жилийн ойд уригдан ирсэн БНСУ-ын профессор Ан Ку Ре, БНСУ-ын Vitalink ТББ-ын тэргүүн болон бусад зочид төлө...
21/10/2025

УНТЭ-ийн 100 жилийн ойд уригдан ирсэн БНСУ-ын профессор Ан Ку Ре, БНСУ-ын Vitalink ТББ-ын тэргүүн болон бусад зочид төлөөлөгч, АНУ-ын Санфранциско хотын Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Петер Ж.Сток, Австралийн профессор Череми Чапман нар уригдан ирээд байгаа юм. Дээрхи зочид өнөөдөр УНТЭ-ийн 100 жилийн отгон хурал болох профессоруудын ярианд оролцлоо. Энэ үеэр БНСУ-ын Vitalink ТББ 14 жил бөөр шилжүүлэн суулгах болон тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төсөлд хамтран ажилласан эмч нарт талархал илэрхийлсэн юм.
Хүний гавъяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэн, Ардын багш, АУ-ны доктор профессор Х.Гэлэгжамц, Рафаэл Интернэйшнл байгууллагын гүйцэтгэх захирал Д.Энхзаяа, "Мөнхөд цохилох зүрх" ТББ-ын гүйцэтгэх захирал, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн их эмч Л.Од-Эрдэнэ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зөвлөх П.Батчулуун нарт талархал гардууллаа.
БНСУ, АНУ, Австрали улсаас ирсэн доктор, профессорууд тархины үхэлтэй донорын тухай нийгмийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд өөрийн улсын сайн туршлагаа хуваалцах зорилготой ирээд байна.

20/10/2025

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар зочин эмч профессоруудтай ярилцлаа.

"Амьдрал бэлэглэх" донорын өдөрлөг  маргааш Сүхбаатарын талбайд болно.  Энэ өдөрлөгт оролцохоор АНУ-ын профессор Петер Ж...
20/10/2025

"Амьдрал бэлэглэх" донорын өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно.
Энэ өдөрлөгт оролцохоор АНУ-ын профессор Петер Ж.Сток, Австралийн профессор Жереми Чатман, БНСУ-ын професоор Анн Курие нар Монголд ирээд байна. Эдгээр эрдэмтэн профессорууд манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч санал солилцохоор өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага, Цэргийн төв эмнэлгийн эмч, удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр донор тэр дундаа тархины үхэлтэй донорын талаар нийгмийн ойлголтыг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөхөд өөрсдийн туршлагаа хуваалцсан юм. Жишээлбэл БНСУ-д ч мөн тархины үхэлтэй донорын талаар мэдээлэл өгөхөд багагүй хугацаа шаардагдсан, энэ бүхнийг ТББ-уудын тусламжтайгаар нийгэмд ойлгуулах ажил эерэг үр дүн өгсөн гэсэн бол Австрали улсын тухайд энэ бүхнийг хуулиараа шийдсэн тухай туршлагаа хуваалцлаа.
Та бүхнийг 10 дугаар сарын 21 буюу маргааш Сүхбаатарын талбайд болох "Амьдрал бэлэглэх" өдөрлөгт ирэхийг урьж байна.

Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын Спортын наадамд оролцсон манай тамирчид хүрэл медаль хүртлээ Холбооны бүгд найр...
02/09/2025

Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын Спортын наадамд оролцсон манай тамирчид хүрэл медаль хүртлээ

Холбооны бүгд найрамдах Герман улсын Дрездэн хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спортын наадамд манай улс энэ жил гурав дахь удаа ийнхүү амжилттай оролцлоо. Дэлхийн 51 орны тамирчид оролцсон энэхүү спортын наадамд Монгол улсаас Б.Оюунцэцэг, Э.Баярбат нар Боулинг, Дартс, Бадминтон төрлөөр оролцож хүрэл медаль хүртсэн амжилт дүүрэн эх орондоо ирлээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, донорууд цуглаж оролцдог энэхүү спортын наадмаас Б.Оюунцэцэг Бадминтоны төрөлд хүрэл медаль, Б.Баярбат Дартсын төрөлд мөн хүрэл медаль хүртжээ.
Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын Спортын наадамд оролцсон тамирчдаа УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар хүлээн авч баяр хүргэлээ.👏👏👏

Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спортын наадамд Монгол улс оролцож байнаХолбооны бүгд найрамдах Герман улсын Др...
19/08/2025

Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спортын наадамд Монгол улс оролцож байна

Холбооны бүгд найрамдах Герман улсын Дрездэн хотод 8 дугаар сарын 14-нд Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спортын наадам эхэлсэн.
Тус наадамд 51 орны 1700 эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, донорууд спортын 17 төрлөөр өрсөлдөж байна. Монгол улсаас 2025 оны Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спортын наадамд хоёр хүн эх орноо төлөөлөн оролцож байгаа таатай мэдээ дуулгая.
Герман улсын Дрездэн хотноо болж буй энэхүү спортын наадамд манай хоёр тамирчин Боулинг, Дартс, Бадминтон төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж буй.
Дэлхийн өнцөг булан бүрээс эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд цуглаж, спортын төрлөөр өрсөлдөх нь нийгэмд амьд болон амьгүй донорын ач холбогдлыг таниулах зорилготой юм.
Хүнд эрхтэнээ хандивлаж амьдрал бэлэглэснээр тухайн хүний амьдралыг хэрхэн өөрчилж чаддаг вэ ? гэдгийг энэхүү спортын наадам сурталчлах зорилготой.
Даян дэлхийн сайн сайхны төлөө зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй хоёр тамирчиндаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Мөнхөд цохилох зүрх ТББ💚

"МОНГОЛ- СОЛОНГОСЫН БӨӨРНИЙ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ -2025 " эхэллээ.Олон улсын 12 дахь бага ...
23/05/2025

"МОНГОЛ- СОЛОНГОСЫН БӨӨРНИЙ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ -2025 " эхэллээ.

Олон улсын 12 дахь бага хурал “Бөөрний сувганцарын эмгэгийн оношлогоо, эмчилгээ, өнөөгийн чиг хандлага ба бөөр орлуулах эмчилгээний сувилахуйн тусламж үйлчилгээний асуудлууд” сэдвээр хуралдах юм.

Улаанбаатар хотын төв эмнэлэг, дүүргийн эмнэлэг, аймаг болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд бөөрний эмгэгийн орчин үеийн оношлогоо эмчилгээг тохиолдол дээр суурилж хэлэлцэж, олон улсын туршлагаас суралцах, танилцуулж нэгдсэн нэг эмчилгээ оношилгооны чиг хандлагыг баримтлан бөөрний өвчнийг эрт үед оношлох эмчлэх цаашид үүсэх хүндрэлээс сэргийлэх зорилготой. Мөн бөөр орлуулах эмчилгээний үеийн хүндрэл болон бөөр шилжүүлэн суулгуулсны дараах өвчтөний хяналтыг хийх болон бөөр орлуулах диализ эмчилгээ хийдэг сувилахуйн тусламж үйлчилгээний үеийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн сурахад сургалтын зорилго оршдог юм.

20/05/2025

Монголын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Нямсүрэн : П.Батчулуун эмчийг эрүүгийн хуулиар шийтгэвэл Монгол улс олон улсад Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний түүхэн дэх муу жишээ болж үлдэнэ.

11/05/2025

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спортын IV наадам 💚
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 орчим иргэд :
-Гүйлт
-Дугуй
-Бадминтон
-Ширээний теннис
-Боулинг
-Гар бөмбөг
-Сагсан бөмбөг
-Дартс гэсэн спортын 8 төрөлд өрсөлдлөө.

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын IV спортын наадам Энэхүү наадам нь олон нийтэд эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд амьдр...
11/05/2025

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын IV спортын наадам

Энэхүү наадам нь олон нийтэд эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд амьдралын чанар нь дээшилж, нийгмийн амьдралд идвэхитэй оролцож байгааг харуулж, сурталчилдаг.
2008 оноос эхлэн зохион байгуулагдаж буй спортын наадмыг УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЭМХТ болон Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын холбоо, "Мөнхөд цохилох зүрх" ТББ хамтран зохион байгуулж байна.
Спортын наадамд элэг, бөөр, үүдэл эс, шөрмөс шилжүүлэн суулгуулсан 300 орчим рецепент спортын 8 төрөлд хурд хүч, авхааж самбаагаа сорилоо.
Спортын наадмыг IVCO дуслын шингэний үйлдвэр болон DENK Pharma, Nescafe ивээн тэтгэлээ.

Address

ЧД, 1 дүгээр хороо
Ulaanbaatar
ULAANBAATAR14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнхөд цохилох зүрх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram