10/09/2024
ХАМГИЙН САЙН ЗАСАЛ ЮУ ГЭЭЧ
Жил бүр л засал хийлгээд байдаг мөртлөө засагддаггүй заяагаа тэгээд яаж засах вэ?
Сайн анзаарч харвал бүх шашингууд нэг л зүйл номлодог.
Зөв амьдар, ЭЕРЭГ БАЙ л гэдэг!
Тэгвэл эерэг байхаар яадгийн?
Бидний биед дотоод шүүрлийн 7 булчирхай гэж бий.
Эдгээрээс 50 гаруй төрлийн даавар ялгардаг.
Бид сайхан зүйлс хараад, гоё юман дээр төвлөрөөд, амны билигтэй үгс хэрэглэж, ҮРГЭЛЖ өөрийгөө ӨӨДРӨГ дээр нь тавьж явах юм бол бидний бие дотор окситоцин, дофамин г.м АЗ ЖАРГАЛЫН ДААВАР гэж нэрлэдэг дааврууд ялгарч эд эс бүрийг нь эрүүл болгож байдаг.
Аливаа хүн өөрийгөө ЭЕРЭГ байлгаж чадвал тэр хүнээс яг тийм эерэг энергийн үелзэл гадагшилж хорвоо ертөнцийн адил энергийг өөртөө татдаг.
Үүнийг шинжлэх ухаанаар баталчихсан юм билээ.
Урт насалж, эрүүл амьдарч, амжилтын эзэд болж яваа хүмүүст нэг л адилхан зүйл байдаг байна.
ТЭД ӨӨДРӨГ, ЭЕРЭГ хүмүүс байдаг.
Тэгэхээр ХАМГИЙН САЙН ЗАСАЛ бол өдөр тутамдаа өөрийгөө ӨӨДРӨГ дээр нь тавьж, биедээ хэрэгтэй даавруудыг ялгаруулж амьдрах байгааз.
Бидний нүд бол тархины цонх байдаг.
Чи тийшээгээ юу хийнэ.Тэр орсон зүйлс чинь чиний далд ухамсарт өгөгдөл болон хадгалагдаж чамайг УДИРДАНА!!!
Чи сөрөг зүйлс хараад л байвал далд ухамсар чинь тийм өгөгдлөөр дүүрнэ.
Тэгээд яваандаа чи өөрийн мэдэлгүй сөрөг зүйлс хайдаг,тийм зүйлс дээр төвлөрдөг нэгэн болно.
Ийм хүнээс өвчин зовлон, элдэв асуудал салдаггүй.
Бие дотор чинь кортизол г.м СТРЕССИЙН дааврууд ялгарч эс бүрийг чинь гэмтээж улмаар өвчлүүлнэ.
Түүгээр яваа гайг үүгээр дуудна гэж үүнийг хэлээд байгаам ш дээ!
Ялангуяа өнөөгийн бид сошиал орчинд цэнзүүртэй хандаж, сөрөг зүйлсээс НҮДЭЭ ХАМГААЛЖ сурах хэрэгтэй.
Энэ ФБ, инстаграм, юүтүүб г.м платформууд чинь өөр өөр горимоор ажилладаг юм ш дээ.
ФБ бол чамд чиний ХҮСЭЭГҮЙ эерэг & сөрөг зүйлсийг харуулна.
Хов жив, хорвоогийн хамгийн болж бүтэхгүй бүхнийг чамд БАЙНГА үзүүлнэ.
Тэгээд чи ӨӨРИЙГӨӨ УМАРТАН өөр хэн нэгэн бүтэлгүйтлийн эзэн, сенсаац болж буй сэдвийн шүүмжлэгч болно доо.
Сөрөг коммент бичээд, шүүмжлээд, шэйрлээд л байдаг гэтэл энэ нь чамд ямар ашигтай вэ гэдгээ нэг анзаарч хараарай хө?
Инстаграм нь чамд зөвхөн хүссэн зүйлийг чинь л харуулна.
Юутүүб нь ерөнхийдөө хэрэгтэй мэдлэг, мэдээлэл болон тайвшрал өгнө г.м
Хүн буй цагт АСУУДАЛ байдаг гэж үгтэй.
Чи ганцаараа асуудалтай амьдарч байгаа юм биш ээ.
Чиний аймаар лаг гэж боддог,тэгж хардаг тэрбумтан хүн хүртэл чамаас илүү хүнд сэтгэлийн зовлонтой байхыг чи мэдэхгүй ш дээ.
Агуу гэж нэрлэгдсэн хүмүүс дотор ч амиа хорлож үхсэн хүмүүс цөөнгүй бий.
Тийм болохоор өөрийгөө ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ГОЛЖ байгаарай.
Өөрийгөө үргэлж ӨӨДРӨГ дээр нь тавь.
Зүгээр үед хэн ч сайхан юм ярьж, бичиж чадна аа.
Харин хүмүүсийн дунд байгаа хирнээ ГАНЦААРАА юм шиг, хорвоо ертөнц тэр чигээрээ чамаас нүүр буруулчихсан юм шиг, дотор чинь хов хоосон юм шиг санагдах ТЭР МӨЧИД л бодлоо солин БОСЧ, өөрийгөө ӨӨДРӨГ дээр нь тавьж сураарай.
Энэ бол хамгийн үр дүнтэй ЗАСАЛ юм шүү!
Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа./ copy /