24/04/2026
Хөхний нэмэлт булчирхай гэж юу вэ?🎀
Зарим жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл ээжүүдэд суган дахь хөхний нэмэлт булчирхай томрох шинж тэмдэг ажиглагддаг.
Анхны жирэмслэлтийн үед хөхөнд сүү орох үед суган дахь нэмэлт булчирхай бага зэрэг томорч дараа дараагийн жирэмслэлтүүдэд улам бүр томордог 🧐Учир нь жирэмсэн болсны дараа хөхөнд сүү орох бэлтгэл хийгдэж, сүүний булчирхайнууд хэмжээгээрээ томорч байгаа физиологийн өөрчлөлттэй холбоотой юм. Нэмэлт булчирхай хэмжээгээрээ томрохоос гадна хөндүүрлэх, сүү орох тохиолдол байдаг. 🙃
Хөхний нэмэлт булчирхайд үүсч болох эрсдэл
Хөхөнд сүү орохын адилаар хөхний нэмэлт булчирхайд сүү ордог ба сүүний бөглөрөл бий болох магадлалтай байдаг. Энэ үед суган дахь томорсон булчирхай хатуурч, чимчигнэх зовиур илэрдэг байна. Тиймээс хүүхдээ сайн хөхүүлж, үлдэгдэл сүүг саах, иллэг хийх байдлаар бөглөрөл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Хэрвээ үлдэгдэл сүүг гадагшлуулж чадахгүй удвал үрэвсэл болох эрсдэлтэй.