Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг

Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг, Medical Service, ХУДүүрэг 19-р хороо Чингисийн Өргөн чөлөө, УАУТХ-ийн А байр, Ulaanbaatar.
(1)

Уламжлалт Анагаах Ухааны Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг
Хэл, судас, шээс лабораторийн шинжилгээг хийн уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээг үзүүлж байна.
Хуучнаар Улаанбаатар сувилал. Хуучнаар Улаанбаатар сувилал 1989 онд татан буугдан УАШУТҮКорпорацийн харъяа Уламжлалтын Эмнэлэг, 2015 оны 02-р сараас Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг болон өргөжин одоо хүртэл ард түмэндээ идэвхтэй үйл ажиллагааг явуулж, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалсаар байна.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН "ЭМНЭЛЗҮЙ-2026" ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРЛЫН ЗАРМонгол улсын Хүний гавьяат эмч, МАУА-ийн гиш...
03/02/2026

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН "ЭМНЭЛЗҮЙ-2026" ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРЛЫН ЗАР
Монгол улсын Хүний гавьяат эмч, МАУА-ийн гишүүн, АУ-ны доктор, профессор Намралын Төмөрбаатар багшийн нэрэмжит “Эмнэлзүй-2026” уламжлалт анагаах ухааны салбарын онол практикийн хурал болох тул эмч, эрдэмтэн, судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хурлын зорилго:
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан уламжлалт анагаах ухааны эмч нарын мэдлэг чадвар, туршлагыг харилцан солилцох, эмнэлзүйн шилдэг шийдэл, нотолгоонд суурилсан ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хурлын тов:
Хэзээ: 2026 оны 03-р сарын 27-ны өдөр

Хаана: Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд

Материал хүлээн авах:
Хугацаа: 2026 оны 03-р сарын 11-ний 17:00 цаг хүртэл.

Илгээх хаяг: emnelzui.hural@gmail.com болон amarz98988833@gmail.com

Лавлах утас: 89007009, 99732617

02/02/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НЭГДСЭН БҮРТГЭЛИЙН САН ПРОГРАММААР ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

1. Hr.hdc.gov.mn буюу Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд нэвтэрч орсны дараа ЗАРЛАЛ хэсгийн ШАЛГАЛТЫН ЗАР хэсэгт орж ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТ АЖИЛЛАГСАД/ТӨГСӨГЧИД (2025 онд төгссөн) дээрээ дарж мэргэжлээ сонгож шалгалтад бүртгүүлнэ. Төлбөрөө QPay ашиглан төлснөөр таны шалгалтад орох эрх үүснэ.
2. Төгсөгчидийн шалгалт танхимаар 02 сарын 10-15 -ны өдрүүдэд явагдана.
3. Ажиллагсад Шалгалтын товлолт өдрөө программын баруун дээд буланд байрлах өөрийн нэр дээр дарж МИНИЙ МЭДЭЭЛЭЛ -ийн ШАЛГАЛТ-руу орж шалгалтаа өгөх бөгөөд 70-аас дээш оноо авч тэнцсэн тохиолдолд ЛИЦЕНЗ хэсэгт байх ЛИЦЕНЗИЙН ХҮСЭЛТ хэсэг рүү орж ШАЛГАЛТ гэсэн сонголтоор лицензийн хүсэлтээ илгээж QPay ашиглан төлбөрөө төлнө. ЛИЦЕНЗИЙН ХҮСЭЛТЭЭ ШАЛГАЛТ ӨГСӨНӨӨС ХОЙШ 10 ХОНОГИЙН ДОТОР ИЛГЭЭГЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ЛИЦЕНЗ СУНГАГДАХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.

12/01/2026

АШУҮИС-ИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА.

АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2026 оны 01 сарын 09-ний өдрөөс 01 сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу магистр, докторын сургалтад элсэгчдээс мэргэжлийн ба англи хэлний шалгалт авна.

Элсэлтийн шалгалт 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Элсэлтийн бүртгэл дууссаны дараа 2026.02.03-ны өдөр шалгалт өгөх заавар, нэвтрэх нэр, нууц үгийг элсэлтийн цахим системд (https://admission.mnums.edu.mn/) байршуулна. (Хувийн мэдээллийг дутуу бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл цуцлагдахыг анхаарна уу.)

Шалгалтад тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 02 дугаар сарын 06-ны өдөр элсэлтийн цахим системд https://admission.mnums.edu.mn/ байршуулна.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
1. Бүртгэл https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж “Төгсөлтийн (Магистр, доктор)” хэсэгт дарж бүртгүүлнэ.
2. Бүртгэл эхлэх: 2026.01.09-ний өдөр
3. Бүртгэл хаах: 2026.01.30-ны өдрийн 17:00 минут.
4. Бүртгэлийн хураамж 50.000 төгрөг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан Qpay-р төлнө үү. Дансаар шилжүүлсэн тохиолдолд баталгаажихгүй болохыг анхаарна уу.)
5. Бүртгүүлэгчдийн мэдээлэл ХУР системээс татагдана.
6. Дипломын мэдээлэл нь ХУР системд бүртгэгдээгүй бол төгссөн сургуульдаа (Гадаадад их сургууль төгссөн бол БМИҮЗ-д) хандана уу.
7. Дипломын мэдээллийг заавал бүртгүүлсний дараа элсэлтийн бүртгэл хийгдэнэ.
8. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсны дараа дахин Qpay-р хураамжаа төлнө.
9. Бүртгүүлсний дараа мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрийг солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй тул сонголтоо зөв хийнэ үү.
10. Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгч сургалтын төлбөрийг төлснөөр элсэлт баталгаажна.

Суралцагчийн бүртгэл, мэдээллийн алба
Цахим шуудан: elselt@mnums.edu.mn
Утас: 77757575-(1-1)

Ханиаднаас сэргийлцгээе!!!
23/11/2025

Ханиаднаас сэргийлцгээе!!!

21/11/2025

Эрүүл мэндийн сайдын 2023 оны “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам шинэчлэн батлах тухай” А/412 дугаар тушаалын 2 дугаар хэсгийн 2.2, 2.3, 2.4 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулалтад урьж байна.

https://hdc.gov.mn/post/1819/

18/11/2025
07/11/2025
“Эрүүл насжилт амьдралын баталгаа” Ахмадын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд: 1. Эрүүл насжилтын тала...
07/11/2025

“Эрүүл насжилт амьдралын баталгаа” Ахмадын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд: 1. Эрүүл насжилтын талаар
2. Үзлэг оншилгоо
3. Бариа засал
4. Гуашаа эмчилгээ
5. Зөв хооллолт зөвлөгөө өгөв.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭМНЭЛЭГ 2025 оны 11-р сарын 07-ны өдрийн 10:00-13:00 цагт “ЭРҮҮЛ НАСЖИ...
05/11/2025

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭМНЭЛЭГ 2025 оны 11-р сарын 07-ны өдрийн 10:00-13:00 цагт “ЭРҮҮЛ НАСЖИЛТ-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” Ахмадын өдөрлөг зохион байгуулах гэж байна.

ӨДӨРЛӨГТ:
1. МУ-ын Зөвлөх болон Тэргүүлэх зэргийн эмч нарын үзлэг
2. “Эрүүл насжилт-Амьдралын баталгаа” лекц
3. Зөв хоололтын хэв маяг зөвлөгөө

Байршил: УАУТХ-ийх Эмнэдгийн төв байрны 201 тоот өрөөнд болно.

Жич: Хүний тоо хязгаартай тул та бүхэн цагтаа цугларна уу.

Address

ХУДүүрэг 19-р хороо Чингисийн Өргөн чөлөө, УАУТХ-ийн А байр
Ulaanbaatar
0976-342539

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611342539

Alerts

Be the first to know and let us send you an email when Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share