Эпимон эмнэлэг Epimon hospital

Эпимон эмнэлэг Epimon hospital Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ Мэдрэлийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

✅Өнөөдөр дэлхийн Паркинсоны өдөр------------------------✅Жил бүрийн 04-р сарын 11-ний өдөр Доктор Ж Паркинсоны /Dr. J Pa...
12/04/2026

✅Өнөөдөр дэлхийн Паркинсоны өдөр
------------------------
✅Жил бүрийн 04-р сарын 11-ний өдөр Доктор Ж Паркинсоны /Dr. J Parkinson/ төрсөн өдрийг Дэлхийн Паркинсоны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр энэхүү өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга замыг эрэлхийлдэг дэлхийн бүхий л эмнэлэгийн байгууллагууд хамтран оролцдог өдөр юм.
✅Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/ болон Европын Паркинсоны өвчинтэй тэмцэх нийгэмлэг (EPDA)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 1997 онд Дэлхийн Паркинсоны өвчинтэй тэмцэх өдрийг анх удаа тэмдэглэж байжээ. Хоёр байгууллага энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний талаархи судалгаа, мэдээлэлд анхаарал хандуулах, дэмжлэг үзүүлэхэд энэ өдрийн зорилгыг чиглүүлдэг. Өнөөдөр энэхүү өдөр нь НҮБ-ын дэмжлэгтэйгээр ДЭМБ-ын тэмдэглэдэг албан ёсны өдрүүдийн нэг болоод байна. Паркинсоны өдрийн бэлгэдэл нь улаан алтанзул цэцэг бөгөөд 9 дэх удаагийн Паркинсоны өдрөөр Люксембургийн бага хурал дээр тогтоожээ.
Английн эмч, эрдэмтэн, доктор Жеймс Паркинсон 1817 онд хэвлэгдсэн "Чичирч буй саажилтын тухай эссе" /An Essay on the Shaking Palsy/ номдоо энэ өвчний талаар анх тайлбарласан. Хэдэн арван жилийн дараа буюу 1870-аад онд энэ өвчнийг Паркинсоны өвчин (заримдаа PD гэж нэрлэдэг) гэж нэрлэсэн. Францын мэдрэлийн эмч Жан Мартин Шарко /Jean Martin Charcot/ доктор Паркинсоны эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн авч судлаад түүнийг алдаршуулахын тулд ийн нэрлэжээ.
✅Паркинсоны өвчний тархалт дэлхий даяар сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байна. Дэлхийд 2023 оны байдлаар энэ өвчнөөр 11.67 сая хүн өвчилсөн байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин илүү өвчлөх магадлалтай байна.
Уг өвчний гол шинжид хөдөлгөөний удаашрал, булчингийн хөшингө, салагнаа багтдаг бөгөөд өвчин даамжрах явцад сэтгэн бодох чадвар удаашрах, хөлрөх, нойр муудах, сэтгэхүй өөрчлөгдөх, сэтгэл хөдлөлийн үед нүүр царайны хувирал багасах, юм идэх болон явах, хувцсаа өмсөхдөө хөдөлгөөн хойрго болох, хуруу гарын нарийн хөдөлгөөн шаардсан ажилд эв дүйгүй болох, нүүр царайны хувирал багасах, залгиурын булчингийн агших чадвар буурч, шүлс савирдаг болох гэх мэт өөр шинжүүд нэмэгддэг.
✅🩺👩🏼‍⚕️Эмчилгээг эрт эхлэх нь чухал тул анхны шинж тэмдэг илэрсэн даруйд мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдсан ...
07/04/2026

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдсан цагаас хойш жил бүрийн энэ өдрийг дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
2026 оны уриа: Уриа (Theme): "Эрүүл мэндийн төлөө хамтдаа. Шинжлэх ухаанаа дэмжье" (Together for health. Stand with science).
Гол үзэл баримтлал: Шинжлэх ухааны хамтын ажиллагаа нь хүн, амьтан, ургамал болон эх дэлхийн эрүүл мэндийг хамгаалахад шийдвэрлэх үүрэгтэйг онцолж, "Нэг эрүүл мэнд" (One Health) хандлагыг сурталчилж байна.
Зорилго: Шинжлэх ухааны ололт амжилтыг тэмдэглэх, эрүүл мэндийн салбар дахь худал мэдээлэлтэй тэмцэх, нотолгоонд суурилсан бодлогыг дэмжих замаар олон нийтийн шинжлэх ухаанд итгэх итгэлийг сэргээхэд оршино.

Манай эмнэлэгт мэдрэл, сэргээн засах эмчилгээний эмч, АУ-ны доктор М.Үүрийнтуяа эмч  МӨР, ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ЭМГЭГИЙН ҮЗЛЭГ,...
19/03/2026

Манай эмнэлэгт мэдрэл, сэргээн засах эмчилгээний эмч, АУ-ны доктор М.Үүрийнтуяа эмч МӨР, ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ЭМГЭГИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА.

ТАНЫ МӨР ӨВДДӨГ ҮҮ?
🔸Мөрөөр хатгуулж, хөшиж өвдөх
🔸Гар өргөхөд өвдөх эсвэл хүчгүй болох
🔸Мөрний үе хавдаж, улайх
🔸Гэнэтийн гэмтэл, уналтын дараа мөр хөдөлгөхөд хязгаарлагдмал болох
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “1” гэж бичээрэй

📍БЗД 2 хороо, Сансарын эвтэй 4 амьтантай хөшөөний ард
🗓️Даваа–Баасан | 08:30 – 17:00,
Бямба 10:00-17:00
☎️7733-8420, 6999-6111

Тархи, мэдрэлийн сэргээн засах эмчилгээ нь мэдрэлийн тогтолцооны эмгэгийн дараа алдагдсан үйл ажиллагааг, чадвар алдагдл...
11/03/2026

Тархи, мэдрэлийн сэргээн засах эмчилгээ нь мэдрэлийн тогтолцооны эмгэгийн дараа алдагдсан үйл ажиллагааг, чадвар алдагдлыг сэргээхэд чиглэсэн эмчилгээ юм. Энэ нь хөдөлгөөн, тэнцвэр, хэл яриа болон өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг. Дараах өвчний үед түгээмэл хийгдэнэ. Үүнд:
▪️ Тархины харвалт
▪️ Тархины гэмтэл
▪️ Нугасны гэмтэл
▪️ Захын мэдрэлийн эмгэг
▪️ Паркинсоны өвчин
▪️ Хажуугийн хатангирт хатуурал
Мэдрэлийн сэргээн засах эмчилгээний зорилго нь өвчтөний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагаанд эргэн сэргэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. 🙌🩺
Манай эмнэлэг нь дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ:
🔸Харвалт, мэдрэлийн сэргээн засах эмчилгээ
🔸Үе тулгуур эрхтний сэргээн засах эмчилгээ
🔸Мэс заслын сэргээн засах эмчилгээ
🔸Хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, физик эмчилгээ
🔸Уламжлалт эмчилгээ - бариа засал, зүү эмчилгээ
🔸Физик эмчилгээ - сэргээн засах аппарат
🔸Мэс заслын боолт
Оношилгоо:
🔸Үений хэт авиа оношилгоо
🔸Хэвлий, бамбай, хөхний хэт авиа оношилгоо
🔸ЭНГ, ЭМГ буюу захын мэдрэл, булчингийн цахилгаан бичлэг
🔸Тархины цахилгаан бичлэг - электроэнцефалограмм ЭЭГ (нойрны бичлэг)
🔸Тархины судасны хэт авиа дуплекссонографи оношилгоо
🔸Ясны сийрэгжилт
🔸Лаборатори

☎️ Цаг захиалга: 77558420, 90098420, 90908420
📌 Хаяг: БЗД, Сансарын тойргийн ард Мамбадацан хийдийн зүүн талд

#МэдрэлийнСэргээнЗасах #СэргээнЗасах #Мэдрэл #Неврологи #ТархиныХарвалт #СэргээнЗасахЭмчилгээ

15/02/2026

ХЭВТҮҮЛЭН ЭМЧЛЭХ ЭМЧИЛГЭЭ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА.
🏥 Эпимон эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ сар шинийн баярын өдрүүдэд хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
✅ Мэдрэлийн эмчилгээ
✅ Сэргээн засахын эмчилгээ
✅ Эмийн эмчилгээ
✅ Уламжлалт эмчилгээ
✅ Физик эмчилгээ
✅ Бариа засал
Сар шинийн баярын амралтын өдрүүдийг ашиглан шаардлагатай эмчилгээгээ хийлгээд аваарай 🙌
☎️ Орны захиалга: 90908420, 77558420
📌 Хаяг: БЗД, Сансарын тойргийн ард Мамбадацан хийдийн зүүн талд

#хэвтэн #ХЭВТЭН #хэвтэнэмчилгээ

Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ

ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДӨР 🩺Жил бүр алхам алхамаар хамтдаа өөрчилье 💜
10/02/2026

ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДӨР 🩺
Жил бүр алхам алхамаар хамтдаа өөрчилье 💜

🟣ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДӨР

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна.
Монгол улсад эпилепси оноштой 1933 насанд хүрсэн иргэн, 0-18 насны 1140 хүүхэд байна гэсэн судалгаа бий.

Эпилепси өвчин гэдэг нь хүний тархины эсүүдэд гэнэтийн хүчтэй эмгэг цахилгаан идэвхижил үүссэний улмаас ухаан алдалт, уналт таталтын үечилсэн хөдлөлөөр илрэх эмгэг юм. Эпилепси нь аль ч хүйс, насны хүмүүст тохиолдож болно. Эпилепси өвчний 40-50 хувьд тодорхой шалтгаан тогтоогдоогүй бөгөөд үлдсэн хувьд генетикийн бүтцийн, бодисын солилцооны, дархлааны, халдварын шалтгааны улмаас үүсдэг байна.

Зарим эпилепси хүүхэд насанд эхэлж, тодорхой нас өнгөрөхөд арилдаг, зарим нь нэг эмэнд үр дүнтэй уналт таталтгүй болдог бол зарим нь олон эмэнд тэсвэртэй хүнд хэлбэрийн эпилепси зэрэг янз бүрийн үр дүн, шинж тэмдэгтэй байдаг.

2026 онд Олон улсын эпилепсийн өдрийг “Жил бүр алхам алхмаар хамтдаа өөрчилье” уриан дор олон нийтэд мэдээ мэдээлэл өгөх, ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэн тэмдэглэж байна.

🏥Энэ жил эпилепсийн өдрөөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв тархины цахилгаан бичлэгийн кабинет нээлтээ хийлээ. Тус кабинет нээгдсэнээр уналт таталттай, хүүхдэд эпилепсийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд ахиц гарч байгаа юм. Тус төвд эпилепсийн мэргэшсэн эмчийн үзлэг, тархины цахилгаан бичлэг, лабораторийн шинжилгээ, мэдрэл сэтгэцийн үнэлгээ, төрөлжсөн нарийн мэргэшлийн эмч нарын хамтарсан үзлэг, тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

-ҮЕНИЙ БАГЦ ЭМЧИЛГЭЭ - ✅Эмчийн үзлэг, зөвлөгөө✅Өвдөг, мөрний үений ЭХО оношилгоо✅Уламжлалтын эмчилгээ✅Сэргээн засах эмчи...
08/02/2026

-ҮЕНИЙ БАГЦ ЭМЧИЛГЭЭ -
✅Эмчийн үзлэг, зөвлөгөө
✅Өвдөг, мөрний үений ЭХО оношилгоо
✅Уламжлалтын эмчилгээ
✅Сэргээн засах эмчилгээ
✅Физик эмчилгээ
✅Яс сийрэгжилтийн оношилгоо
🩺Эмчилгээний багц нь:
👩‍⚕️ Мэргэжлийн эмчийн өдөр бүрийн хяналт
💰 Ор хоногийн төлбөргүй
🌿 Үр дүнтэй эмчилгээ
☎️ Цаг захиалга: 77558420, 90098420, 90908420
📌 Хаяг: БЗД, Сансарын тойргийн ард Мамбадацан хийдийн зүүн талд

#өдрийнэмчилгээ #дусалтариа #эмчийнүзлэг

Хоол боловсруулах замын эмгэгийн эрт илрүүлэгт хамрагдаарай 🙌Танд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж дуран...
08/02/2026

Хоол боловсруулах замын эмгэгийн эрт илрүүлэгт хамрагдаарай 🙌
Танд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж дурангийн шинжилгээ хийлгээрэй 👇👇👇
▫️Цээж хорсох
▫️Горойх
▫️Аюулхай орчим өвдөх
▫️Хоол шингээлт муудах
▫️Ходоод дурангийн шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ? 🩺
🔹Шинжилгээнээс өмнө:
- Шинжилгээний өмнөх орой 18:00–19:00 цагаас хойш хоол идэхгүй 🍽️🚫
- Шинжилгээ хийлгэх өглөө юу ч идэхгүй, уухгүй 💧❌
- Хэрэв даралт болон зүрхний эм тогтмол хэрэглэдэг бол өглөөний 06:00 цагаас өмнө ууж болно 💊 (бусад эмийг уухыг хориглоно ⚠️)
Эрт оношилж эрт эмчилцгээе 🩺
☎️ Цаг захиалга: 77558420, 90098420, 90908420
📌 Хаяг: БЗД, Сансарын тойргийн ард Мамбадацан хийдийн зүүн талд
Мэдээлэл авахыг хүсвэл коммент хэсэгт 1 гэж бичээрэй. 👇

#ходоодныдуран #дурангийноношилгоо

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭМанай эмнэлгийн амбулаториор: 🩺Мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо 🩺Лабораторийн бүх төрлийн шинж...
08/02/2026

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ
Манай эмнэлгийн амбулаториор:
🩺Мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо
🩺Лабораторийн бүх төрлийн шинжилгээ
🩺Дусал, тариа эмчилгээ
🩺Бариа заслын эмчилгээ
🩺Уламжлалтын эмчилгээ
🩺Физик эмчилгээг нэг дороос авч Өдрийн эмчилгээний үйлчилгээнд хамрагдаарай.
Өдрийн эмчилгээний онцлог:
👩‍⚕️ Мэргэжлийн эмчийн өдөр бүрийн хяналт
🕐 Ажлаа хийгээд орой гэртээ харих боломж
💰 Ор хоногийн төлбөргүй хэмнэлттэй
💪 Биеийн байдлыг тасралтгүй сайжруулах нөхцөл
🌿 Амьдралын чанар, эрч хүчийг нэмэгдүүлнэ.
☎️ Цаг захиалга: 77558420, 90098420, 90908420
📌 Хаяг: БЗД, Сансарын тойргийн ард Мамбадацан хийдийн зүүн талд

#өдрийнэмчилгээ #дусалтариа #эмчийнүзлэг

Манай эмнэлэг Үений эмгэгийн бүх төрлийн оношилгоо, эмчилгээг мэргэжлийн түвшинд санал болгож байна. ✅ Үений эмгэгийн үз...
08/02/2026

Манай эмнэлэг Үений эмгэгийн бүх төрлийн оношилгоо, эмчилгээг мэргэжлийн түвшинд санал болгож байна.
✅ Үений эмгэгийн үзлэг, зөвлөгөө – Таны үений асуудлыг мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө өгнө.
✅ Үений хэт авиан оношилгоо – Яс, үе, булчин, шөрмөс, зөөлөн эдийн гэмтэл болон эмгэгийг оношлох хамгийн үр дүнтэй арга.
✅ Үений тарилга – Өвдөлт намдаах, эмчилгээг дэмжих зориулалттай үр дүнтэй тарилгуудыг хийнэ.
✅ Хөдөлгөөн засал – Хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэргээн засах эмчилгээ хийнэ.
✅ Физик эмчилгээ – Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилж байна.
☎️ Цаг захиалга: 77558420, 90098420, 90908420
📌 Хаяг: БЗД, Сансарын тойргийн ард Мамбадацан хийдийн зүүн талд

Эпимон эмнэлэг нь оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулсан...
08/02/2026

Эпимон эмнэлэг нь оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулсан цогц тусламж үйлчилгээ үзүүлж байна. 🩺👇
▫АМБУЛАТОРИ – Өдөр тутмын үзлэг, оношилгоо, зөвлөгөө, эмчилгээ
▫ОНОШИЛГОО – Дурангийн оношилгоо, Хэвлийн эхо, бамбайн эхо оношилгоо,
▫ҮЙЛ ОНОШИЙН ШИНЖИЛГЭЭ – Тархины цахилгаан бичлэг, Тархины судасны хэт авиан шинжилгээ, Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг
▫ЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИ – Иммунологийн шинжилгээ, Биохимийн шинжилгээ, Шээсний ерөнхий шинжилгээ, Цусны ерөнхий шинжилгээ
▫ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ – Дусал, тариа, шинжилгээ, мэс заслын боолт солих, физик эмчилгээ
▫ХЭВТЭН ЭМЧИЛГЭЭ –Мэдрэл, сэргээн засах, уламжлалт, харвалтын дараах сэргээн засах
☎️ Цаг захиалга: 77558420, 90098420, 90908420
📌 Хаяг: БЗД, Сансарын тойргийн ард Мамбадацан хийдийн зүүн талд

Address

БЗД, 2-р хороо, Сансарын тойргийн ард талд, Мамбадацан хийдийн зүүн талд
Ulaanbaatar

Telephone

+97677558420

Alerts

Be the first to know and let us send you an email when Эпимон эмнэлэг Epimon hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эпимон эмнэлэг Epimon hospital:

Share

Category